Хэвлэлийн мэдээ

Монгол Улсын хууль зүйн тогтолцооны хараат бус байдалд үнэлгээ хийх НҮБ-ын шинжээч айлчилна

2023 оны арван нэгдүгээр сарын 03

Женев хот / Улаанбаатар (2023 оны 11 дүгээр сарын 3) – Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт 2023 оны 11 дүгээр сарын 6-наас 15-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын явцад хатагтай М. Саттертвэйт шүүх засаглал, прокурорын бие даасан, шудрага байдал, мөн хууль эрх зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэхэд төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлгээ дүгнэлт хийнэ.

Тусгай илтгэгч шүүх засаглалын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүхийн захиргаа, шүүх засаглалын харилцаанд оролцогчдын хамгаалалт, шударга шүүх, үүнд холбогдох жендерийн нөхцөл байдал зэрэг асуудалд анхаарал хандуулна. Түүнчлэн хатагтай М.Саттертвэйт шүүхийн болон хууль зүйн туслалцаа авах тэгш эрх, Монгол Улсын жирийн иргэд шүүхийн тогтолцоог хэрхэн ойлгож, хүлээн авч буй байдлыг судална.

Тусгай илтгэгч мөн УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, шүүгч, прокурор, хуульчид, түүнчлэн НҮБ-ын агентлагууд, иргэний нийгмийн, эрдэм шинжилгээний, олон улсын болон дипломат байгууллагуудын төлөөлөлтэй уулзана.

Хатагтай М.Саттертвэйт 11 дүгээр сарын 15-ны Лхагва гарагийн 12.00 цагт Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд хэвлэлийн бага хурал хийх бөгөөд үүнд зөвхөн сэтгүүлчдийг оролцуулна. Оролцох сэтгүүлчид урьдчилж нэрсээ soyolmaa.dolgor@un.org руу имэйл илгээх, эвсэл 94111220 утсаар бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэн сэтгүүлчид байгууллагын ажлын үнэмлэхтэйгээ ирнэ үү.

Тусгай илтгэгч айлчлалын тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2024 оны 6 дугаар сард танилцуулна.

Тусгай илтгэгч, шинжээчийн тухайд: Хатагтай М.Саттертвэйт Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгчээр 2022 оны 10 дугаар сард Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр томилогдсон. Хатагтай М.Саттертвэйт хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн олон улсын судлаач, шинжээч, Нью-Йоркийн Их сургуулийн Хуулийн сургуулийн Хууль зүйн ухааны профессор юм.

Шинжээчид нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн бие даасан шинжээчдийг нэгтгэсэн хамгийн том бүтэц болох Тусгай процедур хэмээх үйл ажиллагааны нэг хэсэг болно.  Тусгай процедур нь тус зөвлөлийн хяналт үнэлгээ хийх, баримт нотолгоо цуглуулах  судалгаа, зарим улс орны нөхцөл байдал болон олон улсад хамаарах сэдэвчилсэн асуудлаар бие даасан, хараат бус үнэлгээг хэрэгжүүлэх зорилготой. Тусгай процедурын шинжээчид нь НҮБ-ын ажилтан биш бөгөөд, хийсэн ажлынхаа төлөө цалин хөлс авдаггүй, сайн дурын үндсэн дээр ажилладаг, аливаа улсын төр, бусад байгууллагаас хараат бус, зөвхөн хувийн хүсэл эрмэлзэлд тулгуурлан чиг үүргээ гүйцэтгэдэг болно.

НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл, Улсын цахим хуудас – Монгол Улс

Дэлгэрэнгүй мэдээлэл, хэвлэлийн мэдээг hrc-sr-independencejl@un.org цахим хуудаснаас авна уу.

НҮБ-ын бие даасан бусад шинжээчдийн талаар холбогдохыг хүсвэл Maya Derouaz (maya.derouaz@un.org), Dharisha Indraguptha (dharisha.indraguptha@un.org) цахим хаягаар холбогдоно уу.

НҮБ-ын хүний эрхийн бие даасан шинжээчийн твитер: @UN_SPExperts  

Хүний эрхийн төлөө нэгдэхийг уриалж байна.

#Standup4humanrights

 http://www.standup4humanrights.org

 

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар
НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд