Latest
Хэвлэлийн мэдээ
2024 оны гуравдугаар сарын 28
НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурлаар хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй
Өгүүлэл
2024 оны гуравдугаар сарын 05
Охид, эмэгтэйчүүдийн хөгжил, манлайллыг цогцоор дэмжих нь
Дэлгэрэнгүй
Хэвлэлийн мэдээ
2024 оны хоёрдугаар сарын 22
Зудад нэрвэгдсэн малчдад нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна
Дэлгэрэнгүй
Latest
Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд
Тогтвортой хөгжлийн зорилгууд нь дэлхий дахинаа ядуурлыг устгаж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, энэ дэлхийн өнцөг булан бүрт буй хүн бүр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход дуудсан уриалга юм. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дараах Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
Өгүүлэл
2023 оны есдүгээр сарын 07
Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулган амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБ хамтран 220 гаруй хөгжлийн олон талын түнш байгууллагуудын төлөөлөл хуран цугласан Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулганыг 9 сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү чуулганаар Монгол Улс 9 дүгээр сарын 18-19-нд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдах “Тогтвортой хөгжлийн төлөөх Дээд түвшний уулзалт”-д танилцуулах Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах тэргүүлэх чиглэл, Үндэсний үүрэг амлалтын талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Чуулганы үндсэн илтгэгч, ЭЗХЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л. Балчинлувсан Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг эрчимжүүлэх хурдасгуур, Үндэсний үүрэг амлалтын төслийг танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд бүхий л талын оролцоо чухал. Тэр тусмаа, улс орны эдийн засгийн хөгжлийг тэргүүлэгч хувийн хэвшлийн үүрэг оролцоо чухал. Энэхүү чуулганаар тогтвортой хөгжлийн төлөө манлайлж буй үндэсний зарим томоохон компаниуд тогтвортой хөгжлийн зорилгын төлөө оруулсан хувь нэмэр, хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцлаа.
Чуулганы хэвлэл мэдээллийн хамтрагчаар ажилласан Монцамэ агентлагийн мэдээнээс дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.
Чуулганы товч тойм (видео)
Хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний үйлдвэрлэлд тэргүүлэгч АПУ Дэйри компаний танилцуулга
Тогтвортой хөгжилд манлайлагч ХААН банкны танилцуулга
Нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулагчт, тогтвортой хөгжилд тэргүүлэгч Голомт банкны танилцуулга
Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч Инвескор ББСБ-ын танилцуулга
Хуванцаргүй дэлхий санаачилгыг амжилттай хэрэгжүүлж буй MCS Coca-Cola компаний танилцуулга
Тогтвортой хөгжлийн төлөө хувь хүн, хамт олон, албан байгууллагыг ҮЙЛДЛЭЭРЭЭ нэгдэж, сайн туршлагаасаа хуваалцахыг уриалж байна.
1 of 4
Өгүүлэл
2023 оны зургаадугаар сарын 21
Монгол Улсын худалдаа давамгайлсан хөгжлийн хоцрогдлыг багасгаж, экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх нь
Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс худалдаа болон экспортын асар олон сорилттой тулгардаг. Тус улсын экспорт ашигт малтмалаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд голчлон түүхий эдээс бүрдэж байна. Гэлээ ч бид нэмүү өртөг шингээх боловсруулалтын нөөц боломжоо ашиглан дижиталчлалын дэвшилд тулгуурлаж худалдаа болон экспортын чадавх боломжоо нэмэгдүүлснээр эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, эрдэс баялгийн салбараас хараат байдлаа багасгах асар их боломжийг олж харж байна.
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд тохиосон КОВИД-19 цар тахлын улмаас хэдэн жил дараалан хумигдаж, Орос-Украйны хямралын нөлөөлөлд ихээхэн өртсөн хэдий ч 2022 оноос эргэн сэргэх шинжтэй болж эхэллээ. 2022 оны худалдааны эргэлт 2021 оныхтой харьцуулахад 32 хувиар өсөж, Монголын Улсын эдийн засгийг 2022 онд 4.8 хувийн өсөлттэй гарахад нөлөөлжээ.
Гэвч энэхүү сэргэлт нь ашигт малтмалын салбар гэсэн ганцхан салбар, БНХАУ гэсэн ганцхан түнштэй хийсэн худалдаанаас хамаарч байгаа юм. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь ашигт малтмал бөгөөд нийт экспортын 80 гаруй хувийг Хятад Улс руу гаргадаг. Энэ нь Монгол Улсын худалдааны бүтэц, суурь муутай явж ирснийг харуулж байгаа бөгөөд эдийн засгийг гадаад цочролд эмзэг болгож байна.
Түүнчлэн, Монгол Улс далайд гарцгүй газар зүйн сул талынхаа улмаас бараа бүтээгдэхүүнээ хилээр гаргахад тээвэр, худалдааны логистикийн өндөр зардал гаргах, хугацаа алдах зэрэг хохирол хүлээдэг. Худалдааны олон талт сорилтод өртдөг Монгол Улсын хувьд худалдааны асар их чадавх боломжтой хэдий ч дэлхийн зах зээл дээр гүйцэтгэл муутай байна.
НҮБ-аас Дижитал болон тогтвортой худалдааг хөнгөвчлөх талаар дэлхийн хэмжээнд явуулсан судалгаанаас үзэхэд Монгол Улсын үзүүлэлт Ази, Номхон далайн бүсийн болон дэлхийн дунджаас хол доогуур байна. Монгол Улсын худалдаа дэлхийн худалдааны интеграцид хамгийн бага хэмжээгээр нэгдсэн орны нэг. Хэдийгээр Монгол Улс ДХБ-ын гишүүн орон боловч, бүс нутгийн худалдааны хоёрхон гэрээ хэлэлцээрт нэгдсэн буюу Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт (АНДХХ) нэгджээ.
Монгол Улсын худалдаа, логистикийн сүлжээнд холбогдсон байдал ихэд хязгаарлагдмал байна. Дэлхийн Банкнаас хамгийн сүүлд нийтэлсэн Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс дэлхийд 97-д эрэмбэлэгджээ. НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага хурал (НҮБХХБХ)-ын Бүтээмжийн чадавхын индекс буюу улс орны бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэж, түүнийгээ өсөж, хөгжих боломжоор хангах чадавхын хувьд Монгол Улс дэлхийд 94-т эрэмбэлэгдсэн байна.
Олон улсын худалдаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол тулгуур байж ирсэн юм. Монгол Улсын худалдаа болон ДНБ-ий харьцаа үргэлж 100 хувиас дээш байж иржээ. Дотоодын зах зээлийг тэлэх нь улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нэг арга боловч, энэ нь өргөн уудам газар нутагт тархан суурьшсан харьцангуй цөөн хүн амтай Монголын хувьд төдийлөн хялбар сонголт биш юм.
Дотоодын зах зээл нь хязгаарлагдмал бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэх асар их байгалийн баялагтай Монгол Улсын хувьд худалдаанд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг гол гарц гэж үзэх нь ойлгомжтой.
Худалдаанд суурилсан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд Монгол Улс худалдааны чадавхаа дөрвөн хэмжээст үзүүлэлтээр нэмэгдүүлэх нэгдмэл арга барилыг ашиглах хэрэгтэй. Уг дөрвөн хэмжээс нь:
Худалдааны өртгийг бууруулах горим, журмуудыг хэвшүүлэхийг дэмжих;
Монгол Улсын дэлхийн зах зээлд нэвтрэхийг нь хурдасгаж, улмаар гуравдагч хөршийн бодлогыг нь дэмжих интеграцид нэгдэх;
Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ урсгалыг хялбаршуулахын төлөө дэлхийн биет болон дижитал сүлжээнүүдэд холбогдох;
Монгол Улсад экспортын зах зээлээ хөгжүүлж, хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэлээ төрөлжүүлэх зэрэг юм.
Эдгээр аргуудыг нэгдмэл байдлаар ашигласнаар Монгол Улс сорилтуудаа даван туулж, ашиглагдахгүй байгаа чадавх боломжоо үр нөлөөтэй ашиглаж чадна. Монгол Улсын худалдааны чадавхыг дээрх дөрвөн чиглэлээр бэхжүүлэхийн тулд салбар дамнасан таван идэвхжүүлэгч хүчин зүйлс болох бодлого/засаглал, хүний болон санхүүгийн нөөц, дэд бүтэц, дижиталчлал болон хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргаж, чадавхын сайжруулж, үр өгөөжтэй худалдааны экосистемийг бий болгох хэрэгтэй. Тодруулбал:
Тодорхой бодлого нь худалдааны экосистемийг бий болгох суурийг тавьдаг бол засаглал нь түүнийг тогтвортой байдлаар хангаж өгдөг.
Хүний болон санхүүгийн нөөц нь худалдааны экосистемийг ашиглалтад оруулж, байнгын ажиллагаатай байлгах хөдөлгүүр болдог.
Зөөлөн болон хатуу дэд бүтэц нь бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалыг тасалдуулахгүй байх гол тулгуур болдог.
Дижиталчлал нь бидний бизнес хийх арга замыг хэвшүүлж, шинэ дижитал үйлчилгээ болон бизнесийг тэтгэн дэмждэг.
Хамтын ажиллагаа нь Монгол Улсын худалдааны экосистемийн хилийн чанад дахь худалдааны түншүүдтэй үүсгэсэн холбоог бэхжүүлж, зах зээлийг тэлдэг.
Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Хамтын Ажиллагааны Хүрээ (НҮБТХХАХ) стратегид тодорхойлсон хөгжлийн гурван тэргүүлэх зорилгын нэг болох ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжихэд олон улсын худалдааг хөгжүүлэх нэн чухал гэж НҮБ нь үзэж байна. Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг нэгдсэн байдлаар удирдан чиглүүлэх энэхүү стратегийн баримт бичиг нь Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого болох Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын Хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан үндэсний тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилгуудтай нягт уялдсан байдаг.
Худалдааг хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэржилтийн сэргэлт гэсэн хоёр багц асуудлыг шийдвэрлэх, мөн Алсын Хараа-2050 бодлогын дөрөвдүгээр зорилго буюу эдийн засгийн тогтвортой өсөлттэй улс болох зорилгыг биелүүлэх чухал хэрэгсэл юм.
Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн Газрын худалдааны хөгжлийн хоцрогдлыг багасгаж, худалдааны экосистемээ тогтвортой хөгжилд нийцүүлэн бэхжүүлэх, өөрөөр хэлбэл экспортын зах зээл болон бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн сацуу худалдааны үр ашгаа тасралтгүй сайжруулах хүчин зүтгэлд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
2023 оны байдлаар Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд энэ чиглэлээр нэлээдгүй дэмжлэг үзүүлж ирлээ. Монгол Улсын цахим худалдааны ерөнхий орчныг сайжруулах зорилготой Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайлангийн танилцууллаа. Мөн Монгол Улсын уул уурхайд төвлөрсөн эдийн засгаас оюуны уурхайд тулгуурласан эдийн засаг руу шилжих шилжилтийг хурдасгах зорилго бүхий ICT Expo 2023: Mindgolia буюу Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Экспо 2023 үзэсгэлэнг энэ зургадугаар сард зохион байгууллахад дэмжлэг үзүүлэв. Мөн энэ хүрээнд Цахим худалдаа, арилжааг хөгжүүлэх чиглэлээр олон улсын Глобал цахим яриа хэлэлцээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Өнөөг хүртэл бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа экспортыг хөгжүүлэх асар нөөц боломжийг нээхэд туслах зорилгоор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт (ДЭДЧУ) 2023-ыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт Улаанбаатар зохион байгуулна. Энэ бүх арга хэмжээг Монгол Улсын Засгийн Газрын манлайллаар НҮБ-ын ХХБХ болон Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ) зэрэг худалдааны чиглэлээр мэргэшсэн НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай хамтран, хэрэгжүүлж байна.
Монгол Улс дахь НҮБ нь системийн хүрээн дэх төрөлжсөн агентлагууд, бусад хөгжлийн түнш олон улсын байгууллагууд зэрэг холбогдох бүх оролцогч талуудтай нягт хамтран ажиллах замаар Монгол Улсын худалдааны хөгжлийн замналд хүчирхэг түнш нь байх болно.
1 of 4
Өгүүлэл
2023 оны дөрөвдүгээр сарын 18
Монгол дахь Хүмүүнлэгийн баг зудад нэрвэгдсэн малчдад тусламж үзүүллээ
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Шадар сайд С. Амарсайханы хамт хаваржилт хүндэрсэн, малын зүй бус хорогдол ихтэй Өгийнуур, Төвшрүүлэх сумдад ажиллаж, малчдын амьдрал ахуй, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.
Өнгөрсөн зун тус аймгийн ихэнх сумдаар зуншлага муу, мал сүрэг тараг тэвээрэг муу авсан, мөн бэлчээрийн гарц муу байсны улмаас малчид хангалттай хадлан тэжээл бэлтгэж чадаагүй. Улмаар, өвөлжилт, хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихтэй байна.
Өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн 240 сумд болзошгүй эрсдэл, хямралаас урьдчилан сэргийлэхээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн удирдлага дор Монгол дахь олон улсын байгууллагуудаас бүрдсэн Хүмүүнлэгийн баг малчдад нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж ажилласан юм.
Улсын Онцгой комиссын нөөцөөс малын тэжээлийг хямдралтай олгосноос гадна хүмүүнлэгийн байгууллагууд бэлэн мөнгөн болон эд материалын дэмжлэг олгосон цагийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад дэмжлэг болсныг орон нутгийн удирдлага дурьдаж байв.
Урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэгт тулгуурлан эрт арга хэмжээ авсны үр дүнд 2 сая хүртэл малын хорогдох тооцоолол байсан бол одоогоор 1 сая орчим мал хорогдсон байгаа нь эрт хариу арга хэмжээ авсан нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.
Малчид хэдий өөрсдийн нөөц бололцоогоор хадлан тэжээл бэлтгэх зэргээр хичээсэн ч цагийн хатууд байгалийн бэрхшээлийг даван туулахад хүч мөхөсдөж буйгаа ярьж байлаа.
Тухайлбал, Өгийнуур сумын Дойт багийн малчин Х. Төмөрбаатарынх 200 толгой малынхаа 50 гаруйг нь алдаад байна. Мөн 1000 гаруй толгой малтай байсан малчин Мягмарын нийт малынхаа 70 гаруй хувийг зудын улмаас алджээ.
"Зудын улмаас малчид амьжиргааныхаа эх үүсвэр болсон малаа ихээр хорогдуулсныг хараад сэтгэл өвдөж байна" гэж Тапан Мишра хэлэв. Цаашид аливаа гамшиг бэрхшээлийг даван туулах, сөрөн зогсохын тулд малчдын аливаа цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэхэд анхаарах нь чухал болохыг тэрбээр онцлов.
Малын арьс шир, түүхий эд үнэгүйдэж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүйгээс малчдын амьжиргаа улам доройтож байна. Малын ашиг шим муугаас малчид малын тоог өсгөж, улмаар бэлчээр ихээхэн доройтож байна.
Уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлыг хадгалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, бэлчээрийг сэргээх, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн чанарыг сайжруулах, түүхий эд боловсруулах, ногоон тэжээл тариалах зэргээр малчдын амьжиргааг дэмжихэд шинэ арга барил, инновац технологийн давуу талыг аль болох ашиглахад бодлогын дэмжлэг, бүх талын хамтын ажиллагаа чухал гэж үзэж буйгаа Тапан Мишра орон нутгийн удирдлагатай уулзаж ярилцахдаа онцоллоо.
1 of 4
Хэвлэл
2022 оны долоодугаар сарын 14
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газар болон НҮБ хамтран ойрын таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги, төлөвлөлтийн нэгдсэн хүрээг тодорхойлно.
Энэхүү баримт бичгийн хэрэгжилтэд НҮБ-ын системийн 23 байгууллага оролцож, хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн байна.
НҮБ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагаа нь Монгол Улсыг хүртээмжтэй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжил бүхий эрүүл, аюулгүй орчинтой, хууль дээдлэх ёс болон хүний эрхийн харилцан шүтэлцээг хангасан улс болон хөгжихөд хувь нэмрээ оруулах болно.
1 of 4
Өгүүлэл
2024 оны гуравдугаар сарын 05
Охид, эмэгтэйчүүдийн хөгжил, манлайллыг цогцоор дэмжих нь
Тэд тэсвэр хатуужил, бүтээлч сэтгэлгээ, манлайллаараа хүртээмжтэй, тогтвортой нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр сорилт бэрхшээлийг даван туулж, сайн сайхан ирээдүйн төлөө хичээнгүйлэн зүтгэж, үйл хэргээрээ манлайлж буй зарим охид, эмэгтэйчүүдийг онцлон танилцуулж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох нь Архинд донтсон, хүчирхийлэгч нөхрөөсөө 2-12 насны гурван хүүхдийнхээ хамт зориг гарган зугтаж, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зориулсан аюулгүй байранд амь өрсөн ирсэн Болорыг (аюулгүй байдлын үүднээс нэрийг нь өөрчилсөн болно) танилцуулж байна. “Та нар энд аюулгүй” гэх энгийн мэт боловч хамгийн ихээр сонсохыг хүссэн үгс нь байлаа. Болор бол Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байраар үйлчлүүлж буй мянга мянган эмэгтэйчүүдийн нэг юм. Түр хамгаалах байр тэдний аюулгүй байдлыг хангахаас гадна эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, нийгмийн болон сэтгэлзүйн зөвлөгөө засал, хууль эрхзүйн зэрэг долоон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2016 – 2023 онуудад нийт 11 Нэг цэгийн үйлчилгээний төвийг нийслэлийн дөрвөн дүүрэг, долоон аймагт байгуулсан юм.Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байраар үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь хүүхэдтэйгээ ирдэг бөгөөд 2023 оны байдлаар нийт 4037 үйлчлүүлэгчдийн 3308 нь насанд хүрээгүй иргэд байв. НҮБ-ын Хүн амын сангаас Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны ажилтнуудад зориулсан жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг мэргэжлийн сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.Эмэгтэйчүүдийн бизнесийн ур чадварыг дэмжих нь Төв аймгаас Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү шилжин суурьшсан таван хүүхдийн ээж, гахайн ферм эрхлэгч Номинтой танилц. Таньж мэдэхгүй шинэ газарт нөхөр, хүүхдийн хамт амьдралаа шинээр эхлэх нь түүний хувьд тийм амархан байсангүй. Түүний гэр бүл бага хэмжээний газар худалдаж аваад байшингаа барьжээ. Түүгээр ч зогсохгүй амьжиргаагаа тэтгэхээр гахайн ферм байгуулсан нь түүний хувьд урьд өмнө төсөөлж байгаагүй шинэ ажлын гараа байв. КОВИД-19 цар тахлын үеийн хямралыг даван туулахад зориулж 2021 онд Монгол улсын Засгийн газраас иргэн бүрд өгсөн 300,000 төгрөгийн тусламж олгосон юм. Энэ тусламжийн мөнгөөр Номингийн гэр бүл гахайн фермтэй болохоор шийдэж, 4 тоорой, нэг эр гахай худалдан авсан нь өдгөө 50 хүртлээ өсжээ.Номин өөрийн ферм дэх гахайн генетик, удамшлыг сайн чанарын үүлдрээр төрөлжүүлэн, сайжруулж фермээ орчин үеийн дэвшилтэт аргаар хөгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Гахайн аж ахуйгаа өргөжүүлж, усан хангамжийг сайжруулж, хүнсний ногоо тарьж, хашаа барих зэргээр фермээ өргөжүүлэх дэвшилтэт арга барилд тууштай суралцаж байлаа. Амжилттай фермийн эзэн болох мөрөөдөлтэй ч түүнд туршлага дутаж, сорилт бэрхшээл мундахгүй байлаа. Харин 2023 оны 3-р сард НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага Шударга Дэнс Төв ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн шилжин суурьшигч эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөлд хамрагджээ. Энтрепренюрийн сургалтын үеэр Номин шилдэг оролцогчоор тодрон төслийн санхүүжилт авсан бөгөөд үүгээрээ бизнесээ өргөжүүлэхэд шаардлага тоног төхөөрөмж буюу махны хөрөө, вакуумжуулан битүүмжлэх машин худалдан авсан байна. Шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тэрээр гахайн жижиг фермээ томруулж, орлогоо нэмэгдүүлэв. Номин вакуумжуулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлогоо нэмэгдүүлэн, амьжиргаагаа дээшлүүлж, хот, хөдөөгийн зах зээлд сайн чанар бүхий мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж байна.Тэмээчдийг дэмжиж, ингэний сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг өргөжүүлэх нь П.Мөнхдөл нь Дундговь аймагт гэр бүлийн хамтаар 400 гаруй тэмээ малладаг тэмээчин эмэгтэй. Монголдоо анхдагч болсон тэмээчдийн хоршооны гишүүн болсноор тэрээр нутгийн бусад тэмээчидтэй туршлага солилцон, хувийн хэвшилтэй хамтрах болжээ. Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ХХААБ-ын хэрэгжүүлж буй төслийн дэмжлэгтэйгээр Мөнхдөл ингэний сүүний өртгийн сүлжээнд сүүгээ нийлүүлж, орон нутгийн эдийн засагтаа хувь нэмэр оруулж байна.Мөнхдөл тэмээтэй хамт өссөн учраас бага наснаасаа сүү сааль авч сурчээ. Анх дэлэн шувтарч сүү гарган авна гэдэг чанга, хэцүү ажил шиг түүнд санагддаг байв. Харин одоо ингэ саахад түүртэхгүйгээр барахгүй өнгөрсөн жил гэхэд 20 тонн сааль авчээ. Мөнхдөлийн хөдөлмөр өндөрт үнэлэгдэж “Улсын аварга саальчин” шагнал хүртсэн ба энэхүү эрхэм шагналыг ингэ сааж авсан анхны хүн болжээ. Мөнхдөл хэлэхдээ “Өөрийн ажлаа үнэлүүлсэндээ сэтгэл дүүрээд сайхан байдаг. Ингэний сүүг бид ахуйдаа хэрэглэж, 10 гаруй төрлийн цагаан идээ гарган авдаг.” гэв. Ингэний сүү нь шим тэжээл, амин дэмээр онцгой баялаг төдийгүй Монгол соёлын чухал нэгэн хэсэг юм.Цахим хөгжлөөс үүдсэн ялгааг арилгахаар алслагдсан бүс нутгийн хүүхдүүдийн цахим ур чадварыг хөгжүүлэх нь Программ хангамжийн инженер болж, код бичиж, программ зохиох мөрөөдөлтэй 15 настай А. Бүжмаа охинтой танилц. Тэр бол Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуулийн сурагч бөгөөд сургуулийнхаа Мэдээлэл технологийн клубт хамрагддаг цөөхөн охидын нэг юм.НҮБ-ын Хүүхдийн Сангаас ЕБС-ийн сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Монголд анх удаа ICT клубуудыг байгуулж байна. Цар тахлын үед Монгол орон даяар олон хүүхэд, тэр тусмаа Ханх зэрэг алслагдсан сум, орон нутгийн хүүхдүүд технологийн боломжгүйгээс шалтгаалж зайны сургалтад хамрагдаж чадахгүй байв. Хүүхдэд цахим ур чадвар эзэмшүүлэх цаашлаад бүх хүүхдэд тэгш боловсрол олгох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сан нь үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобикомтой хамтран “Smart Education” санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилгын хүрээнд Мобиком нь найман сургуульд цахим анги байгуулсан.НҮБ-ын Хүүхдийн сан нь “Ази тивийн сургуулиуд” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн багш, сурагчдад цахим бичиг үсгийн боловсрол, хосолмол заах арга зүй, технологийн төхөөрөмж ашиглах, цахим контент бүтээх, хөгжүүлэх зэрэг сургалтуудыг явуулж байна. Хүйсийн хэвшмэл ойлголтыг халж, эмэгтэйчүүдийн манлайллыг дахин тодорхойлох нь Хүйсийн талаарх хэвшмэл ойлголтуудыг улам бүр дэвэргэж байдаг уламжлалт ойлголтыг сөрөн зогсож, өөрчлөлтийг түүчээлж буй иргэний нийгмийн манлайлагч Б. Батцэцэг, Б. Цэрэнлхам, Р. Оюунбилэг нарыг танилцуулъя. Тэд Монгол Улсад, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж, цаашид орон нутагт руу хүрээгээ тэлэхээр тэмүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-ний идэвхтэн гишүүд юм. Өдгөө 2,000 гаруй гишүүнтэйгээр орон даяар үйл ажиллагаагаа явуулж байгаа тус сүлжээ нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА) болон НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй төслийн санаачилгаар байгуулагдсан.Сүлжээнд нэгдсэнээр эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдэж, нийгмийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголтуудтай идэвхтэй тэмцэж байна хэмээн Б.Батцэцэг хэллээ. Тэрээр сүлжээгээрээ дамжуулан эрэгтэй болон эмэгтэй хүйсийн аль алинд байдаг жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэх чиглэлээр орон нутагтаа ажиллаж байна. “Сүлжээнд хамрагдсанаар би өөрийнхөө манлайлах чадварт илүү итгэлтэй болж, улс төрд хандах хандлага маань эергээр өөрчлөгдөж байгаа” хэмээн Б.Цэрэнлхам онцлов. Эмэгтэй хүн удирдлагын түвшний ажил эрэлхийлэх үед түүний гэр бүл, нэр хүндтэй холбоотой асуудлыг ярьж зүрх сэтгэлийг нь мохоохын оронд тэднийг дэмжин, “Чи чадна аа”, “Би чамайг дэмжинэ ээ” гэх мэт үгсээр нэг нэгнээ дэмжиж, урам зориг хайрладаг хандлагатай байгаасай гэж Р. Оюунбилэг үзэж байна. Ийнхүү эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих олон төрлийн санаачилгуудаас гадна НҮБХХ-ийн төсөл нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 2024 оны сонгуулиар 30 хувь, 2028 оноос эхлэн 40 хувиар тогтоох заалтыг батлуулахад томоохон дэмжлэг үзүүлэн ажилласан. Энэхүү өөрчлөлт нь улс төрийн намууд жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 болгох, улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдээс дэнчин, барьцаа авахыг хориглох зэргээр шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж буй юм.
1 of 5
Өгүүлэл
2024 оны хоёрдугаар сарын 10
Шинжлэх ухаанд тэмүүлэгч “Ms. STEM” хөтөлбөрийн охидтой танилц
Шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн (ШИМТ) салбарт цахиур хагалах мөрөөдөлдөө хөтлөгдсөн, 18 настай А. Ану-Үжин болон түүний нөхдийг энэ жилийн Шинжлэх ухааны салбар дахь охид эмэгтэйчүүдийн олон улсын өдрөөр танилцуулж байна.
Тэр бол үе тэнгийн охидоо ШИМТ салбарт суралцаж, амжилт гаргахад нь уриалан дуудсан залуу манлайлагчдын нэг юм.
Ms.STEM буюу байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй ахлах сургуулийн болон сургуулиа төгсөөд гадаад, дотоодын их дээд сургуульд бэлтгэхээр нэг жил өнжиж буй охидод зориулсан хөтөлбөрөө танилцуулахаар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрад хандсан нь 12 дугаар ангийн сурагчаас гарахааргүй их зориг, манлайлал байв. Түүний энэхүү шинийг эрэлхийлж, үе тэнгийн охидоо дэмжихийг зорьсон саналыг Тапан Мишра дарга найрсгаар хүлээн авч, дэмжихээ илэрхийлэв. Тэрээр, охидын төсөлд дэмжлэг үзүүлэхийг хүсч Монгол улсдаа сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлж буй NewCom группэд хандсанаар уг компаний дэмжлэгээр төслөө хэрэгжүүлэх боломжтой болов.
Уг төсөлд нийт 40 гаруй охид хамрагдаж, улс оронд тусгамдаж буй байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад шинжлэх ухаан, технологийн инновацыг ашиглан шийдлийг эрэлхийлжээ.
Төсөлд оролцсон охидод ШИМТ салбарт хэдийнэ амжилттай яваа залуу эмэгтэй эрдэмтэд, мэргэжилтнүүдийг урьж, нано технологи, механик инженерчлэл, шинжлэх ухааны төдийгүй жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайлал сэдвээр 4 долоо хоногийн сургалт зохион байгуулсан. Түүнчлэн, охид хог дахин боловсруулах үйлдвэр болон шинжлэх ухааны музей зэргээр зочилж, мэдлэгээ арвижуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн аяныг зохион байгуулжээ.
НҮБ-д залуучуудын хөгжлийн асуудлаар залуусын дуу хоолойг хүргэх гүүр болсон НҮБ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөх хорооны залуус ч мөн охидод төслөө амжилттай хэрэгжүүлэхэд нь зөвлөж дэмжсэн аж.
Төслийн оргил хэсэг нь 2023 оны 11 сарын 4-нд болсон “Ms.STEM Science Fair” буюу нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шинэлэг санаа, инновац шингээсэн туршилтын төслөө танилцуулах өдөрлөг байв..
Өдөрлөгт эрчим хүч хэмнэх, төмс, идэвхжүүлсэн нүүрсийг ашиглан ус цэвэршүүлэх, нарны болон салхины эрчим хүчийг ашиглан ус цэвэршүүлэх, хүнсний хог хаягдлаар бордоо гаргах, цахилгаан машинд зориулсан салхины хүчээр ажиллах повербанк, байгальд ээлтэй гэр бүтээх зэрэг гайхалтай шинэлэг санаа, төслүүдээ танилцуулсан юм.
Энэхүү Монголын ахлах сургуулийнхны дунд анхдагч болох төслийг санаачилсан А. Ану-Үжин үе тэнгийнхээ охидод өөрчлөлт шинэчлэлийг бий болгох манлайлалд насны хязгаар байхгүй гэдгийг батлан, урам зориг итгэл найдвар өгсөн гэдэгт итгэлтэй байна. Түүний энэхүү бяцхан зориг зүтгэл шинжлэх ухаан технологийн салбарт охид амжилт гаргаж, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой гэдгийг харуулж чадлаа.
1 of 5
Өгүүлэл
2023 оны тавдугаар сарын 15
Монголын энхийг сахиулагчид Суданы дайнаас дүрвэж эх орондоо буцаж буй Өмнөд Суданы дүрвэгсдийг хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэж байна
Юнити – Суданы нийслэл Хартум хотод үүссэн зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсад орогнож байсан Өмнөд Судан улсын дүрвэгсэд эргэж эх нутагтаа буцаж ирж байна. Тэд 2013 оноос эхэлсэн иргэний дайн, зөрчил мөргөлдөөний улмаас орон гэрээ орхин хил залгаа хойд Судан руу зугтан гарсан дүрвэгсэд юм.
Ийнхүү дайны дажинаас болж хоёр дахь удаагаа дүрвэж буй эдгээр хүмүүст хүмүүнлэгийн тусламж нэн хэрэгтэй байна. НҮБ-ын Өмнөд Судан дахь төлөөлөгчийн газрын энхийг сахиулагчид, тус улсын цэрэг арми, цагдаагийн төлөөллөөс бүрдсэн баг Өмнөд Судан болон Суданы хил орчмын Панакуачид нөхцөл байдал ямар байгааг тогтоохоор 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүрэлцэн ирсэн.
Үнэлгээний баг газар дээр Өмнөд Суданы хил орчмын цагдаагийн газар болон хүмүүнлэгийн ажилтнуудтай холбогдон, Монгол Улсын энхийг сахиулагчидтай ойр хамтран ажилласан.
Өмнөд Суданы Засгийн газрын агентлаг “Тусламж, үйлчилгээний хороо” (RRC)-ноос 5 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар нутаг буцан ирсэн 1,198 хүнийг бүртгээд байгаагаа мэдэгдсэн.
“Суданаас нутаг буцан ирж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад бид чадах бүхнээ хийж байна. Рубкона мужийн албаны хүмүүстэй хамтран бид эдгээр хүмүүст түр байрлах газар олгосон ч, тэд хүнс, усаар дутагдсаар байна. Иймд тэдэнд тусламж илүү хэрэгтэй байна” гэж “Тусламж, үйлчилгээний хороо” (RRC)-ны албаны хүн Дэвид Лунг Туорек хэлж байна.
Юнити улсад сүүлийн 3 жил дараалан үер ус болж олон тосгон суурин өртсөн. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй энэ гамшигт өртсөн газруудын хүмүүс ойролцоох Рот Риак сууринд шилжин суурьшсан бөгөөд өнөөдөр энэ суурин нутаг буцан ирж байгаа олон хүмүүсийг бас хүлээн авч байна.
Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар тус суурины орон нутгийн удирдлага, олон нийтийн байгууллагын ахлагчидтай уулзах үеэр тус сууринд нутаг буцан ирж байгаа хүний тоо 292-д хүрээд байгаа гэсэн мэдээг авсан.
НҮБ-ын Өмнөд Судан дахь төлөөлөгчийн газрын эргүүл хяналтын баг дүрвэгсдийн суурингийн орчмоор биечлэн явж танилцан, эдгээр хүмүүст түр байрлах орон байр, хүнс, ундны цэвэр ус нэн тэргүүнд хэрэгтэй байгааг онцолж байна.
Энэ суурины оршин суугчид хэдийгээр тэдэнд төдийлөн хангалттай биш байгаа ч шинээр ирж байгаа хүмүүст чадах чинээгээр тусалж гараа сунгаж байна. “Энэ хүмүүс тэмцэл өрнөөд байгаа Хартум хотын өнцөг булан бүрээс ирсэн. Бидний ихэнхи олон жилийн өмнө өмнөд Суданы дайнаас дайжин гарсан хүмүүс байна. Бид энд Рот Риакт 5 дугаар сарын 27-ны өдөр ирсэн. Бид аюулгүй газар байгаадаа их баяртай байгаа ч бидэнд тусламж их хэрэгтэй байна. Энд хүнс, ундны цэвэр ус байхгүй. Энэ суурины хүмүүс бидэнд багахан мөнгө өгч тусалсан. Бид түүгээр нэг загас худалдан авч, бүгд (нутаг буцаж ирсэн 292 хүн) хувааж идсэн” гэж Няньян Гатдет хэлж байна.
"Хэрэв бид тусламж авч чадах бол бид ажил хийж, бие биендээ тусалж чадна. Хэрэв ходоод чинь хоосон бол та юу ч хийж чадахгүй биз дээ. Бид хүнс, уух устай болчихвол өөрсдийн гэр бүлээ аваад л явчихна” гээд “наад захын зүйл тухайлбал оромж барьчих гялгар цаас ч алга, хүнс, ус байхгүй. Бидэнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна. Хэрэв бид гялгар цаастай болчихвол түр байрлах оромжтой болж чадна” гэж Ниял Яат гэх өөр нэг хүн нэмж хэлэв.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ) Суданаас ирж байгаа хүмүүсийг хүлээн авч, бүртгэн, Панакуачаас Рот Риак хүрэх унааг зохицуулж, энэхүү хүнд нөхцөлд байгаа хүмүүст үзүүлэх хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар талуудтай холбогдон ажиллаж байна.
ОУШХБ-ын Бентью дэх салбарын тэргүүн Мириам Муталу "Нутаг буцан ирж байгаа хүмүүсийн олонхи нь сүүлийн жилүүдэд дараалан тохиосон үер усны улмаас тэдний орон гэр хэвийн байгаа гэдэгт итгэлгүй байгаа” гээд “гэхдээ Рот Риакт ирсэн олон хүн өөрсдийн гэр бүлийн хүмүүсээ хайж, ойролцоох суурин тосгод төдийгүй шилжин ирсэн хүмүүст зориулан байгуулсан түр байрлах газарт өөрсдийн төрөл садны хүмүүсээ олж байна” гэдгийг тэр нэмж хэлж байна.
“Эх нутагтаа эргэн ирж буй эдгээр иргэдийг хамгаалахаар бид бүхий л арга хэмжээг авч байна. Гэвч үүнээс илүү их зүйл хийх шаардлагатай байна” гэж Монгол Улсын энхийг сахиулагчдын эргүүл хяналтын багийн ахлагч ахмад Ганбилэгийн Мөнхбаяр хэлэв.
"Засгийн газар, НҮБ-ын Судан дахь төлөөлөгчийн газар энэ газрын тайван байдлыг хангахад чухал үүрэгтэй оролцож байгаа ч, энд ирж байгаа хүмүүст хүмүүнлэгийн тусламж нэн чухал хэрэгтэй байна. Яг одоо энд эмэгтэйчүүд, хүүхдүүд явганаар алхан ирж байна. Ирэх 7 хоног, саруудад ч өөр олон хүн хилээр орж энд ирнэ. Бид боломжит бүх байдлаар тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллана”.
НҮБ-ын Судан дахь төлөөлөгчийн газраас нөхцөл байдал ямар байгаа талаар өгч байгаа дээрх мэдээ мэдээлэл холбогдох талууд болон хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран, нутаг буцаж байгаа хүмүүс болон тэднийг хүлээн авч байгаа нутгийн иргэдийн аль алины нэн тэргүүний хэрэгцээнд нийцсэн олон талт хариу арга хэмжээ авах, дэмжлэг тусламжийг хүргэхэд чухал байх болно.
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол улсын энхийг сахиулагчдын зургийг цомгийг энэ линкээс хүлээн авна уу?
Питер Бэйтман бичсэн энэхүү нийтлэлийг анх https://unmiss.unmissions.org/ сайт дээр нийтэлснийг Монгол хэлнээ хөрвүүлэв.
1 of 5
Өгүүлэл
2023 оны нэгдүгээр сарын 12
Блог: Малчдын нийгмийн хамгаалал, гамшгийн эсрэг хариу арга хэмжээг сайжруулах нь
2020 оны 2-р сарын 20-ны өдөр. Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Гадаах агаарын хэм -30°C орчим хүйтэн байсан санагдана. Цас нэлээд хунгарласан уулын энгэрт өвөлжиж буй малчны хотод жавар тачигнаж байлаа. Их цас орсон учраас манай машин цасанд суугаад, цааш явах боломжгүй болсон тул бид уулын энгэр дэх өвөлжөө рүү явган алхаж хүрсэн юм.
Монгол дахь НҮБ-ын Суурин Зохицуулагчаар томилогдож ирснээсээ хойш анх удаа Монгол орны хүйтэн, ширүүн өвлийг биеэр мэдэрсэн маань энэ байлаа. Тогтвортой хөгжлийн зорилгын Хамтарсан сангаас санхүүжүүлсэн НҮБ-ын анхны Хамтарсан хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас бүрдсэн НҮБ-ын хамтарсан баг Монгол Улсын баруун зах хязгаарт орших Завхан аймагт эхлүүлэх томилолтоор явсан юм.
Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай янз бүрийн байгалийн гамшиг болон цочролд өртөх нь элбэг. Биднийг томилолтоор ажиллах үед Монгол орны баруун аймгуудад зуд нүүрлэсэн байв. Зуд гэдэг нь зундаа гантай байсны улмаас бэлчээр хомсдож, малын өвс тэжээл бэлтгэж чадаагүй тохиолдолд өвөл их хэмжээний цас орж, бэлчээр цасаар хучигдсаж, улмаар мал өлдөж, өлсөж, осгож олноороо үрэгдэх цаг агаартай холбоотой байгалийн онц үзэгдэл юм. Бид зудын үнэлгээнээс гадна тухайн үед дэлхий дахинаа ихээхэн гамшиг учруулж байсан КОВИД-19 цар тахалд Монгол улс бэлэн эсэх үнэлгээг ч мөн хийсэн билээ.
Монголын хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг малчдын байгалийн гамшиг болон бусад төрлийн гамшиг цочролд эмзэг өртөмхий байдлыг нийгмийн хамгааллын цогц үйлчилгээгээр дамжуулан бууруулах зорилго бүхий “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” гэх НҮБ-ын агентлагуудын Хамтарсан Хөтөлбөрийг эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе байлаа.
Бэлчээр, усаа даган эргэх дөрвөн улиралд нүүдэллэж амьдардаг хагас нүүдлийн амьдралын хэв маяг нь эдүгээ малчид өрхийн нэлээдгүй хэсгийг гамшигт өртөмхий, амьдралын нөхцөл тааруу, ядуу амьдрах нэг шалтгаан нь болж байна. Төвөөс алс зайдуу амьдрах тэд нийгмийн суурь үйлчилгээг хүртэхэд ч олон сорилттой тулгардаг.
Малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх нь
Нийгмийн хамгаалал бол байгалийн гамшигт үзэгдлээс үүдсэн аливаа цочролын сөрөг нөлөөллийг бууруулах нэг арга зам юм. Манай Хамтарсан хөтөлбөр малчдыг нийгмийг даатгалд хамруулах нь тэдний нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй арга гэдгийг тодорхойлсон. НҮБ-ын судалгаанаас харахад малчдын 20 хүрэхгүй хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан бөгөөд дөнгөж 40 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байв.
Малчдыг нийгмийн даатгалд хамрагдахаас цааргалах явдлыг арилгах хүчин зүтгэлийнхээ хүрээнд бид богино хугацаанд илүү үр дүнд хүрэх боломжтой арга барилыг нэгэнт тогтсон институтийн бүтэц суурь болон боломжит нөөцөд түшиглэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ шинэлэг бөгөөд уламжлалт бус арга барилуудыг ч давхар эрэлхийлсэн юм. Тухайлбал, малчдын хоршоо нөхөрлөлийн гишүүдийн дунд нийгмийн даатгалын хураамж төлөхөд уян хатан, бүтээлч, шинэлэг арга замуудыг санаачилж, даатгалд хамрагдах сонирхлыг нь өдөөж байв.
Бид Насан туршийн боловсролын үндэсний төв (НТБҮТ), малчдын хоршоо нөхөрлөлүүд болон бэлчээр ашиглагчдын бүлгүүд зэрэг уламжлалт бус түншүүдээс гадна үйлдвэрчний эвлэл, ажил олгогч байгууллагууд болон нийгмийн даатгалын хэлтсүүдтэй хамтран малдчын дунд нийгмийн даатгалд хамрагдахын үр өгөөжийг сурталчлан танилцуулсан юм. Нийгмийн даатгалын үр өгөөжийг хүртсэн малчид ч мөн сайн ухуулагчид болж байлаа.
2021 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар НҮБ-ын Хамтарсан хөтөлбөр эвлэлдэн нэгдэх болон хамтын хэлэлцээ хийх зэрэг хөдөлмөрийн эрхийн үндсэн зарчмуудыг илүү их дэмжиж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн зүгээс ОУХБ-ын санаачлагаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад туслах малчдаар гишүүнчлэлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн нь улмаар үндэсний хэмжээний кампанит ажил болж өргөжсөн байна.
Цочролд хариу арга хэмжээ авах байдлыг сайжруулах нь
Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд илэрсэн дутагдалтай талуудын нэг нь цочролд хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах асуудал байдал юм. Цочрол тохиолдох үед түүнд хамгийн ихээр өртсөн, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст нэн яаралтай тусламж үзүүлдэг байх хэрэгтэй. Цочролд хамгийн түрүүнд, хамгийн ихээр өртөж, хамгийн их дэмжлэг авах шаардлагатай бүлгүүдийн нэг бол хүүхдүүд юм.
Цаг агаарын үзэгдлийн улмаас гэмтэж бэртэх, түүнчлэн амь эрсдэх аюул төдийгүй сургууль завсардаж, амьжиргаа доройтсон улмаас шимт хоол хүнсээр гачигдах, өлсгөлөнд нэрвэгдэх зэргээр аливаа цочрол гамшгийн хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө нь үлэмж их байдаг.
Зудын болон гамшгийн үнэлгээ хийж буй манай баг Завхан аймгийн өвөлжилт нэлээд хүндэрсэн сум болох Тосонцэнгэл сумын малчин Мөнхжаргалын гэр бүлд зочилсон юм. Тэд 1-15 насны дөрвөн хүүхдийн хамт алс бөглүү ууланд өвөлжиж байв. Тэднийх ноолуур, цагаан идээ гарах үед л жаахан орлого олдог.
Малчдын цочролд бэлэн байж, даван туулах чадварыг бэхжүүлэх НҮБ-ын Хүүхдийн Сангийн арга барил нь Засгийн газраас шинэлэг санаачилга болгон хэрэгжүүлж буй гамшгийн үеийн хүүхэд хамгааллын хөтөлбөрүүдийн нэг болох Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хүрээнд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байв. Банкны үйлчилгээ, хүний нөөц, хяналт мониторингийн систем нь хэдийнэ бүрэлдэн тогтсон Монгол Улсын нийгмийн халамжийн одоогийн тогтолцоонд түшиглэн ажилласнаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гамшиг цочрол, онцгой байдлын үед үндэсний хэмжээний бэлэн байдлыг хангах болон хариу арга хэмжээг эрт төлөвлөх арга хэрэгсэл болгон түр хугацаанд, шуурхай өргөжүүлсэн юм.
Тухайлбал, биднийг халуун дотноор зочилсон Мөнхжаргалынх хүүхдийн мөнгөө хүүхдүүддээ өвлийн гутал хувцас, амин дэм болон эм авахад зарцуулсан байв.
Зудын улмаас эрсдэлд ороод байсан хөдөөгийн олон хүүхэд энэхүү санхүүгийн дэмжлэгийн үр шимийг хүртсэн юм. Малчид хүүхдийн мөнгөн тэтгэмж нэмэгдсэн нь хүүхдээ аливаа эрсдэлээс сэргийлж, нэн шаардлагатай хэрэгцээнд нь зарцуулахад нь цагаа олсон дэмжлэг болсоныг сайшааж байлаа.
Эмзэг байдлыг бууруулах эдгээр арга хэмжээний шууд үр өгөөжийг үнэлж, Монгол Улсын Засгийн Газар 2022 оны арванхоёрдугаар сард тус хөтөлбөрийг өргөжүүлж, 18 нас хүрээгүй хүүхэд бүрийг хамруулахаар шийдвэрлэсэн.
КОВИД-19 цар тахлын удаан хугацааны хөл хорионы улмаас олон өрхийн амьжиргаа доройтсон бөгөөд энэ үед Хүүхдийн мөнгөн тэтгэмж олон өрхийн амьжиргаагаа залгуулах гол эх үүсвэр болж байв.
Энэхүү мөнгөн тэтгэмж нь одоогийн тогтолцоог ашиглан үндэсний болон орон нутгийн нийгмийн халамжийн тогтолцоонд нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр саадгүй хэрэгжсэн байна. Мөнгөн тэтгэмжид ямар нэгэн банкны хураамж ногдоогүй бөгөөд өрхийн зээл эсвэл хүүгийн төлбөрт зарцуулагдаагүй учраас тус хөтөлбөрийг одоогийн тогтолцоогоор хэрэгжүүлэх нь үр шим хүртэгчдэд шууд хүрч, хэрэгцээг нь хангах хамгийн бага захиргааны өртөгтэй шийдэл болсон юм.
Ийм учраас, энэхүү хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өсөн нэмэгдэж буй цаг агаарын онц ноцтой үзэгдэл зэргээс хүүхдийн сайн сайхан байдлыг хамгаалах арга хэмжээг эртнээс, цаг алдалгүй авч хэрэгжүүлэх туйлын амжилттай шийдэл болсон билээ.
Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээний цаашдын үр өгөөж
Миний бие 2022 оны 4-р сард Завхан аймагт дахин зочлохдоо төслийн хаалтын арга хэмжээний үер зарим төслийн бодит үр дүнгийн заримыг нь нүдээр үзээд туйлын их баярласан билээ.
Тус төсөл нь эцсийн дүндээ малчдыг урт хугацаанд хараат бус байдлаа бэхжүүлэх тогтвортой арга замаар цочрол болон эмзэг байдалд илүү тэсвэртэй болгохыг зорьсон юм. Энэ хүрээнд, ХХААБ-аас Даван туулах чадварын индексийн хэмжилт, шинжилгээний (RIMA) хэрэгслээр малчдын гамшгийг даван туулах чадавхыг сайжруулах дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн, НҮБ-ын Хүн амын сангаас малчдын хувиараа бизнес эрхлэх ур чадварыг дэмжиж, гарааны бизнес эхлүүлэхэд нь тусалсан юм.
Завхан аймгийн Их-Уул сумын малчин Отгондэмбэрэл 2022 оны наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлах үеэр ажил үйлсээсээ танилцуулсан юм. Тэрээр НҮБ-ын Хамтарсан хөтөлбөрийн дэмжлэгээр мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан арьс, шир боловсруулах жижиг төсөл эхлүүлсэн байна. Ингэснээр нэмэлт орлоготой болж, гэр бүлээрээ эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж чаджээ.
Төслөөр хэрэгжүүлсэн ажлуудыг эргэн харвал, 14 гарааны бизнес хэдийнээ хөл дээрээ босож, малчдын амьжиргааг сайжруулахад хувь нэмэр оруулж эхэлжээ. Эдгээр гарааны бизнесүүд нь манай төслийн хувиараа бизнес эрхлэх ур чадварыг сайжруулах санхүүгийн болон маркетингийн сургалт зэрэг бизнес бойжуулах үйлчилгээний үр шимийг хүртсэн юм.
Бид малчдын бизнесийн ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ амьдралын ур чадварын сургалтад хамруулах замаар бие махбодын болон нийгмийн эрүүл мэндийг нь дэмжих шаардлагатай байсан юм. Ийнхүү, хүмүүстэй харилцан ойлголцох ур чадвар, согтууруулах, мансууруулах бодисын буруу хэрэглээнээс татгалзах, стрессээ удирдах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийн талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалт явуулсан нь бидний бүрэн цогц арга барилын амин чухал хэсэг байсан билээ.
Монгол Улс дахь НҮБ-аас хэрэгжүүлсэн эдгээр практик арга барилын үр дүнд үндэсний хэмжээнд малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамралт таван хувиар нэмэгдсэн гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлжээ. Харин хөтөлбөрийн зорилтот аймаг буюу Завхан аймгийн таван суманд малчдын нийгмийн даатгалд хамрагдах нь 10 хувиар өсөв.
Ийнхүү, ТХЗ-ын Хамтарсан сангийн санхүүжилтээр Монгол дахь НҮБ-ын дөрвөн агентлаг үйл ажиллагаагаа өөр хоорондоо уялдуулж, орхигдох эрсдэлтэй, эмзэг бүлгүүдийн нэг болох малчдын гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрийг илүү сайн хэрэгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэж, санхүүжилтыг татан төвлөрүүлж чадсан юм. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө агентлаг тус бүр өөрийн онцлог бүхий, хамгийн сайн нөөц бололцоогоо ашиглаж ажиллалаа. Энэ нь НҮБ-ын тогтолцоо нэгдмэл бөгөөд хамтын хичээл чармайлтаар түнш орнууддаа эерэг суурь өөрчлөлтийг авчрах болно гэсэн амлалтаа хэрэгжүүлж чадна гэдгийг баталсан юм.
1 of 5
Өгүүлэл
2022 оны арван хоёрдугаар сарын 22
2022 оны тойм: Монгол дахь НҮБ-ын онцлох 10 үйл явдал
2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсын Засгийн Газар болон Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага ирэх таван жилийн хугацаанд НҮБ болон Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааг стратегийн чиглэлээр хангах үндсэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (ТХХАХ) нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын Хараа 2050” бодлогод тусгагдсан үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл болон НҮБ-ын хөгжлийн тогтолцооны шинэчлэлтэй нягт уялдсан юм. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ нь Монгол Улсыг хүртээмжтэй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжил бүхий эрүүл, аюулгүй орчин, хууль дээдлэх ёс, хүний эрхийн харилцан шүтэлцээг хангасан улс болон хөгжихөд хувь нэмэр оруулан, хамтран ажиллахаа батламжлав.
НҮБ-ын өндөр дээд түвшний айлчлалууд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Түүний энэхүү айлчлал нь Монгол Улсыг НҮБ-ын үнэ цэнтэй түнш, “энх тайвны бэлгэ тэмдэг” бөгөөд НҮБ-ын үйл ажиллагаанд асар чухал хувь нэмэр оруулагч гэдгийг онцолсон үйл явдал боллоо. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруа энэ оны 6-р сард Монголд айлчилж, Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хуралд оролцсон юм. Түүнчлэн, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейгийн Монгол Улсад хийсэн айлчлал НҮБ болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан болон соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц боллоо.
ТХЗ-уудыг үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилго болгох нь
НҮБ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг тус хөгжлийн хөгжлийн тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллалаа. Төр, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн төлөөлөл болох 150 гаруй түнш байгууллагууд Нийслэлийн төв талбайд нэг дор цуглаж, ТХЗ-уудад чиглэсэн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан юм. SDG Open Day өдөрлөг нь Монгол улс нь ТХЗ-ыг хэрэгжүүлэх чиглэлээр өнөөг хүртэл хийж бүтээсэн ололт амжилтыг танилцуулахын зэрэгцээ 2030 хүртэл хийх хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжсэн үйл явдал байв. ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгахын тулд ТХЗ-ыг нутагшуулж, тэдгээрийн үндэсний хэмжээний зорилтууд болон шалгуур үзүүлэлтүүдийг бий болгохыг ихээхэн чухалчилдаг. Тухайлбал, Дархан-Уул, Орхон, Дундговь зэрэг аймгууд энэхүү ТХЗ-уудыг бүс нутгийнхаа хөгжлийн төлөвлөгөөнд нутагшуулан тусгах ажлыг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэргээр манлайлан оролцож байна.
"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улс амжилттай оролцлоо
Монгол Улсын боловсролын салбарт анх удаа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулсан тус салбарын оролцогч талуудын үндэсний хэмжээний хэлэлцүүлгээр боловсролын салбарын шинэчлэл хувьслын талаар өргөн хүрээнд хэлэлцлээ. НҮБ-ын Суурин Зохицуулагчийн манлайлал дор НҮБ-ын Хүүхдийн Сан болон ЮНЕСКО-гоос дэмжлэгтэйгээр Монгол Улс 2022 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн үеэр зохион байгуулагдсан “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалт дээр боловсролын салбар дахь цахим шилжилтийн дутагдалтай талуудыг арилгахад чиглэсэн өвөрмөц санаачилгаа амжилттай танилцуулсан юм.
Глобал цахим шилжилтийн яриа хэлэлцээ
Монгол дахь НҮБ Монгол Улсын Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамтай (ЦХХХЯ) хамтран 5 тивийн 30 гаруй улсын 400 гаруй оролцогчдыг хамруулсан 'Глобал дижитал хэлэлцүүлэг' цахим арга хэмжээг дэлхийд анх удаа зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр нийтдээ 800 орчим оролцогчид үндсэн болон салбар хэлэлцүүлэгт оролцсон. Уг арга хэмжээ нь Монгол болон бусад оролцогч орнуудын хувьд ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгахын тулд улс орныхоо түвшинд дижитал шилжилтийг хэрэгжүүлж буй туршлага, тулгарч буй сорилт бэрхшээлүүд болон оновчтой шийдлүүдийг харилцан солилцох талбар болсон юм.
КОВИД-19-ийн олон эх сурвалжит тандалтын тогтолцоог бий болголоо
Монгол дахь НҮБ Монгол Улсын КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байна. ДЭМБ-ын Монгол улсын хэмжээнд нийт 700 гаруй улсын эрүүл мэндийн байгууллагууд болон 28 хувийн өмчит эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний өдөр тутмын нэгдсэн мэдээлэл, датад үндэслэн яаралтай нөхцөлд эмнэлгийн орны зохицуулалт хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөц бололцоог тодорхойлох зэрэг чухал шийдвэрүүдийг гаргах үйл явцад ашиглаж байна.
Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал
Монгол Улс “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт Олон улсын бага хурлыг 2022 оны 6-р сард Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Нийт 30 гаруй улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүд оролцсон уг бага хурал нь дэлхийн энхийг сахиулах ажиллагаан дахь жендэрийн ялгаатай байдлыг бууруулахад энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарал хандуулав. Монгол Улсын хувьд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны уриалгыг дагаж, 2027 он гэхэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийнхээ хувь хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэх амлалт өгсөн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаа ба залуучуудын оролцоо
Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг тэргүүлэх түншүүдийн хамт Монгол дахь НҮБ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, гараг дэлхийгээ аврах арга хэмжээнд залуучуудын оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэсэн далайцтай олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Монгол дахь НҮБ-ын Нийгэмлэгийн Байгаль орчны манлайллын хөтөлбөрийн дэмжлэгтэй залуучуудын төлөөлөл Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний 27-р бага хурал (COP27) дээр Монголын залуучуудын дуу хоолойг тодотгон хүргэсэн юм. Энэ оны 8-р сард Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр: Уур амьсгалын өөрчлөлт ба хотууд” форум зэрэг хурал зэрэг нь бид салбар дундын зохицуулалтыг бэхжүүлж, ногоон санхүүжилт, технологи, инновац болон шийдлүүдийг хэрхэн дэмжиж ажилласны жишээ юм.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэв
Хүний суурь эрх болох жендэрийн эрх тэгш байдал нь Монгол дахь НҮБ-ын тэргүүлэх зорилго байсаар ирсэн билээ. Орон даяар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжихийн тулд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн манлайллаар Монгол дахь НҮБ нь нэн шаардлагатай чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны үр шимийг орон нутагтаа болон нийт нийгэмдээ жинтэй нөлөөлөл үзүүлэх боломжтой манлайлагч эмэгтэйчүүд болон улс төрчид, залуу сонгогчид, улс төрийн намын гишүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг 27,000 гаруй хүн шууд хүртсэн байна.
Үүний зэрэгцээ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд бүхий оролцогч талуудыг уриалан, Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг хамтран хэрэгжүүлсээр, эл гэмт хэргийг таслан зогсоохын төлөө хүн нэг бүр хүчтэй дуу хоолойгоо өргөхийг уриалсан юм. Үүний дүнд, 260 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 34,000 гаруй хүн энэ жилийн аянд нэгдэж, жендэрийн хэвшмэл ойлголтыг таслан зогсооход чиглэсэн янз бүрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, олон нийтийн цахим сүлжээ, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сүлжээ болон бусад сувгаар 1.3 сая гаруй хүнд шууд хүрч ажиллалаа.
НҮБ-ын агентлагуудын хүч хавсарсан хамтарсан хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж дууслаа
Бидний онцлох амжилтуудын нэг болох НҮБ-ын тогтолцооноос Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн дэмжлэгийг өөр хоорондоо уялдсан, нэгдмэл байдлаар хэрэгжүүлсэн томоохон хөтөлбөрүүдийг онцолж байна. Үүний нэг нь Монгол Улсад ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө нөөцийг дайчлах, уялдуулах, хөшүүрэг болох Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх хөтөлбөр юм. Монгол Улсын ТХЗ-ыг хариуцсан гол институц болох Тогтвортой хөгжлийн үндэсний хороо 8-р сарын 12-ны өдөр хуралдаж, Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратегийн төслийг бүрэн дэмжсэн бөгөөд Сангийн яаманд батлуулахаар хүргүүлээд байна.
2020-2022 онд ОУХБ тэргүүлэн, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ХААБ зэрэг НҮБ-ын тус дөрвөн агентлаг хамтран Цочролд тэсвэртэй нийгмийн хамгааллын 2 жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр үндэсний хэмжээнд малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг 5 хувиар нэмэгдүүлсэн байна. Гэхдээ, НҮБ-ын тус хамтарсан хөтөлбөрийн зорилтот газар болох Завхан аймгийн 5 суманд малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалт 10 хувиар нэмэгдсэн байна.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны гуравдугаар сарын 28
НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурлаар хэлэлцлээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтран удирдсан энэхүү хурлаар Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд гарч буй тогтвортой хөгжлийн ахиц дэвшил, үр дүнг хэлэлцэв. НҮБ-ын суурин болон суурин бус 24 агентлаг 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхойлсон. Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар дээрх зорилгуудын хүрээнд НҮБ-аас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны 2023 оны үр дүнгийн тайланг танилцууллаа. 2023 онд НҮБ-ын системийн байгууллагууд хамтран нийт 51,4 сая ам. долларын санхүүжилт бүхий 158 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хүн амын эрүүл урт наслах, амьдралын чанарыг сайжруулах зорилго бүхий хөтөлбөрийн үр шимийг 250,000 гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71,000 гаруй иргэд хүртсэн байна. Түүнчлэн, дотоодын нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжлэгийн үр дүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ингэний сүүн бүтээгдэхүүний экспорт нэмэгджээ. Гамшгийн эрсдэл, үер усны аюулаас сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын гэр хороололд барьсан үерийн хамгаалалт далан, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71,000 гаруй иргэд хүртжээ. Доройтсон газрыг сэргээх, бэлчээр хамгаалах үйл ажиллагааны үр дүнд нийт 49,000 гаруй га бэлчээрийг нөхөн сэргээж, 82,000 гаруй га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлж байна. Сонгуульд нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх тухай нэмэлт өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд тусган батлахад НҮБ-ын бодлогын зөвлөмж, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Хурлын төгсгөлд Удирдах хорооны гишүүд НҮБ-аас 2024 он болон цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцэж тодорхойллоо. Тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагад илүү нийцтэй, үр дүнтэй, үр ашигтай хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын системийн байгууллагууд үйл ажиллагаа, нөөц санхүүгээ илүү уялдуулж, хамтран хэрэгжүүлэхэд чиглэх болно.2023 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо болсон Тогтвортой хөгжлийн зорилгын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс 2023 онд үндэсний хэмжээний өргөн хэлэлцүүлгийн явцад боловсруулсан Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлээ танилцуулж, цаашид ТХЗ-ын хэрэгжилтийг хурдасгах амлалтаа дахин бататгасан юм. Удирдах хорооны хурлыг хааж хэлсэн үгэндээ НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра НҮБ нь Монгол Улсын хэнийг ч хөгжлөөс орхихгүй, эрх тэгш, хүртээмжтэй тогтвортой хөгжлийг хангахад Монгол Улсыг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.Энэ удаагийн Удирдах хорооны хуралд Монгол Улс дахь элчин сайдын яамд, хөгжлийн түншүүдийн төлөөлөгчид урилгаар оролцов.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны хоёрдугаар сарын 22
Зудад нэрвэгдсэн малчдад нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна
Өнгөрсөн оны эцсээр өнөөгийн нөхцлийг урьдчилан таамаглаж, Монгол Улсын Засгийн газраас тус улс дахь НҮБ-ын агентлагууд, олон улсын болон үндэсний хүмүүнлэгийн байгууллагуудаас бүрдсэн Хүмүүнлэгийн тусламжийн багт малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад шаардлагатай дэмжлэг тусламж үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаар ахлуулсан Хүмүүнлэгийн тусламжийн баг нь Улсын Онцгой комисс болон төрийн бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, зудад нэрвэгдсэн малчдад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлэхээр хүч, нөөцөө дайчлан хамтран ажиллаж байна.Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлд буй малчин өрхүүдэд хоол хүнс, эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түлээ, нүүрс, бэлэн мөнгөн тусламж зэрэг нэн шаардлагатайг мэдээлсэн. Хүмүүнлэгийн тусламжийн багаас 2023-2024 оны Зудын эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд тус хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжийг зорилтот бүлгийн 150,000 гаруй хүнд хүргэхийг зорьж байна. Эдгээрээс нэн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай 33,400 иргэдэд бэлэн мөнгөн тусламж, эм тариа, эрүүл ахуйн хэрэглэл, өвс, тэжээл, түлш төдийгүй сэтгэл зүйн дэмжлэг зэргийг нэн тэргүүнд үзүүлэхээр ажиллаж байна. “Маш хүнд нөхцөлд буй эдгээр 33400 эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхэд залуучуудад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргүүлэх шаардлагатай байна” гэж Тапан Мишра онцлов. Зудын эрсдэлийг бууруулж, хохирол багатай даван туулах талаар бүх талын арга хэмжээг авч байгаа ч цаг уурын нөхцөл байдлаас үүдэн хаваржилт хүндэрч, эрсдэл улам ихсэж байгаа тул олон талын дэмжлэг шаардлагатай болж байна. Одоогоор Монгол дахь Хүмүүнлэгийн тусламжийн баг зудад нэрвэгдсэн малчдад туслахаар нийт 1,8 сая ам. долларын санхүүжилтийг босгосон ч илүү их санхүүжилт шаардлагатай байна. Иймд, Хүмүүнлэгийн тусламжийн багаас НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн байгууллагаар дамжуулан олон улсын байгууллагуудад хандаж уриалга гаргаад байна. Монгол Улсад тохиолдож буй хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам дордохоос сэргийлэхийн тулд Монголын малчдын төлөө эв санаагаар нэгдэн, өгөөмөр дэмжлэг тусламж үзүүлэхийг олон улсын байгууллагуудад хандан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра уриалав. Хүмүүнлэгийн тусламжийн багийн цаашдын зорилго бол хүмүүнлэгийн яаралтай тусламжийг шаардлагатай бүлэгт хүргэхээс гадна ирээдүйн хямралаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээг сайжруулах замаар гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газар болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм. 2023-2024 оны Зудын эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг татаж авах холбоос (англи хэл дээр)Dzud Early Action and Response Plan for 2023/2024
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2023 оны арван нэгдүгээр сарын 21
“Эрсдэл ба Стандарт” Эрсдэлийн Үндэсний форум
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд ирүүлсэн илгээлтдээ гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, даван туулах чадавхыг бэхжүүлэх нь үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэв.
Шадар сайд эрсдэлийн удирдлагад стандартыг баримтлах нь чухал гэдгийг онцоллоо. Тэрбээр, стандарт алдагдаж буй газар ямагт аюулын харанга дэлдэж, хөгжилд саад учруулж байдгийг анхааруулав.
Монгол Улсад 1990 оны үетэй харьцуулахад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс улбаалсан байгалийн гамшигт үзэгдлүүд, тухайлбал зудын давтамж гурав дахин өссөн. 2015 оноос хойш байгаль, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх аюулт үзэгдэл, гамшиг осол 2.9 дахин өссөн.
Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, агаарын дундаж температур дэлхийн дунджаас хоёр дахин буюу 2.25 хэмээр нэмэгдсэн байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь буюу 120 сая га газар нь цөлжилтөд нэрвэгдсэн бөгөөд үүний тал хувь нь нэн хүчтэй газрын доройтолд өртсөн гэж мэдээлж байна.
НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг орлон гүйцтгэгч, НҮБ-ын Хүүхдийн сангийн Тэргүүн Эваристе Коуасси-Комлан нь “Эрсдэлийн удирдлага нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх гол түлхүүр” гэж онцлоод, стандартчиллаар дамжуулан эрсдэлийн удирдлагыг сайжруулах олон талт хамтын ажиллагаа, салбар хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулахыг оролцогчдод уриаллаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аливаа эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд зохих дэмжлэгийг Засгийн газар болон бусад түншүүдтэй үзүүлж буй НҮБ-ын төрөлжсөн агентлагууд 11 сарын 20-22-ны өдрүүдэд орон даяар чуулж буй энэхүү форумыг дэмжин оролцлоо.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2023 оны арван нэгдүгээр сарын 15
Монгол Улс хүний эрхэд суурилсан, хараат бус хууль зүйн тогтолцоонд шилжих хүчин чармайлтаа бататгах ёстой
УЛААНБААТАР хот (2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр) – Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш шүүх тогтолцооны бие даасан байдлыг сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн алхмуудыг, ялангуяа олон улсын байгууллагуудаас гаргасан хүний эрхийн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудыг НҮБ-ын шинжээч сайшаав.
“Монгол Улс эхлүүлсэн өөрчлөлтөө дуусгахын тулд энэ мөчийг сайтар ашиглах хэрэгтэй” гэж Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч Хатагтай Маргарет Саттертвэйт тус улсад хийсэн албан айлчлалынхаа төгсгөлд хэллээ. Тэрээр:
“Монгол Улс нотолгоонд суурилсан шинэчлэл хийж буйг би дэмжиж байгаа бөгөөд хүний эрхэд суурилсан, хараат бус хууль зүйн тогтолцоог бэхжүүлэхийн тулд цаашдын алхмуудыг авч хэрэгжүүлэхийг уриалж байна” гэв.
Тусгай илтгэгч нь Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй шүүхүүд болон прокурорын газруудаар орж, ажил үйлстээ бие сэтгэлээ зориулж яваа хуульчид, эрхзүйн мэргэжилтнүүдтэй уулзсан байна. Хөрөнгө оруулалт дутмагаас шүүгч, ажилтнууд, шүүхээр үйлчлүүлэгчдэд зориулсан барилга байр хангалтгүй, хүртээмжгүй, аюулгүй байдал хангагдаагүй зэрэг нь хууль зүйн тогтолцоонд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг хатагтай Саттертвэйт өөрийн биеэр танилцав. “Монгол Улсын шүүгчдийн цалин бага, ажлын ачаалал их байна,” гэж НҮБ-ын шинжээч мэдэгдэв. Тэрээр мөн “Шүүгчид болон шүүгчийн туслахууд ийм хүнд нөхцөлд байгаа хэдий ч мэргэжилдээ үнэнчээр ажиллаж байгааг үнэлэх хэрэгтэй” гэв.
Шүүх засаглалын ирээдүйг баталгаажуулахын тулд Монгол Улсын төр бодитой санхүүжилт хийх хэрэгтэй байх тул улсын төсвийн тодорхой хувийг хууль зүйн тогтолцоонд зориулдаг болохыг хатагтай Саттертвэйт уриалав.
Шүүх эрх мэдлийг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэчлэлтэй дүйцэхүйц арга хэмжээг мөн прокурорын байгууллагад авч хэрэгжүүлэх ёстой. “Прокурорыг томилох, шилжүүлэх, албан тушаал ахиулахад бодитой, ил тод үндэслэлд тулгуурладаг байх ёстой” гэж Тусгай илтгэгч хэлэв. “Үүнээс гадна, прокурорын сахилга бат, хариуцлагыг хангах бие даасан байгууллага байгуулах хэрэгтэй” гэв.
Иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн хараат бус байдалд үнэлгээ, хяналт шинжилгээ хийж байгааг Тусгай илтгэгч сайшаав. Тэрээр судалгааны үр дүнд шүүхэд итгэх олон нийтийн итгэл сул байгаад, мөн иргэд, тэр дундаа зарим төрийн албан тушаалтнууд, нийгмийн сүлжээгээр шүүгчдийг гутаан доромжилж байгааг сонсоод сэтгэл зовниж буйгаа илэрхийлэв. “Олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг сэргээх арга хэмжээг төрөөс зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж хатагтай Саттертвэйт хэлэв. “Хүн бүр тэгш оролцох боломжтой шударга тогтолцоог бүрдүүлэхэд шүүх чухал үүрэг гүйцэтгэж буйг илүү сайн тайлбарлах боломж Засгийн газарт байна.”
Монголын төр бүх иргэдийнхээ эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхахгүйгээр шударга ёсыг хангах үүрэгтэй болохыг Хатагтай Саттертвэйт тэмдэглэв. Тэрээр “Шударга ёсны хүртээмжийг хөдөөгийн малчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ЛГБТИК хүмүүс зэрэг тодорхой бүлгийн иргэдэд нэмэгдүүлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагуудын хийж буй чухал ажлыг дэмжиж, дэмнэхийг би уриалж байна” гэлээ.
Тусгай илтгэгч айлчлалын дүгнэлт зөвлөмж бүхий тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2024 оны 6 дугаар сард танилцуулна.
Хатагтай Маргарет Саттертвэйт нь Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч юм. Тэрээр Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгчээр 2022 оны 10 дугаар сард Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр томилогдсон. Профессор М.Саттертвэйт нь хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн олон улсын судлаач, олон жилийн дадлага туршлагатай шинжээч юм. Тэрээр Нью-Йоркийн Их сургуулийн Хуулийн сургуулийн Хууль зүйн ухааны профессор юм.
Тусгай илтгэгчид нь Хүний Эрхийн Зөвлөлийн Тусгай журам хэмээн нэрлэгддэг үйл ажиллагааны нэг хэсэг юм. НҮБ-ын Хүний эрхийн тогтолцооны хараат бус шинжээчдийн хамгийн том тогтолцоо болох Тусгай журам нь дэлхийн өнцөг булан бүрт тодорхой улс орны нөхцөл байдал эсвэл сэдэвчилсэн асуудлуудын талаар хараат бусаар баримт мэдээлэл цуглуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Хүний эрхийн Зөвлөлийн механизмын ерөнхий нэр юм. Тусгай журмыг хэрэгжүүлэгч шинжээчид нь сайн дурын үндсэн дээр ажилладаг. Тэд НҮБ-ын ажилтан биш бөгөөд НҮБ-аас цалинждаггүй. Тэд аливаа Засгийн газар, ямар нэгэн байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар ажилладаг.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын вэбсайт дахь Монгол Улсын талаарх мэдээлэл: - Mongolia
Нэмэлт мэдээлэл, хэвлэл мэдээллийн хүсэлт байгаа бол дараах хаягаар хандана уу:
hrc-sr-independencejl@un.org
НҮБ-ын хараат бус шинжээчидтэй холбоотой хэвлэл мэдээллийн лавлагааг дараах ажилтнуудтай холбогдож авна уу: Maya Derouaz (maya.derouaz@un.org), Dharisha Indraguptha (dharisha.indraguptha@un.org).
НҮБ-ын хараат бус шинжээчидтэй холбоотой мэдээг авахыг хүсч байвал дараах Twitter хуудсын дагагч болно уу @UN_SPExperts.
Concerned about the world we live in?
Then STAND UP for someone's rights today.
#Standup4humanrights
and visit the web page at http://www.standup4humanrights.org __________________________________________ Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгчийн Монгол Улсад хийсэн үнэлгээний урьдчилсан дүгнэлтийг доорх холбоосоос татаж авна уу.
#Standup4humanrights
and visit the web page at http://www.standup4humanrights.org __________________________________________ Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгчийн Монгол Улсад хийсэн үнэлгээний урьдчилсан дүгнэлтийг доорх холбоосоос татаж авна уу.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2023 оны арван нэгдүгээр сарын 03
Монгол Улсын хууль зүйн тогтолцооны хараат бус байдалд үнэлгээ хийх НҮБ-ын шинжээч айлчилна
Айлчлалын явцад хатагтай М. Саттертвэйт шүүх засаглал, прокурорын бие даасан, шудрага байдал, мөн хууль эрх зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэхэд төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлгээ дүгнэлт хийнэ.
Тусгай илтгэгч шүүх засаглалын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүхийн захиргаа, шүүх засаглалын харилцаанд оролцогчдын хамгаалалт, шударга шүүх, үүнд холбогдох жендерийн нөхцөл байдал зэрэг асуудалд анхаарал хандуулна. Түүнчлэн хатагтай М.Саттертвэйт шүүхийн болон хууль зүйн туслалцаа авах тэгш эрх, Монгол Улсын жирийн иргэд шүүхийн тогтолцоог хэрхэн ойлгож, хүлээн авч буй байдлыг судална.
Тусгай илтгэгч мөн УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, шүүгч, прокурор, хуульчид, түүнчлэн НҮБ-ын агентлагууд, иргэний нийгмийн, эрдэм шинжилгээний, олон улсын болон дипломат байгууллагуудын төлөөлөлтэй уулзана.
Хатагтай М.Саттертвэйт 11 дүгээр сарын 15-ны Лхагва гарагийн 12.00 цагт Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд хэвлэлийн бага хурал хийх бөгөөд үүнд зөвхөн сэтгүүлчдийг оролцуулна. Оролцох сэтгүүлчид урьдчилж нэрсээ soyolmaa.dolgor@un.org руу имэйл илгээх, эвсэл 94111220 утсаар бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэн сэтгүүлчид байгууллагын ажлын үнэмлэхтэйгээ ирнэ үү.
Тусгай илтгэгч айлчлалын тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2024 оны 6 дугаар сард танилцуулна.
Тусгай илтгэгч, шинжээчийн тухайд: Хатагтай М.Саттертвэйт Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгчээр 2022 оны 10 дугаар сард Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр томилогдсон. Хатагтай М.Саттертвэйт хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн олон улсын судлаач, шинжээч, Нью-Йоркийн Их сургуулийн Хуулийн сургуулийн Хууль зүйн ухааны профессор юм.
Шинжээчид нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн бие даасан шинжээчдийг нэгтгэсэн хамгийн том бүтэц болох Тусгай процедур хэмээх үйл ажиллагааны нэг хэсэг болно. Тусгай процедур нь тус зөвлөлийн хяналт үнэлгээ хийх, баримт нотолгоо цуглуулах судалгаа, зарим улс орны нөхцөл байдал болон олон улсад хамаарах сэдэвчилсэн асуудлаар бие даасан, хараат бус үнэлгээг хэрэгжүүлэх зорилготой. Тусгай процедурын шинжээчид нь НҮБ-ын ажилтан биш бөгөөд, хийсэн ажлынхаа төлөө цалин хөлс авдаггүй, сайн дурын үндсэн дээр ажилладаг, аливаа улсын төр, бусад байгууллагаас хараат бус, зөвхөн хувийн хүсэл эрмэлзэлд тулгуурлан чиг үүргээ гүйцэтгэдэг болно.
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл, Улсын цахим хуудас – Монгол Улс
Дэлгэрэнгүй мэдээлэл, хэвлэлийн мэдээг hrc-sr-independencejl@un.org цахим хуудаснаас авна уу.
НҮБ-ын бие даасан бусад шинжээчдийн талаар холбогдохыг хүсвэл Maya Derouaz (maya.derouaz@un.org), Dharisha Indraguptha (dharisha.indraguptha@un.org) цахим хаягаар холбогдоно уу.
НҮБ-ын хүний эрхийн бие даасан шинжээчийн твитер: @UN_SPExperts
Хүний эрхийн төлөө нэгдэхийг уриалж байна.
#Standup4humanrights
http://www.standup4humanrights.org
#Standup4humanrights
http://www.standup4humanrights.org
1 of 5
Latest Resources
1 / 11
Мэдээлэл
2022 оны долоодугаар сарын 14
Мэдээлэл
2022 оны зургаадугаар сарын 05
Мэдээлэл
2022 оны зургаадугаар сарын 05
Мэдээлэл
2022 оны зургаадугаар сарын 05
Мэдээлэл
2022 оны зургаадугаар сарын 05
1 / 11