Хэвлэлийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо

2023 оны гуравдугаар сарын 17

  • НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд стратегийн хяналт тавьж, удирдамж чиглэлээр хангах, зөвлөмж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Засгийн газар болон НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны эхний хуралдаан өнөөдөр боллоо.
UNSDCF JSC Meeting all

Хуралдаанаар 2017-2022 онуудад Монгол Улсад хэрэгжүүлсэн “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн үр дүнг дүгнэн хэлэлцэж, уг баримт бичгийг дуусгавар болголоо.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөрүүд нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050”  зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд дэмжлэг болсны зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилгод оруулах үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, тулгарсан сорилт, бэрхшээлийг даван туулахад чухал дэмжлэг болсон гэж дүгнэв.

jcs-all

Хуралдааны дараагийн хэсэгт Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт заасны дагуу ирэх таван жилд хэрэгжүүлэх шинэ стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлав.

2023 онд Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт дунд үедээ хүрч байгаа бөгөөд ирэх есдүгээр сард Нью-Йорк хотноо ТХЗ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад өнөөг хүртэл хүрсэн үр дүнг хэлэлцэх юм. Энэхүү чуулганыг угтан Монгол Улс ТХЗ-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар бэлтгэж байна.

khalid JSC
elaine JSC
Vinod JSC
JSC mtg

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

APDIM – UN ESCAP
Asian and Pacific Centre for the Development of Disaster Information Management
ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ХААХОУС
Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
ОУХТ
Олон улсын худалдааны төв
ОУЦХБ
Олон улсын цахилгаан холбооны байгууллага
ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар
НҮБ-Эмэгтэйчүүд
НҮБ-ын Жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
ХДХВ/ДОХ
ХДХВ / ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын хамтарсан хөтөлбөр
ЮНСТАД
Худалдаа, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурал
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБ-ын ГЭББ
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллага
НҮББОХ
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБДАЭДК
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
МБГХТА
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба
НҮБ-ын ТҮА
НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба
НҮБСДХ
НҮБ-ын сайн дурын хөтөлбөр
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачилгад хамрагдсан бусад байгууллагууд

MNG DFAT
Mongolia Department of Foreign Affairs and Trade
MPAW
Mongolian Pediatrics Association

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд