Latest
Өгүүлэл
2024 оны арван хоёрдугаар сарын 23
Монгол Улс дахь НҮБ-ын 2024 оны онцлох үйл явдлын тойм
Дэлгэрэнгүй
Хэвлэлийн мэдээ
2024 оны арван хоёрдугаар сарын 19
Монгол Улсын Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хурдасгах НҮБ-ын Хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Дэлгэрэнгүй
Өгүүлэл
2024 оны арван хоёрдугаар сарын 12
Монгол Улсад хүн амын цахим ур чадварыг хөгжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлж байна
Дэлгэрэнгүй
Latest
Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд
Тогтвортой хөгжлийн зорилгууд нь дэлхий дахинаа ядуурлыг устгаж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, энэ дэлхийн өнцөг булан бүрт буй хүн бүр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход дуудсан уриалга юм. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дараах Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
Видео
2024 оны зургаадугаар сарын 11
Supporting Herders in Crisis: Humanitarian Aid for Mongolia's Dzud-Affected Communities
Mongolia experienced one of the most extreme winters in 2023-2024, resulting in the death of over 7.4 million animals and leaving thousands of herders impoverished. The Humanitarian Country Team in Mongolia, led by the UN Resident Coordinator, responded to the dzud-affected herders. A total of USD 10.6 million was raised and is being distributed to the most affected areas and populations to address urgent needs.A team led by Tapan Mishra, UN Resident Coordinator, visited Sukhbaatar and Khentii provinces—areas hit hardest by the dzud. They observed the aftermath and its impacts on the herders, and discussed ways to support and build resilience among herders facing future climatic hardships.Here is a brief video report showcasing the harsh reality faced by these vulnerable herders.
1 of 5
Өгүүлэл
2023 оны зургаадугаар сарын 21
Монгол Улсын худалдаа давамгайлсан хөгжлийн хоцрогдлыг багасгаж, экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх нь
Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс худалдаа болон экспортын асар олон сорилттой тулгардаг. Тус улсын экспорт ашигт малтмалаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд голчлон түүхий эдээс бүрдэж байна. Гэлээ ч бид нэмүү өртөг шингээх боловсруулалтын нөөц боломжоо ашиглан дижиталчлалын дэвшилд тулгуурлаж худалдаа болон экспортын чадавх боломжоо нэмэгдүүлснээр эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, эрдэс баялгийн салбараас хараат байдлаа багасгах асар их боломжийг олж харж байна.
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд тохиосон КОВИД-19 цар тахлын улмаас хэдэн жил дараалан хумигдаж, Орос-Украйны хямралын нөлөөлөлд ихээхэн өртсөн хэдий ч 2022 оноос эргэн сэргэх шинжтэй болж эхэллээ. 2022 оны худалдааны эргэлт 2021 оныхтой харьцуулахад 32 хувиар өсөж, Монголын Улсын эдийн засгийг 2022 онд 4.8 хувийн өсөлттэй гарахад нөлөөлжээ.
Гэвч энэхүү сэргэлт нь ашигт малтмалын салбар гэсэн ганцхан салбар, БНХАУ гэсэн ганцхан түнштэй хийсэн худалдаанаас хамаарч байгаа юм. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь ашигт малтмал бөгөөд нийт экспортын 80 гаруй хувийг Хятад Улс руу гаргадаг. Энэ нь Монгол Улсын худалдааны бүтэц, суурь муутай явж ирснийг харуулж байгаа бөгөөд эдийн засгийг гадаад цочролд эмзэг болгож байна.
Түүнчлэн, Монгол Улс далайд гарцгүй газар зүйн сул талынхаа улмаас бараа бүтээгдэхүүнээ хилээр гаргахад тээвэр, худалдааны логистикийн өндөр зардал гаргах, хугацаа алдах зэрэг хохирол хүлээдэг. Худалдааны олон талт сорилтод өртдөг Монгол Улсын хувьд худалдааны асар их чадавх боломжтой хэдий ч дэлхийн зах зээл дээр гүйцэтгэл муутай байна.
НҮБ-аас Дижитал болон тогтвортой худалдааг хөнгөвчлөх талаар дэлхийн хэмжээнд явуулсан судалгаанаас үзэхэд Монгол Улсын үзүүлэлт Ази, Номхон далайн бүсийн болон дэлхийн дунджаас хол доогуур байна. Монгол Улсын худалдаа дэлхийн худалдааны интеграцид хамгийн бага хэмжээгээр нэгдсэн орны нэг. Хэдийгээр Монгол Улс ДХБ-ын гишүүн орон боловч, бүс нутгийн худалдааны хоёрхон гэрээ хэлэлцээрт нэгдсэн буюу Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт (АНДХХ) нэгджээ.
Монгол Улсын худалдаа, логистикийн сүлжээнд холбогдсон байдал ихэд хязгаарлагдмал байна. Дэлхийн Банкнаас хамгийн сүүлд нийтэлсэн Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс дэлхийд 97-д эрэмбэлэгджээ. НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага хурал (НҮБХХБХ)-ын Бүтээмжийн чадавхын индекс буюу улс орны бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэж, түүнийгээ өсөж, хөгжих боломжоор хангах чадавхын хувьд Монгол Улс дэлхийд 94-т эрэмбэлэгдсэн байна.
Олон улсын худалдаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол тулгуур байж ирсэн юм. Монгол Улсын худалдаа болон ДНБ-ий харьцаа үргэлж 100 хувиас дээш байж иржээ. Дотоодын зах зээлийг тэлэх нь улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нэг арга боловч, энэ нь өргөн уудам газар нутагт тархан суурьшсан харьцангуй цөөн хүн амтай Монголын хувьд төдийлөн хялбар сонголт биш юм.
Дотоодын зах зээл нь хязгаарлагдмал бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэх асар их байгалийн баялагтай Монгол Улсын хувьд худалдаанд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг гол гарц гэж үзэх нь ойлгомжтой.
Худалдаанд суурилсан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд Монгол Улс худалдааны чадавхаа дөрвөн хэмжээст үзүүлэлтээр нэмэгдүүлэх нэгдмэл арга барилыг ашиглах хэрэгтэй. Уг дөрвөн хэмжээс нь:
Худалдааны өртгийг бууруулах горим, журмуудыг хэвшүүлэхийг дэмжих;
Монгол Улсын дэлхийн зах зээлд нэвтрэхийг нь хурдасгаж, улмаар гуравдагч хөршийн бодлогыг нь дэмжих интеграцид нэгдэх;
Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ урсгалыг хялбаршуулахын төлөө дэлхийн биет болон дижитал сүлжээнүүдэд холбогдох;
Монгол Улсад экспортын зах зээлээ хөгжүүлж, хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэлээ төрөлжүүлэх зэрэг юм.
Эдгээр аргуудыг нэгдмэл байдлаар ашигласнаар Монгол Улс сорилтуудаа даван туулж, ашиглагдахгүй байгаа чадавх боломжоо үр нөлөөтэй ашиглаж чадна. Монгол Улсын худалдааны чадавхыг дээрх дөрвөн чиглэлээр бэхжүүлэхийн тулд салбар дамнасан таван идэвхжүүлэгч хүчин зүйлс болох бодлого/засаглал, хүний болон санхүүгийн нөөц, дэд бүтэц, дижиталчлал болон хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргаж, чадавхын сайжруулж, үр өгөөжтэй худалдааны экосистемийг бий болгох хэрэгтэй. Тодруулбал:
Тодорхой бодлого нь худалдааны экосистемийг бий болгох суурийг тавьдаг бол засаглал нь түүнийг тогтвортой байдлаар хангаж өгдөг.
Хүний болон санхүүгийн нөөц нь худалдааны экосистемийг ашиглалтад оруулж, байнгын ажиллагаатай байлгах хөдөлгүүр болдог.
Зөөлөн болон хатуу дэд бүтэц нь бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалыг тасалдуулахгүй байх гол тулгуур болдог.
Дижиталчлал нь бидний бизнес хийх арга замыг хэвшүүлж, шинэ дижитал үйлчилгээ болон бизнесийг тэтгэн дэмждэг.
Хамтын ажиллагаа нь Монгол Улсын худалдааны экосистемийн хилийн чанад дахь худалдааны түншүүдтэй үүсгэсэн холбоог бэхжүүлж, зах зээлийг тэлдэг.
Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Хамтын Ажиллагааны Хүрээ (НҮБТХХАХ) стратегид тодорхойлсон хөгжлийн гурван тэргүүлэх зорилгын нэг болох ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжихэд олон улсын худалдааг хөгжүүлэх нэн чухал гэж НҮБ нь үзэж байна. Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг нэгдсэн байдлаар удирдан чиглүүлэх энэхүү стратегийн баримт бичиг нь Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого болох Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын Хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан үндэсний тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилгуудтай нягт уялдсан байдаг.
Худалдааг хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэржилтийн сэргэлт гэсэн хоёр багц асуудлыг шийдвэрлэх, мөн Алсын Хараа-2050 бодлогын дөрөвдүгээр зорилго буюу эдийн засгийн тогтвортой өсөлттэй улс болох зорилгыг биелүүлэх чухал хэрэгсэл юм.
Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн Газрын худалдааны хөгжлийн хоцрогдлыг багасгаж, худалдааны экосистемээ тогтвортой хөгжилд нийцүүлэн бэхжүүлэх, өөрөөр хэлбэл экспортын зах зээл болон бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн сацуу худалдааны үр ашгаа тасралтгүй сайжруулах хүчин зүтгэлд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
2023 оны байдлаар Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд энэ чиглэлээр нэлээдгүй дэмжлэг үзүүлж ирлээ. Монгол Улсын цахим худалдааны ерөнхий орчныг сайжруулах зорилготой Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайлангийн танилцууллаа. Мөн Монгол Улсын уул уурхайд төвлөрсөн эдийн засгаас оюуны уурхайд тулгуурласан эдийн засаг руу шилжих шилжилтийг хурдасгах зорилго бүхий ICT Expo 2023: Mindgolia буюу Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Экспо 2023 үзэсгэлэнг энэ зургадугаар сард зохион байгууллахад дэмжлэг үзүүлэв. Мөн энэ хүрээнд Цахим худалдаа, арилжааг хөгжүүлэх чиглэлээр олон улсын Глобал цахим яриа хэлэлцээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Өнөөг хүртэл бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа экспортыг хөгжүүлэх асар нөөц боломжийг нээхэд туслах зорилгоор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт (ДЭДЧУ) 2023-ыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт Улаанбаатар зохион байгуулна. Энэ бүх арга хэмжээг Монгол Улсын Засгийн Газрын манлайллаар НҮБ-ын ХХБХ болон Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ) зэрэг худалдааны чиглэлээр мэргэшсэн НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай хамтран, хэрэгжүүлж байна.
Монгол Улс дахь НҮБ нь системийн хүрээн дэх төрөлжсөн агентлагууд, бусад хөгжлийн түнш олон улсын байгууллагууд зэрэг холбогдох бүх оролцогч талуудтай нягт хамтран ажиллах замаар Монгол Улсын худалдааны хөгжлийн замналд хүчирхэг түнш нь байх болно.
1 of 5
Өгүүлэл
2023 оны дөрөвдүгээр сарын 18
Монгол дахь Хүмүүнлэгийн баг зудад нэрвэгдсэн малчдад тусламж үзүүллээ
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Шадар сайд С. Амарсайханы хамт хаваржилт хүндэрсэн, малын зүй бус хорогдол ихтэй Өгийнуур, Төвшрүүлэх сумдад ажиллаж, малчдын амьдрал ахуй, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.
Өнгөрсөн зун тус аймгийн ихэнх сумдаар зуншлага муу, мал сүрэг тараг тэвээрэг муу авсан, мөн бэлчээрийн гарц муу байсны улмаас малчид хангалттай хадлан тэжээл бэлтгэж чадаагүй. Улмаар, өвөлжилт, хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихтэй байна.
Өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн 240 сумд болзошгүй эрсдэл, хямралаас урьдчилан сэргийлэхээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн удирдлага дор Монгол дахь олон улсын байгууллагуудаас бүрдсэн Хүмүүнлэгийн баг малчдад нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж ажилласан юм.
Улсын Онцгой комиссын нөөцөөс малын тэжээлийг хямдралтай олгосноос гадна хүмүүнлэгийн байгууллагууд бэлэн мөнгөн болон эд материалын дэмжлэг олгосон цагийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад дэмжлэг болсныг орон нутгийн удирдлага дурьдаж байв.
Урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэгт тулгуурлан эрт арга хэмжээ авсны үр дүнд 2 сая хүртэл малын хорогдох тооцоолол байсан бол одоогоор 1 сая орчим мал хорогдсон байгаа нь эрт хариу арга хэмжээ авсан нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.
Малчид хэдий өөрсдийн нөөц бололцоогоор хадлан тэжээл бэлтгэх зэргээр хичээсэн ч цагийн хатууд байгалийн бэрхшээлийг даван туулахад хүч мөхөсдөж буйгаа ярьж байлаа.
Тухайлбал, Өгийнуур сумын Дойт багийн малчин Х. Төмөрбаатарынх 200 толгой малынхаа 50 гаруйг нь алдаад байна. Мөн 1000 гаруй толгой малтай байсан малчин Мягмарын нийт малынхаа 70 гаруй хувийг зудын улмаас алджээ.
"Зудын улмаас малчид амьжиргааныхаа эх үүсвэр болсон малаа ихээр хорогдуулсныг хараад сэтгэл өвдөж байна" гэж Тапан Мишра хэлэв. Цаашид аливаа гамшиг бэрхшээлийг даван туулах, сөрөн зогсохын тулд малчдын аливаа цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэхэд анхаарах нь чухал болохыг тэрбээр онцлов.
Малын арьс шир, түүхий эд үнэгүйдэж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүйгээс малчдын амьжиргаа улам доройтож байна. Малын ашиг шим муугаас малчид малын тоог өсгөж, улмаар бэлчээр ихээхэн доройтож байна.
Уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлыг хадгалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, бэлчээрийг сэргээх, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн чанарыг сайжруулах, түүхий эд боловсруулах, ногоон тэжээл тариалах зэргээр малчдын амьжиргааг дэмжихэд шинэ арга барил, инновац технологийн давуу талыг аль болох ашиглахад бодлогын дэмжлэг, бүх талын хамтын ажиллагаа чухал гэж үзэж буйгаа Тапан Мишра орон нутгийн удирдлагатай уулзаж ярилцахдаа онцоллоо.
1 of 5
Хэвлэл
2022 оны долоодугаар сарын 14
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газар болон НҮБ хамтран ойрын таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги, төлөвлөлтийн нэгдсэн хүрээг тодорхойлно.
Энэхүү баримт бичгийн хэрэгжилтэд НҮБ-ын системийн 23 байгууллага оролцож, хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн байна.
НҮБ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагаа нь Монгол Улсыг хүртээмжтэй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжил бүхий эрүүл, аюулгүй орчинтой, хууль дээдлэх ёс болон хүний эрхийн харилцан шүтэлцээг хангасан улс болон хөгжихөд хувь нэмрээ оруулах болно.
1 of 5
Өгүүлэл
2023 оны есдүгээр сарын 07
Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулган амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБ хамтран 220 гаруй хөгжлийн олон талын түнш байгууллагуудын төлөөлөл хуран цугласан Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулганыг 9 сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү чуулганаар Монгол Улс 9 дүгээр сарын 18-19-нд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдах “Тогтвортой хөгжлийн төлөөх Дээд түвшний уулзалт”-д танилцуулах Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах тэргүүлэх чиглэл, Үндэсний үүрэг амлалтын талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Чуулганы үндсэн илтгэгч, ЭЗХЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л. Балчинлувсан Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг эрчимжүүлэх хурдасгуур, Үндэсний үүрэг амлалтын төслийг танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд бүхий л талын оролцоо чухал. Тэр тусмаа, улс орны эдийн засгийн хөгжлийг тэргүүлэгч хувийн хэвшлийн үүрэг оролцоо чухал. Энэхүү чуулганаар тогтвортой хөгжлийн төлөө манлайлж буй үндэсний зарим томоохон компаниуд тогтвортой хөгжлийн зорилгын төлөө оруулсан хувь нэмэр, хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцлаа.
Чуулганы хэвлэл мэдээллийн хамтрагчаар ажилласан Монцамэ агентлагийн мэдээнээс дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.
Чуулганы товч тойм (видео)
Хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний үйлдвэрлэлд тэргүүлэгч АПУ Дэйри компаний танилцуулга
Тогтвортой хөгжилд манлайлагч ХААН банкны танилцуулга
Нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулагчт, тогтвортой хөгжилд тэргүүлэгч Голомт банкны танилцуулга
Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч Инвескор ББСБ-ын танилцуулга
Хуванцаргүй дэлхий санаачилгыг амжилттай хэрэгжүүлж буй MCS Coca-Cola компаний танилцуулга
Тогтвортой хөгжлийн төлөө хувь хүн, хамт олон, албан байгууллагыг ҮЙЛДЛЭЭРЭЭ нэгдэж, сайн туршлагаасаа хуваалцахыг уриалж байна.
1 of 5
Өгүүлэл
2024 оны арван хоёрдугаар сарын 23
Монгол Улс дахь НҮБ-ын 2024 оны онцлох үйл явдлын тойм
Жендэрийн тэгш байдлыг хангахад гаргасан ахиц дэвшил: Монгол Улсын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд жендэрийн тэгш байдлыг хангахад томоохон ахиц гарч, Их хурлын гишүүнээр 32 эмэгтэй сонгогдож нийт гишүүдийн 25.4 хувийг бүрдүүлж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлд том ахиц гарсныг энэ үзүүлэлт илэрхийлж байгаа юм. Монгол Улс дахь НҮБ нь ийм ахиц дэвшилд хүрэхийн төлөө НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан олон жил Монгол Улсын тууштай түнш нь байж ирсэн. Эмэгтэйчүүдийг чадавхжуулахад үзүүлсэн НҮБ-ын дэмжлэг: Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улс дахь НҮБ хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг тус улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрөгч Наймдугаар сард зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөө тууштай байгаагаа дахин нотлов. Чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед тэргүүтэй дэлхийн улс орнуудын эмэгтэй удирдагчид оролцож, Монгол Улсын гаргаж буй санал санаачилгууд жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө олон улсын тавцанд манлайлал үзүүлж байгааг сайшаан тэмдэглэсэн. Сэдэвчилсэн зургаан салбар хуралдааныг НҮБ-ын системийн байгууллагууд удирдан зохион байгуулсан бөгөөд тус чуулганаас гарсан зөвлөмжүүд нь Бээжин+30 чуулганыг амжилттай зохион байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж өгөв. Монгол Улс дахь НҮБ-ын тогтвортой хөгжлийн төлөөх бодлогын нөлөөлөл: Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын хоёр дахь удаагийн илтгэлийн бүс нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогын зөвлөмжийн дагуу шинэ Засгийн газар нь Үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх үндсэн зорилго агуулж бүс нутгийн хөгжлийг дэмжихийг эн тэргүүнд тавьж ирэх дөрвөн жилд нийт бүс нутагт хүн амын амьдрах таатай нөхцлийг жигд бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр (2024-2028)-ийн тэргүүлэх дөрвөн зорилт болон Монгол Улс дахь НҮБ-ын Хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх гурван чиглэл нь өөр хоорондоо харилцан нягт уялдаатай болсон.Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хүмүүнлэгийн тусламж: Олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Монгол Улс дахь Хүмүүнлэгийн баг нь 2023-2024 онд зудад нэрвэгдсэн эмзэг бүлгийн малчдад туслахад шаардагдах хөрөнгийн 80 орчим хувийг буюу 10.6 сая ам.долларыг амжилттай татан төвлөрүүлсэн. Өвөлжилт хүндэрч 8.1 сая гаруй толгой мал хорогдож, олон мянган малчид амьжиргаагаа залгуулах эх үүсвэргүй болсон билээ. Монгол Улс дахь НҮБ нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан НҮБ-ын Онцгой байдлын төв сангаас 1.55 сая ам.долларын хөрөнгийг дайчлан 25,000 гаруй малчдад тусламж үзүүлэв. Хөгжлийн хэнийг ч орхихгүйн төлөө: НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра Монгол орны умард зүгийн алслагдсан Тайгын бүс нутагт цаа буга маллан амьдарч буй цаатан айлуудын хотонд зочиллоо. Энэ нь өвөрмөц үндэстний цөөнх болох цаатан хүмүүсийн хотонд биеэр зочилсон НҮБ-ын өндөр албан тушаалтны анхны айлчлал болсон юм. Төв суурингаас мянга гаруй километрийн алсад тусгаарлагдсан цаатан овгийнхон нь харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсролын суурь үйлчилгээ, ус, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжийн хүртээмж үгүй, хязгаарлагдмал, туйлын хоцрогдсон хүн амын бүлэгт орж байна. Энэхүү айлчлалынхаа дараа, Цаатан хүүхдүүдийн чанартай боловсрол эзэмших эрхийг хамгаалахын тулд юуны түрүүнд дотуур байрны таагүй нөхцөл байдлыг яаралтай сайжруулах шаардлагатай байгааг Ноён Мишра цохон тэмдэглэсэн. Цахим шилжилтийг тууштай дэмжсэн нь: Цахим шилжилтийг бодит ажил болгох чиглэлд Монгол Улс ахиц дэвшил гаргаж, НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд дэлхийд 74-р байрт жагсаж байсан бол 2024 онд 46-д эрэмбэлэгдэв. Монгол Улс дахь НҮБ нь цахим хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн Цахим хөгжлийн яриа хэлэлцээ, Мэдээлэл харилцаа, технологийн Үзэсгэлэн, Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайлан боловсруулах зэрэгт идэвхтэй оролцож дэмжин ажиллав. Мөн хөгжлийн түншүүдийн дэмжлэгийг зохицуулах үндсэн зорилго бүхий Цахим хөгжлийн Ажлын хэсгийг байгуулж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай уг ажлын хэсгийг хамтран ахлан ажиллаж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2024 онд төрийн цахим үйлчилгээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж эхлэв. Төсвийн төлөвлөлтийг хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулахад дэмжлэг үзүүлэв: Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан төслийг хэрэгжүүлж, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бэхжүүлэн үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулахад чухал үүрэг гүйцэтгэв. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн стандартыг дэмжих, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт (МБСБ)-ыг дэмжих, Мэргэшлийн үндэсний хүрээ, ажил мэргэжлийн индексийг боловсруулан батлах, экспортод чиглэсэн ингэний сүү, малын дотор махны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэв. Монгол Улсын Нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн кампанит аян: Монгол Улс дахь ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2024 онд Монгол Улсад Хүний хөхөнцөр вирусийн (HPV/ХХВ) эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх чиглэлд томоохон ахиц дэвшил болсон. ДЭМБ-ын зүгээс шаардагдах техникийн туслалцаа үзүүлж, бодлого боловсруулах, эрүүл мэндийн ажилтнуудыг сургахад дэмжлэг үзүүлж байгаа бол НҮБ-ын Хүүхдийн сан вакцин худалдан авч, тэнцвэртэйгээр хуваарилах чиглэлд дэмжлэг үзүүлэв. Энэхүү хамтын хүчин чармайлтын үр дүнд хүн амын дархлаажуулалтын тогтолцоог мэдэгдэхүйц бэхжүүлж, Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтад үндэсний хэмжээнд хамрагдвал зохих охид, хөвгүүдийн 21 хувь нь хамрагдаж, умайн хүзүүний хорт хавдараас ангид Монгол Улс болох зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулав. Хүний эрхийг хамгаалах, Монголын ард түмний сайн сайхны төлөөх НҮБ-ын системийн байгууллагуудын нөлөөлөл сурталчилгаа, хүчин чармайлт: Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг нь хөдөлмөрийн эрхийг хамгаалах болон шилжин сууршигчдын албадан хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр нөлөөлөл сурталчилгаа, бодлогын дэмжлэг үзүүлэв. ОУХБ-ын дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн эрхээ маргаан шийдвэрлэх механизмаар дамжуулан хамгаалах чиглэлээр залуучуудыг эрх мэдэлжүүлэн чадавхжуулав. Мөн ОУШХБ хилийн чанад дахь Монгол иргэдийн сонгуулийн эрхийг нь дэмжих, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор дэмжин ажилласны үр дүнд УИХ-ын 2024 оны сонгуульд 77%-ийн өсөлттэй буюу нийт 9,768 хилийн чанад дахь иргэд саналаа өгсөн. Цаашлаад, Монгол Улс дахь НҮБ нь НҮБ-ын Хүн амын сангийн манлайлал дор Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг кампанит ажлыг идэвхтэй өрнүүлж, нэгдмэл дуу хоолойгоо өргөсөн. НҮБ-ын Хабитат байгууллага болон ДЭМБ хамтран хүлэмжийн хий бага ялгаруулах, нийгмийн эрх тэгш байдлыг хангах, олон улсын стандартууд болон НҮБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөхөд анхаарч, Монгол Улсад хүн төвтэй, эрүүл, аюулгүй хот байгуулалтын бодлогыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна. Эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлэв: Монгол Улс дахь НҮБ нь тус улсын эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. НҮБ-ын ХХААБ-аас 2024 оныг Олон улсын Тэмээн овогтын жил болгон зарласан бөгөөд зөвхөн Монгол Улс төдийгүй бусад орны хүн амын амьжиргааг тэтгэх, нэмүү өртөг шингэсэн тэмээн сүргийн ашиг шимийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тэмээн сүргийг хамгаалахад анхаарал хандуулах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Үүний зэрэгцээ Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Экспортыг хөгжүүлэх төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр тус улсын мах үйлдвэрлэлийн нэр бүхий гурван компани махыг халал аргаар бэлтгэж, олон улсын халал чанарын шаардлагуудыг хангасан баталгаажуулалтын гэрчилгээ авсан. Үүний үр дүнд эдгээр үйлдвэрүүд халал аргаар бэлтгэсэн махаа Персийн булангийн зах зээлд экспортлох боломж бүрдэж, Монгол Улс дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэж, эдийн засгаа бэхжүүлж эхлэв. НҮБ-ын өдрийг Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтдаа тэмдэглэсэн нь: НҮБ-ын хамт олны хувьд маш чухал өдөр болох НҮБ анх үүсэн байгуулагдсан түүхэн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ордонд зочилж, бусад зочид төлөөлөгчдийн хамт Монгол Улс болон НҮБ-ын хамтын ажиллагааны 63 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ үеэр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Монгол Улс дундаас дээш орлоготой орон болж хөгжих замналд НҮБ үнэлж баршгүй дэмжлэг үзүүлж ирснийг онцолж, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөө цаашид ч тууштай ажиллахаа дахин нотлов.
1 of 5
Өгүүлэл
2024 оны арван хоёрдугаар сарын 12
Монгол Улсад хүн амын цахим ур чадварыг хөгжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлж байна
Нийт хүн амын, нэн ялангуяа алслагдмал, үйлчилгээ төдийлэн авч чадахгүй байгаа хүн амын бүлгүүдийн цахим боловсролын суурь мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх нь Монгол орны хувьд цахим үндэстэн болох зорилгодоо хүрэх чухал алхам болох юм. Нүүдлийн аж ахуй эрхлэн, алслагдмал орон нутгийн иргэдийнхээ цахим боловсролд анхаарснаар Монгол Улс төрийн цахим үйлчилгээг хүн бүрд хүртээмтэй, хэрэглэхэд хялбар дөхөм болгохыг зорьж байна. Монгол Улсын Цахим үйлчилгээний нэгдсэн портал болох Е-Mongolia платформ нь өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан хүн ам, нүүдэлчин малчид, нийгмийн бүлгүүдэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх үндсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлж буй маш чухал хөтөлбөр билээ. Цахим E-Mongolia үйлчилгээг бэхжүүлэх, хүн амыг чадавхжуулах чиглэлээр НҮБ-ын Суурин Зохицуулагчийн манлайлал дор хэрэгжүүлж буй Хамтарсан хөтөлбөр нь Дархан-Уул, Хэнтий, Дорнод аймаг, Улаанбаатар хотын хүн амын цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэн тэлэх, алслагдсан, орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгүүдийг чадавхжуулах замаар Монгол Улсын Засгийн газрын энэ чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг дэмжихэд чиглэнэ. Дархан-Уул аймаг: Цахим шилжилтийн жишиг аймаг болох ньТус хөтөлбөрийн үйл ажиллагааг Монгол Улсын “Жишиг цахим аймаг” болох зорилго бүхий Дархан-Уул аймгаас эхлэн хэрэгжүүлж байна. Дархан-Уул аймаг нь Төвийн бүсийн жишиг төв болохын хувьд хамтарсан хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн цэг болох юм. “Аймгийнхаа иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар дамжуулан илүү хурдан, хүртээмжтэй хүргэх мөн иргэдийн цахим мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хүрээнд энэхүү төсөлтэй хамтран ажиллаж байгаадаа таатай байна” гэж Дархан-Уул аймгийн төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н. Соёлмаа хэллээ.Цахим ур чадвар, дижитал бичиг үсгийн мэдлэгийн хэрэгцээг хангахын тулд тус хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэд, ялангуяа алслагдсан нутгийн хүн амын бүлгүүдэд цахим боловсролын суурь мэдлэг олгох, цахимаар харилцах ур чадварыг хөгжүүлэхэд туслах анхны Цахим сургалтын төвийг байгуулахаар тус аймгийн удирдлагатай хамтран ажиллаж байна. E-Mongolia платформын нэг чухал хэсэг болох интернэтийн орчинд ажиллах “ХурДан” төвүүд нь төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилготой цахим үйлчилгээний ТҮЦ машин юм. Олон нийтийн цахим бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ХурДан Явуулын Нэгжүүдийг тус хөтөлбөрийн хүрээнд байгуулахаар төлөвлөж байна. Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны зүгээс ийм явуулын нэгжүүдийг автомашинаар хангах, сургалт зохион байгуулах байр танхим гаргаж өгөхөө амласан нь том дэмжлэг болж байна. Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх нь Эдгээр хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хүн амын бүлгүүд, төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, явуулын нэгж, сургалт зохион байгуулах газруудад ашиглах сургалтын модуль боловсруулахаар ажиллаж байна. Орон нутгийн хөгжилд бүх шатны сургуулиуд чухал үүрэг гүйцэтгэж байдгийг онцгойлон анхаарч, тус хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хүн амын цахим орчинд ажиллах ур чадвар, хүртээмжийг сайжруулах зорилгоор сургуулиудад түшиглэсэн Олон нийтийн цахим мэдээллийн ажилтнуудын сүлжээ (ОНЦМАС)-г байгууллаа. Маш их зүйлийг зааж сургасан, их үр өгөөжтэй сургалт байлаа. Иргэд олон нийтийг цахим мэдээллээр хангаж цахим үйлчилгээг авахад нь туслахад хүмүүс тун талархалтай хүлээн авч байна. Интернэт сүлжээний холболт зэргийг мэргэжлийн багийнхантай хамтран гүйцэтгэж, сүлжээний тоног төхөөрөмжөөр хангагдсанаар цаашид учирч болох зарим асуудлыг шийдэх чадвартай боллоо. Мөн интернэт дэх мэдээллийг зөв зохистой ашиглах, өөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр иргэд олон нийт, сурагчдад цэгцтэй мэдлэг мэдээлэл өгөхөд суралцлаа гэж Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолборын багш Намсрайн Эрдэнэтуяа ярьлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтот аймгуудын 30 гаруй сургуулийн 60 орчим багш, орон нутгийн боловсролын байгууллагын ажилтнуудыг хамруулан удирдамж чиглэл өгөх сургалтыг 5-р сарын 22-нд зохион байгуулж, улмаар оролцогч талуудад чиглэсэн цахим болон танхимын сургалт явуулах болон чадавх бэхжүүлэх чиглэлээр нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Эдгээр сургалтын хөтөлбөрийг Giga буюу НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дэлхийн бүх сургуулийг интернэтэд холбох хамтарсан санаачилгын олон улсын шинжээчидтэй хамтран цахим боловсрол, ур чадварын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд боловсруулсан бөгөөд энэ нь бүх оролцогчдод хамааралтай төдийгүй хүртээмжтэй байх болно. Сургуулиудын интернэт холбоо сайжирснаар цахим мэдээллийн бэлтгэгдсэн ажилтнуудын тусламжтайгаар сурагч оюутнууд болон олон нийтэд цахим орчин дахь чухал эх сурвалжууд, үйлчилгээнд нэвтрэх боломж нэмэгдэж, цахим хуваагдал ялгааг арилгах нөхцөл бүрдэнэ. Багш, сурагчдаас гадна эцэг эхчүүд ч төрөлжсөн сургалтуудад хамрагдах боломжтой. Монгол Улсын цахим ирээдүй“Монгол Улс тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хүрэх боломжийг нээх гол түлхүүр бол цахим хөгжил юм. Энэхүү хамтарсан хөтөлбөр нь алслагдан тусгаарлагдсан нүүдэлчин ард иргэдийн цахим ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах төдийгүй Монгол Улс Цахим Үндэстэн болох зорилгоо биелүүлэхэд нь чухал дэмжлэг болно” хэмээн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра онцлон тэмдэглэв.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамтай хамтран хэрэгжүүлж буй “E-Mongolia цахим үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх нь” НҮБ-ын Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон зорилтот гурван аймгийн 3000-аас доошгүй иргэнд цахим ур боловсролын суурь мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдагсадын талаас цөөнгүй хувь нь эмэгтэйчүүд байна.Үүнээс гадна, энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүн амын цахим бичиг үсгийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх 12 мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх сургалтуудыг зохион байгуулна. Эдгээр сургагч багш нар нь үндэсний болон орон нутгийн түвшинд 300-аас доошгүй төрийн албан хаагчийг сургах бөгөөд суралцагсадын талаас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх юм. НҮБ-ын ТХЗ-ын Хамтарсан сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү хамтарсан хөтөлбөр нь Монгол Улсын Цахим хөгжлийн шилжилтийг хурдасгах чухал алхам болох төдийгүй цахим хуваагдлыг арилгах, илүү хүртээмжтэй, харилцаа холбооны хүртээмжийг сайжруулахад үр нөлөө үзүүлнэ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дууссаны дараа Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг нь тус хөтөлбөрийн үр дүн, цар хүрээг улам өргөжүүлэн тэлэхийн төлөө ажиллана. Монгол Улсад ТХЗ-ийг хэрэгжүүлэх үйлсийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Европын Холбоо болон Бельги, Дани, Герман, Ирланд, Итали, Люксембург, Монако, Нидерланд, Норвеги, Польш, Португал, БНСУ, Саудын Араб, Испани, Швед, Швейцар улсын засгийн газруудад Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
1 of 5
Өгүүлэл
2024 оны арван хоёрдугаар сарын 03
Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
Энэ жил тус өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриатайгаар тэмдэглэж байна. Уг уриа Монголд амьдарч буй 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн (ХБХ), үүний дотор багтаж буй 12 мянга гаруй хүүхдэд тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлооход дэмжлэг үзүүлж буй Монгол дахь НҮБ зорилтод нийцэж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй нийгмийг бий болгох ньМонгол Улс өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсний нэг нь 2016 онд батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль” юм. Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газар болон олон нийт тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгохын төлөө шинэ санаачилгуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн 2023 оны тайланд тус улсын ХБХ-т зориулсан эрх, оролцоо, хөгжлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилгууд, тэр дундаа үндэсний зөвлөлүүдийг байгуулж, тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлэх төдийгүй хөдөлмөрийн хуульд оруулсан өөрчлөлтүүд, зорилтот бүлэгт үзүүлж буй дэмжлэг зэргийг өндөр үнэлсэн байна. Гэсэн хэдий ч, хөгжлийн бэрхшээл хүмүүс өдөр тутамдаа нийгмийн харилцаанд ороход хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна. Энэ нь тэднийг нийгмээс тусгаарлаж, хэн нэгнээс хараад байхад хүргэж байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, авьяас чадвар, нийгэмд оруулж буй хувь нэмэр маш чухал. Харамсалтай нь тэдний олонх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан хэвээр байна. Тиймээс Монгол Улс дахь НҮБ-аас ХБХ-т тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгоход дэмжлэг үзүүлж, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна” хэмээн НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ. Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь: Урам зоригтойгоор амжилтаа ахиулж буй У.Даваадоржийн түүх Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан хүртээмжтэй ажлын байрыг бий болгоно хэмээн заасан байдаг. Гэвч салбар хоорондын уялдаа холбоо сул байдгаас ихэнх ажлын байрны орчин нөхцөл эдгээр хүмүүст тохиромжгүй хэвээр байгаа юм. Иймд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос хуулийн хэрэгжилтэд анхаарч, ХБИ-ийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангахыг уриалсан. Үүнээс гадна тэдэнд тохирсон сургалтын орчин, тусгайлсан мэргэжлийн сургалтын хөтөлбөр хомс учраас мэргэжилтэй болоход хүндрэлтэй байдаг байна. Тиймээс хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах үе шаттай цогц төсөлд нийт 27 сурагч хамрагдан амжилттай төгсжээ. Хөтөлбөрийн хүрээнд ХБИ-ийг архив, бичиг хэргийн ажилтан, цахим үйлчилгээний ажилтан, үйлчилгээний ажилтан гэсэн гурван чиглэлээр МСҮТ-д сургажээ. Тэдний нэг болох У.Даваадоржийн түүх олон хүнд итгэл найдвар өгөх нь лавтай. Тэрбээр, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсанаар өдгөө Монголын тэргүүлэгч байгууллагуудын нэг болох “Хаан банк”-д зээл төлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байна. У. Даваадорж 11 жилийн өмнө мотоциклын осолд орж, хүнд бэртэл авсны улмаас хөдөлмөрийн чадамжаа алджээ. Гэсэн ч тэрбээр бууж өгөлгүй, өөрийгөө дайчилж чадсаны үр дүнд хүссэн амьдралаа өөрийн гараар бүтээж яваа нэгэн юм. Түүний хувьд сүүлийн жилүүдэд тэргэнцэртэй сэлэмний спортод дурлаж, шаргуу хичээллэх болжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон “Тэргэнцэртэй сэлэмний УАШТ”-д тэрбээр гуравдугаар байр эзэлжээ. Хүртээмжтэй ажлын байрыг бий болгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн өөрийгөө дайчилж, хөгжүүлж чаддагийг У.Даваадоржийн түүх харуулж бана. "Би өөрийн хувьд хамгийн сайхан амьдралаар амьдарч байна. Мөн ХБХ-т илүү сайхан ирээдүйг бий болгох нь миний зорилго юм" хэмээн тэрбээр хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулиар, 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь дөрөв ба түүнээс дээш хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч энэ заалтын биелэлт дутмаг байдаг бөгөөд ялангуяа, алслагдсан хөдөө орон нутагт огт хангагддаггүй байна. Хүртээмжтэй нийгмийг бий болгох нь: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрх”-ийн талаар мониторингийн үр дүн НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хорооны 2023 оны тайланд дурдсанаар, Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст (ХБХ) зориулсан тохиромжтой орон сууц хангалттай бус байгаа нь тулгамдсан асуудал хэвээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмж нь амьжиргааны өртгийг нэмэгдүүлэх, хэрэгцээг хангахад анхаарч ажиллах шаардлага тулгарч байгаа юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын ХБХ-ийн хорооноос эдгээр хүмүүст олгодог тэтгэмжийг инфляц болон амьдралын чанартай уялдуулан шинэчлэх, мөн тэдний орлогод нийцсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Гэвч Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцны хүртээмж муу байна. Учир ХБИ-ийн ихэнх нь улсын дунджаас бага орлоготой байдгаас хотын захын гэр хороололд амьдрах нь түгээмэл. Гэсэн ч эдгээр байршилд төвлөрсөн дулаан, усан хангамж зэрэг нэгдсэн системд холбогдоогүй байдаг нь тэдний амьдрах орчныг улам хүндрэлтэй болгодог байна. НҮБ-ын ХБХ-ийн хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу НҮБ-ын Суурин зохицуулагч ХБХ-ийн орон байраар хангагдах эрхийг хэрэгжүүлэх талаар уриалж, ХБХ-ийн төлөөлөгчидтэй эл асуудлаар санал бодлыг нь сонссон юм. Тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл болох Я. Авирмэдийн тэргүүлсэн Түгээмэл хөгжил ТББ НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын дэмжлэгээр 2022 онд ХБХ-ийн орон байрны хүртээмжтэй байдлын талаар мониторинг хийсэн. Улмаар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үндсэн эрх, наад захын хэрэгцээг хангахуйц орон сууцны хүртээмжгүй байдал нь тэднийг орон байрны хувьд хэр ялгаатай нөхцөлд байгааг тогтоосон аж. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орон байрны эрхийн хэрэгжилт бусдаас 10-20 хувь доогуур байгааг тодорхойлсон. ХБХ-ийн асуудлыг тэдний өөрсдийн оролцоогүйгээр шийдвэрлэхгүй байхыг сануулж, "Бидэнгүйгээр бидний тухай юу ч бүү шийд," хэмээн Я. Авирмэд онцолж байна. Тэрээр, ийнхүү ХБХ-ийн орон байрны хүрэлцээ, хангамжийн талаар судалгаа, мониторингийн үр дүнд эл асуудалд Засгийн газрын анхаарлыг хандуулж чаджээ. Улмаар, Монгол Улсын Засгийн газар ХБИ-ийн орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, баригдаж буй түрээсийн орон сууцны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ногдох квотыг 5 хувь байсныг 15 хувь болгон нэмэгдүүлжээ. Хэрэгжилт нь хэдий удаашралтай байгаа ч хүн бүрд орон байр, амьдрах орчны тэгш хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхэд чухал санаачилга болсон гэж үзэж байна.
1 of 5
Өгүүлэл
2024 оны аравдугаар сарын 13
Сургуулийн орчинд эрсдэлийг бууруулах нь: Монголын сургуулиудын гамшгийн менежментийг сайжруулах, хүүхэд залуучуудын гамшгийн эрсдэл даах чадавхыг бэхжүүлэхэд сургах нь нэн чухал
Энэ долоо хоногт буюу 10 дугаар сарын 13-ны өдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” (International Day for Disaster Risk Reduction (IDDRR) 2024) тохиож байгаатай холбоотой Гамшгийг бууруулах чадавхын санаачилгын түншлэл (CADRI Partnership)-ээс гамшгаас ангид ирээдүйн төлөө Монголын хүүхэд залуучуудыг аливаа гамшгийн эрсдэлээс хамгаалж, чадавхжуулахад сургуулийн аюулгүй орчин, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол нэн чухал үүрэгтэй гэдгийг онцолж байна. Сургуулийн орчинд нүүрлэх эрсдэлээс сэргийлэх ньМонгол орны өргөн уудам, хад чулуурхаг бартаат газар нутаг, байгалийн өвөрмөц тогтоцоороо онцлогтой ч уур амьсгалын хувьд эрс тэс улс орны нэг буюу дэлхийн хамгийн хахир хатуу өвөлтэй орон гэдгийг харуулдаг. Өвлийн тэсгим хүйтэн уур амьсгал, зузаан цасан бүрхүүл тогтож, мөстөж хөлдсөний улмаар зуд нүүрлэж, мал сүрэг олноороо осгож үхэх нөхцлийг бий болгодог. Улмаар, уламжлалт мал аж ахуй эрхэлж буймалчдын амьжиргаанд ихээхэн хохирол учирдаг. Гэвч зудтай өвлийн энэ хахир хатуу нөлөө нь малчдын хүүхдүүдэд хамгийн хүндээр тусдаг.Орон нутгийн замууд цасанд боогдон, мөстсөний улмаас хөдөөгийн хүүхдүүд хичээл сургуульдаа явж чадахгүй, малчид эрүүл мэнд, хүнс, хамгааллын гол үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Ийм хүнд нөхцөлд ялангуяа зудад өртсөн малчин өрхийн хувьд хэцүүхэн шийдвэр гаргахаас өөр замгүй. Тэд том хүүхдүүдээ гэр орны ажилд туслуулахаар гэртээ үлдээж, бага насны хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулахын тулд сумын төвд сургуулийн дотуур байр эсвэл төрөл садангийндаа суулгадаг. Гэтэл энэ нь хүүхэд хамгааллын хувьд ч эрсдэлтэй төдийгүй хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн дарамт, хямралыг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Монголд зуднаас гадна хүчтэй ба шар шороон шуурга, ган, үер ус, түймэр, газар хөдлөх гээд байгалийн гамшигт үзэгдэл болох нь элбэг.Монгол Улсын нийт хүн амын 36 хувийг 17 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг бөгөөд тэдний гамшигт өртөмхий эмзэг байдал нь анхаарал хандуулах асуудлын нэг юм. Өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтын орчин ч хангалтгүй байна. Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, эрсдэлийг бууруулах үндэсний стратегид хүүхэд болон бусад эмзэг бүлгийн тодорхой хэрэгцээг тусгайлан авч үзэж, тодорхойлсон байх шаардлагатай. Эрсдэлийн цогц удирдлага бүхий боловсролын тогтолцоог бий болгох нь зөвхөн гамшгийн үед хүүхдүүдийг хамгаалаад зогсохгүй аливаа гамшиг ослын эрс тэс нөхцөлд тэдний суралцах нөхцлийг тасралтгүй хангахад нэн ач холбогдолтой.Аюулгүй сургуульд хүүхдийн аюулгүй байдал хангагданаМонгол орны сургуулиудын аюулгүй байдал, тэдгээрийн үүргийг ялангуяа газар хөдлөлтөнд хэр тэсвэртэй байдлаар бодитоор үнэлж тогтоох чухал юм. Учир нь сургуулийн барилга байгууламж энгийн тайван үед сурч боловсрох орчин болдог бол харин онцгой нөхцөл байдлын үед хүн ам иргэдийг нүүлгэн шилжүүлж байрлуулах гол төв гэсэн хоёр чухал үүрэгтэй. Иймд сургуулийн барилга байгууламжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал хэр их чухал болох нь энд харагдаж байна.Сүүлийн үед сургууль, эмнэлгийн барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварт тавигддаг шаардлагуудыг чангатгасан нь илүү бат бөх сайн дэд бүтэц бий болгох үүрэг зүй ёсоор тавигдахад хүргэж байна. 2016-2019 оны хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын 199 нийтийн барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн байна. 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 3 сургуулийн барилгад шаардлагын хүрээнд засвар хийх шаардлагатайг тогтоосон байна.Улаанбаатар хотод 2023 оны 5 дугаар сард сургууль, иргэд олон нийтийг хамруулан газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах дадлага сургуулилт хийх санаачилгыг төр засгийн зүгээс гаргасан нь бэлэн байдлыг хангахад төр засаг хүчин чармайлт гаргаж байгааг харуулж байна. Газар хөдлөлтөнд барилга байгууламжийн эмзэг байдлын талаар мэдээлэл ойлголт бий болгож байгаа ч, салбарын стратеги бодлогод гамшгийн эрсдэлийг бууруулах гэхээсээ үйлчилгээ үзүүлэх газар гэдэгт илүү анхаарч байна. Гарч буй сорилт хүндрэлийг шийдэхэд сургалт боловсролын салбарын төлөвлөгөө хөтөлбөрт барилга байгууламжийн бат бөх байдал, эрсдэл даах чадварт нэн тэргүүнд анхаарч, өнөөгийн болон цаашид гарч болох эрсдэлийн дүр зургуудад үндэслэн нэн тэргүүнд авах арга хэмжээг тодорхойлох нь чухал. Хүүхэд бүр ялангуяа сургуулийн орчинд аливаа гамшиг эрсдэлээс бүрэн хамгаалагдсан байх ёстой. Аливаа гамшиг эрсдэлд тэсвэртэй сургуулийн дэд бүтэц орчинд хөрөнгө оруулалт хийх нь өнөөгийн шаардлага болоод зогсохгүй Монголын хүүхэд, иргэд олон нийтийн ирээдүйн аюулгүй байдал, сайн сайхан байдалд оруулж буй хөрөнгө оруулалт юм.Мэдлэгээ хэрэгжүүлэх нь“Өнөөдрийн гаргаж буй шийдвэр маргаашийн гамшгийн нөхцлийг тодорхойлно. Тэгэхээр бид ирээдүй хойч үеийнхээ өмнө цаашид учирч болох гамшгийн эрсдэлийг бууруулах талаар тэднийг чадавхижуулах үүрэг хүлээх ёстой.” НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Паула Албрито Гамшигт тэсвэртэй ирээдүйг бий болгохын тулд бид аливаа гамшиг эрсдэлийн үед залуучуудыг өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр орчмын хүмүүсийг хамгаалах талаар мэдлэг, чадвартай болгох ёстой. 2021-2025 онуудад Монгол улс Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ОБЕГ-аас иргэд болон сургуулиудыг хамруулсан сургалтын хөтөлбөрийг системтэй хэрэгжүүлсэн нь сайшаалтай. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүртэл аюулгүй амьдрах ухааны арга барилд сургаж байгаа нь Боловсролын салбар дахь гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэл даах чадварын дэлхийн холбооны 2022-2030 онд баримталж буй Сургуулийн аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоо (Comprehensive School Safety Framework 2022–2030)-ны баримт бичгийн тулгуур асуудал 3 (Эрсдэлийг бууруулах, эрсдэл даах чадварын боловсрол)-тай уялдаж байна. Монгол улс юуны өмнө сургуулийн орчны аюулгүй байдал, бэлэн байдлыг хангахад хүчин чармайлт гаргаж байгаа нь залуучуудын аливаа эрсдэлийн талаар ойлголт мэдлэг, хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх төдийгүй тэднийг гамшгаас сэргийлэх эерэг өөрчлөлтийг бий болгох манлайлагчид болгож байна. Гамшгаас ангид ирээдүйн төлөөх манлайлагчид“Гамшиг, хямралын үед зөвхөн зохих хариу арга хэмжээ авах чадвартай байхаас гадна бэлэн байдлыг хангах замаар хүүхэд залуучуудын эрсдэл даах чадварыг бий болгох нь нэн чухал.” Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Бид 2024 онд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-өөр Монгол Улс хүүхэд залуучуудынхаа аюулгүй, гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий ирээдүйг бий болгохын төлөө нэлээд их хүч чармайлт гаргаж буй сайшааж байна. Гэхдээ илүү ихийг хийх шаардлагатай ч онцлон тэмдэглэж байна. Иймд Сургуулийн аюулгүй байдлын нэгдсэн тогтолцооны хүрээн дэх зорилгуудыг урагш ахиулахын тулд Монгол Улсын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулахыг нэн тэргүүнд тавьж, хүүхэд болон эмзэгт өртөмхий бүлгүүдийн өвөрмөц хэрэгцээнд чиглэсэн бодлого, тогтолцоог боловсронгуй болгох нь чухал юм. Монгол Улс дэд бүтцээ бэхжүүлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах сургалт, иргэд олон нийтийн оролцоонд чиглэсэн зорилтод хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнээр цаашид сургуулиудыг аюулгүй найдвартай хамгаалалт бүхий суралцах орчин болгон өөрчилж чадна.Ийнхүү, Монгол Улс зөвхөн гамшгийн эрсдэлийг бууруулаад зогсохгүй, эрсдэлийг сэргийлэх чадавхтай шинэ үеийг төлөвшүүлж, чадавхижуулах болно. Улмаар, Монгол хүүхэд бүр эрсдэлээс ангид аюулгүй орчинд өсөж, хөгжих боломжтой ирээдүйг бид хамтдаа бүтээж чадна. Монгол Улсын Гамшгийн үеийн чадавхийг үнэлсэн дүн шинжилгээний тайлан, бодлого боловсруулагчдад зориулсан эмхэтгэлийн бүрэн эхийг Монгол Улсын Засгийн газар 2024 оны 10 дугаар сарын сүүл гэхэд батлан ирүүлсэний дараа Англи болон Монгол хэлээр cadri.net-д байрлуулах болно.
CADRI Partnership-ийн Ажлын албаны Хөтөлбөрийн зохицуулагч Ребекка Смит Анх Medium-д нийтэлснийг монгол хэл рүү хөрвүүлэн нийтлэв.
CADRI Partnership-ийн Ажлын албаны Хөтөлбөрийн зохицуулагч Ребекка Смит Анх Medium-д нийтэлснийг монгол хэл рүү хөрвүүлэн нийтлэв.
1 of 5
Өгүүлэл
2024 оны аравдугаар сарын 07
Блог: Далайд гарцгүй Монгол Улсын Цахим Үндэстэн болох замнал: Ахиц дэвшил, сорилтууд
Далайд гарц үгүй ч үргэлжийн “цэлмэг хөх тэнгэртэй” Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг (ТХЗ) хэрэгжүүлэх үйлсээрээ жишиг орон байх асар их нөөц бололцоотой гэдэгт би итгэдэг. Монгол Улс нь цахим хөгжлийн боломжоо ашиглан цахим шилжилтийн замналд хэдийнээ орсон.Өнгөрөгч Есдүгээр сарын 5-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд (ЦХИХХ) эрхэмсэг ноён Ц. Баатархүүтэй уулзаж байхад тэрээр Монголын цахим хөгжлийн чадамжийг онцлохдоо “Монгол Улс нь далайд гарцгүй хэдий ч оюун санааны хувьд түгжигдмэл бус учир бид бүхэнд цахим ертөнцөд аялах хязгааргүй боломж бий” хэмээн тэмдэглэсэн юм. Түүний зөвөө. Монгол Улсын хувьд цахим шилжилт нь зөвхөн технологи нэвтрүүлэх төдий биш бөгөөд ТХЗ-ыг хэрэгжүүлэх нэн чухал нөхцөлийг бүрэлдүүлж байгаа гэсэн үг юм.Нэг сая таван зуун мянга гаруй хавтгай дөрвөлжин км өргөн уудам газар нутагтай, 3.5 сая хүрэхгүй хүн амтай, дэлхийн улс орнуудын хүн амын нягтрал хамгийн багатай нэгэн болох далайд гарц үгүй хөгжиж байгаа Монгол Улсад цахим харилцаа холбоо саяхныг хүртэл олон монголчуудын алс холын мөрөөдөл байсан. Гэсэн ч Монгол Улс цахим хөгжилд маш том ахиц дэвшил гаргаж, сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутагт үлгэр жишээ орон болж байна.Монгол Улсын Цахим хөгжлийн онцлох амжилтаас:Цахим хөгжлийн замналд тууштай орсноо Монгол Улсын Засгийн газраас 2024 оны Есдүгээр сарын 18-ны өдөр бахархалтайгаар зарласан. Түүнчлэн НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 193 орноос 46 дугаар байрт орж, 2022 онд 74 дүгээр байр, 2020 онд 92 дугаар байрт орж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц үсрэлт хийсэн. Мөн Монгол Улсын нийт хүн амын 99 орчим хувь нь үүрэн холбооны 4G/LTE сүлжээнд холбогдож, 100 хүн ам тутамд 117.9 гар утасны өргөн зурвасын интернетийн захиалга ногдож байна. Энэхүү гайхалтай ахиц дэвшил нь 2020 онд Монгол Улс Цахим Үндэстэн болох амбицтай зорилт дэвшүүлж, их үйлсийн гараагаа эхлүүлснээс үүдэлтэй. Монгол Улсын Цахим шилжилтийн гол цөм нь төрийн 1170 гаруй үйлчилгээг 1.7 сая гаруй иргэндээ цогцоор үзүүлж буй цахим систем болох Е-Mongolia платформ юм. Энэхүү платформ нь газар зүйн алслагдмал байршлаас улбаалсан саад бэрхшээл, засаг захиргааны болон логистикийн хүнд суртлын сорилтуудыг даван туулж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэйгээр, цаг тухайд нь, зардал чирэгдэл багатай хүргэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудНааштай алхамууд хийж байгаа хэдий ч цахим хөгжилд гарч буй ахиц дэвшил улс орон даяар авч үзвэл жигд бус байна. Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс орны нэг болох Монгол Улсад цахим хөгжлийн хүчирхэг дэд бүтцийг бий болгоход хялбар биш бөгөөд өндөр өртөг шаардагдах өвөрмөц сорилтуудтай тулгарч байна. Түүнчлэн, нүүдэлчин амьдралын хэв маягаа хадгалсаар алслагдсан бүс нутгуудад амьдарч буй олон мянган малчдад цахим үйлчилгээг найдвайртайгаар хүргэх нь амаргүй бөгөөд өртөг зардал ч өндөр гарах сорилт тулгарч байна.Монгол Улс нь харилцаа холбооны дэд бүтэц, үйлчилгээг сайжруулж байгаа ч иргэдийн цахим ур чадвар, тоон бичиг үсгийн боловсролын түвшинг хэмждэг хүмүүн капиталын индекс буурчээ. Улмаар, Монгол Улс 2023 оны Дэлхийн инновацийн индексээр 68 дугаарт жагссан нь цахим инновац, хүртээмжтэй байдлыг хөгжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатайг харуулж байна. Цахим шилжилтийг хурдасгах цогц арга хандлагаМонгол Улс Цахим Үндэстэн болох алсын хараатай зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд цахим хөгжлийн олон хүчин зүйлсийг тэнцвэртэйгээр авч үзсэн цогц арга хандлагыг мөрдөх шаардлагатай байна.Харилцаа холбооны ялгаатай байдлыг арилгах: Цахим дэд бүтцийг бий болгох чиглэлээр гайхалтай ахиц дэвшил гарч буй хэдий ч Монгол Улсын алслагдсан бүс нутгуудын газарзүйн нөхцөлөөс шалтгаалан харилцаа холбоо хязгаарлагдсан хэвээр байна. Сансрын холбоо, интернетийн үйлчилгээ зэрэг шинэлэг шийдлүүдийг судалж, нийгмийн бүхий л бүлгүүд цахим холбооны олон талын боломжийг тэгш ашиглах нөхцөлөөр хангагдах ёстой.Цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах: Цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг хүн амын эмзэг бүлгүүд болон хүн нэг бүрт нээлттэй болгох нь маш чухал юм. Үүний зэрэгцээ илүү олон иргэд цахим үйлчилгээ авч, дижитал эдийн засагт бүрэн оролцох боломжоор хангахын тулд иргэдийн тоон бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Монгол Улс дахь НҮБ болон ЦХИХХЯ хамтран ТХЗ-ын төлөөх Хамтарсан Сангаас санхүүжүүлж буй Цахим шилжилтийг дэмжих төслийг алслагдсан болон үйлчилгээ сул байгаа орон нутагт цахим үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор хэрэгжүүлж байна. Энэ нь орон нутгийн иргэдэд цахим үйлчилгээг хүртээмжтэй болгох, тэдний тоон бичиг үсгийн чадавхийг сайжруулж, цахимаар бие даан, тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэх болно.Шинээр бий болж буй цахим технологиудыг ашиглах: Монгол Улс нь инновацийг хөгжүүлж, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийг ашиглах хэрэгтэй. Үүний зэрэгцээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, нийгэм, эдийн засгийн алагчлал гадуурхалд хүргэж болзошгүй эрсдэл зэрэг дээрх технологиудтой холбоотой асуудлыг эхнээс нь анхаарч шийдвэрлэх шаардлагатай.Цахим инновацийг дэмжих: Жинхэнэ цахим шилжилтийн мөн чанар нь дэд бүтцийг бий болгох төдийгүй эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт цахим технологийг нэвтрүүлэхэд оршино. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үндсэн чиг үүрэгт инновацийг хөгжүүлэх асуудлыг нэмж оруулснаар Монгол Улс маш чухал алхам хийсэн. Энэ нь бүх салбарт цахим инновацийг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгыг хэрэгжүүлэхэд маш чухал нөхцөл болно.Цаашдын зорилт: Монгол Улс цахим шилжилтийн загвар улс орон болж хөгжихөд НҮБ-ын зүгээс үзүүлэх дэмжлэгМонгол Улс нь цахим харилцаа холбоо, инновацийг хөгжүүлж хүртээмжийг сайжруулснаар газарзүйн сорилтуудаа даван туулаад зогсохгүй иргэддээ тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн замыг нээж өгч чадна. Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг нь цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж Олон улсын цахим шилжилтийн гэрээ (GDC)-гээр хүлээсэн цахим шилжилтийг дэмжих амлалтаа хэрэгжүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ирэх арван жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын манлайлал нь бүс нутаг даяар цахим инноваци, хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улс дахь НҮБ-аас Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ОУСТ)-тэй хамтран Судалгаа, инновацийн сүлжээг танилцуулах арга хэмжээг саяхан зохион байгуулсан. Энэхүү сүлжээ нь Монгол зэрэг далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим шилжилт, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах чадавхийг нэмэгдүүлэх зорилготой.Цахим үндэстэн болох замнал нь ээдрээтэй, сорилт ихтэй байж болох ч өнөөг хүртэл гаргасан Монгол Улсын амжилт нь оновчтой алсын хараа, тууштай байдал, түншлэл ямар чухал болохыг нотолж байна. Энэ их үйлсийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Монгол Улс дахь НҮБ тууштай түншийн хувиар алхам тутамд нь дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.Онцлох видео: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын 3 дугаар бага хурлыг угтан Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд тохиож буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж, цахим худалдаа, төлбөр тооцооны системийг амжилттай ашиглаж буй бизнес эрхлэгч, Лхамор компаний захирал Даваадоржийн Хуланд онцолж байна. Энэхүү блогийг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагчийн албаны Эдийн засагч Сангвон Лим, Харилцаа холбоо, нөлөөллийн асуудал хариуцсан ажилтан Д. Соёлмаа нарын дэмжлэгтэйгээр бэлтгэв.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны арван хоёрдугаар сарын 19
Монгол Улсын Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хурдасгах НҮБ-ын Хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэргүүлэн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн үндэсний төлөвлөлт, санхүүжилтийн үйл явцын харилцан уялдааг сайжруулах зорилготой. Тус хөтөлбөрийг НҮБ-ын Суурин зохицуулагч болон Эрчим хүчний яам хамтран даргалах Удирдах хороо удирдлагаар хангана. Удирдах хороо нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам болон Азийн хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Монголын Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөллүүдээс бүрдэнэ. Энэхүү хөтөлбөр нь үндэсний болон олон улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудтай уялдуулан Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг тогтоох, энэхүү шилжилтийг дэмжих уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, нийт хүн ам, нэн ялангуяа эмзэг бүлгийн хүн амын аюулгүй, эрүүл амьдрах орчныг хангах үүднээс эрүүл мэнд, боловсролын салбарын тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн замын зураглалыг боловсруулах гэсэн гурван үндсэн үр дүнд хүрэх зорилго тавьж байна. Эрчим хүчний яамны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г. Энхтүвшин “Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь манай улсын эрчим хүчний шилжилтэд чухал дэмжлэг болно. Бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг өдөөж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн шинэлэг шийдлүүдийг хөгжүүлэхийн төлөө түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллана” хэмээн тэмдэглэв. Удирдах хороо нь жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, тус хөтөлбөрийн явц, ахиц дэвшилд хяналт тавьж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр стратегийн шийдвэр гаргаж ажиллах бөгөөд Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах Мэргэжлийн баг нь сар бүр хуралдан тус хөтөлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд байнгын хяналт тавьж, удирдан чиглүүлж ажиллана. Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Энэхүү Хамтарсан хөтөлбөр нь Монгол Улсын Эрчим хүчний тогтвортой, хүртээмжтэй ирээдүйг бүтээх чухал алхам болж байна. Бид хүчин чармайлтаа нэгтгэн үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулж, олон улсын дэмжлэгийг авах замаар Монгол хүн бүр ашиг тусыг нь хүртэх, эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадвартай, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний тогтолцоог бий болгохыг эрмэлзэж байна” хэмээн онцлов. Түүнчлэн “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь Монгол Улсын хувьд байгаль орчны стратеги болох төдийгүй хүний хөгжилд чухал нөлөөтэй. Энэ нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг шийдвэрлэхийн зэрэгцээ өсөлт хөгжлийг дэмжиж, эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадвар, эрх тэгш байдлыг хангах шинэ боломжуудыг нээх болно. НҮБ-ын Суурин зохицуулагчийн манлайлал дор НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэхүү том ажлыг тэргүүлэн хэрэгжүүлж байгаадаа бид баяртай байна” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэмдэглэв. Нээлтийн арга хэмжээ болон Удирдах хорооны хуралд ТХЗ-ын Хамтарсан сангийн хандивлагчдын төлөөлөл болох Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл Ханаа Габриэль болон Монгол Улс дахь Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Төслийн менежер Г. Пүрэвтогтох нар оролцлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. Д. Соёлмаа, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн албаны Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн: soyolmaa.dolgor@un.org О. Эрдэнэсүх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцааны мэргэжилтэн, erdenesukh.otgonbayar@undp.org Д. Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл харилцааны мэргэжилтэн, adavaa@unicef.org ТХЗ-ын Хамтарсан сангийн тухай ТХЗ-ын Хамтарсан сан нь Улс орнууд дахь НҮБ-ын Удирдлагын багуудад ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах, улмаар 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын санаачилга гаргах, нэгдмэл арга хандлагыг баримталж, стратегийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх онцгой боломж олгодог. ТХЗ-ын Хамтарсан Сан нь Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-ад хүрэх ахиц дэвшлийг хурдасгаж, 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэнийг ч орхигдуулахгүй байх амлалтаа биелүүлэхэд улс орнуудад тусалдаг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. НҮБ-ын Хүүхдийн сангийн тухайНҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн нэн хүнд хэцүү газруудад аж төрж буй дэлхийн хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрч туслах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн 190 гаруй улс орон, нутаг дэвсгэрт аж төрж буй хүүхэд бүрийн төлөө, шаардлагатай газар бүрд хүрч ажиллан, хүн бүрд илүү сайн сайхан ертөнцийг бий болгохоор ажиллаж байна.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны арван нэгдүгээр сарын 25
НҮБ-ын хамтарсан мэдэгдэл: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян
Дэлхийн хэмжээнд энэ жилийг "Бээжингийн тунхаглал ба Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 30 жил: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нэгдье" уриан дор тэмдэглэж, энэхүү ужгирсан асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.Монгол Улсад 2024 оны аяныг "ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ - #Шалтаг бүү тооч" сэдвийн дор өрнүүлж буй нь технологид суурилсан хүчирхийлэл (ТСЖХ) нэмэгдэж, охид, эмэгтэйчүүдэд цахим болон бодит орчинд учрах хор хөнөөлийг улам даамжруулж буйг онцолж байгаа хэрэг юм. Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг хууль тогтоомжийн шинэчлэл хийж, тодорхой ахиц дэвшил гаргасан хэдий ч, ялангуяа Технологид суурилсан жендэрийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр томоохон сорилтуудтой тулгарахын зэрэгцээ, хэргийг дутуу мэдээлэх зэрэг асуудал байсаар байна.Жендэрийн хэвшмэл ойлголтууд эрх мэдлийн тэгш бус байдлыг даамжруулж, хор хөнөөлтэй зан үйлийг хэвийн мэт харагдуулсаар байгаа нь Монгол Улсад тулгарч буй жендэрт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж байна. Монголчуудын 97 хувь нь эмэгтэйчүүдийн талаар хамгийн багадаа 1 жендэрийн хэвшмэл ойлголттой байдгийг НҮБХХ-ийн 2023 оны жендэрийн нийгмийн хэм хэмжээний индекс харуулсан бөгөөд эдгээр хэвшмэл ойлголт нь эмэгтэйчүүдийн эрх оролцоог нэмэгдүүлэхэд тулгардаг үндсэн саад тотгор болохыг илтгэж байна.Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд өөрсдийн үүрэг, соёлын хэм хэмжээ, хариуцлагын улмаас уур амьсгалын өөрчлөлтөд хэт их өртөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, шилжин суурьшигчид, дүрвэгсэд, уугуул эмэгтэйчүүд зэрэг эмзэг бүлгийн хүмүүс тусламж авахад илүү саад бэрхшээл, өндөр эрсдэлтэй тулгарч байна.Дэлхийн дахинаа Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 30 жилийн ойг тэмдэглэх цаг мөч ойртож буй энэ үед засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил, хөгжлийн түнш, хувь хүмүүст хандан НҮБ-аас дараах уриалгыг гаргаж байна. Үүнд:ЖСХ-ийн бүх хэлбэр, түүнчлэн ТСЖХ-ийг арилгах эрх зүйн орчинг бүрдүүлж, хэрэгжилтийг хангах.Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах цогц үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүчирхийллийг даван туулагчдад шударга ёс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн дэмжлэг авах боломжийг бүрдүүлэх.Хор хөнөөлтэй жендэрийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг арилгах зорилгоор олон нийтэд чиглэсэн мэдээллийн кампанит ажлыг хэрэгжүүлэх.Гэмт этгээдүүдэд хариуцлага тооцохын зэрэгцээ аюулгүй цахим орон зайг бий болгоход технологийг ашиглах.Хүн амд суурилсан тогтмол мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, мэдээллийн дүн шинжилгээ, ашиглалтыг сайжруулах замаар нотолгоонд суурилсан бодлого тодорхойлж, хариуцлагын тогтолцоо бий болгох.Цөөнх болон эмзэг бүлгийн төлөөллийг хэлэлцүүлэгт оролцуулж, шийдвэр гаргах үйл явцад бүрэн оролцох боломжоор хангах.Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүд, хөвгүүдийг хамтрагчаар татан оролцуулах.ЖСХ-ийг таслан зогсоох нь хамтын хариуцлага бөгөөд нийгмийн бүхий л салбарын хүчин чармайлт шаардлагатай. Энэхүү 16 хоногийн аяны хүрээнд өөрчлөлтөд зөвхөн уриалаад зогсохгүй эмэгтэйчүүд, охид хаана ч аюулгүй байх ирээдүйг бий болгохын төлөө шийдэмгий ажиллацгаая.Бид хамтдаа Жендэрийн тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах Тогтвортой хөгжлийн 5-р зорилтод тусгасанчлан хүндлэл, эрхэм чанар, эрх тэгш байдлыг хангах нь хүсэл эрмэлзэл төдий биш, хүн бүрийн амьдралд бодит биелэлээ олсон ертөнцийг бүтээж чадна."ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ - #Шалтаг бүү тооч"
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны аравдугаар сарын 24
НҮБ-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ НҮБ-ын байранд зочиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд НҮБ-ын байранд анх удаа зочилж байгаа нь Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг ахиулах талаарх НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны түншлэлийг онцлон харуулсан чухал үйл явдал боллоо.Монгол Улс нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг анхлан дэмжин баталсан, улмаар манлайлан хэрэгжүүлж буй улс орнуудын нэг юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газар нь “Алсын хараа-2050” хэмээх урт хугацааны хөгжлийн баримт бичгийг баталсан нь 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөртэй нягт уялдсан юм.Улмаар, Ерөнхий сайдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газар, НҮБ хамтран 2023 онд гарын үсэг зурсан “2023-2027 он хүртэлх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой юм. “Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Цахим Монгол” зэрэг хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болж буйг НҮБ-ын ажилтнуудад хандан хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ. Тэрээр НҮБ-ын Хамтын ажиллагааны хүрээ, түүний үр нөлөөг сайжруулахын тулд НҮБ-тай түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын тогтолцоо, ялангуяа Суурин зохицуулагч болон НҮБ-ын Улс орны багийн манлайлсан хөгжлийн хамтын ажиллагаа нь сайн зохицуулалттай хамтын дэмжлэг үзүүлж буйг онцоллоо.Хорин дөрвөн агентлагийн төлөөлөл бүхий Монгол Улс дахь НҮБ-ын тогтолцоо нь Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, ялангуяа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх явцад гарсан зарим онцлох үр дүнг Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа албаны төлөөлөгчдөд танилцууллаа. Монгол хүн бүрийн чадавхыг бүрэн дүүрэн хагжүүлэхийн тулд хүний хөгжил, сайн сайхны төлөөх хамтын ажиллагаа нь Монгол дахь НҮБ-ын хамтын ажиллагааны нэн тэргүүний зорилт юм. НҮБ-ын тогтолцооны хоёр дахь тэргүүлэх чиглэл нь Монгол Улсын ногоон, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд чиглэж байна. Энэ нь эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг байгаль орчныг хамгаалах үйл явцтай тэнцвэржүүлэхийг зорьж байна. Хамтын ажиллагааны гурав дахь тэргүүлэх чиглэл нь хүн төвтэй, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх, эрх зүйт ёс, хүний эрхийг хамгаалахад чиглэгддэг.Даян дэлхийн цахим гэрээ, Ирээдүй үеийн талаарх тунхаглалыг агуулсан “Ирээдүйн төлөө гэрээ” баримт бичгийг НҮБ-аас саяхан баталсныг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишра мэндчилгээндээ онцлон тэмдэглэв. Тэрээр цааш нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан цахим өөрчлөлтийг эрчимжүүлэх, ирээдүй хойч үе болох залуучуудыг чадавхжуулах зорилтууд нь Ирээдүйн төлөө гэрээний тэргүүлэх чиглэлүүдтэй бүрэн нийцэж буйг онцлон тэмдэглэв.“Ирээдүйн төлөө гэрээ” нь тэгш бус байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сорилтыг шийдвэрлэхийн тулд хөдөөгийн болон бүсчилсэн хөгжлийг хурдасгах, Монгол Улсын цахим шилжилтийн хөтөлбөрийг урагшлуулах, улмаар Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих боломжийг олгож байна” буйг ноён Тапан Мишра онцлов. Монгол Улс дахь НҮБ-ын тогтолцоо нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор ТХЗ-ын төлөөх хүчин чармайлтыг эрчимжүүлэх, мөн Ирээдүйн төлөө гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа, түншлэлээ улам бүр бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.Жил бүрийн 10 дугаар сарын 24-нд тэмдэглэдэг НҮБ-ын өдөр нь НҮБ болон түүний түншлэгчдийн хувьд хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх, даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжлийг хангах тус байгууллагын эрхэм зорилгод тууштай байгаагаа дахин нотлох сайхан боломж юм.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны есдүгээр сарын 06
Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтад монголчуудын дуу хоолойг хүргэх хэлэлцүүлэг өрнүүллээ
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ:“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт бидэнд аливаа хөгжлийн бүхий л сорилтыг шийдвэрлэх гарц бидний гарт байгааг харуулах болно” гэж онцлов. Тэрээр, энэхүү зөвлөлдөх уулзалт нь Монголын олон нийт, хөгжлийн оролцогч талуудын нэгдмэл дуу хоолойг дэлхийн дээд түвшний уулзалтын индэрт хүргэхэд оршиж байна гэв.Тогтвортой хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд үүрэгтэй оролцогч талууд, түнш, идэвхтнүүдийн төлөөлөл бүхий энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөгжлийн дунд хугацааны бодлогод Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах талаарх бодлого, төлөвлөлтийг хэрхэн тусгасан талаар Эдийн засаг хөгжлийн яамнаас танилцууллаа.“Тогтвортой хөгжлийн зорилгын гол уриа болох “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хүн амын бүлгүүдэд нийцсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна” ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л. Балчинлувсан илтгэлдээ онцлон тэмдэглэлээ. Засгийн газрийн үйл ажиллагааны хөтөлбөрт тогтвортой хөгжлийг санхүүжүүлэх механизм, мөн цогц хөгжлийг хангахын тулд хувийн хэвшлийн үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С. Баясгалан нар илтгэл тавьлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулган”-аар хэлэлцэх үндсэн асуудлуудын хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах, үүний тулд шинжлэх ухаан технологи, дижитал шилжилт, инновацыг нэвтрүүлэх төдийгүй тогтвортой хөгжлийг санхүүжүүлэх механизм болон ирээдүйн хөгжлийг түүчээ залуучуудын цогц хөгжлийн асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийллээ. Энэхүү хэлэлцүүлгээс дэвшүүлсэн хөгжлийн шийдэл, санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах илтгэлд Монголын олон нийт, оролцогч талуудын дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. НҮБ-аас зохион байгуулж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт” нь энэ 9 дүгээр сарын 22-23-нд Нью-Йорк хотод дэлхийн улс орнуудын тэргүүнүүд оролцож, дэлхий нийтийн ирээдүйн хөгжлийн асуудал, хамтын ажиллагааг хэлэлцэх өндөр түвшний арга хэмжээ юм. Энэ нь дэвжин хөгжиж буй гариг дэлхий дээрх хүн бүрийн сайн сайхан, ирээдүйн хөгжлийг баталгаажуулах үндсэн төлөвлөгөө болсон 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-уудын хэрэгжилтийн хурдасгуур болох үндсэн зорилготой.Хэн юу гэв? Онцлох видео: Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.un.org/en/summit-of-the-futureЗургийн цомог:
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны дөрөвдүгээр сарын 29
Монгол оронд тохиож буй зудад нэрвэгдсэн малчдад туслах зорилгоор НҮБ-ын Яаралтай тусламжийн нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ.
Монгол Улс дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн баг нь нийт 200 мянга гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатайг судалж тогтоосон бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн эмзэг хэсэг болох 77 мянган иргэнд материаллаг болон бэлэн мөнгөн тусламж үзүүлэхээр зорин ажиллаж байна. Өнгөрсөн өвлийн зуднаар улсын хэмжээнд нийт 7.43 сая гаруй толгой мал хорогдож, олон мянган малчдын амьжиргаа доройтож байна. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаанд зудын хор уршиг малчдын амьжиргаа, ялангуяа тэдний үр хүүхдийн эрүүл мэнд, боловсролд наад зах нь гурав жил сөргөөр нөлөөлдөг болохыг дурьджээ. НҮБ-ын Яаралтай тусламжийн нэгдсэн сангийн хөтөлбөрийн хүрээнд хамгийн их хохирол амссан малчдын эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг дэмжин хамгаалах, хүнс, шим тэжээл, боловсрол зэрэг нэн шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. НҮБ-ын энэхүү хамтарсан хөтөлбөр нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гамшигтэй тэмцэх хариу арга хэмжээг дэмжиж байгаа бөгөөд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай эмзэг бүлгийн малчдад олон талын дэмжлэг туслалцаа болно гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра тэмдэглэв.Энэхүү тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын системийн гурван байгууллага (ХХААБ – 700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан – 350 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сан – 500 мянган ам. доллар)-аар дамжуулан хүргэнэ. Уг дэмжлэгийн үр шимийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн 12,050 хүн хүртэнэ. Зорилтот малчин өрхийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн мөнгөн тусламж, хүнс, хэрэгцээт зүйлсийн эрхийн бичиг, сэтгэл зүйн зөвлөгөө болоод боловсрол, хүнс тэжээл зэргийг Монгол Улсын хэмжээнд зудад хамгийн хүндээр нэрвэгдсэн есөн аймгийн 72 сумдад хүргүүлнэ. Тухайлбал, 2000 малчин өрхийн амьжиргааг сэргээхэд зориулж бэлэн мөнгөний тусламж (нэг өрхөд 660’000 төгрөг) олгоно. Монгол Улс дахь НҮБ-ын ХХААБ нь зудын эрсдэлийг даван туулах, мал сүргийг эрүүлжүүлэх зорилгоор 2 сая гаруй тун вакциныг тарааж байна. Тусламжийн багагүй хувийг хөдөө орон нутгийн малчин эмэгтэйчүүд, хүүхдүүдэд нэн шаардлагатай тусламж дэмжлэг хүргэхэд зарцуулна.Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас 6,700 хүүхдэд зориулж олон төрлийн хүнсний нэмэлт тэжээл олгохын зэрэгцээ 3,300 гаруй жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хүнсний нэмэлт тэжээл олгоно. Түүнчлэн 2,000 гаруй хүүхдийн суралцах боломжийг дэмжих сургалтын хэрэгсэлийг НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлнэ. Мөн гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагааг хүүхэд хамгааллын хамтарсан багуудаар дамжуулан хэрэгжүүлж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг сайжруулж, нийгэм-сэтгэл зүйн тусламж үйлчилгээг алслагдсан сумын 3000 хүүхдэд хүргэнэ. Тэгвэл НҮБ-ын Хүн амын сан нь зудад өртсөн эмэгтэйчүүд тэр дундаа жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, дотуур байранд амьдарч байгаа өсвөр насны охид зэрэг нийт 4,000 эмэгтэйчүүдэд Эрүүл ахуй, ариун цэврийн багц тараах юм. Байгалийн гамшиг, онцгой байдлын аюулд өртсөн охид, эмэгтэйчүүд өөрийн оршин суугаа орон нутагтаа сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Аюулгүй орон зай”-г таван аймгийн таван сумдад бий болгоход НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэг мөн чиглэнэ. Түүнчлэн хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, бие махбод, бэлгийн болон сэтгэл зүйн аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлд дэмжлэг үзүүлнэ.НҮБ нь Монгол Улсад хүмүүнлэгийн нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр, уур амьгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тус улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ямагт дэмжин ажиллаж байна.Дэлгэрэнгүй мэдээллийг: Д.СоёлмааНҮБ-ын СЗГ-ын - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн
И-мейл: Soyolmaa.dolgor@un.org
И-мейл: Soyolmaa.dolgor@un.org
1 of 5
Latest Resources
1 / 11
Мэдээлэл
2022 оны долоодугаар сарын 14
Мэдээлэл
2022 оны зургаадугаар сарын 05
Мэдээлэл
2022 оны зургаадугаар сарын 05
1 / 11