Latest
Өгүүлэл
2026 оны гуравдугаар сарын 12
Дархлаажуулалтыг хүн бүрд: Хүүхэд бүрийг хамгаалах Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих нь
Дэлгэрэнгүй
Өгүүлэл
2026 оны гуравдугаар сарын 06
Эрх тэгш дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө эрхэмлэх найман үйлс
Дэлгэрэнгүй
Хэвлэлийн мэдээ
2026 оны гуравдугаар сарын 04
Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв
Дэлгэрэнгүй
Latest
Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд
Тогтвортой хөгжлийн зорилгууд нь дэлхий дахинаа ядуурлыг устгаж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, энэ дэлхийн өнцөг булан бүрт буй хүн бүр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход дуудсан уриалга юм. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дараах Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
Өгүүлэл
2026 оны хоёрдугаар сарын 10
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая!” – СОР17 бага хурлын албан ёсны уриаг зарлалаа
“Газар бол усны нөөц, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, тогтвортой байдлын үндэс болсон хамгийн чухал дэд бүтэц юм. Газар доройтоход иргэдийн амьжиргаа доройтож, шилжин нүүхээс өөр аргагүйд хүрэх, эсвэл байгаа хомс нөөцийн төлөө өрсөлдөн тэмцэх зэргээр тогтворгүй байдлыг өдөөдөг. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын хурлыг зохион байгуулах Монгол Улс “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” гэсэн уриаг дэвшүүлсэнээр зөвхөн байгаль орчны асуудал бус харин хөгжил дэвшил, байгалийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд уриалж буйгаа илэрхийллээ. Хуурайшилт нэмэгдэж, газар хурдтай доройтож буй энэ үед энэхүү бага хурлаар хөрсний үржил шимийг сэргээх, газар, усны харилцан уялдааг бэхжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэх зэрэг хөрөнгө оруулалт татах боломжтой бодит шийдлийг эрэлхийлж, хэлэлцэнэ” гэж хатагтай Ясмин Фуад онцлон тэмдэглэв. СОР17 бага хурлыг Монгол Улсад ирэх наймдугаар сард зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Фуад 2026 оны 2-р сарын 3–6-ны өдрүүдэд тус улсад айлчиллаа. Тэрээр, айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд, үндэсний болон олон улсын түнш, хамтрагч талуудтай уулзаж, COP17-ийн бэлтгэлийг эрчимжүүлэх, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, оролцоог илүү хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллав. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хатагтай Фуадыг хоёрдугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзахдаа Монгол Улс COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад ихээхэн ач холбогдол өгч буйгаа бататгав. Хатагтай Фуад Засгийн газрын манлайлалд талархал илэрхийлж, COP17-ын даргыг аль болох эрт томилж, өмнөх буй COP16 хурлын даргатай илүү нягт хамтран ажиллахыг онцлов. Мөн үндэсний хэмжээний бэлтгэл ажил, олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг оролцоо чухал болохыг дурьдлаа. Хатагтай Фуад мөн УИХ-ын дарга Н.Учралд бараалхсан бөгөөд энэхүү уулзалтаар УИХ-ын дарга Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласаныг уламжилж, СОР17 хурлыг уг арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулахыг цохон тэмдэглэв. Монгол Улсын хувьд газрын тогтвортой менежментээр дэлхий дахинд манлайлал үзүүлж, нүүдлийн мал аж ахуйн өв уламжлал, мэдлэгийг сурталчлан таниулахад уг олон улсын жил чухал ач холбогдолтой гэж хатагтай Фуад хэлэв. Тэрээр цааш нь, цөлжилт, газрын доройтолд ихээхэн өртөж буй Монгол Улсын хувьд энэхүү хурлыг зохион байгуулах нь газрын доройтлын талаар дэлхийн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн түвшний шинэлэг шийдэл санаачилгаа танилцуулах таатай боломж гэв. Иймд, COP17 ын бэлтгэл ажлын хүрээнд газрын доройтол, хуурайшилт, ган гачиг нь байгаль орчинд төдийгүй хүний амьжиргаанд хэрхэн нөлөөлдөг талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулахад анхаарлаа хандуулахыг хатагтай Фуад уриаллаа. Тэрээр дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзахдаа хурлын үеэр үр дүнтэй хэлэлцээ зохион байгуулах, жендэрийн тэгш байдал, тэгш оролцоог хангах, өндөр түвшний зочид төлөөлөгчдийг хүлээн авах зохион байгуулалт, логистикийн бэлтгэлд зохих дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Хатагтай Фуад иргэний нийгэм, залуучуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцохыг чухалчилсан юм. Тэрээр, ИНБ, залуучууд, орон нутгийн иргэдийн төлөөллийг COP17-ийн үйл ажиллагаанд өргөн хүрээнд идэвхтэй оролцуулахыг уриалав. Тухайлбал, Газар нутгийн төлөөх “Залуу элч” санаачилга, “Land Heroes” буюу газар шороогоо хамгаалагч идэвхтнүүд, “Sports for Land” буюу Газрын доройтлын эсрэг спортын арга хэмжээ зэрэг олон улсын санаачилгуудыг улс орны хэмжээнд нэвтрүүлэх боломжтой юм. Одоогоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос Монгол Улсын найман төрийн бус байгууллага хамтран ажиллахаар итгэмжлэгдээд байгаа бөгөөд илүү олон байгууллагуудыг хамтран ажиллахыг уриаллаа. Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Business4Land” хэлэлцүүлэгт хувийн хэвшлийн тэргүүлэгчдийг нэгтгэж, газрын нөхөн сэргээлтэд хувийн хэвшлийн үүрэг оролцоог онцолж ярилцлаа. Бизнесийн салбарынхан газрыг хөрөнгө оруулалтын боломж гэж үзэж, компанийн нийгмийн хариуцлагыг тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан, урт хугацааны үнэ цэнэ бүхий инновацыг нэвтрүүлэхэд манлайлан ажиллахад уриалав. Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн хатагтай Ясмин Фуадтай уулзахдаа Засгийн газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй нягт хамтран COP17-ыг амжилттай зохион байгуулахад НҮБ-ын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Ийнхүү, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадын Монгол Улсад хийсэн айлчлалаар СОР17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд түлхэц өгч, хүлээн авагч орны манлайлал, бүх оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаа нэн чухал болохыг бататгалаа. Уг хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсанаар цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхийн нийтийн үйл хэрэгт Монгол Улсын манлайллыг бататгах өндөр ач холбогдолтой юм.
1 of 5
Өгүүлэл
2026 оны нэгдүгээр сарын 26
Монгол Улсын тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих нь
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх Улаанбаатар хот өвөлдөө ихэвчлэн цельсийн -30 хэмээс доош орж хүйтэрдэг. Өвлийн тэсгим хүйтэнд гэр хорооллын өрхүүд нүүрс түлж гэрээ халаадаг тул хот бүхэлдээ нүүрсний хорт хар утаагаар бүрхэгддэг. Улаанбаатар болон бусад суурин газрын оршин суугчдын хувьд хахир хатуу өвлийг өнтэй давах гэдэг том сорилтоос гадна амьжиргаа, эрүүл мэндэд нь ихээхэн хөнөөлтэй агаарын бохирдолтой нүүр тулдаг. Тухайлбал, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн гэр хороололд гурван хүүхдийнхээ хамт амьдардаг Гантуяагийнхны хувьд гал алдахгүй өвөлжих гэдэг нь олон бэрхшээлийн зөвхөн нэг нь. Монгол Улсад нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг олон судалгаа нотолж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд, тэр дундаа хортой бохирдуулагч бодист өртсөн хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж ураг амьгүй төрөх, дутуу төрөлт, уушгины хатгалгаа, амьсгалын замын бусад хүндрэлийн тохиолдлууд нэмэгдэхэд нөлөөлж байгааг тэмдэглэсэн.“Манайхыг нүүрс түлдэг байхад гэр доторх тоосонцор, нүүрсний утаанаас болж том охины маань харшил байнга хөдөлж, тэвчихэд үнэхээрийн хэцүү байсан” хэмээн Гантуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн нийтлэлд өгүүлжээ.Нүүрсний хэрэглээнээс татгалзаж цэвэр эрчим хүчинд шилжих нь зоримог төдийгүй боломжтой шийдэл болохыг нотолж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Нарны илч” туршилтын төсөлд хамрагдсан 68 өрхийн нэг болох Гантуяагийн түүх Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хийх боломжтойг бэлхнээ харуулж байна. “Гэр орон маань үнсний тоос тортогонд дарагдахаа больж дулаахан, тав тухтай ч боллоо. Нарны эрчим хүчний систем ашиглаж эхэлснээр нүүрс худалдаж авах шаардлага үгүй болж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ч хэмнэгдэж байна. Хүү маань нүүрс авах гэж цаг алдахгүй, хичээл номоо давтах илүү цаг завтай болж, охины маань харшил ч илааршиж байна” хэмээн Гантуяа ярьсан. Монгол орны хатуу ширүүн өвлийн улирлыг даван туулах чадавхтай, ухаалаг тоолуур бүхий нарны эрчим хүчинд суурилсан системийг ашигласнаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, агаарын чанар сайжирч, цаашид нүүрстөрөгчийн кредитийн бүртгэлийг бий болгох боломж бүрдэж байна. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сан ч агаарын бохирдолтой тэмцэхэд олон эх үүсвэртэй халаалтын системийг туршиж, нүүрсний хэрэглээнээс татгалзаж нүүрсхүчлийн хий бага ялгаруулах сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний систем ашиглан хөдөөгийн таван бага сургууль, 10 сумын эрүүл мэндийн төвийг цэвэр эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд арван аймагт нарны эрчим хүчээр ажилладаг ус, ариун цэврийн байгууламжуудыг ашиглалтад оруулснаар нийт 37,500 орчим хүн ашиг тусыг нь хүртэж байна.Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас гэр хорооллын өрхүүдийн дулаан алдагдлыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах ЧИП багцын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2025 он гэхэд 13 аймаг, Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн гэр хорооллын нийт 6000 гаруй өрхийн 25000 гаруй хүн дулаан, тав тухтай, утаа тортоггүй гэр оронд амьдарч цахилгаан халаагуур, орчин үеийн цахилгаан хэрэгсэл ашиглах боломж бүрджээ.Гэргийн хамт амьдардаг өндөр настан Амаасүрэнгийн хувьд өвлийн хүйтэнд хальтаргаа гулгаатай замаар нүүрсээ зөөхөд ихээхэн хүндрэлтэй байсан бөгөөд ЧИП хөтөлбөрийн ачаар нүүрс түлэхгүйгээр гэрээ халаадаг болсноор нүүрс авах гэж санаа зовохгүй, өвлийг өнтэй давдаг болсон гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Туршилтын хөтөлбөрийн цар хүрээг улам тэлж Цэвэр эрчим хүчний бодлогын шинэчлэлийг эрчимжүүлэх нь Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 90 гаруй хувийг нүүрс ашиглан үйлдвэрлэсэн хэвээр байгаа бөгөөд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт (ҮТХН) 3.0 болон Алсын хараа-2050 хөтөлбөрийн хүрээнд тус улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр нүүрснээс татгалзаж цэвэр эрчим хүч рүү шилжих зорилтуудыг дэвшүүлсэн.Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц хүчин чадал нь нар, салхины нөөцийг оролцуулан 2600 гегаватт (ГВт)-аас давах тооцоо бий. Иймд Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жинг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьж байна. 2023 оны байдлаар энэ үзүүлэлт 18.3 хувь байна. Гэтэл сэргээгдэх эрчим хүчний энэхүү асар их нөөцийн дөнгөж 0.06 хувийг нь л тус улс одоогоор ашиглаж байна.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй цэвэр эрчим хүч ашиглах туршилтын төслүүд тодорхой үр дүнд хүрч, айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг бууруулж, төсөлд хамрагдагчдын амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна. Эдгээр амжилтад тулгуурлан Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчинд тулгуурлан айл өрхийн эрчим хүч, халаалтыг шийдвэрлэхийг зорьж байна. Улмаар цаашид тогтвортой байдлыг хангах үүднээс нүүрстөрөгчийн зээлийн боломжуудыг туршиж байна. Хандивлагч түншүүдийн дэмжлэгтэйгээр төсөлд хамрагдсан өрхүүд эхнээсээ илүүдэл эрчим хүчээ төвийн системд нийлүүлж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болж байна.Ийнхүү, туршилтын төслийн үр дүн нь цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих бодлого, нүүрстөрөгчийн зээл, уур амьсгалын санхүүжилтийн бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар нь “Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ” бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү баримт бичиг нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн тэнцэлийг хангасан цогц төлөвлөгөө юм. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын Хамтарсан сангийн санхүүжилтээр НҮБ-ын Суурин Зохицуулагчийн удирдлага доор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комиссын хамтын дэмжлэгтэйээр боловсруулсан энэхүү бодлогын хүрээ нь цэвэр эрчим хүч, жижиг дунд үйлдвэрүүд, ногоон дэд бүтцийг хөгжүүлэхийг дэмжиж, хүн амын эмзэг бүлгүүдийн ашиг тусыг хангахыг баталгаажуулна.Энэхүү бодлогын баримт бичиг нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн гол цөмд хүний эрх ашгийг тавьж, хүн амын бүхий л бүлгүүдийг зохистой ажлын байраар хангах, эрсдлийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийг эн тэргүүний зорилт болгосныг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Яап ван Хиерден цохон тэмдэглэв. 2035 он гэхэд уг Бодлогын баримт бичиг нь тэгш шударга бөгөөд эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхтай эрчим хүчний шилжилт хийх Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангах луужин болж хөгжих учиртай.НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска "Монгол Улсын эрчим хүчний ирээдүй нь ногоон төдийгүй тэгш хүртээмжтэй байх хэрэгтэй. Энэ нь нэг ч өрх, ажилтан, бүс нутгийг орхигдуулалгүйгээр цэвэр эрчим хүчний тогтолцоог бий болгох шаардлагатай гэсэн үг юм” гэв.Монгол Улсын Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар илүү их хүчин чармайлт гаргахаа дахин нотолж, уг бодлогын баримт бичиг нь эрчим хүчний болоод уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, түүнчлэн олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх нийтлэг зорилтыг хангаж байгааг Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтий газрын дарга Ж. Хичээнгүй онцлон тэмдэглэв.Монгол Улсын Цэвэр эрчим хүчний шилжилтийн санхүүжилтМонгол Улсын Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ нь уур амьсгалын санхүүжилтийн механизмыг эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлийн замын нэгдсэн зураглалтай уялдуулж, хэнийг ч орхигдуулахгүй байхыг баталгаажуулах юм. Энэхүү шилжилтийг хэрэгжүүлэхэд 2035 он гэхэд 10-16 тэрбум ам.долларын хөрөнгө санхүүжилт шаардлагатай бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдээс холимог санхүүжилт татах хөрөнгө нөөц дайчлах тууштай арга хэрэгслүүдийг ашиглах болно.Нарны илч төсөл нь НҮБХХ-ийн Санхүүжилтийн цонх меxанизмаар Францын Засгийн газар, БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Чингэлтэй дүүргийн санхүүжилтээр, Улаанбаатар хот, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран, дотоодын стартап URECA болон Ger Hub ТББ-ын инноваци, техникийн шийдэл, иргэдийн оролцооны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн юм.Гэр хорооллын өрхүүдийн дулаан алдагдлыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах зорилготой НҮБ-ын Хүүхдийн сангийн ЧИП (CHIP) багцын хөтөлбөрийг Засгийн газрын татаас, хөнгөлөлттэй ногоон зээл, өрхүүдийн зүгээс оруулах хувь нэмэр зэрэг эх үүсвэрийг хослуулсан холимог бөгөөд шинэлэг, хүртээмжтэй санхүүжилтийн загвараар хэрэгжүүлж байна.
1 of 5
Өгүүлэл
2025 оны аравдугаар сарын 24
ХАМТДАА ХҮЧТЭЙ: ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ, ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ 80 ЖИЛ БА ИРЭЭДҮЙ
Монгол Улс, Улаанбаатар хот – 2025 оны 10 дугаар сарын 24 – Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Монгол улсын Гадаад харилцааны яамтай хамтран НҮБ-ын 80 жилийн ойг тохиолдуулан долоо хоногийн аяныг хэрэгжүүллээ.Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд НҮБ-аас 80 жилийн хугацаанд дэлхий дахинаа гаргасан ололт амжилтаа дүгнэж цэгнэн, ирээдүйн төлөөх үүрэг амлалтаа бататгахыг зорьлоо. Монгол Улс НҮБ-ын гишүүн болсноор тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж буй хэрэг юм.Монгол Улс НҮБ-д 1961 онд нэгдэн орсноос хойш дэлхийн тавцанд энх тайван, яриа хэлэлцээ, дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэхэд уриалан, идэвхтэй оролцдог гишүүн орон байсаар ирсэн бөгөөд тогтвортой хөгжлийн төлөө НҮБ-ын найдвартай түнш байсаар ирсэн билээ. Ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагааг уламжлал ёсоор бид мод тарих үйл ажиллагаагаар эхлүүлсэн. НҮБ-ын 75 жилийн ой, Монгол Улс НҮБ-ын гишүүн болсны 60 жилийн ойг тохиолдуулан 2020, 2021 онд Баянзүрх уулын доройтсон ойн нөхөн сэргээх үйл ажиллагааг үргэлжлүүлэн, НҮБ болон ГХЯ-ны хамт олон хамтран 10-р сарын 10-ны өдөр мод тарих үйлсэд нэгдэв. 10-р сарын 20-ны өдөр “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” хэмээх өндөр түвшний уулзалтаар 80 жилийн ойг тэмдэглэх НҮБ-ын 7 хоногийн цуврал үйл ажиллагаа эхэллээ.Энэхүү уулзалтад засгийн газрын төлөөлөл, хөгжлийн түншүүд, манлайлагч залуус, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг НҮБ-ын гол түншүүд оролцов.Энэхүү уулзалтаар 80 жилийн хугацаанд НҮБ-ын дэлхий дахинд оруулсан үнэт хувь нэмэр, олон талт харилцаанд Монгол Улсын оруулсан онцгой хувь нэмрийг дүгнэж ярилцлаа. Түүнчлэн Монгол улсын үндэсний тэргүүлэх зорилгыг дэмжихэд НҮБ болон Монгол улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л. Мөнхтүшиг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын санаачлагуудыг Монгол улс тууштай дэмжих бодлого баримталсаар ирснийг онцлон тэмдэглэв. Тэрээр:“НҮБ-ын эрхэм зорилгод Монгол Улс идэвхтэй оролцож, түүний зорилго, санаачилгыг дэмжиж, олон талт хамтын ажиллагаанд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ” гэв. Энэхүү уулзалтаас гарах үр дүн нэн чухал болохыг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиерден онцоллоо. Тэрээр хэлэхдээ: "Бид зөвхөн өнгөрснийг дүгнэж цэгнээд зогсохгүй, НҮБ-ын ирээдүйг цоо шинээр төсөөлөх учиртай. Наян жилийн түүхэн цаг мөчид НҮБ-ын 80 санаачилгыг хэрэгжүүлж, Монгол улс дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ТХЗ-уудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-тай нягт уялдуулах учиртай" хэмээв. НҮБ-ын ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх долоо хоногийн аян хүрээнд Монгол улс дахь НҮБ-ын зүгээс хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэний нийгмийн түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол улсын оролцоо” сэдвээр олон талт уулзалт зохион байгууллаа.Энэхүү арга хэмжээнд иргэний нийгэм, засгийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR), НҮБ-ын гэрээний хороодын санал зөвлөмж, тэдгээрийн хэрэгжилт, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн бодит шийдлүүдийг ярилцав. НҮБ-ын 7 хоногийн аяны хүрээнд Лхагва гарагт зохион байгуулсан уулзалтаар олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар идэвхтэй хэлэлцүүлэг, үнэтэй саналуудыг залуусын зүгээс дэвшүүлсэн нь Монголын залуучууд ямар эрч хүчтэй, алсын хараатай болохыг тодотгож, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоох үйлсэд тэд хичнээн чухал үүрэгтэй болохыг нотлон харуулав. Энэ долоо хоногт мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил”-ийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай яриа хэлэлцүүлэг өрнүүллээ. НҮБ-ын долоо хоногийн аяны хүрээнд НҮБ-аас Монгол Улсад 60 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн дүнтэй ажлуудыг олон нийтэд өргөн хүрээнд мэдээлж, танилцууллаа. Монголчуудад тэгш хүртээмжтэй, дэвшилтэт нийгмийг бүтээхэд НҮБ итгэл түнш байсаар ирснийг онцолсон мэдээллийн ажлыг сарын турш өрнүүлсэн билээ. Монгол улс дахь НҮБ-ын Удирдлагын багийн зүгээс НҮБ-ын үйл ажиллагаа, түүний үр дүнг олон нийтэд мэдээлэх, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд уриалсан мэдээллийн аянд нэгдсэн бүх түншүүддээ талархал илэрхийлж байна. Энэ өдрүүдэд бидний хамтын зорилго, сайн сайхан ирээдүйн төлөөх амтлалтаа дахин нотолж, НҮБ-ын түнш, хамтрагч байгууллага, хамт олноос илгээсэн урам зориг өгсөн, баяр хүргэсэн мэндчилгээ байлаа. Түншүүдийнхээ хамт бүтээсэн амжилтын түүхүүдийг онцолсонд бид ихэд урамшиж, гүнээ талархаж байна.Өнөөдөр Монгол Улсын болон НҮБ-ын далбааг мандуулж, мөн төрийн ордоныг энхтайван, харилцан ойлголцлын бэлгэ тэмдэг болсон НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлж, Монгол Улс НҮБ-ын үнэт зүйлсийг дэмжиж, эв нэгдэл, хамтын хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэв. "НҮБ-ын 7 хоног"-ийн хүрээнд манай түнш байгууллагууд #НҮБ80 мэдээллийн аянд нэгдэж, олон хүний амьдралд нөлөөлсөн эерэг өөрчлөлтийн түүх, хамтран хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээс олон нийтэд өргөн танилцууллаа. НҮБ-ын өдрөөр Улаанбаатар хотын Соёл амралтын хүрээлэнгийн алсын харагч дээр Голомт банкнаас баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын цагдаагийн ерөнхий газраас НҮБ-ын далбааг Богд ууланд мандуулж баяр хүргэх зэргээр НҮБ-ын 80 жилийн ойд гайхалтай мэндчилгээ бидэнд илгээсэн бүх түншүүдээ гүн талархал илэрхийлье. Энэ бүхэн энх тайван, хөгжлийн төлөөх бидний урт хугацааны хамтын хүчин чармайлтын илэрхийлэл юм. НҮБ-ын 7 хоногийн тойм видео хүлээн авна уу.
1 of 5
Өгүүлэл
2025 оны арван хоёрдугаар сарын 17
Тогтвортой хөгжлийн төлөө: Монгол Улс дахь НҮБ 2025 онд
2025 он Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын хувьд ахиц дэвшил, амжилт бүтээлээр арвин жил байлаа. Хийж хэрэгжүүлсэн бүхнийг тоочвол нэлээд урт болох тул цөөн хэдэн онцлох мөчүүдийг энд онцолж байна. НҮБ-ын систем хүний хөгжилд ахиц гаргаж, гамшиг сорилтыг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжихийн төлөө Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил болон хөгжлийн түншүүдтэй гар нийлэн ажиллалаа. 2025 оны онцлох амжилтуудаас тоймлон дурьдвал:Эрүүл мэндийн салбарт:Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан зэрэг байгууллагууд улаанбурхан өвчний дэгдэлт зэрэг нийгмийн эрүүл мэндийн сорилтуудыг даван туулахад дэмжлэг үзүүллээ. Тухайлбал, Хүний папиллома вирусын дархлаажуулалтад өсвөр насны 150,000 гаруй хүүхэд хамрагдлаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв Зүрхний нээлттэй мэс заслын шинэ тасагтай болсноор хүүхэд, нярайн амь насыг аврах тусламж үзүүлэх, цаашлаад зүрх судасны тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулав. Мөн 640,000 гаруй хүүхдийг хэрэхийн гаралтай зүрхний өвчлөлөөс сэргийлэх эрт илрүүлэгт хамруулж, шаардлагатай хүүхдүүдэд эмчилгээг цаг алдалгүй хүргэв. Боловсролын салбарт:НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан чанартай боловсролыг дэмжин ажиллаж, ялангуяа дижитал шилжилтийг ахуилахад дэмжлэг үзүүллээ. “Багийн бага сургууль” хөтөлбөрийн хүрээнд багийн төвүүдэд сургууль байгуулснаар 370 гаруй хүүхэд гэртээ ойрхон суралцаж байна. Түүнчлэн улс даяар 729,000 гаруй сурагч цахим сургалтын үйлчилгээний үр шимийг хүртэв. Цахим шилжилтийг ахиулахад:Цаашлаад, Олон улсын Цахилгаан холбооны байгууллага Монгол Улсын кибер аюулгүй байдлыг бэхжүүлж, бүс нутгийн кибер тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Ази Номхон далайн бүсийн “Кибер сургуулилт”-ыг зохион байгуулав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс төрийн цахим үйлчилгээний хүртээмж, иргэдийн дижитал ур чадварыг сайжруулж, хиймэл оюуны бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүллээ.Нийгмийн хамгааллын чиглэлээр:Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, ялангуяа хүүхэд болон өсвөр үеийнхнийг цахим орчинд хамгаалахад НҮБ-ын Хүн амын сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хувь нэмрээ орууллаа. Үүний үр дүнд хүүхэд хамгааллын төсөв 20.6 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэн. Мөн 7,900 албан бусаар хөдөлмөр эрхлэгчдийг албан хэлбэрт шилжихэд нь дэмжлэг үзүүлэв. Хэнтий, Булган аймгийн 4,000 гаруй иргэн уур амьсгалын өөрчлөлт, гамшгаас шалтгаалсан нүүлгэн шилжүүлэлтийн үеийн ур чадвар эзэмшсэн төдийгүй гадаад улс орноос 725 иргэд эх орондоо аюулгүй эргэн ирж, суурьшихад нь тусалсан. Уур амьсгалын өөрчлөлтөд зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд:Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр дараах ахиц гарлаа. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс цаг уурын урьдчилсан таамаглал, эрт сэрэмжлүүлгийн чадавхыг сайжруулахын тулд тооцоолох чадвар нь өмнөхөөсөө 16 дахин хурдан, 20 дахин их өгөгдлийн багтаамжтай орчин үеийн өндөр хүчин чадалтай компютерийг Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Мөн бэлчээрийн тогтвортой менежментийн арга практикийг нэвтрүүлснээр зорилтот бүс нутагт малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоог 30 хувиар багасгасан.НҮБ-ын Хабитат байгууллагаас Улаанбаатар хотын гэр хороололд шинэ далан, усан сан, ус зайлуулах системийг байгуулсанаар 1,780 орчим өрх үерийн эрсдлээс хамгаалагдлаа.Мөн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага соёлын өвийг уур амьсгал, гамшгийн сөрөг нөлөөллөөс хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэв. Эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр:Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хүрээнд бүс НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос бүс нутаг хоорондоо харилцаа холбоог сайжруулж, хил дамнасан төмөр замын тээврийг оновчтой болгож, улмаар цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд ахиц гаргалаа.Олон улсын Худалдааны төвийн “SheTrades” санаачилгын хүрээнд эмэгтэй удирдлагатай 50 гаруй компани бүтээгдэхүүнээ экспортлоход зориулсан 1 сая ам.долларын техникийн дэмжлэг хүртжээ. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас цэвэр технологийн инновацийг хурдасгах, ногоон ажлын байр нэмэгдүүлэх шинэ хөтөлбөрийг эхлүүлээ. Мөн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага нь 2026 оны “Бэлчээр ба Нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтийг дэлхий дахинд эхлүүлж, бэлчээрийн экосистем болон нүүдэлчдийн амьжиргаа тогтвортой хүнсний тогтолцоо, уур амьсгалд тэсвэртэй байдал, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүрэгтэйг онцоллоо. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс цэвэр эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, улмаар Улаанбаатарын гэр хороололд 69 өрх нарны эрчим хүчээр ажилладаг халаалтын систем ашиглаж эхлээд байна. Засаглал, хүний эрх, эрхзүйт ёсыг бэхжүүлэхэд:Засаглал, хүний эрх болон хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх хүрээнд Хүний эрхийн дээд комиссарын газраас Монгол Улсад хүний эрхийн хэрэгжилтэд анхаарч ажиллав. Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын илтгэлээ танилцуулж, гишүүн улс орнуудаас 223 зөвлөмжийг хүлээн авлаа.НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба нь ахисан түвшиний сургалт зохион байгуулах, бодит нөхцөлд суурилсан сургалтын байгууламжууд шинээр байгуулах, хилийн боомтуудад агентлаг хоорондын хамтын ажиллагааны нэгж байгуулахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг хэлбэрээр Монгол Улсын хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг сайжруулсан.Мөн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас Засгийн газрын 25 яам, агентлагийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, дүрвэгсдэд үзүүлэх хамгаалалт, үйлчилгээ болон хүмүүнлэгийн дэмжлэгийг сайжруулах чадавхыг нэмэгдүүлсэн. Эцэст нь, 2025 он бидний хувьд НҮБ-ын 80 жилийн түүхт ойг хамтдаа тэмдэглэсэн чухал жил байсныг онцлон тэмдэглэе. Энэ бол бидний нэгдмэл үнэт өв, хамтын хариуцлагыг тодотгосон түүхэн үйл явдал байлаа.Улиран одож буй 2025 он бидний хувьд ахиц дэвшил, бат түншлэл, хүсэл зорилгоор хөтлөгдсөн жил байлаа. Ирж буй 2026 онд бид хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүй гэсэн тууштай зорилго, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ирэх 2026 онд Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 бага хурлыг эх орондоо зохион байгуулна. Энэ нь Монгол Улсад зохион байгуулагдах хамгийн том олон улсын арга хэмжээ бөгөөд НҮБ-ын зүгээс уг хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно.Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн иргэд, хөгжлийн түншүүдтэй хамтран Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын багаас Монголын ард түмэнд илүү хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулахаар ажиллахаа илэрхийлж байна.Tа бүхэн ирж буй 2026 ондоо эрүүл энх, амар амгалан байж, цэцэглэн хөгжих болтугай.Шинэ жилийн мэнд хүргэе!
1 of 5
Видео
2023 оны гуравдугаар сарын 12
2023-2027 онд Монгол Улсын хөгжлийг дэмжих НҮБ-ын байгууллагуудын хамтын дэмжлэг
Монгол дахь НҮБ-ын системийн 23 агентлаг нэгдэн, 2023-2027 онд тус улсад хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа цар хүрээг хэрхэн тодорхойлсныг энэхүү видеоноос хүлээн авна уу. Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027 баримт бичгийн дагуу НҮБ нь Монгол Улсын Засгийн газартай дараах 3 үндсэн чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
👩 Хүний хөгжил, сайн сайхан байдал
🌱 Ногоон хүртээмжтэй, тогтвортой өсөлт
⚖ Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх
Энэхүү баримт бичгийг бүрэн эхээр нь дараах линкээр татаж авна уу.
Монгол хэл дээр: http://bit.ly/3kRurMc
Англи хэл дээр: http://bit.ly/3F1oao5
1 of 5
Өгүүлэл
2026 оны гуравдугаар сарын 12
Дархлаажуулалтыг хүн бүрд: Хүүхэд бүрийг хамгаалах Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих нь
Говьд үд дундын нар шарсан, аагим халуун өдөр байв. Үдийн их халуунаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвөөс нэгэн машин шороо тоос бужигнуулсаар давхилаа. Энэ бол сумын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын багийнхан гэр хол, эмнэлэгт ирж дархлаажуулалт хамрагдаж чадахгүй байгаа нэгэн айлыг зорьж буй энэ юм. Зорьсон айлдаа ороход ач охиноо тэвэрсэн эмээ тэднийг угтлаа. Тэд хоёр настайд хийгддэг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин болон А вируст гепатитын эсрэг вакцины хоёр дах тунгуудыг хийлгэхээр хүлээж байв. Жаахан охин вакцин хийлгэхдээ тун зоригтой байж, уйлсангүйд эмээ ч сэтгэл тайван, баяртай байлаа. Охин өрхийн эрүүл мэндийн төвд очиж вакциндаа хамрагдаж чадаагүй учраас гэрээр ирж вакциныг хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам тайлбарлав. “Энэ бол дархлаажуулалтаас нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байхын төлөө бид хэрхэн ажилладгийг харуулж буй жишээ” гэж хэлллээ. ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте:“Хүүхэд бүрийг вакцинд хамруулахын төлөө айлуудаар явж, чин сэтгэлээсээ ажилдаа хандаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг харахад надад маш их таатай байна. Энэ үйл ажиллагаа бол хүүхдийн амь насыг хамгаалж, аюулгүй ирээдүйг бий болгох нийгмийн эрүүл мэндийн сайн санаачилга юм" гэж сайшаан тэмдэглэв.Энэхүү санаачилга нь “Хаана байгаагаас үл хамааран айл бүрд амь насыг хамгаалагч вакцинд хамруулж, олон нийтийн дэмжлэг оролцоотойгоор тэдний итгэлийг бий болгох” гэсэн 2025 оны Дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн гол үзэл санаатай яв цав нийцэж байгаа юм. Худал мэдээлэлтэй тэмцэж, иргэдийн итгэлийг дахин сэргээх ньДархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөр Монгол Улсад маш амжилттай хэрэгжсээр ирсэн. Ковид-19 цар тахлын үед ч Монгол Улс товлолын дархлаажуулалтын хамралтыг 95%-иас дээш түвшинд байлгаж чадсан нь анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, явуулын дархлаажуулалтын тусламж үйлчилгээ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Вакцин дархлаажуулалтын глобал альянс зэрэг түнш байгууллагуудын хүчин чармайлтын үр дүн билээ. Гэвч вакцины чанар, аюулгүй байдалтай холбоотой буруу ташаа, хуурамч мэдээлэл хүн амын вакцинд итгэлийг бууруулсаар байна. Үүний тод жишээ бол хүний папилламовирусийн халдвар (ХПВ)-ын эсрэг вакцинжуулалт юм. Монгол Улс 2024 онд ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтыг хийж эхэлсэн бөгөөд 11 настай охид, хөвгүүдийн 75%-ийг хамруулахаар төлөвлөсөн боловч нийт хамрагдвал зохих хүүхдүүдийн 55,1%-ийг хамруулсан.Ийм учраас 2025 онд ЭМЯ болон түнш байгууллагууд хамтран хамралтыг нэмэгдүүлэх стратегиа өөрчилсөн. Шинэ стратегийн хүрээнд эрүүл мэндийн ажилчдыг чадавхижуулах, олон нийтэд хүрч ажиллах чиглэлээр олон ажлуудыг хийж байна.Энэ жилийн дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн хүрээнд олон нийтийн санаа бодлыг сонсох, нотолгоонд суурилсан мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх талаар сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулав. Улсын хэмжээнд олон нийтэд хүрч ажиллах ажлуудыг зохион байгуулж байна. Эдгээр үйл ажиллагааны хүрээнд олон нийтэд танигдсан эмч, эрүүл мэндийн ажилчид эцэг эх, асран хамгаалагчидтай уулзах, тэдний санаа бодлыг сонсох, асуултад хариулах зэргээр мэдээлэл солилцсон юм. “Манай 11 настай хоёр ихэр ач хүү энэ жил 11 нас хүрч байгаа” хэмээн Дорноговь аймагт болсон өдөрлөгт оролцсон ахмад настан хуучлав. ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хүүхдүүдийн маань ирээдүйд маш чухал ач холбогдолтойг энэ өдөрлөгөөс ойлголоо. Тиймээс хүүхдүүдээ энэ вакцинд хамруулна“ гэж шийдсэнээ хуваалцав. ХПВ-ийн халдварын эсрэг вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэхийн тулд хүн амд үнэн зөв мэдээ мэдээлэл түгээх, сургалт, өдөрлөг зохион байгуулах зэрэг арга хэмжээ чухал ач холбогдолтой болохыг ЭМЯ-ны халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд онцолсон юм. Хамгийн алслагдсан хүн амд эрүүл мэндий тусламж үйлчилгээг хүргэх нь Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног болон үндэсний дархлаажуулалтын 7 хоногийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын хамтарсан баг вакцинжуулалтын хамралт бага байгаа Дорноговь, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгуудад ажиллав. Эдгээр аймгуудад товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, тэр дундаа улаанбурхан, ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэв.Хамтарсан баг аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, эрүүл мэндийн төвүүдэд ажиллан, эрүүл мэндийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, олон нийтэд зорилусан өдөрлөгт оролцлоо. Энэхүү газар дээрх мэргэжил аргазүйн дэмжлэгийг улаанбурханы дэгдэлтийн ид оргил үед буюу 2025 оны 6-р сард 7000 орчим тохиолдол бүртгэгдээд байх үед үзүүлсэн нь цагаа олсон арга хэмжээ байлаа. Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Батцэцэг улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон ХПВ-ийн халдварын эсрэг вакцинжуулалтын явцыг танилцуулах явцад хамтарсан багийн мэргэжилт аргазүйн дэмжлэгийн чухлыг онцлов.Тэрээр газар дээр нь ирж тусламж дэмжлэг үзүүлж байгаа нь маш чухал болохыг онцлоод цаашид вакцинжуулалтын хамралтыг улсын дунджаас дээш түвшинд хүргэх зорилготой ажиллаж байгаа талаар дурдав.Говьсүмбэр аймагт гурван хүүхдийн ээж Цэрэнчунттай уулзаж ярилцав. Хавар мал төллөөд, ид ажилтай байдаг энэ үед өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар манайд ирж бидэнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байгаад их талархаж байна. Манай хүүхдүүд вакциндаа тогтмол хамрагддаг болохоор өвдөх нь бага байдаг. Тиймээс би эцэг эхчүүдэд хүүхдээ цаг хугацаанд нь вакцинд нь хамруулж байгаарай гэж хэлмээр байна. Түүний хэлсэн зүйл бол өргөн уудам газар нутагтай хүн ам нь тархай бутархай суурьшсан Монгол улсын хувьд дархлаажуулалтын тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй зохион байгуулахад тулгардаг бэрхшээлийг тодхон харуулж байв. Гэвч дархлаажуулалтын явуулын баг, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж, бичил төлөвлөлтийн үр дүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэж байна. Товлолын дархлаажуулалт үнэ төлбөргүй хийгддэг бөгөөд өөрт хамгийн ойр байрлах сум болон өрхийн эрүүл мэндийн төвд хандан хийлгэх боломжтой. Улсын хэмжээнд 600 гаруй дархлаажуулалты нэгжээр дамжуулан вакцинжуулалт хийгддэг бөгөөд товлолын дархлаажуулалтаас хоцорсон тохиолдолд явуулаар дархлаажуулалтыг зохион байгуулдаг. Эрүүл мэндийн салбараараа улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг зогсож байнаМонгол улсын засгийн газар 2022-2025 оны хооронд хэрэгжүүлэх халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний төлөвлөгөөний хүрээнд дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.“Вакцинжуулалт нь эрүүл мэндийн тогтолцооны суурь болоод хүн амын өвчний эсрэг тэсвэрлэх чадамжийг бэхжүүлдэг. Өөрөөр хэлбэл — өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтээр дархлаажих, эрүүл мэндийн байгууллагын ачааллыг бууруулах, эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулах, хүн бүрийн сайн сайхан байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй гэж ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч доктор Сокорро Эскаланте хэлэв. ДЭМБ улс орнуудад вакцинжуулалтын стратегийг боловсруулах болон вакцинжуулалтын үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн, вакцинжуулалтын үйлчилгээг хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн тэгш бус байдлыг арилгахын төлөө ажилласаар байна”ДЭМБ нь Вакцин дархлаажуулалтын глобал альяанс байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтыг нэвтрүүлэх нэгдсэн төлөвлөгөө, бичил төлөвлөлт, эрсдэлийн үеийн менежментийн төлөвлөгөө, эрүүл мэндийн ажилчдад зориулсан сургалтын багц, гарын авлага материалыг боловсруулах зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд 10 гаруй удаагийн сургалтыг зохион байгуулаад байна.ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэх үеийн дэмжлэгээс гадна нэвтрүүлсний дараах үнэлгээг хийхэд ДЭМБ-ын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.Вакцинжуулалтаар дамжуулан хүүхэд бүрийг хамгаалах эрхэм зорилго нь дэлхийн болон үндэсний дархлаажуулалтын 7 хоногоор хязгаарлагдахгүй үргэлжилсээр байна. Засгийн газрын манлайлал, эрүүл мэндийн ажилтнуудын чин сэтгэлийн зүтгэл, иргэдийн оролцоонд тулгуурлан “Дархлаажуулалтыг хүн бүрт” зорилгын төлөө Монгол Улс тууштай урагшилж байна.---Энэхүү өгүүлэл нь анх ДЭМБ-ын вэбсайтад нийтлэгдсэн. Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй ДЭМБ-ийн хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл вэбсайтаар зочлоорой.
1 of 5
Өгүүлэл
2026 оны гуравдугаар сарын 06
Эрх тэгш дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө эрхэмлэх найман үйлс
Нэгдсэн Үндэстний Байгууллагыг арав гаруй жил удирдаж буй энэ хугацаанд Миний бие дэлхий ертөнц маань уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй төрөл бүрийн хямрал, ядуурлын гүнзгийрэл, зөрчил мөргөлдөөн, иргэний орон зайн хумигдал зэрэг олон арван хүнд сорилттой удаа дараа тулгарч буйг нүдээр харж байна.Гэхдээ нааштай олон шийдлүүд үндэслэн соёолж буйг ч өөрийн нүдээр гэрчилж болох бөгөөд тэдгээрийн нэн чухал нийтлэг үнэт зүйл нь эмэгтэйчүүд байгааг онцлууштай. Дэлхий нийтээрээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж буй энэ мөчид жендэрийн тэгш бус байдал нь өнөө цагийн хүний эрхийн хамгийн ноцтой сорилт болж байгаа учир тогтвортой хөгжил, энх тайвныг цогцлоох хамгийн хүчирхэг хөдөлгөгч хүчний нэг нь жендэрийн тэгш байдлыг хангах явдал гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлага тавигдаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүчин чармайлтыг илүү сайжруулж бодитой үр дүнд хүрэхийн төлөө НҮБ-ын системийн хийгээд даян дэлхийн иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн гаргаж буй хүчин чармайлтуудаас урам зориг авч, өөрийн туршлагад суурилан дараах эрхэмлэх найман үйлсийг нэн даруй дэмжин хэрэгжүүлэхийг уриалж байна.1. Эрх мэдлийн зөрүүг арилгахЖендэрийн тэгш байдал бол эрх мэдлийн тухай асуудал юм. Гэтэл эрчүүд давамгайлсан институцүүд манай дэлхийд ноёрхсоор байна. Авторитат дэглэмийн давалгаа өсөн нэмэгдсэнээр тэгш бус байдлыг улам бүр хурцатган, шударга хөдөлмөр эрхлэлт, нөхөн үржихүйн эрх гээд олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамгаалалтын тогтолцоог сулруулж, эмэгтэйчүүдийн хөгжил дэвшилд үргэлж саад тотгор болж ирсэн арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг өөгшүүлж байна. Жендэрийн тэгш байдлыг хангаснаар нийгмийн хөгжлийг өргөжүүлэн тэлнэ. Эрх мэдэл хуваалцах нөхцөл бүрдсэн чухам тэр л үед эрх чөлөө бодит биелэлээ олно. 2. Жендэрийн тэгш байдлыг тэргүүн ээлжийн зорилт болгохДэлхийн олон улс орны төр засаг, байгууллагуудын удирдах дээд түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл тун цөөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь жендэрийн тэгш байдлыг тэргүүлэх зорилтынхоо нэг болгон авч үзэж удирдах дээд түвшнээс эхлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ бид тавигдах шаардлага стандартыг бууруулах замаар бус, харин мэргэшсэн нэр дэвшигчдийг хайж олох ажлыг өргөжүүлэх хэлбэрээр хийж байна. Үүний үр дүнд НҮБ илүү хүчирхэгжиж, ажлын байрны соёл сайжирч, шийдвэр гаргалт ч илүү хүртээмжтэй болж байна. Авсан сургамж тодорхой. Аливаа байгууллага тэгш байдлыг эрхэмлэх чухам тэр тохиолдолд л үр дүн гаргах нь эргэлзээгүй. 3. Эмэгтэйчүүдэд оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөж авчрах нь маргаангүй Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулах нь асар их өгөөж авчирна. Охидын боловсролд зарцуулсан ам.доллар нэг бүр бараг гурав дахин өндөр өгөөжтэй байдаг бол эхийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтөд оруулсан хөрөнгө найм дахин их өгөөж авчирна. Хүүхэд, ахмад настны асаргаа зэрэг гэр бүлийг дэмжих бодлого нь орон нутгийг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлнэ. Ийм алхмуудыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлснээр жендэрийн ялгааг арилгах үндэс суурийг тавьж, үндэсний орлогыг 20 хүртэл хувиар өсгөх боломжтой.4. Энхийн яриа хэлэлцээрт эмэгтэйчүүд оролцох боломжийг нээхЭнхийн яриа хэлэлцээр хийх, хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд оролцсон тохиолдолд уг хэлэлцээрүүд илүү баталгаатай болно. Гэтэл Газа, Украин, Судан зэрэг зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгуудад эмэгтэйчүүд дайн тулааны хамгийн хүнд хүчир ачааг үүрч байгаа төдийгүй яриа хэлэлцээрт оролцох тэдний боломж хомс, хаалттай байна. Тогтворгүй байдал улам бүр даамжирч байгаа өнөө үед эмэгтэйчүүдийг яриа хэлэлцээрийн үйл явцад оролцуулах нь бэлгэдлийн төдий алхам бус, харин ч өнөөгийн хуваагдмал ертөнцийг тогтворжуулах хамгийн хурдан бөгөөд дөт зам байх болно. 5. Хууль эрх зүйн ялгаварлан гадуурхалтыг арилгахДэлхийн олон улс оронд эрчүүдийн эдэлж буй хууль ёсны эрхийн ердөө 64 орчим хувийг л эмэгтэйчүүд эдэлж байна. Цөөнгүй улс оронд өмч хөрөнгө эзэмших, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх, гэр бүл цуцлуулах эрх эмэгтэйчүүдэд тун хязгаарлагдмал байна. Эрх зүйн хамгаалалт нь хуулиар зохицуулагдаж байгаа хэдий ч хууль эрх зүйн туслалцаа авах, шүүхэд хандахын тулд эмэгтэйчүүд олон саад бэрхшээлтэй нүүр тулсан хэвээр байна. Улс орон бүр ялгаварлан гадуурхах агуулга бүхий аливаа хууль эрх зүйн актуудыг хүчингүй болгож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх үүрэг хүлээх ёстой. 6. Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, үл хүлцэхЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол тэгш бус байдлаас үүдэлтэй, дэлхий даяар чимээгүйхэн газар авч буй хямрал юм. Охид, эмэгтэй хүн нэг бүр айдас хүйдэсгүй амьдрах эрхтэй. Гэсэн хэдий ч бэлгийн мөлжлөг, доромжлол зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэрүүд нь итгэлцэл хийгээд хүн төрөлхтөнд тулгарч буй аймшигт зөрчил хэвээр байна. Бид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй газар сайгүй эрс шийдэмгий тэмцэж, гэмт этгээдэд хариуцлага тооцож, хохирогчдод тууштай дэмжлэг үзүүлэх замаар шийдвэрлэх ёстой. 7. Кодлох гажуудлыг арилгах Технологийн салбарт ажиллаж буй дөрвөн хүн тутмын нэг нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд өдөр тутмын амьдралд нөлөөлж буй системүүдэд ялгаварлан гадуурхах үзэл улам бүр гүнзгий нэвтэрч байна. Үүний зэрэгцээ цахим орчинд эмэгтэйчүүдийг үзэн ядах үзэл газар авч байна. Технологийн компаниуд, төр засгийн байгууллагууд нь аюулгүй, хүртээмжтэй дижитал орон зайг бий болгохын тулд нягт хамтран ажиллах ёстой бөгөөд дэлхий нийтээрээ шинжлэх ухаан, технологийн салбарт охид эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй саад бэрхшээлийг арилгахын тулд илүү ихийг хийх ёстой. 8. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөнд жендэрийн асуудлыг тусгах Уур амьсгалын өөрчлөлт нь жендэрийн тэгш бус байдалд нөлөөлнө. Хүнсний хямралын үед эмэгтэйчүүд ихэвчлэн хамгийн сүүлд нь хоцорно, онцгой байдлын үед тэд илүү их аюулд өртөх эрсдэлтэй. Айл өрхийн амьжиргаа доройтоход охид насанд хүрэлгүй гэрлэх эрсдэл ч тулгарна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдэл олох, байгаль орчинд ээлтэй хууль тогтоомжийг боловсруулах, дэлхий нийтийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх, нутаг орны түвшинд өөрчлөлтийг бий болгоход хувь нэмэр оруулах боломж эмэгтэйчүүдэд бий. Эх дэлхийдээ амар амгалан аж төрөхийн тулд тэгш хүртээмжтэй ногоон ажлын байрыг бий болгох, хямралыг сөрөн тэсвэрлэх бэлтгэлийг хангах, байгаль орчны талаар шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцох зэрэг жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сайн бодлого нэн шаардлагатай. Эдгээр эрхэмлэх найман үйлсийг дэлхий нийтээрээ, дайн тулаантай бүс нутагт ч, хямрал, гамшгийн дараах сэргээн босголтын үед ч, төр засгийн түвшинд, сургуулийн танхимууд, байгууллагууд, хүн амын бүлгүүд, хаана ч хэрэгжүүлэх бүрэн боломж байгааг миний бие өөрийн биеэр мэдэрч, харж байна.Хэрэв улс орны тэргүүн нар жендэрийн тэгш байдлын асуудлыг нухацтайгаар авч үзэн, нэн даруй шийдвэрлэх амлалт өгөх аваас Бид бүхэн охид, эмэгтэйчүүд болон өөрсдийнхөө төлөө дэлхий ертөнцийг сайн сайхнаар өөрчлөх болно.
1 of 5
Өгүүлэл
2025 оны арван нэгдүгээр сарын 19
Яап ван Хиердэн: Хариуцлагатай аялал жуулчлалыг бодлоготой хэрэгжүүлвэл экосистемд ирэх дарамт буурна
-Энэ өдрүүдэд Нэгдсэн Үндэсний Байгууллага 80 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны чиглэлээр НҮБ-ын Ерөнхий ассемблэйгээс гаргасан шийдвэрүүдийн талаар та манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү? Тогтвортой хөгжлийн зорилт, ногоон хөгжлийн асуудлууд бол төрийн ажил гэсэн түлхүү ойлголт манайханд байдаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?-НҮБ-ын 80 жилийн ой бол Монгол Улс болон НҮБ-ын хоорондох хамтын хөгжил дэвшил болон бат бөх хамтын ажиллагааг дүгнэх түүхэн мөч юм. Энэхүү хамтын ажиллагаа маань олон арван жилийн хугацаанд институцүүдийг бэхжүүлж, хүний хөгжлийг урагшлуулж, хүн төрөлхтөн болон дэлхий гарагийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. 2030 он ойртож буй энэ үед Тогтвортой хөгжлийн зорилгуудыг (ТХЗ) улам шуурхай хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлээ НҮБ-ын Ерөнхий ассемблей саяхан дахин нотолсон.Үүнтэй холбоотой нэн чухал шийдвэрүүдийн тоонд хөгжлийн санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, салбар болон улс хоорондын хүртээмжтэй хамтралыг нэмэгдүүлэх багтаж байна. Гол нь ТХЗ-ыг хэрэгжүүлэх нь зөвхөн засгийн газрын үүрэг хариуцлага биш юм. Үүнд бүхий л талуудын хүчин чармайлт хэрэгтэй бөгөөд иргэд, иргэний байгууллага, боловсролын байгууллага, хувийн хэвшил ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Бизнесийн байгууллагууд нь инновац, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмждэг. Тэд бол ногоон технологи нэвтрүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжих, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр тогтвортой хөгжлийн зорилгуудтай нийцсэн өөрчлөлтийг авчрах хүчирхэг үндэс суурь юм. ТХЗ бол зөвхөн хяналтын хуудас бөглөх үйл хэрэг биш. Энэ бол илүү сайхан ирээдүйг бүтээх гарын авлага мөн. Гэхдээ тэрхүү ирээдүйд хүрэх эсэх нь хамтын үүрэг хариуцлага, үйлдлээс шалтгаална.-Монгол Улсын Засгийн газраас уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд аялал жуулчлалыг тэргүүлэх салбар гэж үзэж, бодлого хөтөлбөрөө чиглүүлж байгаа. Та үүнтэй санал нэгдэх үү?-Тийм ээ, санал нийлж байна. ДНБ-ий 30 орчим хувь, экспортын 94 хувь, улсын төсвийн 33 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас Монголын эдийн засаг ихээхэн хамаардаг. Тиймээс урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх нь нэн чухал юм. Үйлчилгээний салбар, нэн ялангуяа аялал жуулчлал ихээхэн ирээдүйтэй харагдаж байна. Монголын өвөрмөц байгаль, нүүдэлчин өв уламжлал, биологийн баялаг төрөл зүйл нь эко аялал жуулчлал, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн таатай суурь болж чадна. Гадаадын жуулчдыг татсанаар Монгол Улс үйлчилгээний салбараа өргөжүүлэн тэлэхээс гадна хөдөө орон нутагт, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд өртсөн нутгуудад тогтвортой амьжиргааг бий болгох боломжтой юм.-Энэ жилийн “ITM Mongolia 2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Тогтвортой аялал жуулчлал-Төв Ази” сэдвийн дор зохион байгуулж байгаа. Аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын аялал жуулчлалын холбоо санаачилга гаргаж энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Хувийн хэвшлийн энэхүү санаачилгыг та бүхэн хэрхэн хүлээн авч байгаа вэ?-“Тогтвортой аялал жуулчлал-Төв Ази” сэдвийн хүрээнд ITM Mongolia 2025 арга хэмжээг зохион байгуулж байгаа Монголын Аялал жуулчлалын холбоонд баяр хүргэе. Тогтвортой хөгжлийг бий болгоход хувийн хэвшил тэргүүлэгч үүрэг гүйцэтгэж буйн нэг тод жишээ нь энэхүү арга хэмжээ болж байна. НҮБ-ын Даян дэлхийн гэрээ, НҮБ-ын Бизнес ба Хүний Эрхийн Удирдах Зарчмууд зэрэг санаачилгаар дамжуулж НҮБ бизнесүүдтэй идэвхтэй хамтран ажилладаг юм. Жишээлбэл, байнгын ажлын байраар хангах, хүртээмжтэй бизнесийн арга барил хэрэгжүүлэх зэргээр ядуурлыг устгах ТХЗ 1-ийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн үүрэг роль нэн чухал. Хариуцлагатай аялал жуулчлалыг бодлоготой хэрэгжүүлвэл экосистемд ирэх дарамт буурч, орон нутгийн эдийн засгийг дэмжиж, байгаль орчны хамгааллыг сайжруулах бүрэн боломжтой. Энэ нь хүн төрөлхтөн, байгалийн аль алинд ач тустай гэдэг нь гарцаагүй.-Хөгжлийн стратеги, бодлогоо бид зөв төлөвлөж, удирдахгүй бол хог хаягдал, орчны бохирдол зэрэг сөрөг асуудал гардаг. Тиймээс байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол анхаарах асуудлуудыг юу гэж үзэж байна вэ? Энэ чиглэлд НҮБ хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?-Хог хаягдал, бохирдол, экосистемийн доройтол зэрэг таагүй үр дагавараас зайлсхийхийн тулд тогтвортой аялал жуулчлалыг маш зөв төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдгээрээс хамгийн чухал нь:Байгаль орчныг хамгаалах: бүсчлэл, хог хаягдлын менежмент, нөлөөлөл багатай дэд бүтэц зэргээр дамжуулж эмзэг байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах.Иргэдийн оролцоо: аялал жуулчлалаас орон нутгийн иргэд эдийн засаг болон соёлын хувьд ашиг шим хүртдэг байх.Мэдлэгжүүлэх: хариуцлагатай аялах зан үйл болон байгаль орчинд бага нөлөө үзүүлэх соёлыг дэмжин сурталчлах. НҮБ техникийн тусламж, бодлогын зөвлөгөө, чадавхыг сайжруулах замаар Монгол Улсыг дэмжиж ажилладаг. Аялал жуулчлалын төлөвлөлтөд тогтвортой хөгжлийг багтаах, эко аялал жуулчлал, орон нутагт тулгуурласан аялал жуулчлал зэрэг загварыг хөгжүүлэхэд туслахын тулд бид үндэсний болон орон нутгийн хэмжээний оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж байна.-Байгальд ээлтэй, ногоон технологийг нэвтрүүлэх нь аж ахуйн нэгжүүдэд өндөр өртөгтэй тусдаг. Нөгөө талдаа санхүүгийн зах зээл дээр ногоон санхүүжилтийн хэмжээ ихсэж байна. Тэгвэл санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих олон улсын сайн жишиг, оновчтой механизм юу байна вэ? Монголд нэвтрүүлэх боломж бий юу?-Ногоон технологийг ашиглахад эхэндээ хөрөнгө оруулалт, зардал их шаарддаг ч олон улсын туршлагаас харахад санхүүгийн зорилтот механизмууд нь хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээж, санхүүгийн хүртээмжийн сайжруулж эхэлсэн. Энэ талын сайн жишээнүүдээс дурдвал:-Ногоон ангиллын тогтолцоо: Санхүүжилт авах боломжтой төслийг тодорхойлоход нь санхүүгийн байгууллагуудад туслах зорилгоор өөрийн гэсэн ногоон ангиллын тогтолцоо зэрэг ангиллын тодорхой системийг бий болгох.-Хосолмол санхүүгийн загварууд: Концесс, баталгаа зэргийг ашиглах, эрсдэлийг бууруулахын тулд төрийн болон хувийн хөрөнгийг хослуулан ашиглах.-Ногоон бонд, тогтвортой хөгжилтэй холбоотой зээл: санхүүгийн шалгуурыг байгаль орчны гүйцэтгэлтэй холбохын зэрэгцээ хөрөнгө татан төвлөрүүлэх.Монгол Улс эдгээр чиглэлд ихээхэн ахиц дэвшил гаргаж байна. Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг, Ногоон ангиллын тогтолцоо болон Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны ажлууд нь тун сайн суурь болж эхэлсэн. Олон улсын тусламж дэмжлэг, дэлхийн стандартуудтай нийцүүлэх замаар Монгол Улс ногоон санхүүжилтээ улам нэмэгдүүлж, тогтвортой хөрөнгө оруулалтаас хүртэх боломжтой. Ялангуяа байгаль орчны болон эдийн засгийн үр ашиг бүхий хариуцлагатай аялал жуулчлалд энэ нь бүр их хамаатай.-Тогтвортой хөгжлийн чиглэлд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэж бий. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой уламжлалт аж ахуйгаас гадна малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Аялал жуулчлал шийдэл нь байх боломжтой юу?-Тийм ээ, боломжтой. Хэрэв зөв бодлоготой хэрэгжүүлэх юм бол аялал жуулчлал нь Монголын соёлын өв, гайхамшигт байгалийг улам үнэ цэнтэй болгох орлогын маш боломжийн эх үүсвэр болж чадна. Орон нутагт түшиглэсэн аялал жуулчлал нь уламжлал соёлоо сурталчлах, жуулчид хүлээж авах, газар нутгаа доройтуулалгүй орлого олох зэргээр малчид, орон нутгийн иргэдийг дэмжих маш зөв зүйтэй арга юм. Газарчилж аялуулах, гэртээ жуулчин хүлээж авах, эко аялал жуулчлал зохион байгуулах зэргээр хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих замаар Монгол Улс бэлчээрийн даац хэтрэлт, хөрсний доройтол зэргээс үүдэж буй ихээхэн дарамтыг бууруулж чадна. Хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, чадавхыг дэмжих, орон нутгийн иргэд, байгууллагыг тогтвортой жуулчлалын зах зээлтэй холбох зэргээр НҮБ эдгээр хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. -Хариуцлагатай аялал, аялагчийн талаар ярих нь зүйтэй байх. Зөв дадал, зуршлыг хэвшүүлэх, түгээх, сурталчлах зэргээр иргэдэд чиглэсэн ямар ажлуудыг, аль түвшинд хийвэл үр дүнтэй вэ?-Хариуцлагатай аялал нь хариуцлагатай аялагчаас эхэлдэг. Олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох кампанит ажлууд, зан авирыг өөрчлөх санаачилга зэрэг нь байгаль, соёл, орон нутгийг хүндлэх сэтгэлийг суулгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дараах аргуудыг хэрэгжүүлбэл тун үр дүнтэй байдаг.Үндэсний хэмжээний кампанит ажил: хэвлэл мэдээлэл, сургууль, олон нийтийг хамарсан арга хэмжээ зэргээр дамжуулан хариуцлагатай аялал жуулчлалыг сурталчлах.Орон нутгийн оролцоо: хөтөч, хост айл, орон нутгийн удирдлагуудад тогтвортой аялал жуулчлалын практикийг бий болгох, хэрэгжүүлэх арга замуудыг таниулах.Дижитал платформууд: байгальд ул мөр үлдээхгүй аялах талаарх зөвлөгөө, түүх, зааврыг нийгмийн сүлжээ болон апп ашиглах түгээх.Олон улсын тэргүүн туршлагаар хангах, хамтын ажиллагааг дэмжих, ялгаатай оролцогч нарт зориулсан мессежийг бий болгох зэргээр НҮБ эдгээр санаачилгыг дэмжиж ажилладаг юм.-ЮНЕСКО “Рио Тинто” Монгол компанийн дэмжлэгээр Өмнөговь аймагт Геопарк байгуулах төслийг эхлүүлсэн. Энэ төслийн ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?-Рио Тинто компанитай хамтран хэрэгжүүлж буй "ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" төсөл бол маш ач холбогдолтой санаачилга юм. Уг төсөл нь Монгол Улсын соёлын болон геологийн өвд тулгуурлан Ковид-19 цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, дэмжихэд чиглэж байна. Монгол Улсад ЮНЕСКО-гийн Олон улсын геопаркт багтсан газар байхгүй. Харин уг төсөл нь ийм газрыг бий болгоход зориулж чадавхийг нэмэгдүүлэх, олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой юм. Геопаркууд нь тогтвортой хөгжлийг дэмжиж, геологийн өвийг хадгалж, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлдэг. Үүний зэрэгцээ боловсрол, уур амьсгалын дасан зохицох чадвар, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж байдаг юм. Геопарк нь байгаль хамгаалал, орон нутгийн хөгжил, Монголын өвөрмөц ялгарлыг сурталчлахад аялал жуулчлал ямар үүрэг гүйцэтгэж болох вэ гэдгийг харуулсан бэлэн загвар болох юм. -Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэхүү геопарк шиг байгаль хамгаалал, аялал жуулчлалын хөгжлийн чиглэлээр санал, санаачилга гаргавал НҮБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжтой юу?-Тийм ээ, тогтвортой хөгжлийн зорилгуудтай нийцсэн хувийн хэвшлийн аливаа шинэлэг санаа саналыг НҮБ дуртайя дэмжинэ. Учир нь инновац бий болгох, технологийг хөгжүүлэх, дэлхийн хэмжээний сорилттой тэмцэх эх үүсвэрийг бий болгож ашиглахад бизнесүүд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж НҮБ үздэг юм. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг тухайн улсын хөгжлийн бодлогуудтай уялдуулахын тулд бид Засгийн газруудтай нягт хамтран ажиллахын зэрэгцээ тогтвортой хөгжлийг бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа шингээхэд нь компаниудад туслахыг зорьж байна. Үүний нэг тод жишээ бол НҮБ-ын Геопарк төсөл юм. Уг төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нөлөөг тод томруун харуулж байгаа гэж бодож байна. Байгаль орчны хамгаалал, тогтвортой аялал жуулчал, хүртээмжтэй өсөлтийг дэмжсэн аливаа хамтын ажиллагаанд бид үргэлж нээлттэй байдаг.-Ирэх жил “COP17” олон улсын хурлыг Монгол Улс зохион байгуулах гэж байна. Дэлхийн 170 гаруй улсын төрийн тэргүүн, өндөр дээд хэмжээний албан тушаалтнууд, 10 гаруй мянган хүн оролцоно. Үүнээс гадна эдгээр хүмүүсийг дагаад олон улсын хэвлэл мэдээллийн агнетлагууд ирэх байх. “COP17”-г Монгол Улс зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ? Хурлын бэлтгэл ажлын үеэр бид юун дээр илүү анхаарах хэрэгттэй вэ?- “COP17” олон улсын хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд түүхэн боломж юм. Уг арга хэмжээ Монгол Улсыг дэлхийн уур амьсгалын хэлэлцүүлгийн төвд авчирч, тогтвортой хөгжил, газрын доройтлыг нөхөн сэргээх чиглэлд манлайлж байгааг харуулах юм. Төрийн тэргүүн, өндөр дээд түвшний албаны хүмүүс, олон улсын хэвлэл мэдээлэл зэрэг нийт 7000 гаруй зочин хүрэлцэн ирнэ. Энэ бол хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх, газрын доройтлыг сэргээх чиглэлд Монгол Улсын дуу хоолойг хүргэх арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээний бэлтгэлд дараах зүйлс багтаж байна.Дэд бүтэц, логистик: арга хэмжээг саадгүй явуулах, хүртээмжийг хангах.Бодлого, мэдээлэл: Монгол Улсын уур амьсгалын тэргүүлэх чиглэлүүд болон ололт амжилтыг тодорхой мэдээлэх.Оролцогч талуудын оролцоо: иргэний нийгэм, залуучууд, хувийн хэвшлийг “COP17”-ийн бэлтгэл ажил болон үлдээх өвд багтаах.Тогтвортой аялал жуулчлал нь уур амьсгалын зорилгуудыг дэмжиж, байгалийг хамгаалж, иргэдийг чадавхжуулахад чухал учраас хариуцлагатай аялал жуулчлал нь уг арга хэмжээний нэг гол сэдэв байх боломжтой. Дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган зочин төлөөлөгч ирэх учраас эко аялал жуулчлалын гол төв гэдгээ харуулах таатай боломж энэ удаад Монгол Улсад гарч ирж байна. Аялал жуулчлалын оновчтой зөв багцийг гаргаснаар гадаадын зочид танай улсын байгалийн болон соёлын баялаг өвийг өөрийн биеэр мэдрэх боломжтой болно. Үүнд бэлдэхийн тулд хуванцар хог хаягдлыг цэвэрлэх кампанит ажил, зам харгуйг засаж янзлах зэрэг ажлыг хийх ёстой болов уу. Мөн хогийн цэгийн зөв оновчтой менежмент нь салхиар хийсэж ирэх хог зэрэг бохирдлоос сэргийлэх, Монголын онгон дагшин байгалийг хамгаалахад тун чухал гэж бодож байна.
1 of 5
Өгүүлэл
2025 оны есдүгээр сарын 03
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчид Монгол Улс дахь НҮБ-д зочиллоо
НҮБ-ын Суурин Зохицуулагч АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Эд Кейс, Амириш Бера, Сара Жейкобс, Жонатан Жэксон, Элчин сайд Кеннет Ж. Брейтуэйт болон АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн төлөөлөгч асан Хийтер Науерт нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг 8-р сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад хүлээн авч, зочиллоо. НҮБ-ын Сангаас зохион байгуулсан энэхүү айлчлал нь АНУ-ын бодлого боловсруулагчдад олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны ач холбогдол, үр өгөөжийг танилцуулах, мөн Монгол Улсад НҮБ-аас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилготой байв. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид НҮБ-ын Монгол дахь байранд зочилж, НҮБ-ын Удирдлагын багтай уулзан, Монгол Улс НҮБ-д элссэн цагаас хойшх урт хугацааны түншлэлийн талаар ярилцлаа. НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн зочиддоо НҮБ-аас Монгол Улсын тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмэр, түүний дотор 1990-ээд оноос өмнөх үеийн хөгжлийн туслалцаанаас аваад сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй шинэлэг, тогтвортой ирээдүйд чиглэсэн хөтөлбөрүүдийг тоймлон танилцуулсан юм. Төлөөлөгчид НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хэд хэдэн төсөл болон дэмжлэг хүртсэн байгууллагуудтай танилцах аялал хийлээ. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулахаар гэр хорооллын өрхүүдэд нарны эрчим хүчээр ажилладаг халаалтын шийдлийг санал болгож буй төслийн үр шимийг хүртэж буй өрхөд зочлохоос гадна жендэрт суурилсан хүчирхийллийг даван туулагчдад дэмжлэг үзүүлдэг “Нэг цэгийн үйлчилгээний төв”, орон нутгийн эрүүл мэндийн төвүүд болон ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах зэрэгтэй танилцав. Айлчлалын хүрээнд тэд Монгол Улсын УИХ-ын гишүүд, засгийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа. Энэхүү айлчлал тэдэнд Монгол Улсын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны ач холбогдлыг илүү сайн ойлгох, үнэлэх боломжийг олгосон гэж дүгнэв. Монголын түүх, соёлтой дэлгэрэнгүй танилцсан Конгрессын төлөөлөгчид монголчуудын халуун дотно зочломтгой байдлыг гүнээ талархаж буйгаа илэрхийллээ.
1 of 5
Өгүүлэл
2025 оны долоодугаар сарын 22
Нийтлэл: “Алдаж болохгүй боломж: Цэвэр эрчим хүчний эрин үеийг цэнэглэх нь”
Эрчим хүч бол хүн төрөлхтөн галыг эзэмшихээс эхлээд, уурыг ашиглах, атомыг задлах хүртэлх хөгжлийн түүхийг тодорхойлогч юм. Өнөөдөр бид шинэ эриний босгон дээр ирээд байна. Цэвэр эрчим хүчний эриний наран мандаж байна.Өнгөрсөн жил шинээр бий болсон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал нь бараг бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчинд суурилжээ. Түүнчлэн цэвэр эрчим хүчний нийт хөрөнгө оруулалт хоёр их наяд ам.долларт хүрч өссөн нь малтмал түлшний хөрөнгө оруулалтаас даруй 800 тэрбум ам. доллараар илүү байна.Малтмал түлшний татаас өндөр хэвээр байгаа энэ үед нар, салхи нь одоогоор манай дэлхий дээрх хамгийн хямд төсөр эрчим хүчний эх үүсвэр болж байгаа бөгөөд цэвэр эрчим хүчний салбарууд хөгжсөнөөр ажлын байр олноор бий болж, эдийн засгийн өсөлт дэвшил эрчимжинэ. Малтмал түлшинд найдсаар байвал улс орнууд эдийн засгаа хамгаалах нь бүү хэл хорлон сүйтгэж, өрсөлдөх чадварыг нь алдагдуулж, 21-р зуунд тохиож буй эдийн засгийн хамгийн том боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ.Цэвэр эрчим хүч нь нөгөө талаар эрчим хүчний биедаасан байдал, аюулгүй байдлыг хангана. Малтмал түлшний зах зээл нь үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдал, геополитикийн үймээн самууныг өдөөж байгаа нь ОХУ Украин Улс руу довтлох үед ажиглагдсан. Өнөөдөр бид нарны эрчим хүчний үнэ өсөөгүй, салхины эрчим хүчний эсрэг ямар нэгэн хорио цээр байхгүй, бараг бүх улс орон сэргээгдэх эрчим хүчээр өөрийгөө хангах бүрэн боломж, нөөцтэй цаг үед амьдарч байна. Эцсийн эцэст цэвэр эрчим хүч л хөгжлийг тогтвортой дэмжинэ. Ялангуяа сүлжээнээс хамааралгүй, жижиг оврын нарны эрчим хүчний технологийг нэвтрүүлж цахилгаан эрчим хүч ашиглах боломжгүй хэвээр байгаа олон зуун сая хүмүүст маш хурдан, хямд, тогтвортой, хүрч үйлчлэх боломж байна.Энэ бүхэн нь цэвэр эрчим хүч зайлшгүй шаардлага болсны нотолгоо юм. Гэвч энэ шилжилт хангалттай хурдан, шударга хэрэгжихгүй байна. Хөгжиж буй орнууд ихээхэн хоцрогдолтой байна. Эрчим хүчний системд малтмал түлш давамгайлсан хэвээр байгаагаас шалтгаалан уур амьсгалын хямралыг улам хурцатгахгүйн тулд огцом бууруулах ёстой нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ нэмэгдсэн хэвээр байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд дараах зургаан чиглэлээр дорвитой алхам хийх хэрэгтэй байна. Үүнд:Нэгдүгээрт, Засгийн газрууд цэвэр эрчим хүчний шилжилтийн төлөө тууштай байх шаардлагатай. Улс орон бүр Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо ахиулан шинэчилж ирэх арван жилд хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөгөө ирэх саруудад гаргах үүрэг амлалт авсан. Дэлхийн дундаж температурыг Цельсийн 1.5 хэмд хүргэлгүй тогтоон барих зорилттой эдгээр төлөвлөгөөг уялдуулж, бүх төрлийн бохирдол, салбарыг хамруулж, цэвэр эрчим хүчний шилжилтийн замналаа тодорхойлсон байх хэрэгтэй. Дэлхийн нүүрсхүчлийн хийн 80 орчим хувийг ялгаруулж буй Их20-ын орнууд үүнд манлайлвал зохино.Хоёрдугаарт, бид 21-р зууны эрчим хүчний системийг бий болгох ёстой. Орчин үеийн сүлжээ, хуримтлуулах систем үгүйгээр сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулсан нэг ам. доллар тутмын ердөө 60 цент нь цахилгаан эрчим хүчний сүлжээ, хуримтлуулах санд зарцуулагдаж байна. Энэ харьцаа адил буюу нэг-нэг байх ёстой.Гуравдугаарт, дэлхийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчээр хангах үүргийг засгийн газрууд хүлээх ёстой. Томоохон технологийн компаниуд ч мөн адил тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой. 2030 он гэхэд дата төвүүд өнөөгийн Япон Улсынхтай адил хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэж болзошгүй байна. Компаниуд энэ хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангах үүрэг амлалт авах нь зүйтэй байна.Дөрөвдүгээрт, бид эрчим хүчний шилжилтийн шударга байдлыг хангах ёстой. Энэ нь цэвэр эрчим хүчний шилжилтийн бэлтгэл байдлыг хангахын тулд малтмал түлшнээс хамааралтай улс үндэстэнд дэмжлэг үзүүлнэ гэсэн үг юм. Мөн эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг шинэчилнэ гэсэн үг. Өнөөдөр тэд хүний эрхийг зөрчиж, байгаль орчныг сүйтгэж, хөгжиж буй орнууд өртгийн сүлжээний ёроолд гацсан байна. Үүнийг төгсгөл болгох ёстой.Тавдугаарт, бид худалдааг эрчим хүчний шилжилтийн хэрэгсэл болгох ёстой. Цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ маш их төвлөрч, дэлхийн худалдаа хуваагдмал байдалтай байна. Эрчим хүчний шинэ эрин үеийг тууштай баримталж буй улс орнууд эрчим хүчний шилжилтийг дэмжихийн тулд нийлүүлэлтээ төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүний тарифыг бууруулах, хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх чиглэлээр ажиллах ёстой.Зургаадугаарт буюу эцэст нь, бид санхүүжилтээ хөгжиж буй орнууд руу чиглүүлэх ёстой. Дэлхийн хамгийн сайн нарны эрчим хүчний нөөцийн 60 хувь нь Африк тивд байгаа хэдий ч өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын ердөө хоёрхон хувь нь л тус тивд ногджээ. Хөгжиж буй орнуудын төсөв өрийн эргэн төлөлтөд шавхагдахаас урьдчилан сэргийлэх, олон талт хөгжлийн банкуудын зээлийн чадавхийг эрс нэмэгдүүлж, хувийн санхүүжилтийг илүү дайчлах боломжийг нэмэгдүүлэх олон улсын хэмжээний арга хэмжээ авах шаардлагатай байна. Эрсдэлийн үнэлгээг шинэчлэх, цэвэр эрчим хүчний төлөөх амлалт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эмх замбараагүй тэмцлийн өртөг, малтмал түлшний нөөц шавхагдах эрсдэл зэргийг бүрэн тооцох зээлийн үнэлгээний агентлагууд болон хөрөнгө оруулагчид бидэнд хэрэгтэй байна.Эрчим хүчний шинэ эрин үе ойртож байна – хямд, цэвэр, хүртээмжтэй эрчим хүч нь эдийн засгийн боломжоор баялаг дэлхийг хүчирхэгжүүлнэ. Улс орнууд эрчим хүчний хувьд бие даасан, аюулгүй байдлаа хангасан, цахилгаан эрчим хүчийг хүн бүрт бэлэглэн хүртээх шинэ эрин үе ойртож байна.Энэ бол дэлхийн өөрчлөлтийг хурдасгах бидний алдаж болохгүй боломж юм. Боломжоо алдалгүй ашиглацгаая.---НҮБ-ын ЕНБД-ын Тусгай илтгэлийг үзэх холбоос (англи хэл дээр):YouTube: https://www.youtube.com/live/4yYpxMiMHfU
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2026 оны гуравдугаар сарын 04
Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв
2023–2025 оны хугацаанд НҮБ нь Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг хангаж, төрөлжүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвэр эрчим хүчний шилжилт, цахим шилжилт, залуучуудын хөгжлийг дэмжих, хүртээмжтэй, хүн төвтэй засаглалыг бэхжүүлэх зэрэг олон салбар, чиглэлээр нийт 160 орчим хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна.Энэхүү хурал нь эдгээр хүчин чармайлт нь зорилтот бүлэгтээ хүрч, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгаа эсэх, тогтвортой системийн түвшний нөлөөллийг бий болгож байгаа эсэхийг үнэлэх боломж олголоо.2023–2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтэд нийт 224.6 сая ам.доллар шаардлагатай. 2025 оны эцсийн байдлаар 130.3 сая ам.доллар зарцуулсан бөгөөд 2026–2027 онд хэрэгжүүлэхэд зориулан 27 сая ам.доллар татан төвлөрүүлсэн байна. НҮБ нь хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь зорилтот бүлэгтээ тодорхой үр дүнгээ өгч байна. Тухайлбал:Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлсэн. Мөн Хүний папилома вирусын халдварын эсрэг вакцинжуулалтыг дэмжсэнээр зорилтот насны охидын хамралт 54.6%-д хүрсэн.НҮБ-ын дэмжлэгтэй хөтөлбөрүүдээр дамжуулан 25,820 гаруй хүүхдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлсэн.Хүүхдийн хөгжил, цахим болон олон нийтэд суурилсан суралцахуйн хөтөлбөрийн шинэчлэлийн үр шимийг 27,000 гаруй суралцагчид хүртжээ.Цахим төвүүд, сургууль, олон нийтэд суурилсан мэргэжлийн ур чадварын хөтөлбөрт 37,000 гаруй суралцагч хамрагдаж, ур чадвараа хөгжүүлсэн.2,694 залуучууд техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт (ТМСТ), дижитал ур чадвараар хангагдсан байнаЭдийн засгийн өсөлтийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орныг хамгаалах чиглэлээр дараах үр дүнг онцолж байна. Үүнд:Үндэсний үйлдвэрлэгчид, өртгийн сүлжээг бэхжүүлж, хөдөө аж ахуй болон газрын тогтвортой менежментийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 1,480 гаруй хүн, аж ахуйн нэгч бизнес эрхлэх болон техникийн ур чадвараа бэхжүүлж, орлогоо нэмэгдүүлсэн.Хот суурин газар, хүн амын суурьшлын бүсэд уур амьсгалын өөрчлөлт, гамшгаас сэргийлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр шимийг 760,140 гаруй хүн хүртэв.УБ хотын гэр хороололд ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулсанаар 366,900 гаруй хүн эрүүл ахуйн нөхцлөө сайжруулжээ.Нийт 20,632 хүн цэвэр, эрчим хүчний халаалт, дулаалгын шийдлүүдийн ашиг тусыг хүртжээ. Тухайлбал, УБ хотын гэр хорооллын 17,430 иргэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр гэрээ дулаалж, дулаан гэрт тохьтой өвөлжиж, мөн нүүрсний хэрэглээнээс татгалзжээ.Сургууль, цэцэрлэг болон багийн төвүүдэд нарны дулааны болон газрын гүний дулааны насосын системийн суурилсанаар 1,081 хүүхэд, багш нар эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байранд суралцаж байна.Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг хангах чиглэлээрх ажлын үр дүнгээс: Үндэсний хэмжээнд Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээгээр дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах ажлыг дэмжсэн. Үүнээс нийт 58 эмэгтэй УИХ-ын сонгууль өрсөлдөж, 8 эмэгтэй сонгогдоод байна. Хамтын ажиллагааны хүрээ дунд шатандаа орж, дараагийн мөчлөг (2028–2032)-ийн бэлтгэл эхэлж буй энэ үед оролцогчид хамтын төлөвлөлтийг бэхжүүлэх, зорилгодоо тодорхойлсон үр дүнд хүрэхэд ахиц гаргах, яам хоорондын уялдааг сайжруулах, тоон болон чанарын үр дүнг ил тод хянах зэрэгт анхаарах ёстойг онцлон тэмдэглэлээ.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2026 оны нэгдүгээр сарын 29
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын чухал ашигт малтмалын санаачилгыг танилцууллаа
НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиерден, ДГХБО-ын Олон улсын судалгааны төв (ОУСТ)-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар хамтран удирдсан энэхүү хуралд эрчим хүчний шилжилтийн салбарын хөгжлийн түншүүд болон гол оролцогч талууд оролцлоо.“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд ашигт малтмалын баялгийг тогтвортой хөгжлийн хөшүүрэг болгон хувиргах нь нэн тэргүүлэх чиглэл бөгөөд хамтын хариуцлага хэвээр байна. Олон улсын хамтын нийгэмлэг нь зөвхөн ашигт малтмал олборлоход төдийгүй үнэ цэнийн сүлжээг бий болгох, инновацийг эрчимжүүлэх, эдийн засгийн ашигт ажиллагааг хүний урт хугацааны хөгжилд хүргэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиерден нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэв. ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын чухал ашигт малтмалын салбарын хөгжилтэй хэрхэн уялдаж байгаа талаар оролцогчдод мэдээлэл өгөв. Тэрээр, энэхүү хөтөлбөр нь гишүүн орнуудын дэд бүтцийн өөрчлөлт, шинжлэх ухаан, технологийн хөгжил, хариуцлагатай хөрөнгө оруулалт, ашигт малтмалын үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих зорилготой хэмээн онцоллоо. НҮБ-ын Суурин зохицуулагч хариуцлагатай уул уурхайн зарчмууд нь олборлох салбарын хөгжлийн бүхий л алхмыг чиглүүлэх ёстойг цохон тэмдэглэв. Тэрээр, “Уул уурхай, ашигт малтмал олборлохоос өмнө нийгэм, байгаль орчны иж бүрэн нөлөөллийн үнэлгээг хийх нь тухайн бүс нутгийн биологийн олон янз байдал, усны нөөц, соёлын өв, хөдөө орон нутгийн иргэдийн сайн сайхан байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр эдийн засгийн боломжуудыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах гэдэг ойлголт эдийн засгийн хувьсалаас ангид бус, харин үндэс суурь юм” гэв.Өнгөрсөн есдүгээр сараас хойш ДГХБО-ын ОУСТ нь “Чухал ашигт малтмалын үйлдвэрлэл ба тогтвортой хөгжил” хэмээх ДГХБО-ын дэлхийн санаачилгыг Монголын чухал ашигт малтмалын холбоо (МЧАМХ)-той хамтран боловсруулсан юм. “Чухал ашигт малтмал нь дэлхийн эрчим хүчний шилжилт, дижиталчлал, дэвшилтэт үйлдвэрлэлийн ирээдүйн гол цөм юм" гэж МЧАМХ-ны ерөнхийлөгч М.Дагва илтгэлдээ онцоллоо.МЧАМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Сурахбаяр төслийн хүлээгдэж буй үр дүнг танилцууллаа. Тэрээр:"ДГХБО нь чухал ашигт малтмалын шинээр гарч ирж буй дэлхийн сүлжээнд нэгдэж зөвхөн түүхий эд олборлогч бус боловсруулагч улс орнууд болох хэрэгтэй байгаа” гэв. Энэхүү төслийн хүрээнд ДГХБО-ын чухал ашигт малтмалын салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, худалдаа, тээвэр логистикийг сайжруулах, бүс нутгийн хэмжээнд чухал ашигт малтмалын үнэ цэнийн сүлжээ кластеруудыг хөгжүүлэх, салбарын хэмжээнд дэд бүтцийг бэхжүүлэх санхүүжилт, хөрөнгө оруулалтын механизмыг бий болгохыг зорьж байна. Ингэснээр, уг санаачилга нь гишүүн улс орнуудынхаа байгаль орчны тогтвортой байдал, нийгэм‑эдийн засгийн хөгжил, эдийн засгийн төрөлжилт болон дэлхийн хэмжээнд илүү гүнзгий интеграцид нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2025 оны арван хоёрдугаар сарын 10
НҮБ-ын Суурин зохицуулагч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж, Тогтвортой Хөгжлийн зорилгуудыг ахиулах талаар ярилцав
Ерөнхий сайд Г. Занданшатар Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, ялангуяа 2030 он хүртэл ТХЗ-ын хэрэгжилтийг ахиулахын төлөө тууштай ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв. Тухайлбал, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор санаачилсан “Алтай дамнасан Тогтвортой байдлын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгыг өрнүүлж буйг дурьдлаа. Тэрээр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд иргэн төвтэй, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл гэж тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж буйгаа онцлон тэмдэглэв. НҮБ-ын Суурин зохицуулагч халуун дотно хүлээн авсан Ерөнхий сайдад талархал илэрхийлж, НҮБ-ын Монгол Улсын хөгжлийг дэмжихээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудаа танилцуулав. Тухайлбал, НҮБ-аас Монгол Улсын дижитал шилжилт, ялангуяа боловсрол, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжихэд онцгойлон анхаарч буйгаа дурьдлаа. Яап ван Хиердэн цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь агаарын бохирдлыг бууруулж, олон нийтийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хэмээн үзэж байна гэв.Мөн, тэрээр Монгол Улс хэдий дундаас дээш орлоготой улс болсон ч хүн амын 27%-д хүндээр тусч буй ядуурлыг шийдвэрлэх нь нэн тулгамдсан, тэргүүлэх зорилго бөгөөд хөдөө орон нутгийн хөгжил, ялангуяа хөдөө аж ахуйг хөгжүүлж, хөдөөгийн иргэд, малчдын эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэх, уур амьсгалын сорилтыг даван туулах чадавх дээшлүүлэхэд анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв. Удахгүй Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 бага хурал буюу COP17 бага хурал нь дэлхий дахинд нөлөөлж буй уур амьсгалын сорилтыг хамтран шийдвэрлэх яриа хэлэлцээний чухал талбар гэдгийг онцолж, уг хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаар санал нэгдэв. Цаашид, Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, тогтвортой хөгжлийн зорилгуудаа амжилтттай хэрэгжүүлэхэд илүү анхаарлаа хандуулахаар ярилцлаа. Үүнд, НҮБ-ын системийн байгууллагууд Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгааг ноё Яап ван Хиердэн дахин нотоллоо.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2025 оны арван нэгдүгээр сарын 04
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг болно
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн 2025 оны 11 дүгээр сарын 3-наас 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж буй 14 улсын нэг нь Монгол Улс юм. Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг анх 2010 оны 11 дүгээр сард, хоёр дахь хэлэлцүүлгийг 2015 оны 5 дугаар сард, 2020 оны 11 дүгээр сард гурав дахь хэлэлцүүлгийг тус тус хийсэн билээ.
UPR буюу Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн Ажлын хэсэг нь Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүн улсаас бүрддэг. Гэхдээ НҮБ-ын гишүүн, ажиглагч улс нь аль ч улсын хүний эрхийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой байдаг.
Дүгнэлт хэлэлцүүлэг нь дараах баримт бичигт тулгуурлана. 1) Үндэсний тайлан – тухайн хэлэлцүүлэгт оролцогч улсаас ирүүлсэн тайлан; 2) Тусгай журам хэмээн нэрлэдэг хүний эрхийн хараат бус шинжээч, ажлын хэсгүүдийн тайлан, Хүний эрхийн гэрээний хороод, НҮБ-ын бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл; 3) Хүний эрхийн үндэсний байгууллага, бүс нутгийн болон иргэний нийгмийн байгууллагууд зэрэг бусад оролцогч талуудын өгсөн мэдээлэл.
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх тойм бүхий дээрх гурван тайлантай энэ холбоосоор танилцана уу.
Танхим: Чуулганы танхим (А барилга, 3 давхар), Нэгдсэн Үндэстнүүдийн ордон, Женев хот. Огноо: 2025 оны 11-р сарын 4-ний Мягмар гараг, 14:30-18:00 (GMT+1) Женев хотын цагаар:
Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 193 улсын хүний эрхийн төлөв байдлыг бүхэлд нь хянаж, хэлэлцдэг. Анхны хэлэлцүүлгийг 2008 оны 4-р сард зохион байгуулснаас хойш НҮБ-ын гишүүн 193 улс тус бүр гурван удаа Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт оролцоод байна. Дөрөв дэх удаагийн хэлэлцүүлгээр өмнөх хэлэлцүүлгийн үеэр бусад улсаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбоотой ахиц дэвшлийг сайтар дүгнэн, хэлэлцэх төлөвтэй байна. Монгол Улсын албаны төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л. Мөнхтүшиг ахалж байна. Бразил, Вьетнам, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын төлөөлөгчид нь Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх (“Гурвал”) юм. Хуралдааны шууд дамжуулалтыг https://webtv.un.org/en/asset/k17/k177owbbyl холбоосоор үзнэ үү. Монгол Улсын хүний эрхийн хэлэлцүүлгийн үеэр хийх бүх мэдэгдэл, мэдээллийг UPR Extranet цахим сайтад нийтлэнэ.
2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний Баасан гарагийн 14:30-18:00 (GMT+1) цагт болох хуралдаанаар Монгол Улсад өгөх зөвлөмжийг Ажлын хэсэг батлах төлөвлөгөөтэй байна. Тухайн хүний эрхийн хэлэлцүүлгийн явцад Монгол Улс өөрт нь өгсөн зөвлөмжийн талаар байр сууриа илэрхийлж болно.-*-*-*-
Дэлгэрэнгүй мэдээлэл авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахыг хүсвэл Хүний эрхийн зөвлөлийн Хэвлэлийн ажилтан Паскаль Сим (simp@un.org) , Олон нийтийн мэдээллийн ажилтан Мэттью Браун нартай matthew.brown@un.org хаягаар холбогдоно уу.
Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу: www.ohchr.org/en/hr-bodies/upr/upr-main
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн "20 дахь Танхим" мэдээллийн товхимол авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.https://mailchi.mp/a3a538479938/hrc-mailshot-to-ohchr-global
UPR буюу Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн Ажлын хэсэг нь Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүн улсаас бүрддэг. Гэхдээ НҮБ-ын гишүүн, ажиглагч улс нь аль ч улсын хүний эрхийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой байдаг.
Дүгнэлт хэлэлцүүлэг нь дараах баримт бичигт тулгуурлана. 1) Үндэсний тайлан – тухайн хэлэлцүүлэгт оролцогч улсаас ирүүлсэн тайлан; 2) Тусгай журам хэмээн нэрлэдэг хүний эрхийн хараат бус шинжээч, ажлын хэсгүүдийн тайлан, Хүний эрхийн гэрээний хороод, НҮБ-ын бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл; 3) Хүний эрхийн үндэсний байгууллага, бүс нутгийн болон иргэний нийгмийн байгууллагууд зэрэг бусад оролцогч талуудын өгсөн мэдээлэл.
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх тойм бүхий дээрх гурван тайлантай энэ холбоосоор танилцана уу.
Танхим: Чуулганы танхим (А барилга, 3 давхар), Нэгдсэн Үндэстнүүдийн ордон, Женев хот. Огноо: 2025 оны 11-р сарын 4-ний Мягмар гараг, 14:30-18:00 (GMT+1) Женев хотын цагаар:
Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 193 улсын хүний эрхийн төлөв байдлыг бүхэлд нь хянаж, хэлэлцдэг. Анхны хэлэлцүүлгийг 2008 оны 4-р сард зохион байгуулснаас хойш НҮБ-ын гишүүн 193 улс тус бүр гурван удаа Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт оролцоод байна. Дөрөв дэх удаагийн хэлэлцүүлгээр өмнөх хэлэлцүүлгийн үеэр бусад улсаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбоотой ахиц дэвшлийг сайтар дүгнэн, хэлэлцэх төлөвтэй байна. Монгол Улсын албаны төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л. Мөнхтүшиг ахалж байна. Бразил, Вьетнам, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын төлөөлөгчид нь Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх (“Гурвал”) юм. Хуралдааны шууд дамжуулалтыг https://webtv.un.org/en/asset/k17/k177owbbyl холбоосоор үзнэ үү. Монгол Улсын хүний эрхийн хэлэлцүүлгийн үеэр хийх бүх мэдэгдэл, мэдээллийг UPR Extranet цахим сайтад нийтлэнэ.
2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний Баасан гарагийн 14:30-18:00 (GMT+1) цагт болох хуралдаанаар Монгол Улсад өгөх зөвлөмжийг Ажлын хэсэг батлах төлөвлөгөөтэй байна. Тухайн хүний эрхийн хэлэлцүүлгийн явцад Монгол Улс өөрт нь өгсөн зөвлөмжийн талаар байр сууриа илэрхийлж болно.-*-*-*-
Дэлгэрэнгүй мэдээлэл авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахыг хүсвэл Хүний эрхийн зөвлөлийн Хэвлэлийн ажилтан Паскаль Сим (simp@un.org) , Олон нийтийн мэдээллийн ажилтан Мэттью Браун нартай matthew.brown@un.org хаягаар холбогдоно уу.
Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу: www.ohchr.org/en/hr-bodies/upr/upr-main
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн "20 дахь Танхим" мэдээллийн товхимол авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.https://mailchi.mp/a3a538479938/hrc-mailshot-to-ohchr-global
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2025 оны арван нэгдүгээр сарын 04
Монгол Улсад “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа
2024 оны 12-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хүлээн зөвшөөрч, 2025 оны 8-р сард Туркменистан Улсын Аваза хотод болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар батлагдсан “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр” нь дэлхийн 32 далайд гарцгүй хөгжиж буй орны хөгжлийн өвөрмөц сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн 10 жилийн хугацаатай дэлхийн хэмжээний хөтөлбөр юм. Нью-Йорк хотноо 2024 оны 1-6 дугаар сард болсон олон талт хэлэлцээг Монгол Улс Австри Улстай хамтран даргалан, АҮАХ-ийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.Зөвлөгөөнд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, АҮАХ-ийн таван тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсад тулгарч буй сорилт, боломжуудыг хэлэлцэн, хэрэгжилтийн стратеги, төлөвлөгөөг боловсруулах талаар санал солилцлоо. АҮАХ-ийн тэргүүлэх чиглэлүүдэд улс орнуудын хоорондох тээвэр, худалдааны дэд бүтцийг бэхжүүлэх, үүнд шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлэх; худалдаа экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн интеграцчилалыг бэхжүүлж, транзит, тээвэр, холболтыг сайжруулах; уур амьсгалын өөрчлөлт, гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг асуудлууд багтсан. Зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн:“Далайд гарцгүй хөгжиж буй улс орнууд далайгаас алс хол зайд оршиж байгаагаас үүдэн худалдаа, экспортын зардал өндөр, транзит тээвэр холболтын хувьд хязгаарлагдмал байдалд байна. Эдгээр нь эдийн засгийн өсөлтийг удаашруулдаг. Монгол Улс эдгээр сорилтод хамгийн их өртөж буй орнуудын нэг юм” хэмээн онцоллоо. Монгол Улс дахь төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Д. Дөлгөөн нээлтийн үгэндээ ДГХБО-ын засгийн газар энэхүү хөтөлбөрийг улс орныхоо хөгжлийн бодлого, төлөвлөгөө, төсөвт уялдуулан нэгтгэж, хэрэгжүүлэх үндэсний механизмыг бий болгох нь уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс юм гэж онцлон дурьдлаа. Тэрээр: “Иймд үндэсний хэмжээний санаачилга, хариуцлага, манлайлалгүйгээр уг хөтөлбөр нь сайн бүтэцтэй сайхан баримт бичиг хэвээр үлдэх эрсдэлтэй” гэж онцлон тэмдэглэв. Уг АҮАХ-ийг боловсруулахад манлайлан оролцсон Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч асан, Элчин сайд В. Энхболд үндсэн илтгэлийг танилцуулав. Түүний илтгэлд танилцуулсанаар:2022 оны байдлаар ДГХБО-ын худалдаа нь дэлхийн барааны экспортын дөнгөж 1.1 %, үйлчилгээний экспортын 0.7 %, дижитал үйлчилгээний 0.3%-ийг тус тус эзэлж байна. Энэхүү уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP), Нэн буурай хөгжилтэй орнууд, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газар (UN-OHRLLS) болон Монгол Улсын тээвэр, ложистик, гааль, цахим хөгжлийн салбар болон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Оролцогчид АҮАХ-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд хөтөлбөрийн зөвлөмжийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтийн замын зураглал боловсруулах, салбар хоорондын болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.Зөвлөгөөний үеэр АҮАХ-ийн Монгол хэл дээрх товхимлыг албан ёсоор танилцууллаа.
1 of 5
Latest Resources
1 / 11
Мэдээлэл
2025 оны есдүгээр сарын 04
Мэдээлэл
2025 оны тавдугаар сарын 05
1 / 11