Монгол Улс дахь НҮБ-ын 2021 үр дүнгийн тайлан
2021 он бол Хөгжлийн тусламжийн хүрээг хэрэгжүүлсэн сүүлийн жил байсны зэрэгцээ Монгол Улс НҮБ-д Бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиосноороо НҮБ болон Монгол Улсын Засгийн газрын аль алины хувьд онцгой жил байлаа.
НҮБ-ын Удирдлагын баг нь ХТХ-ний хэрэгжилтийн үнэлгээг амжилттай зохион байгуулсны зэрэгцээ НҮБ-аас 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБ-ын ТХХАХ)-г боловсруулах суурь үндэслэл болох шинэ үеийн Монгол Улсын Төлөв байдлын шинжилгээг ч мөн хийлээ. НҮБ-ын ТХХАХ нь тус улсад 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын зүгээс хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрүүдийг төлөвлөн бодит ажил болгох үндсэн баримт бичиг байх бөгөөд уг баримт бичгийг боловсруулж саяхан дуусаад байна.
ХТХ-ний хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлтэд НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээний үндсэн гурван зорилтын хүрээнд дэвшүүлсэн арга хэмжээнүүд амжилттай хэрэгжсэн төдийгүй НҮБ нь үйл ажиллагаагаа тус улсад шинээр бий болсон нөхцөл байдал, онцгой байдлын үеийн урьдчилан тооцоолоогүй хэрэгцээ шаардлагад нийцсэн хариу арга хэмжээг авахад чиглүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн. Үүний хамгийн тод жишээ бол сүүлийн хоёр жилийн хугацаанд КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн НҮБ-ын хамтарсан үйл ажиллагаа юм.
Цөөн хэдэн жишээг дурдвал, НҮБ-ын зүгээс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 489081 хүүхдийг зайны сургалтад хамруулж, тус улсын нийт хүн амын 43 хувийг вакцинаар хангаж, 1726 эрүүл мэндийн байгууллага, 8610 эрүүл мэндийн ажилтанд дэмжлэг үзүүлэх зэргээр бодитой ажлуудыг хийлээ. Үүний үр дүнд Монгол Улс зорилтот бүлгийн хүн амынхаа 80 гаруй хувийг вакцинжуулалтад хамруулж, хоёроос дээш тооны тун вакцин хийлгэсэн хүн амынхаа вакцинжуулалтаар тэргүүлэгч орнуудын нэг болсон. Энэ нь хөгжиж буй улс орны хувьд том амжил билээ.
НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын дэмжлэг, төсөл хөтөлбөрийн үр дүнгийн тайланг хүлээн авна уу.