Хэвлэлийн мэдээ

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратегийг тодорхойлж байна

2021 оны арван нэгдүгээр сарын 02

Монгол дахь НҮБ, Монгол Улсын Засгийн газар НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн үйл ажиллагааны стратегийн хөтөлбөрийг боловсруулахаар хөгжлийн түншүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.


UNSDCF visioning
Тайлбар: UNSDCF Visioning workshop in full swing
Зургийг: © UN RCO

“НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” стратегийн баримт бичиг нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 онд санаачилсан НҮБ-ын хөгжлийн тогтолцооны шинэчлэлийн гол үндэс нь юм. Энэхүү стратегийн бичиг баримт нь тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хөгжлийн тэргүүлэх чиглэл төдийгүй саад тушаа болж буй сорилтуудыг тодорхойлоход НҮБ-ын Монгол дахь суурин болон суурин бус байгууллагуудын нэгдсэн байр суурийг илэрхийлэх болно.

Уг стратегийн баримт бичиг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалт болон урт хугацааны хөгжлийн Алсын Хараа 2050 бодлогын баримт бичигтэй нягт уялдсан байх ёстойг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра онцоллоо.

Тэрбээр, Монгол Улсад хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагааны стратеги нь “хөгжлийн тусламж”-аас Засгийн газар, хөгжлийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх “хөгжлийн хамтын ажиллагаа”-ны шат руу шилжиж буйг онцлон тэмдэглэв.


Тайлбар: Tapan Mishra, UN Resident Coordinator delivers opening remarks at the UNSDCF workshop
Зургийг: © UNRCO

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н. Анхбаяр хэлсэн үгэндээ 2021 онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож буйг онцлоод НҮБ-ын системийн шинэчлэлийн хүрээнд анх удаа боловсруулж буй НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги нь Монголын ард түмэнд хөгжлийн бодит үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзанна тавьсан илтгэлдээ Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бодлого тогтвортой байх тал дээр анхаарч буй бөгөөд аливаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцоллоо. Тэрбээр цааш нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хөгжлийн санхүүжилтын шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлэхэд анхаарч буйг тэмдэглэв.

Ийнхүү Монгол Улсыг тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн замаар урагшлахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөгжлийн стратегийн нэгдмэл алсын харааг тодорхойлохын тулд НҮБ Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг хөгжлийн бүхий л оролцогч талуудтай хэлэлцэж байна.


UNSDCF Workshop participants
Тайлбар: UNSDCF Workshop participants
Зургийг: © UNRCO

Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй НҮБ-ын хөгжлийн хамтын ажиллагааны алсын хараа, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэг 11 сарын 2-4-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБДАЭДК
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачилгад хамрагдсан бусад байгууллагууд

ADA
Austrian Development Agency

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд