Монгол Улс дахь НҮБ-ын 2022 оны Үр дүнгийн тайлан
Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын хувьд 2022 он олон сайхан онцлох үйл явдал тохиосон жил болж өнгөрлөө. Бид төлөвлөсөн үр дүндээ хүрч, олон шинэ боломжуудыг нээж Монгол Улсыг “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн зорилтуудаа хангахад нь стратегийн гол түнш байж, дэмжлэг үзүүлэн ажиллав.
Монгол дахь НҮБ 2017-2022 онуудад хэрэгжүүлсэн НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичгийн хүрээнд Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг (ТХЗ-ууд) үндэсний тэргүүлэх чиглэлээ болгож, зорилгуудын биелэлтийг хангахад нь тууштай дэмжлэг үзүүлж ирлээ. НҮБ-ын зүгээс өнгөрсөн жилийн хугацаанд олон төрлийн арга хэмжээ, уулзалт ярилцлага, хэлэлцүүлэгийг зохион байгуулсан нь “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хүрээнд өгсөн үүрэг амлалтын ач холбогдлыг дахин сануулж, ТХЗ-уудыг хангахад хувь хүний болон хамтын ажиллагааг идэвхжүүлэх, урам зориг өгөх гол түлхэц болов.
Хэнийг ч ардаа орхихгүйгээр Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг хурдасгах НҮБын хүчин чармайлт, ажлын үр дүнд хувь нэмрээ оруулж ирсэн бүх оролцогч талуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.