Аялал жуулчлал нь тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч юм. Энэ нь эмэгтэйчүүд, залуучуудын боловсрол, тэдгээрийг чадавхижуулахад хувь нэмэр оруулдаг.
Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр бид аялал жуулчлал дахь оролцоог хөхиүлэн дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах, соёлын харилцан ойлголцлыг сурталчлан таниулахад аялал жуулчлалын боломж чадварыг онцлон тэмдэглэдэг.
Аялал жуулчлал нь тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч юм. Энэ нь эмэгтэйчүүд, залуучуудын боловсрол, тэдгээрийг чадавхижуулахад хувь нэмэр оруулж, нийгэм, эдийн засаг, соёлын хөгжлийг цогцлоодог. Аялал жуулчлал нь тогтвортой хөгжил, хөгжил цэцэглэлтийн үндэс суурийг бүрдүүлдэг нийгмийн хамгааллын тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бид цэвэр, тогтвортой аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийж, салбарын эрчим хүчний хэрэглээг бууруулж, ялгаруулалтыг тэглэх арга замыг хэрэглээндээ нэвтрүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалах ёстой. Аялал жуулчлал зохистой ажлын байрыг бий болгохоос гадна хүлээн авагч улс орон, нутгийн иргэдэд үр өгөөжтэй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Засгийн газар, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид аялал жуулчлалын үйл хэргээ Тогтвортой хөгжлийн зорилтууд болон агаарын хэмийн өсөлтийг цельсийн 1.5 хэмд барих зорилтод нийцүүлэх ёстой. Энэ салбар болон хөгжиж буй жижиг арлын орнууд зэрэг аялан жуулчлахаар зорин очдог олон газруудын оршин тогтнох эсэх нь үүнээс хамаарч байна.
НҮБ-ын Далайн асуудлаарх энэ удаагийн бага хурал дэлхийн хамтын нийгэмлэг болон аялал жуулчлалын салбар 2024 он гэхэд хуванцар бохирдлын эсрэг хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ байгуулах амлалт өгсөн нь эхний чухал алхам юм.
Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Аялал жуулчлалын талаар дахин нэг эргэцүүлж, шинээр зохион бүтээж, илүү тогтвортой, цэцэглэн хөгжсөн, сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээе.