Гамшиг, уур амьсгалын эрсдэлийг удирдах чадавхын үнэлгээ
КАДРИ (CADRI-Гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл) нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд гамшгийн болон уур амьсгалын эрсдэлийг бууруулах зорилгоор улс орнуудын харилцан уялдаатай, нэгдсэн шийдлүүдийг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн НҮБ-ын тэргүүлэл бүхий дэлхийн түншлэл, хамтын ажиллагаа юм.
Энэхүү хэвлэмэл материалыг мэдлэг, мэдээлэл олгох болон арилжааны бус бусад зорилгоор зохиогчийн эрх эзэмшигчийн тусгай зөвшөөрөл авалгүйгээр бүхэлд нь эсвэл хэсэгчлэн ямар ч хэлбэр, хэрэгслээр ашиглах, хуулбарлах боломжтой. Нэгдсэн Үндэстний Байгууллага уг баримт бичгийг ашигласан аливаа хэвлэмэл материалын хуулбарыг хүлээн авахдаа талархах болно.
2023 онд зохион байгуулагдсан Монгол Улсын гамшгийн болон уур амьсгалын эрсдэлийг удирдах үндэсний ба орон нутгийн чадавхын үнэлгээний үр дүн, зөвлөмжийг тус тайланд тусган танилцуулж байна. Үнэлгээнд 2024 оны эхэн үеийн техникийн шинэчлэгдсэн мэдээллүүдийг нэмж тусгасан болно.