Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг

RC Jaap van Hierden

Яап ван Хиердэн

НҮБ
НҮБ-ын Суурин зохицуулагч
 
 
Нидерланд Улсын иргэн Яап ван Хиердэн нь 2025 оны 1 сарын 1-ний өдрөөс Монгол Улс дахь НҮБ-ын системийг тэргүүлэх Суурин зохицуулагчаар томилогдлоо. Ноён ван Хиердэн нь хөгжлийн асуудал, хүмүүнлэгийн болон энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр, ялангуяа салбар байгууллага, алба, төсөл хөтөлбөрийг удирдан, зохион байгуулах төдийгүй стратеги, бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, менежмент болон зохицуулалтын чиглэлээр удирдах түвшинд 30 гаруй жил ажилласан туршлагатай. Монгол Улсад томилогдохоосоо өмнө ноён ван Хиердэн нь Микронезийн Холбооны Улсын Понпей арал дахь НҮБ-ын анхны Суурин зохицуулагчийн алба хашиж, Палау, Маршаллын арлууд, Науру, Кирибати зэрэг хэд хэдэн орныг давхар хариуцан ажиллаж байсан. Эрх үүргийнхээ хүрээнд тэрээр НҮБ-ын Удирдлагын багийг тэргүүлж, улс орнуудын хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохицуулж, уялдааг хангах, оновчтой болгоход анхаарч ирсэн. Дээрх албанд томилогдохоосоо өмнө тэрээр 2018-2021 онд Афганистан дахь Хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн байгууллага (Cordaid); 2013-2016 онд Филиппин, Камбож Улс дахь НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба; 1995-2013 онд Бангкок, Копенгаген, Нью-Йорк, Куала Лумпур дахь НҮБ-ын Бүсийн төвийн НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба; 1994 онд Бангкок дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон 1991-1993 онд Сьерра-Леон дахь НҮБ-ын Хөрөнгийн хөгжлийн сан зэрэгт тус тус хариуцлагатай алба хашиж байсан. Нидерланд Улсын иргэн ноён Яап ван Хиэрдэн нь Вагенингений Их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засгийн магистрын зэрэгтэй. Ноён ван Хиердэн нь гэр бүлтэй, дөрвөн хүүхэдтэй.
Ацуко

Ацуко Окуда

ОУЦХБ
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал
 
 
Хатагтай Окуда нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр ажиллаж байсан мэргэжлийн болон манлайллын туршлагатай. ОУЦХБ-д ажиллахаас өмнө тэрээр Тайландын Бангкок дахь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Мэдээлэл, харилцаа холбоо, технологи болон Хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэрээр ажиллах хугацаандаа бүс нутгийн холболтыг хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн мэдээллийн супер хурдны зам (AP-IS) хөтөлбөрийг санаачилсан. Түүнчлэн, Бейрут дахь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комисс (ESCWA)-ын төв оффис, НҮБ-ын Африкийн эдийн засгийн комисс (ECA) болон НҮБ-ын Бутан Улс дах Хөгжлийн хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай.




Beate Dastel, UNICEF Rep

Беате Дастел

НҮБХС
Суурин төлөөлөгч
Беате Дастел нь 2026 оны хоёрдугаар сард Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон. Үүнээс өмнө 2022–2025 онд Джибути дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан. Беате Дастел нь олон улсын хөгжил ба стратеги төлөвлөлтийн салбарт 23 жилийн турш ажилласан туршлагатай. Тэрээр Лаос улсын Вьентьян болон Бутан улсын Тимпу хотуудад НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин төлөөлөгчийн албыг хашиж байх хугацаандаа НҮБ-ын Хүүхдийн Сан, Засгийн газар хоорондын Улс орны хөтөлбөрийг боловсруулах ажлыг манлайлан ажиллаж байсан. Беате Дастел нь анх 2010 оноос НҮБ-ын Хүүхдийн Санд ажиллаж эхэлсэн бөгөөд Косово улсын Приштина хотод Хяналт, үнэлгээний мэргэжилтэн, 2014 онд Бурунди улсын Бужумбура хотод Төлөвлөлт, хяналт үнэлгээний ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон ажилласан.
Үүнээс өмнө тэрээр Австри улсын Шинжлэх ухааны академийн Хот ба бүс нутгийн судалгааны хүрээлэн, мөн бизнесийн зөвлөх компанид судлаачаар ажиллаж байсан. Мөн НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO)-д зөвлөх, Европын Форум Альпбахт төслийн менежерээр тус тус ажиллаж байсан. Беате Дастел нь Австри улсын иргэн бөгөөд тус улсын Вена хотын Их сургуулийг Байгалийн ухааны магистрын зэрэгтэй дүүргэсэн. Дараа нь Вена хот дахь Дипломат академи буюу Олон улс судлалын сургууль төгссөн. Тэрээр англи, франц, герман хэлтэй.
Benedikt Hofmann

Бенедикт Хофманн

МБГХТА
Ази, Номхон далайн болон Зүүн Өмнөд Азийн бүсийн төвийн төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч
 
 
 
Бенедикт Хофманн нь 2023 оны 9 дүгээр сараас эхлэн Тайландын Бангкок хотод байрлах НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны (UNODC) Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн орлогчоор ажилладаг бөгөөд одоогоор Бүсийн төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Үүнээс өмнө тэрээр Мьянмар дахь UNODC-ийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж, тус байгууллагын улс дахь бүх хөтөлбөр, үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлж байв. Мөн өмнө нь Австри улсын Вена хот дахь UNODC-ийн төв оффисын Үйл ажиллагааны газрын захирлын албанд ажиллаж, стратегийн хөтөлбөрийн төлөвлөлт, НҮБ-ын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн UNODC-ийн дэлхий дахины салбар нэгжүүдийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд төвлөрөн ажилласан. Түүнчлэн тэрээр Зүүн Африк, Ойрхи Дорнод болон Хойд Африкийн бүс нутаг дахь UNODC-ийн хөтөлбөрүүдийн боловсруулалт, удирдлагыг дэмжин ажиллаж байв. 2015–2016 онд Бангкок дахь UNODC-ийн Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн оффист ажиллахдаа зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус худалдаа, мансууруулах бодисын хэрэглээ болон терроризмтой холбоотой бүс нутгийн үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, тайлагналыг удирдан ажилласан. Бангкокт ажиллахаасаа өмнө тэрээр UNODC-ийн төв байранд Африк, Ойрхи Дорнод, Афганистанд ажилласан туршлагатай. Бенедикт Хофманн нь Австри улсын иргэн бөгөөд UNODC-д 10 гаруй жил ажиллаж байна.
Dr. Ganbold Baasanjav

Ганболд Баасанжав

НҮБАНДЭЗНК
Зүүн хойд Азийн Бүсийн төвийн тэргүүн
 
Баасанжавын Ганболд БНСУ-ын Инчион хотод байрладаг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Зүүн болон Зүүн хойд Азийн салбарын тэргүүнээр ажилладаг. Тэрээр энэхүү албан тушаалд томилогдохын өмнө Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам (ГХЯ) болон гадаад улс орнуудад дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байв. Хамгийн сүүлд буюу 2018-2019 оны хооронд Монгол Улсын ГХЯ-ны Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Үүний өмнө буюу 2013-2018 оны хооронд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдаар, 2008-2013 оны хооронд Монгол Улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар, 2004-2008 оны хооронд Монгол улсаас Вьетнам улсад суугаа Элчин сайдаар тус тус ажилласан. Түүнчлэн доктор Ганболд 2001-2003 оны хооронд Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар, 1998-2000 оны хооронд Монгол Улсын ГХЯ-ны Төрийн хэрэг эрхлэх газрын захирлаар тус тус ажилласан юм. Эдгээр албан үүргийг хашихын өмнө 1989-1993 оны хооронд БНАСАУ-ын Пёньян дахь Монгол Улсын Элчин сайдын газарт хилийн чанадын дипломатчийн албан үүргүүд, 1997-2001 оны хооронд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд давхар (үндсэн бус цагийн) багшаар ажилласан. Ганболд Англи, Солонгос, Орос хэлийг өндөр түвшинд эзэмшсэн, ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын харилцааны баклаврын зэрэг, АНУ-ын Маноа дахь Хавайн их сургуулийн Улс төр судлалын магистрийн зэрэг, БНСУ-ын Хангукийн Гадаад судлалын их сургуулийн хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.
Dechen Tsering Regional Director and Representative for Asia and the Pacific

Дэчэн Цэрин

НҮББОХ
Ази, Номхон далайн бүсийн захирал
 
 
 
Ms. Qingyun Diao

Дяо Чиньюнь

ХХААБ
Суурин төлөөлөгч
 
Дяо Чиньюнь нь 2025 оны 6 дугаар сараас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж байна. Үүнээс өмнө тэрээр 2023–2025 онд Намиби дахь FAO-ийн Суурин төлөөлөгчөөр ажилласан туршлагатай. 2018–2023 онд Дяо Чиньюнь Мексик дэх БНХАУ-ын Элчин сайдын яаманд Нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Хөдөө аж ахуйн албаны даргаар ажиллаж, тус улсын анхны хөдөө аж ахуйн дипломат төлөөлөгч болсон.
Дипломат албанд ажиллахаасаа өмнө хатагтай Дяо Бээжин хот дахь Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академид (CAAS) эрдэм шинжилгээний удирдах албан тушаалуудыг хашиж байв. 2015–2021 онд Ахлах эрдэмтнээр ажиллахдаа Инновацын багийг удирдан, менежмент болон хамтын ажиллагааны дэвшилтэт загваруудыг нэвтрүүлсний үр дүнд үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн. 2014–2022 онд тэрээр Зөгий судлалын хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны төслүүдийн захирлаар ажиллаж, хамтарсан судалгааны санаачилга болон олон улсын түншлэлийн үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлсэн. Хатагтай Дяо нь Бээжин хотын Хятадын Хөдөө аж ахуйн их сургуулиас Шавж судлал (Энтомологи)-ын чиглэлээр докторын болон магистрын зэрэг, Бээжингийн Хөдөө аж ахуйн их сургуулиас Шавж судлалын бакалаврын зэрэг тус тус эзэмшсэн. Тэрээр БНХАУ-ын иргэн бөгөөд хятад, англи, испани хэлтэй.
Yoko Fujimura

Ёко Фүжимүра

ОУШХБ
Төлөөлөгчийн газрын тэргүүн
Др. Ёоко Фүжимүра нь Монгол Улс дахь Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын (ОУШХБ) Суурин төлөөлөгчөөр шинээр томилогдоод буй юм. Дайны дараах нөхцөл байдлын үед энх тайвныг цогцлоох болон нийгэм, эдийн засгийг сэргээх чиглэлээр мэргэшсэн шинжээч Др. Фүжимүра нь Африк, Ази болон Ойрхи Дорнодын орнуудад тогтвортой шийдэл, энх тайвныг цогцлоох болон төлөөлөгчийн газрын удирдлагын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр хамгийн сүүлд Эрбиль хот дахь ОУШХБ-ын суурин төлөөлөгчөөр ажиллаж, олон талт томоохон багийг удирдан, донор болон засгийн газрын байгууллагуудтай тогтоосон харилцааг зохицуулж байсан бөгөөд үүний өмнө Ирак Улс дахь тогтвортой шийдлийн стратегийг уялдуулан зохицуулж байв. Түүний Кени, Танзани, Чад улсуудад ажиллаж байсан эхэн үеийн туршлага нь орон нутгийг тогтворжуулах, зэвсэг хураах, цэрэггүйжүүлэх болон нийгэмшүүлэх (DDR), дахин нэгтгэх үйл ажиллагаанд чиглэгдэж байсан юм. Академик болон хууль эрх зүйн бат бөх суурь мэдлэгтэйгээс гадна талбарын арвин их удирдлагын туршлагатай Др. Фүжимүра нь шинжлэх ухааны дүн шинжилгээ болон практик туршлагыг хослуулсан мэргэжилтэн юм. Тэрээр Малайзын Шинжлэх Ухааны Их Сургуульд (Universiti Sains Malaysia, Penang) Нийгмийн шинжлэх ухааны докторын (PhD) зэрэг хамгаалсан.
Zhao Jie

Зао Жи

НҮБАҮХБ
Ази, Номхон далайн бүсийн зохицуулагчийн газрын тэргүүн
 
 
 
Зао Же нь НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын (UNIDO) Дэлхийн түншлэл, гадаад харилцааны газрын харьяа Ази, Номхон далайн бүсийн товчооны даргын алба хашдаг. Үүний зэрэгцээ тэрээр UNIDO-ийн Жижиг арлын болон хөгжиж буй орнуудыг хариуцсан зохицуулагч бөгөөд БНХАУ дахь дэд бүсийн төв, Лаос болон Иран дахь төвүүдэд Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Жао нь Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд байрлах UNIDO-ийн 12 салбар оффисын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих ажлыг манлайлж байна. Мөн тэрээр тус бүсийн 33 гишүүн улсад UNIDO-ийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, эдийн засгийн өсөлт, инновацыг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг. Энэхүү албанд томилогдохоос өмнө Жао нь 2013–2014 онд UNIDO-ийн тухайн үеийн Ерөнхий захирлын тусгай зөвлөхөөр ажиллаж, Ерөнхий захирлын ажлын албыг удирдан зохицуулж байв. Үүний дараа тэрээр байгууллагын Өмнөд-Өмнөд болон гурвалсан аж үйлдвэрийн хамтын ажиллагаа-ны үйл ажиллагааг зохицуулан ажилласан. Жао нь Хөгжлийн удирдлага магистрын зэрэгтэй. Тэрээр төрийн байгууллага болон олон улсын хөгжлийн салбарт нийт 22 гаруй жилийн ажлын туршлагатай бөгөөд Чөлөөт худалдааны хэлэлцээр (FTA), Өмнөд-Өмнөд болон гурвалсан аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, эдийн засгийн тусгай бүс, аж үйлдвэрийн парк хөгжүүлэлт зэрэг чиглэлээр мэргэшсэн юм.
sample

Имонн Мерфи

ХДХВ/ДОХ
Ази, Номхон далайн бүс, Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийг хариуцсан багийн захирал
 
Имонн Мерфи нь НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн ХДХВ/ДОХ-той тэмцэхэд чиглэсэн НҮБ-ын системийн нэгдсэн хариу арга хэмжээг улс орон болон бүс нутгийн түвшинд Ази Номхон далай, Зүүн Европ, Төв Азийн бүс нутгуудад сурталчлах үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллаж байна. Ноён Мерфи өмнө нь тус Хөтөлбөрийн Гүйцэтгэх захирлын Орлогч захирлаар ажиллаж байсан. Ноён Мерфи 2021 оны 10-р сар хүртэл Ази, Номхон далайн бүсийн захирлаар ажиллаж, НҮБ-ын ДОХ-ын эсрэг улс төрийн тунхаглал, ДОХ-ын эсрэг даян дэлхийн стратегид тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн улс орнуудыг дэмжин ажиллаж ирсэн. Үүнээс өмнө ноён Мерфи Мьянмар Улс дахь НҮБ-ын ДОХ-ын НХ-ийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Мьянмарын нийгмийн үйлчилгээний цар хүрээг тэлж, үйлчлүүлэгчид ээлтэй орчныг бүрдүүлж, хууль тогтоомжийн саад бэрхшээлийг арилгахад хувь нэмэр оруулж ирсэн. Тэрээр мөн Вьетнам Улсад НҮБ-ын ДОХ-ын НХ-ийн Суурин төлөөлөгчийн газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд 2010 онд Вьетнамын ард түмний төлөө хийж бүтээсэн үйлсийг нь өндөрөөр үнэлж Вьетнамын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” одонгоор шагнаж байв. Тэрээр мөн НҮБ-ын ДОХ-ын НХ-ийн Төв Албанд Засаглал, НҮБ-ын тогтолцоо, хандивлагчдын харилцаа хариуцсан захирал, Мьянмар Улс дахь НҮБ-ын ДОХ-ын НХ-ийн анхны Суурин зохицуулагчаар тус тус ажиллаж байсан. Ноён Мерфи 2002 онд НҮБ-ын системд ажиллаж эхлэхээсээ өмнө Австралийн Засгийн газарт хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байсан, тухайлбал, Австралийн ГХЯ-ны AusAID-ийн Эрүүл мэндийн салбар хариуцсан захирал, Халдварт өвчин, орчны эрүүл мэндийн салбарын дарга, Хамтын нөхөрлөлийн эрүүл мэндийн газрын ДОХ-ын эсрэг үндэсний хөтөлбөрийн захирал зэрэг албан тушаалыг тус тус хашиж байсан.
Kazuko

Казүко Ишигаки

НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүн ам суурьшлын хөтөлбөр-ийн Ази, Номхон далайн бүсийн албаны захирал
 
Хатагтай Казүко Ишигаки нь Япон Улсын Засгийн газарт 25 гаруй жил ажиллахдаа гамшгийн эрсдэлийн удирдлагын төлөвлөлт, олон улсын харилцаа, үндэсний орон зайн төлөвлөлт, бүс нутгийн хөгжлийн бодлогын өргөн хүрээний асуудлуудыг хариуцан ажилласан туршлагатай. Тэрээр өмнө нь Японы Сэргээн босголтын агентлагт Фүкүшимагийн хот, бүс нутгийн хөгжлийн газрын захирлаар хоёр жил, мөн Засгийн газрын танхимын Гамшгийн эрсдэлийн удирдлагын албанд Олон нийт, олон улсын харилцааны газрын захирлаар 7 жил ажилласан. Түүнчлэн Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яаманд (MLIT) Барилгын салбарын олон улсын төлөвлөлтийн газрын захирлын албыг 2 жил хашсан. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албанд Мэдлэгийн эдийн засагчаар ажиллаж олон улсын түвшний ажлын гараагаа эхэлсэн тэрээр цааш нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад (OECD) эдийн засагч, бодлогын шинжээчээр 3 жил ажилласан. Тэрээр АНУ-ын Харвардын их сургуулийн Кеннедигийн сургуулиас Төрийн бодлого, хот төлөвлөлтийн магистрын зэрэг, Японы Васэда их сургуулиас Эдийн засгийн магистрын зэрэг тус тус эзэмшсэн. Хатагтай Ишигаки нь Япон улсын иргэн бөгөөд одоогоор Япон улсын Фүкүока хотод ажиллаж байна.
pic Christina Hainzl

Кристиан Хайнзл

НҮБСДХ
Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын менежер
Кристиан Хайнзл НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн бүсийн менежер бөгөөд Тамгын газрын дарга юм. Тэрээр 2023 оны есдүгээр сард томилогдсон. Тэрээр хөтөлбөрийн удирдлага, стратегийн манлайлал, бодлогын зөвлөгөөний чиглэлээр 25 гаруй жил ажилласан туршлагатай.
Түүний мэргэжлийн ур чадвар, манлайллын замнал нь хүний ​​эрх, засаглал, төвлөрлийг сааруулах, олон нийтэд тулгуурласан хөгжил, энх тайвныг бэхжүүлэх, нийгмийн эв нэгдэл, сайн дурын үйл ажиллагаа, иргэний нийгмийн дэмжлэг зэрэг өргөн хүрээний хөгжил, менежментийн салбарыг хамардаг. Тэрээр өмнө нь НҮБ-ын НҮБ-ын Арабын орнуудын бүс нутгийн менежерээр ажиллаж байсан бөгөөд Хойд Африк болон Ойрхи Дорнодод НҮБ-ын хөтөлбөрийн үйлчилгээг амжилттай өргөжүүлж байжээ. Тэрээр мөн Зүүн Европ (Босни Герцеговина) болон Зүүн Өмнөд Азийн (Мьянмар)-т шилжилтийн үеийн орнуудын НҮБХХ-ийн засаглал, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдаж байжээ. Кристиан Хайнзл мөн НҮБ-ын төв байранд (Бонн, Герман) ажиллаж, зохион байгуулагч орны харилцаа, НҮБ-ын хамтарсан агентлагийн байрыг удирдаж байсан. Тэрээр Венийн их сургуулийн Людвиг Больцманы нэрэмжит Хүний эрхийн хүрээлэнд ахлах судлаачаар ажиллаж, докторын зэрэг хамгаалж мөн хуулийн чиглэлээр ажиллахаас гадна, Австрийн Гадаад хэргийн яамны зөвлөхөөр ажиллаж байв. Кристиан Хайнзл нь Австрийн Грацын их сургуульд хууль зүйн чиглэлээр магистр, Жонс Хопкинсийн их сургуулийн Олон улсын ахисан түвшний судалгааны сургуульд (SAIS) олон улсын харилцааны чиглэлээр аспирантурын зэрэг хамгаалсан. Мөн Ази, Номхон далайн бүс нутагт НҮБ-ын сайн дурын ажилтны шийдэл, боломжуудыг НҮБ-ын агентлагууд, сан, хөтөлбөрүүд, засгийн газрын түншүүд болон 2030 он хүртэлх хөтөлбөрийг дэмжих хувийн хэвшлийнхэнтэй хамтран сурталчлах нь онцгой завшаан юм.
Christine Arab

Кристин Араб

НҮБ-Эмэгтэйчүүд
Ази, Номхон далайн бүсийн Захирал
 
 
Кристин Араб нь НҮБ-ын байгууллагуудад 25 гаруй жилийн турш ажиллахдаа жендэрийн эрх тэгш байдал болон эмэгтэйчүүдийн хүний эрхийг ахиулах үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд Ази, Номхон далайн бүс, Арабын орнууд, Карибын тэнгисийн бүс, Балканы орнууд болон Өмнөд Кавказын бүс нутагт ажилласан өргөн туршлагатай. Кристин Араб нь Египет, Карибын тэнгисийн олон улсын хамтарсан оффис, Албани дахь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан. Түүнчлэн НҮБ Эмэгтэйчүүдийн байгууллагын төв оффист Ази, Номхон далайн хэлтсийн даргаар ажиллаж, тус байгууллага байгуулагдах үед Гүйцэтгэх захирлын шилжилтийн багийн зөвлөхөөр ажилласан. Мөн тэрээр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Өмнөд Кавказ болон Афганистан дахь оффисуудыг удирдаж байсан бөгөөд өмнөх дэд бүсийн төв болон төв салбартаа Номхон далай, Ази, Арабын орнууд, Төв Ази, Европын бүс нутгийг хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтнээр ажиллаж байв. Үүнээс гадна Кристин нь Өмнөд Ази болон Зүүн Өмнөд Азид НҮБ-ын ахлах техникийн зөвлөхөөр ажиллаж, стратегийн төлөвлөлт, түншлэлийн хөгжил, мөн жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхтэй холбоотой олон улсын бодлогын хэрэгжилтийг дэмжих чиглэлээр ажилласан. Кристин Араб нь Канад улсын Халифакс хот дахь Далхаузийн Их Сургуулиас Олон улсын харилцаа, улс төр судлалын чиглэлээр Урлагийн магистрын зэрэг эзэмшсэн.
Матилда Димовска

Лионел Лорoн

НҮБХХ
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч
 
Лионел Лоpoн нь 2026 оны 8-р сарын 5-ны өдрөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Лионел Лоpoн нь НҮБХХ-ийн Захирагчийн нэрийн өмнөөс Монгол Улсад ажилладаг бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь үйл ажиллагааг ерөнхийлөн хариуцдаг төлөөлөгчийн газрын тэргүүн юм. Монгол Улсад томилогдон ирэхээсээ өмнө Лионел Лорoн нь НҮБХХ-ийн Сомали дахь Суурин төлөөлөгчөөр (2023-2026), Замби дахь Суурин төлөөлөгчөөр (2019-2023), мөн Гвиней дэх НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн газрын Захирлаар (2015-2019) тус тус ажиллаж байсан. Түүнээс өмнө тэрээр НҮБХХ-ийн Сьерра-Леон, Ирак, Афганистан дахь суурин төлөөлөгчийн газруудад хөтөлбөрийн удирдах албан тушаал хашиж, засаглал, эдийн засгийн сэргэлт, ядуурлыг бууруулах, гамшиг, хямралд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, хариу арга хэмжээний чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөр, санаачилгуудыг удирдан ажилласан. Лионел Лорoн нь мөн Лаос Улсад Дэлхийн банкны дэмжлэгтэй Ядуурлыг бууруулах сангийн Ахлах техникийн зөвлөхөөр ажиллаж, Лаосын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБХХ-тай хамтран оролцоонд суурилсан хөгжлийн арга барилыг боловсруулж, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Үүнээс өмнө тэрээр Камбож, Гаити, Гүрж, Либери улсуудад хүмүүнлэгийн болон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад ажиллаж байв. Франц улсын иргэн Лионел Лорoн нь Францын École Nationale Supérieure des Arts et Métiers сургуулийг Инженерчлэл ба менежментийн магистрын зэрэгтэй, Их Британийн Ashridge Business School-ийг Тогтвортой хөгжил ба нийгмийн хариуцлагын магистрын зэрэгтэй төгссөн.
Marco Toscano-Rivalta

Марко Тоскано-Ривалта

НҮБ-ын ГЭББ
Ази, Номхон далайн бүсийн төвийн тэргүүн
 
 
 
Михаил Пушкин

Михаил Пушкин

ОУХБ
ОУХБ-ын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны захирал
 
 
 
Михаил Пушкин нь Норвеги улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд төслийн менежер, ахлах зөвлөх зэрэг албан тушаалд ажиллаж ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр 2014 онд Москва хотноо ОУХБ-ын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал буюу техникийн ахлах зөвлөхөөр ажилласан. Үүний дараа Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ОУХБ-ын Москва дахь товчооны дэд захирал, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллажээ. 2024-2026 онд ОУХБ-ын Зүүн Европ, Төв Азийн орнуудыг хариуцсан товчооны захирал болон Зохистой хөдөлмөрийн багийг ахалж ажиллаж байв. Михаил Пушкин нь 2026 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирлаар ажиллаж байна. Тэрээр Москвагийн Их Сургуулийг философи, улс төр судлалын магистр, докторын зэрэгтэйгээр төгссөн. Норвеги, орос, англи хэлтэй.
Nii Quaye-Kumah

Ний Куэй-Кума

ХААХОУС
Монгол Улсыг хариуцсан Захирал
 
Ний Куэй-Кума нь БНХАУ дахь ОУХААХС-гийн Бүсийн төлөөлөгч бөгөөд БНХАУ, Монгол Улсыг хариуцсан Захирлын албыг хашиж байна. Тэрээр, БНХАУ, Монгол Улс болон хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг бүхий газрыг удирдаж, БНХАУ, БНСУ болон БНАСАУ зэрэг гурван улсад хэрэгжиж буй хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг зохицуулдаг. Тэрээр Хятад дахь хөрөнгө оруулалт болон зөвлөх үйлчилгээний хөтөлбөрүүдийг хариуцдаг бөгөөд үүний зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд мэдлэг, туршлага солилцох түншлэлийг дэмжин ажилладаг. БНХАУ дахь IFAD-ийн Төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө Куэй-Кума 2018 оноос IFAD-ийн Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн Тусгай зөвлөхөөр ажиллаж байв. Түүнчлэн 2011-2018 оны хооронд Италийн Ром хот дахь Гана улсын Элчин сайдын яаманд Гана улсын Байнгын төлөөлөгчийн орлогчоор ажилласан.Үүнээс өмнө тэрээр Гана улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харьяа байгууллагуудад хөдөө аж ахуйн хөгжил, зөвлөх үйлчилгээний чиглэлээр олон удирдах албан тушаал хашиж байсан. Ний Куэй-Кума нь Нидерландын Вагенингений Их Сургууль, Судалгааны Төвөөс Менежмент ба Хөдөө аж ахуйн мэдлэгийн тогтолцооны чиглэлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг, Гана улсын Их Сургуулиас Хөдөө аж ахуйн ухааны бакалаврын зэрэг (Мал аж ахуйн шинжлэх ухаан) тус тус эзэмшсэн.
Nicholas George

Николас Жорж

НҮБ-ын ТҮА
Ази, Номхон далайн бүсийн захирал
 
 
Николас Жорж нь НҮБ-ын Төслийн үйлчилгээний албаны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн олон улсын хамтарсан төвийн захирлаар ажилладаг. Тэрээр 2008 онд UNOPS-д ажиллаж эхэлсэнээс хойш Ази, Номхон далайн бүсийн орлогч захирал, Мьянмар, Афганистан Улс дахь UNOPS-ын захирал, Вашингтон дахь харилцааны албаны захирал, мөн байгууллагын Дэлхийн харилцаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан дарга зэрэг удирдах албан тушаалуудыг хашиж байжээ. НҮБ-д ажиллахаасаа өмнө Николас Жорж хэвлэл мэдээллийн салбарт 20 жилийн турш ажилласан бөгөөд The Financial Times, The Economist зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад сэтгүүлчээр ажиллаж байсан. Тэрээр Их Британийн Манчестерийн Их Сургууль болон Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийг төгссөн.
Rakhi Sinha Todorovic

Раки Синх Тодоровик

НҮБАБГ
Аюулгүй байдал хариуцсан Бүсийн зөвлөх
 
 
 
Rory Mungoven

Рори Мунговен

ХЭДК
Ази, Номхон далайн бүсийн газрын тэргүүн
 
Рори Мунговен нь Хүний эрхийн дээд комиссарын газрын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан нэгжийн тэргүүн юм. 2004-2007 онд тэрээр энх тайвны үйл явц болон цунамигийн гамшгийн дараах хариу арга хэмжээний үеэр Шри-Ланка Улс дахь Суурин зохицуулагчийн албанд Хүний эрхийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр (НҮБ-ын ХХ) ажиллаж байсан. Тэрээр 2016-2019 онд Мьянмар Улсад ОУХБ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус улсад Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих анхны үндэсний хөтөлбөрийг боловсруулж байв. Суурин зохицуулагчийн нэрийн өмнөөс тэрээр Мьянмар Улс дахь Хамтын ажиллагааны түнш байгууллагуудын бүлгийг хамтран даргалж, Мьянмар Улс дахь анхны НҮБ-аас Мьянмар Улсад хэрэгжүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээний “хүмүүс ба эх дэлхий” тэргүүлэх чиглэлийг хариуцсан байгууллага дундын Ажлын хэсгүүдийг ахалж байсан. НҮБ-ын системд ажиллаж эхлэхээсээ өмнө ноён Мунговен нь Австралиас Намиби, Пакистан улсуудад суух дипломатчаар, Ерөнхий сайдын албанд зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Ноён Мунговен Австралийн Үндэсний их сургуульд Хэрэглээний антропологи, оролцоог хангасан хөгжлийн чиглэлээр магистр, Сиднейн Их сургуульд түүхийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан.
Sylvie Bétemps Cochin

Силвий Битом Кошин

ОУХТ
Менежер
Силвий Битом Кошин нь Олон улсын худалдааны төвийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын Худалдааг дэмжих ахлах ажилтан бөгөөд Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байна. Тэрээр, Ази, Африк тивд олон улсын худалдаа, төслийн менежмент, худалдаатай холбоотой техникийн туслалцааны чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Азийн 14 улс, тэр дундаа буурай хөгжилтэй орнуудыг хариуцаж, улс орнуудын худалдааны зохицуулалт, харилцагчийн харилцааг удирдан чиглүүлдэг. Тэрээр Ази, Африкт худалдаатай холбоотой олон талт техникийн туслалцааны төслүүдийг удирдаж, хөгжүүлсэн. Тэрээр бүс нутгийн худалдааны олон төрлийн санаачлагыг зохицуулах, өмнөд-өмнөд худалдааг дэмжих, институцийг бэхжүүлэх, жижиг дунд үйлдвэрүүдийн (ЖДҮ) өрсөлдөх чадварыг дэмжих үүрэгтэй байв.
Hai Kyung Jun

Хай Кён Жүн

НҮБДАЭДК
Ази Номхон далайн бүсийн захирал
 
 
 
Хай Кён Жүн нь дүрвэгсэд болон хүмүүнлэгийн салбарт 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд 2024 оны 2 дугаар сараас Бангкок хотод байрлах НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (UNHCR)-ын Ази, Номхон далайн бүсийн захирлаар ажиллаж байна. Үүнээс өмнө тэрээр 2022 оны 11 дүгээр сараас 2024 оны 1 дүгээр сар хүртэл БНСУ дахь UNHCR-ийн Суурин төлөөлөгчөөр ажилласан. Тэрээр 2001 онд Швейцарын Женев хот дахь UNHCR-ийн төв салбарт Санхүүжилт, Хандивлагчтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Японы Токио хотод байрлах НҮБ-ын Хүүхдийн сангийн Япон болон БНСУ-ыг хариуцсан төвд Түншлэл хариуцсан мэргэжилтнээр 2009 он хүртэл ажиллажээ. Үүний дараа Нью-Йорк хот дахь UNICEF-ийн төв байранд Олон талт хамтын ажиллагааны газрын Ахлах зөвлөхөөр томилогдон ажилласан. 2012 онд тэрээр Женев дэх UNHCR-ийн төв байрны Ази, Номхон далайн бүсийн товчоонд Тусгай зөвлөхөөр ажиллаж, 2013–2014 онд Афганистан дахь UNHCR-ийн Хөтөлбөр хариуцсан туслах төлөөлөгчөөр ажилласан. Мөн 2014–2018 онд Чили улсын Сантьяго хотод UNICEF-ийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж, дараа нь Нью-Йорк дахь UNICEF-ийн төв байранд Гүйцэтгэх зөвлөлийн захирал бөгөөд нарийн бичгийн даргаар ажилласан. 2020 онд тэрээр Мьянмар дахь UNHCR-ийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон. Хай Кён Жүн нь БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр Улс төр судлалын бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн АНУ-ын Массачусетсийн Технологийн Институтад (MIT) Улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан.
Khalid Sharifi

Халид Шарифи

НҮБХАС
Тэргүүн
Афганистан Улсын иргэн Халид Кабулын Анагаах Ухааны Их Сургуулийг их эмч мэргэжилтэй төгссөн бөгөөд Нидерландын Рояал Тропикал Институтэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр, Швейцарын Базелийн их сургуульд эрүүл мэндийн менежментийн чиглэлээр дипломтой сургалтанд хамрагдсан билээ. Халид Шарифи НҮБ-ын Хүн амын санд 2015 оноос хойш Афганистан дахь НҮБ-ын Хүн амын сангийн Төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, Шадар суурин төлөөлөгч, Дэд төлөөлөгчийн эзгүйд Дэд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Тэрээр НҮБ-ын Хүн амын санд ажиллаж эхэлхээсээ өмнө Афганистаны төрийн бус байгууллагуудад арав гаруй жил ажилласан бөгөөд Афганистаны анхан болон хоёрдогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөтөлбөрт ерөнхий захирал, эрүүл мэндийн захирал, хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан. Өмнө нь Халид Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Афганистаны Улаан хавирган сар нийгэмлэгт есөн жил ажилласан бөгөөд Кабулын үндэсний эмнэлгүүдэд хүүхдийн эмчээр, дараа нь эмнэлзүйн эмчээр нийт дөрвөн жил ажилласан. Халид үйл ажиллагааны судалгааны чиглэлээр ажиллах дуртай бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд Халид Афганистаны нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны цуврал судалгаа, хөтөлбөрийн үнэлгээний ахлагч/хамтран судлаачаар ажилласан. Тэрээр Афганистаны үндэсний байгууллагын хяналтын зөвлөлийн гишүүний хувьд Афганистаны нийгмийн эрүүл мэндийн судалгаанд ихээхэн хувь нэмрээ оруулсан.
Shahbaz Khan

Шахбаз Хан

ЮНЕСКО
Бээжин дэх ЮНЕСКО-гийн Суурин Төлөөлөгчийн Газрын захирал бөгөөд мөн БНАСУ, БНХАУ, БНСУ, Япон, Монгол улс дахь төлөөлөгч
Шахбаз Хан Бээжин дэх ЮНЕСКО-гийн Суурин Төлөөлөгчийн Газрын захирал бөгөөд мөн БНАСУ, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг улсуудад ЮНЕСКО-гийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Проф Хан ЮНЕСКО-ын төв оффист 2008 онд Ус ба Тогтвортой хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2015-2021 онуудад Индонезийн Жакарта дахь Ази, Номхон далайн бүсийн шинжлэх ухааны товчооны захирал, мөн Индонез, Бруней Даруссалам, Малайз, Филиппин болон Зүүн Тимор зэрэг орнуудад ЮНЕСКО-ын Суурин төлөөлөгчөөр ажилласан. Проф Хан Австрали, Франц, Индонези, Пакистан зэрэг орнуудад олон чиглэлийн судалгаа шинжилгээны ажилд оролцож, бодлогын зөвлөхөөр ажилласан туршлагатай. Тэрээр Австралийн Чарльз Стуртын их сургуулийн профессор, захирлын ажил эрхэлж байсан. Түүний эрдэм шинжилгээний ажлууд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж, 2019 онд Хятадын найрамдлын шагнал, 2017 онд Хятадын Цагаан хэрэм найрамдлын шагнал хүртжээ. Мөн 2016 онд Ази, Номхон далайн бүсийн инженерийн байгууллагуудын холбооны оны шилдэг инженерийн шагнал, 2009 онд Усны эрсдэлийг бууруулах ЮНЕСКО-ийн багийн шагнал, 2007 онд Авсрталийн Газар Усны Eureka шагнал, 2007 онд Хамтын нөхөрлөлийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн судалгааны байгууллагын медал, Австрали, Шинэ Зеландын Загварчлал, симуляцын нийгэмлэгийн хоёр жилд нэг удаа олгодог медалаар тус тус шагнуулсан. Профессор Шахбаз Хан одоогоор Канберрагийн Их Сургуулийн туслах профессороор ажиллаж байгаа. Австралийн Баруун Сиднейн их сургууль, Шинэ Зеландын Линкольны их сургуулийн профессор, Пакистаны Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүндэт профессор, Хятадын Капитал Багшийн Их сургуулийн хүндэт профессор цолтой. Профессор Шахбаз Хан нь 1990 онд Пакистан улсын Лахор хотын Инженерийн Технологийн Их сургуулийн Инженерийн Иргэний инженерчлэлийн бакалаврын зэрэг хамгаалсан. Нэгдсэн Вант Улсын Бирмингемийн Их сургуулийн Усны нөөцийн технологи, менежментийн чиглэлээр 1992 онд Шинжлэх ухааны магистр, 1995 онд Барилгын инженерийн доктор зэрэг хамгаалсан. Тэрээр мөн Австралийн Макварийн их сургуулийн Олон улсын хүрээлэн буй орчны хуулийн чиглэлээр магистрийн зэрэг, 2007 онд Лондонгийн Империал коллежийн Хэрэглээний хүрээлэн буй орчны эдийн засгийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан. 2016 онд Малайзын Үндэсний Их Сургуулийн Хүндэт доктор, 2018 онд Бирмингемийн Их сургуулийн Хүндэт докторын зэрэг хүртсэн.