Монгол Улсын Хөгжлийн төлөв байдлын шинжилгээ 2021
Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Удирдлагын баг нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй гол саад, бэрхшээлийг тодорхойлох, Монгол Улсын хөгжлийн ахиц дэвшлийг хурдасгах стратегийн эн тэргүүний зорилтуудыг тодорхойлох зорилгоор хийсэн Монгол Улсын Ерөнхий Хөгжлийн төлөв байдлын шинжилгээ (ХТБШ) танилцуулж байна. Энэхүү ХТБШ нь НҮБ-ын Удирдлагын багийн арга зүйн хэрэгсэл болохын зэрэгцээ 2023- 2027 онд НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хооронд Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ хүрээг (ТХХАХ) тодорхойлох суурь үндэс болох юм. ХТБШ-г хийж байх явцад Монгол Улсын хөгжлийн замнал, бүтцэд хамаарах сорилт бэрхшээлийн талаар нухацтай ойлголт авах зорилгоор тус улсын хөгжлийн түүхэн чиг хандлагад дүн шинжилгээ хийсний зэрэгцээ Монгол Улсын хөгжилд үзүүлж буй КОВИД-19 цар тахлын хямралын нөлөөллийг тусгах үүднээс хамгийн сүүлийн үеийн тоо мэдээллийг ч мөн ашигласан. Иймээс ХТБШ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны хүрээ (ТХХАХ)-ний удирдах зарчмуудыг тусгасан, хэнийг ч орхигдуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэгт чиглэсэн ирээдүйг харсан баримт бичиг болсон юм.