Монгол дахь НҮБ-ын 2024 оны Үр дүнгийн тайлан
2024 он бол Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Монгол Улсын хамтын ажиллагаа өргөжин тэлсэн бас нэгэн чухал жил байлаа. Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм, олон
улсын түнш байгууллагуудтай нягт хамтран ажилласнаар бид тогтвортой хөгжлийн төлөө дорвитой ахиц дэвшил гаргаж, аливаа эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхыг улс орон даяар
бэхжүүлж, хэнийг ч орхигдуулахгүйгээр хөгжих нийтлэг зорилгодоо тууштай байгаагаа дахин нотолсон юм.
Бидний хамтын хүчин чармайлт нь хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлж, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, засаглалыг сайжруулж, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлооход чиглэсэн юм.
Монгол Улсын Засгийн газар, хамтрагч түнш байгууллагууд болон хамтран ажиллаж буй бүх талуудад НҮБ гүн талархал илэрхийлж байна. Бид хамтдаа, 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2050-ыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллах болно.