Жилийн эхэнд Монгол Улсын Засгийн Газар бүх шатны боловсролын байгууллагууд буюу цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудын үйл ажиллагааг бүгдийг хаасан байна. Үүний зэрэгцээ нийгмийн тусгаарлалтын бүхий л хатуу арга хэмжээг авч олон нийтээр цуглах, нийтийн тээврийн хэрэгслийг хязгаарлах, хүн ам олноор цуглардаг биеийн тамир спортын танхим зэргийн үйл ажиллагааг хааж амны хаалт зүүхийг бүх нийтийн үүрэг болгосон. Аялан зорчих үйл ажиллагааг ихээр хязгаарласны дотор олон улсын бүх төрлийн аялал буюу газар, галт тэрэг, агаарын тээврийн аялал чиглэлийг бүгдийг зогсоосон байна. Монгол Улс нь цар тахлын хувьд нэлээн эмзэг байгаа нь БНХАУ, ОХУ-тай хил залгадаг, мөн тэдэнтэй эдийн засгийн, бодит харилцаа хамааралтай байдагтаа ч бус харин өөрийн улсын хувьд эрүүл мэндийн зохистой систем байхгүй учраас байлаа.
Эдгээр хүндрэл шалтгаан байсан хэдий ч дотооддоо халдвар тархсан ямар ч тохиолдол бүртгэгдэхгүй байгаа нь (бүртгэгдсэн тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд байна) миний бодлоор тус улсын удирдагчид цар тахлын эсрэг сайн хариу арга хэмжээ авч байгаатай холбоотой гэж үзэж байна. Цар тахлын эсрэг МУ-ын үзүүлж буй амжилттай хариу арга хэмжээнд нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл бол ард иргэд засгийн газрынхаа тушаал зааврыг хичээнгүйлэн биелүүлж байгаа явдал мөн. Амны хаалт зүүх, ариун цэврийг сахин хамгаалах буюу гараа тогтмол угаах, зай барих зэрэг үйлдийг нухацтайгаар мөрдөн биелүүлж байна. Хоёрдугаар сард тэмдэглэдэг Монголын уламжлалт Цагаан сарын баяраар ч засаг төрийнхөө заавар журмыг сахин биелүүлж ах дүү хамаатан садан, ахмад настанууддаа уламжлалт ёсоор зочлон очихгүй байж чадсан.
Үр нөлөөг хамгийн бага байлгах
НҮБ-ийн хэд хэдэн байгууллага МУ- д үйл ажиллагаагаа явуулж, гаднаас нь бодит дэмжлэг үзүүлдэг. КОВИД-19 -ийн хямралд хариу үзүүлэхийн тулд НҮБ – ын байгууллагууд хамтран Суурин зохицуулагчийн албан удирдлаган дор нэгдэж ДЭМБ -ын хариу үйлдлийн төлөвлөгөө, НҮБ -ын хүмүүнлэг, нийгэм эдийн засгийн хариу төлөвлөгөөнүүдийг мөрдөн ажиллаж байна. Энэ ажил нь нийгэм- эдийн засгийн хөдөлгөгч хүчийг бий болгож, Монголын нийгэм дэх хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийн хэрэгцээ, нэн тэргүүний шаардлагатай зүйлсийг илрүүлэх ажлуудыг багтаасан.
НҮБ -ын тус улс дахь байгууллагуудын хамтарсан баг НҮБ – ын Ерөнхий нарийн бчигийн даргын КОВИД -19 -д хариу үзүүлэх МПТФ (Олон түншлэлийн итгэлцлийн сан) -ын 1 сая ам. долларыг үр дүнтэй ашиглаж МУ-ын Засгийн газарт тус улсын шинжилгээ оношилгооны төвийн хүчин чадлыг сайжруулах мөн хувийн хамгаалалтын хэрэгслийн нөөцийг авахад нь дэмжин хуваарилсан байна. Мөн түүнчлэн сурагчид сургуульдаа сурах боломжгүй байгаатай холбогдуулан цахим сургалтын хөтөлбөр боловсруулахад нь дэмжлэг үзүүлж байна. Бид засгийн газрыг эрүүл мэнд, хүмүүнлэг, нийгэм эдийн засгийн хариу үйлдлийн төлөвлөгөө гаргах, урт хугацааны эдийн засгийн сэргэлт хийх зэрэгт бүх талаар туслахаар мөр зэрэгцэж байна.
Эдийн засгийн хохирол
Хэдийгээр бид цар тахлын бүрэн нөлөөг хараахан мэдээгүй байгаа ч нэлээн ноцтой болохыг нь мэдэж байна. Тухайлбал 2020 оны эхний улиралд эдийн засаг 10.7 -хувиар буурч, засгийн газрын ашиг 8.6 хувиар жилээс жилд буурч, харин зардал 19.3 хувь өсчээ. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хамт олон толгойноос, хөлийн ул хүртэл хамгаалалтын хувцасаа өмсөөд түргэн тусламжийн машиныхаа өмнө зогсоод мөр зэрэгцэн ажиллаж байна.
Монгол Улс маш их хэмжээний өртэй учраас өр төлөгдөхгүй байх эрсдэл улам ихсэнэ гэсэн үг юм. Мөн ОУВС-ын тооцоогоор ДНБ 2019 оны 5.3 хувиас энэ жил хасах нэг хувь руу огцом буурна гэжээ. Эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас эдийн засгаа сэргээх ДНБ-ний 10 хувиас илүү дүнтэй багцийг баталсан нь эмзэг бүлгүүдийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг багтаасны дотор бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэх; байр орон сууцны зээл, хэрэглээний болон бизнесийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг ажиллагаа орсон бөгөөд орон сууцны зээлийн хүү буурсан байна.
Хөгжлийн удаашрал
Монгол Улсад гарч байгаа ахиц дэвшлийг харамсалтай нь цар тахал бууруулах төлөвтэй байна. Хэдийгээр засгийн газраас КОВИД-19-ийн дэгдэлтийн эсрэг арга хэмжээг эртнээс авч байсан боловч зээл нэмэгдсэн, экспортын хэмжээ буурсан зэрэгт өртөн доройтсон эдийн засгийн хямралын нийгэм- эдийн засгийн нөлөөллөөс гарахад хүндрэлтэй байх болно. ОУВС, Дэлхийн банк болон бусад түншүүдтэй хамтран бид эдийн засагт үзүүлэх бодит үр нөлөөг нарийвчлан судалж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газрыг хэнийг ч ардаа орхихгүй байх сэргэлтийн төлөвлөгөөг боловсруулахад нь дэмжин ажиллаж байна. Хандивлагчдын өгч байгаа санхүүгийн дэмжлэг нь Монгол Улсын хамгийн эмзэг бүлгүүдийг дэмжихийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтээс нийгмийн бүх гишүүд ашиг тус хүртэх баталгааг хангаасай хэмээн найдаж байна.
Уг нийтлэл нь анхлан НҮБ-ын Мэдээний вэб хуудсанд 2020 оны 7-р сарын 25-нд хэвлэгдсэн болно.