Хэвлэлийн мэдээ

Монгол оронд тохиож буй зудад нэрвэгдсэн малчдад туслах зорилгоор НҮБ-ын Яаралтай тусламжийн нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ.

2024 оны дөрөвдүгээр сарын 29

2024 оны 3-р сарын 25, Улаанбаатар хот. Монгол Улс дахь Хүмүүнлэгийн тусламжийн багаас зудтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх талаар гаргасан уриалгын дагуу Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад туслах зорилгоор НҮБ-ын Яаралтай тусламжийн нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын санхүүжилт олгоно. 

Herders spring quarter - Tapan's visit to Arkhangai
Тайлбар: Mrs Densmaa, a herder from Tsenkher soum, Arkhangai aimag.

Монгол Улс дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн баг нь нийт 200 мянга гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатайг судалж тогтоосон бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн эмзэг хэсэг болох 77 мянган иргэнд материаллаг болон бэлэн мөнгөн тусламж үзүүлэхээр зорин ажиллаж байна. Өнгөрсөн өвлийн зуднаар улсын хэмжээнд нийт 7,19 сая гаруй толгой мал хорогдож, олон мянган малчдын амьжиргаа доройтож байна.  Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаанд зудын хор уршиг малчдын амьжиргаа, ялангуяа тэдний үр хүүхдийн эрүүл мэнд, боловсролд наад зах нь гурав жил сөргөөр нөлөөлдөг болохыг дурьджээ. 

НҮБ-ын Яаралтай тусламжийн нэгдсэн сангийн хөтөлбөрийн хүрээнд хамгийн их хохирол амссан малчдын эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг дэмжин хамгаалах, хүнс, шим тэжээл, боловсрол зэрэг нэн шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. НҮБ-ын энэхүү хамтарсан хөтөлбөр нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гамшигтэй тэмцэх хариу арга хэмжээг дэмжиж байгаа бөгөөд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай эмзэг бүлгийн малчдад олон талын дэмжлэг туслалцаа болно гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра тэмдэглэв.

Энэхүү тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын системийн гурван байгууллага (ХХААБ – 700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан – 350 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сан – 500 мянган ам. доллар)-аар дамжуулан хүргэнэ. Уг дэмжлэгийн үр шимийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн 12,050 хүн хүртэнэ. 

Зорилтот малчин өрхийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн мөнгөн тусламж, хүнс, хэрэгцээт зүйлсийн эрхийн бичиг, сэтгэл зүйн зөвлөгөө болоод боловсрол, хүнс тэжээл зэргийг Монгол Улсын хэмжээнд зудад хамгийн хүндээр нэрвэгдсэн есөн аймгийн 72 сумдад хүргүүлнэ. 

Тухайлбал, 2,000 малчин өрхийн амьжиргааг сэргээхэд зориулж бэлэн мөнгөний тусламж олгоно. Монгол Улс дахь НҮБ-ын ХХААБ нь зудын эрсдэлийг даван туулах, мал сүргийг эрүүлжүүлэх зорилгоор 2 сая гаруй тун вакциныг тарааж байна. 

Тусламжийн багагүй хувийг хөдөө орон нутгийн малчин эмэгтэйчүүд, хүүхдүүдэд нэн шаардлагатай тусламж дэмжлэг хүргэхэд зарцуулна.

Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас 6,700 хүүхдэд зориулж олон төрлийн хүнсний нэмэлт тэжээл олгохын зэрэгцээ 3,300 гаруй жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хүнсний нэмэлт тэжээл олгоно.  Түүнчлэн 2,000 гаруй хүүхдийн суралцах боломжийг дэмжих сургалтын хэрэгсэлийг НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлнэ. 

НҮБ-ын Хүн амын сан нь гэр орноосоо алс хол сургуулийн дотуур байранд амьдарч байгаа 4,000 гаруй охид, эмэгтэйчүүд, өсвөр насны охидод эрүүл ахуй, эмэгтэй хүний нэн хэрэгцээт зүйлсийг агуулсан иж бүрдлийг нийлүүлж дэмжлэг үзүүлнэ. Байгалийн гамшиг, онцгой байдлын аюулд нэрвэгдсэн охид, эмэгтэйчүүд өөрийн оршин суугаа орон нутагтаа сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн аюулгүй орчныг бий болгоход НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгийн дийлэнх хэсэг нь чиглэнэ. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан нь хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, бие махбод, бэлгийн болон сэтгэл зүйн аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлд дэмжлэг үзүүлнэ.

НҮБ нь Монгол Улсад хүмүүнлэгийн нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр, уур амьгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тус улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ямагт дэмжин ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Д.Соёлмаа

НҮБ-ын СЗГ-ын - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн
И-мейл: Soyolmaa.dolgor@un.org

Ariunzaya Davaa

Д. Ариунзаяа

НҮБХС
Мэдээлэл харилцааны мэргэжилтэн
Erkhembayar Munkhbayar

М. Эрхэмбаяр

НҮБХАС
Мэдээлэл харилцааны зөвлөх
Khulan Bayarsaikhan

Б. Хулан

ХХААБ
Мэдээлэл харилцааны мэргэжилтэн
Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд