Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) Монгол Улсад
Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн. Өнгөрсөн жаран жилд НҮБ болон Монгол Улс хоорондын харилцаа нь батжин бэхжиж харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа болон төлөвшсөн. Монгол Улс дахь НҮБ нь ардчилсан засаглал, хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хөгжилд хувь нэмэр оруулж буй НҮБ-ын системийн 11 байгууллагаас бүрддэг. Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Тогтвортой хөгжлийн урт хугацааны баримт бичиг болох Алсын Хараа 2050-д тодорхойлсон хөгжлийн зорилгодоо хүрэхэд нь Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Монгол Улс нь НҮБ-ын идэвхтэй гишүүн бөгөөд нэг хүнд ногдох НҮБ-ын энхийг сахиулагчдын тоогоороо дэлхийн улс орнуудаас өндөр үзүүлэлттэй байна.
Тайлбар: Их нүүдэл
Зургийг: © Б. Бямба-Очир
Хүрсэн ололт амжилт
Зорилтот
1
Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийн хугацаанд Монгол Улс нь зах зээлд суурилсан эдийн засагтай, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, улс төрийн чөлөөт өрсөлдөөнтэй, хүний эрхийг дээдэлсэн, ардчилал тогтвортой хөгжсөн орон болсон.
2
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 онд 6.5 хувьд хүрч тогтворжсноор өндөр-дунд орлоготой улс орнуудын ангилалд багтах болсон. Түүнчлэн Монгол Улс нь хүний хөгжлөөр “өндөр” түвшний орнуудын ангилалд багтаж байна.
3
Боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төр дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Монгол Улс ахиц дэвшил гаргаж байна. Тус улсын Жендэрийн хөгжлийн индекс 2005 онд 0.677 байсан бол 2014 онд 1.028 болж дээшилсэн.
4
2019 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт дээр Монгол Улс ТХЗ-ын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан. Тус илтгэлд агаарын бохирдлын асуудлыг жишээ болгон системийн аргаар шинжилсэн нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан уялдаатай асуудлуудыг судлан шинжлэхэд ашиглаж болохуйц загвар болсон.
5
Монгол Улс Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байна. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны тавдугаар сард тогтвортой хөгжлийн стратегийн бодлогын баримт бичиг болох Алсын Хараа 2050-ыг баталсан.
6
Монгол Улс 2002 оноос хойш Дарфур, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Баруун Сахарын бүс нутаг зэрэг зөрчил мөргөлдөөн ихтэй улс орнууд, бүс нутагт НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулахаар 14,000 гаруй цэрэг дайчдаа илгээсэн байна.
Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд
Тогтвортой хөгжлийн зорилгууд нь дэлхий дахинаа ядуурлыг устгаж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, энэ дэлхийн өнцөг булан бүрт буй хүн бүр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход дуудсан уриалга юм. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дараах Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд: