Хэвлэлийн мэдээ

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын чухал ашигт малтмалын санаачилгыг танилцууллаа

2026 оны нэгдүгээр сарын 29

Улаанбаатар хот – НҮБ-ын байранд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний төслийг танилцууллаа. 

Participants on critical minerals briefing workshop
Тайлбар: Чухал ашигт малмталын үйлдвэрлийг дэмжиж, тогтвортой хөгжлийг ахиулахыг уулзалтад оролцогчид хэлэлцэж байна.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиерден, ДГХБО-ын Олон улсын судалгааны төв (ОУСТ)-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар хамтран удирдсан энэхүү хуралд эрчим хүчний шилжилтийн салбарын хөгжлийн түншүүд болон гол оролцогч талууд оролцлоо.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд ашигт малтмалын баялгийг тогтвортой хөгжлийн хөшүүрэг болгон хувиргах нь нэн тэргүүлэх чиглэл бөгөөд хамтын хариуцлага хэвээр байна. Олон улсын хамтын нийгэмлэг нь зөвхөн ашигт малтмал олборлоход төдийгүй үнэ цэнийн сүлжээг бий болгох, инновацийг эрчимжүүлэх, эдийн засгийн ашигт ажиллагааг хүний ​​​​урт хугацааны хөгжилд хүргэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиерден нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэв. 

ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын чухал ашигт малтмалын салбарын хөгжилтэй хэрхэн уялдаж байгаа талаар оролцогчдод мэдээлэл өгөв. Тэрээр, энэхүү хөтөлбөр нь гишүүн орнуудын дэд бүтцийн өөрчлөлт, шинжлэх ухаан, технологийн хөгжил, хариуцлагатай хөрөнгө оруулалт, ашигт малтмалын үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих зорилготой хэмээн онцоллоо. 

НҮБ-ын Суурин зохицуулагч хариуцлагатай уул уурхайн зарчмууд нь олборлох салбарын хөгжлийн бүхий л алхмыг чиглүүлэх ёстойг цохон тэмдэглэв. Тэрээр,  

“Уул уурхай, ашигт малтмал олборлохоос өмнө нийгэм, байгаль орчны иж бүрэн нөлөөллийн үнэлгээг хийх нь тухайн бүс нутгийн биологийн олон янз байдал, усны нөөц, соёлын өв, хөдөө орон нутгийн иргэдийн сайн сайхан байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр эдийн засгийн боломжуудыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах гэдэг ойлголт эдийн засгийн хувьсалаас ангид бус, харин үндэс суурь юм” гэв.

Өнгөрсөн есдүгээр сараас хойш ДГХБО-ын ОУСТ нь “Чухал ашигт малтмалын үйлдвэрлэл ба тогтвортой хөгжил” хэмээх ДГХБО-ын дэлхийн санаачилгыг Монголын чухал ашигт малтмалын холбоо (МЧАМХ)-той хамтран боловсруулсан юм. 

“Чухал ашигт малтмал нь дэлхийн эрчим хүчний шилжилт, дижиталчлал, дэвшилтэт үйлдвэрлэлийн ирээдүйн гол цөм юм" гэж МЧАМХ-ны ерөнхийлөгч М.Дагва илтгэлдээ онцоллоо.

МЧАМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Сурахбаяр төслийн хүлээгдэж буй үр дүнг танилцууллаа. Тэрээр:

"ДГХБО нь чухал ашигт малтмалын шинээр гарч ирж буй дэлхийн сүлжээнд нэгдэж зөвхөн түүхий эд олборлогч бус боловсруулагч улс орнууд болох хэрэгтэй байгаа” гэв. 

Энэхүү төслийн хүрээнд ДГХБО-ын чухал ашигт малтмалын салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, худалдаа, тээвэр логистикийг сайжруулах, бүс нутгийн хэмжээнд чухал ашигт малтмалын үнэ цэнийн сүлжээ кластеруудыг хөгжүүлэх, салбарын хэмжээнд дэд бүтцийг бэхжүүлэх санхүүжилт, хөрөнгө оруулалтын механизмыг бий болгохыг зорьж байна. 

Ингэснээр, уг санаачилга нь гишүүн улс орнуудынхаа байгаль орчны тогтвортой байдал, нийгэм‑эдийн засгийн хөгжил, эдийн засгийн төрөлжилт болон дэлхийн хэмжээнд илүү гүнзгий интеграцид нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.

Jaap speaking at the ITT-LLDC Workshop
Тайлбар: НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн хурлыг нээж үг хэлэв.

 

МЧАМХ-ны ерөнхийлөгч М.Дагва чухал ашигт малтмалын салбарын тэргүүлэх чиглэлийг таницлуулж байна
Тайлбар: МЧАМХ-ны ерөнхийлөгч М.Дагва чухал ашигт малтмалын салбарын тэргүүлэх чиглэлийг таницлуулж байна
Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

UN-OHRLLS
United Nations Office of the High Representative for the Least Developed Countries, Landlocked Developing Countries and Small Island Developing States

Энэхүү санаачилгад хамрагдсан бусад байгууллагууд

AA
Arcadia Associates

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд