Монгол дахь НҮБ-ын 2025 оны үр дүнгийн тайлан
Урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-д суурилсан Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд Нэгдсэн Үндэстний Байгууллага нь итгэлт түншийн хувьд нягт хамтран ажиллаж байна.
2025 онд Монгол Улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, цахим шилжилтийг хурдасгаж, үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтууддаа хүрэхэд ихээхэн ахиц гаргалаа. Гэвч, нэг салбараас хэт хамааралтай эдийн засгийн өсөлт, уур амьсгалын эмзэг байдал, нийгмийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй зэрэг сорилтуудтай тулгарсаар байна. Өнгөрсөн жилийн турш НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, хөгжлийн түншүүдтэйгээ хамтран Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахын тулд хөгжлийн үр шимийг хүн бүрд, ялангуяа хөгжлийн гадна орхигдох эрсдэлт бүлэгт илүү хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн бодит шийдлүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллалаа.
Монгол Улс дахь НҮБ-ын хөтөлбөр, хамтын ажиллагааны амжилт ололт, сорилт бэрхшээлийг дүгнэсэн 2025 оны Үр дүнгийн тайлантай танилцана уу.