Хэвлэлийн мэдээ

Монгол Улс дахь НҮБ-ын 2024 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ

2025 оны гуравдугаар сарын 24

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2024 оны үр дүн, ахиц дэвшлийг хэлэлцэх Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал өнөөдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд боллоо. 

Уг хурлаар НҮБ-аас өнгөрсөн жилд хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангаж, тогтвортой, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавх бэхжүүлэх, хүний эрх, эрх зүйт ёс, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгээ тайлагнаж, тулгарч буй сорилт бэрхшээлийг хэлэлцэв.  

Жилд хоёр удаа болдог энэхүү удирдах хорооны хурлыг Монгол Улсын Гадаад хэргийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон НҮБ хамтран удирддаг. Уг хуралд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027 баримт бичгийн хэрэгжилтэд оролцогч яам, агентлагуудын төлөөлөл оролцсон юм.

НҮБ-ын системийн 24 байгууллага нь Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хангахад төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран хөгжлийн томоохон сорилтуудыг даван туулахад зохих хувь нэмрээ оруулж, тодорхой үр дүн, ахиц дэвшилд хүрээд байна.  

Тухайлбал, 2024 онд л гэхэд 500,000 гаруй эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулахад хувь нэмэр оруулж, улмаар улсын хэмжээнд эхийн эндэгдлийг 3.9%-иар бууруулж, 200,000 хүн ундны аюулгүй, цэвэр усаар хангагдах боломжийг нэмэгдүүллээ. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 10%-иар өсөж, тэмээний сүүний экспорт гурав дахин нэмэгдэж, 49,000 га талбай бүхий доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх ажилд дэмжлэг үзүүлсэн. 

Өнгөрсөн өвөл тохиосон зудын гамшгийн үеэр хүмүүнлэгийн түншүүдийн хамт 25,000 гаруй малчин өрхөд яаралтай тусламж үзүүлж, хүнд цаг үеийг даван туулахад нь тусалж дэмжлээ.  

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрчим хүчний шилжилтийг тэгш хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцолж байна. Цэвэр эрчим хүчний тэгш хүртээмжтэй шилжилтийг дэмжиж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулахаар гэр хорооллын эмзэг бүлгийн өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд суурилсан халаалтын системийг туршилтын журмаар хэрэгжүүлсэн.  

Үүнээс гадна, НҮБ-ын жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад чиглэсэн тууштай дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, ялангуяа УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4%-д хүрч, хүртээмжтэй засаглалыг бэхжүүлэхэд чухал ахиц гарсныг онцолж байна.  

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний хэрэгжилтийг хэлэлцэх Удирдах хорооны хурлаар мөн  2025 оны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, баталлаа. 

Дэлгэрэнгүй: 

Хамтарсан удирдах хорооны хурлыг нээж НҮБ-ын Суурин зохицуулагчийн хэлсэн үг бүрэн эхээр нь  

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

APDIM – UN ESCAP
Asian and Pacific Centre for the Development of Disaster Information Management
ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ХААХОУС
Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
ОУХТ
Олон улсын худалдааны төв
ОУЦХБ
Олон улсын цахилгаан холбооны байгууллага
ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар
НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
НҮБ-Эмэгтэйчүүд
НҮБ-ын Жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
ХДХВ/ДОХ
ХДХВ / ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын хамтарсан хөтөлбөр
ЮНСТАД
Худалдаа, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурал
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБ-ын ГЭББ
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллага
НҮББОХ
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБДАЭДК
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
МБГХТА
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба
НҮБ-ын ТҮА
НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба
НҮБСДХ
НҮБ-ын сайн дурын хөтөлбөр
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачилгад хамрагдсан бусад байгууллагууд

MNG DFAT
Mongolia Department of Foreign Affairs and Trade
MPAW
Mongolian Pediatrics Association

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд