Монгол Улс дахь НҮБ-ын 2023 оны Үр дүнгийн тайлан
2023 он бидний хувьд НҮБ-ын 2023-2027 оны Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБ-ын ТХХАХ)-г хэрэгжүүлэх их ажлын эхлэл тавигдаж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх үүрэг амлалтаа үйл хэрэг болгох чухал үйл явдлууд өрнөсөн, чамлахааргүй ололт амжилттай жил байв. НҮБ-ын ТХХАХ-г хэрэгжүүлж эхэлсэн гарааны жилийн хувьд дорвитой үр нөлөө үзүүлэх санаачилгууд, ахиц дэвшлийн эх суурийг тавьж чадлаа. Монгол Улс дахь НҮБ нь өнгөрсөн онд:
- Хүний хөгжил, сайн сайхан байдал,
- Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт,
- Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх
гэсэн стратегийн гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд НҮБ-ын системийн нийт 23 байгууллагатайгаа нягт хамтран ажиллалаа. Бид хамтдаа 158 дэд үр дүнгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, стратегийн бодлогын чиглэлээр анхан шатны түвшинд хүрч ажиллахын сацуу нийт 51.5 сая ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлсэн байна.
Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг (ТХЗ) хэрэгжүүлэх бүхий л хүчин чармайлтыг хурдасгах нь бидний хүлээх үүрэг, зорилго төдийгүй бидний чин хүсэл тэмүүлэл, урам зориг билээ. Илүү тогтвортой хөгжсөн Монгол Улсын төлөөх энэхүү аянд бидэнтэй үргэлж хамт байгаа эрхэм түншүүд, санхүүжүүлэгчид, оролцогч талууддаа Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг чин сэтгэлээсээ талархаж байна.