Хэвлэлийн мэдээ

Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт талууд гарын үсэг зурав

2022 оны тавдугаар сарын 20

  • Улаанбаатар хот -- Монгол Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Монгол дахь НҮБ-ын Удирдлагын багийн төлөөлөл оролцлоо.
UNSDCF launch
Тайлбар: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичигт гарын үсэг зурав
Зургийг: © UN RCO

Энэхүү баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б. Жавхлан, НҮБ-ыг төлөөлж Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар гарын үсэг зурж, Монгол Улсыг хүртээмжтэй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжил бүхий эрүүл, аюулгүй орчин, хууль дээдлэх ёс, хүний эрхийн харилцан шүтэлцээг хангасан улс болон хөгжихөд хувь нэмэр оруулан, хамтран ажиллахаа батламжлав.   

Монгол Улсад НҮБ-аас ирэх таван жилд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон эл баримт бичгийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой нягт уялдуулсан бөгөөд стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хүний хөгжил, сайн сайхан байдал, ногоон хүртээмжтэй, тогтвортой өсөлт, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэж тодорхойлжээ.

Арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг хэлсэн үгэндээ НҮБ‑тай хөгжүүлж буй олон жилийн идэвхтэй хамтын ажиллагаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглээд, НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн гол хэсэг болох “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” шинэ баримт бичиг нь манай улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшүүлсэн санал, санаачилгуудыг ажил хэрэг болгох, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулж буй үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг
Тайлбар: Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг
Зургийг: © UNRCO

Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй эдийн засаг, нийгэм, байгаль орчны хүчин зүйлсийг даван туулах хамтын үүрэг хариуцлагыг энэхүү баримт бичигт тодорхойлсныг онцолж, хэрэгжилтийг бүрэн хангахад НҮБ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тайлбар: Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б. Жавхлан

Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн улс орнуудын хамт үүрэг амлалт хүлээсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудын биелэлтийг дүгнэхэд найм хүрэхгүй жил үлдсэн энэ чухал цаг үед Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтран ажиллах шинэ стратегиийг тодорхойлсон эл баримт бичиг чухал ач холбогдолтойг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн үгэндээ онцлоод, нөр их хүч хөдөлмөр, хамтын ажиллагаа шаардсан эрхэм зорилгодоо Засгийн газар, оролцогч бусад талын идэвхтэй оролцоо, хүч чармайлт, тууштай дэмжлэгтэйгээр хүрэх боломжтойг тэмдэглэв.

Тайлбар: НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра

Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд НҮБ-ын системийн 23 байгууллага оролцож, хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн байна.

НҮБ-ын системийн байгууллагууд Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг нарийвчлан боловсруулахдаа хүний эрхэд суурилан хөгжих, “хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүй байх” үндсэн зарчмуудад тулгуурласан энэхүү суурь баримт бичигт үндэслэх бөгөөд баримт бичигт туссан алсын хараа, зорилгуудыг хангахад чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж, хамтын үр дүнд хүрэхийг зорино.

НҮБ дэвшүүлсэн зорилтуудаа бүрэн хангахын тулд техникийн туслалцаа үзүүлэх, чадавх бэхжүүлэх, шинэлэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлогын зөвлөгөө өгөх, хөгжлийн санхүүжилтийн шинэлэг хэлбэрийг эрэлхийлэх, түншлэлийг өргөжүүлэх  замаар оролцогч бүх талтай хамтран ажиллана.

Холбогдох хэвлэл мэдээллийн ажилтнууд:

ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Ж. Алтантуяа

Утас: 88086680

Email: altantuya.j@mfa.gov.mn

 

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Мэдээлэл, харилцааны ажилтан

Утас: 94111220

Email: Soyolmaa.dolgor@un.org

 

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ХААХОУС
Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
ОУХТ
Олон улсын худалдааны төв
ОУЦХБ
Олон улсын цахилгаан холбооны байгууллага
ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар
НҮБАНДЭЗНК
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс
НҮБ-Эмэгтэйчүүд
НҮБ-ын Жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
ХДХВ/ДОХ
ХДХВ / ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын хамтарсан хөтөлбөр
ЮНСТАД
Худалдаа, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурал
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБ-ын ГЭББ
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллага
НҮББОХ
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
МБГХТА
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба
НҮБ-ын ТҮА
НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба
НҮБСДХ
НҮБ-ын сайн дурын хөтөлбөр
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачилгад хамрагдсан бусад байгууллагууд

MOFA
Ministry of Foreign Affairs

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд