Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед Монгол Улсад айлчилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммедыг Монгол дахь НҮБ-ын хамт олон угтан авч байгаадаа баяртай байна. Хатагтай Мохаммед айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын нээлтийн ажиллагаанд оролцлоо, илтгэл тавьлаа.
Тайлбар: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг нар Дэлхийн эмэгтэйчүүдийн форумд оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг угтан авлаа.
Зургийг: © Office of the President
Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, сайд, олон улсын 20 орчим НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын төрийн бус байгууллага зэргийг төлөөлсөн зэрэг салбар салбарын эмэгтэй манлайлагчид оролцож, хүн төрөлхтний ногоон, чинээлэг ирээдүйд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг өсгөх, дэлхий даяар эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй боломж, сорилтуудыг шийдвэрлэх гарц шийдлийг хэлэлцэж байна. Жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хүчтэй дуу хоолой, манлайлагч хатагтай Мохаммед жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилтыг бүхий л асуудлын төвд үргэлжлүүлэн тавих хэрэгтэй гэдгийг чуулганы төлөөлөгчдөд хандан уриаллаа.
Тайлбар: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн Эмэгтэйчүүдийн форумын хүндэт төлөөлөгчдийн хамт
Зургийг: © НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
"Ирэх сард болох Ирээдүйн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болон Бээжин+30 хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх дөхөж байгаа энэ үед жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх зарчмуудыг ТХЗ-ын бүхий л салбарт тусгах нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна" гэж ЕНБД-ын Орлогч нээлтийн үгэндээ цохон тэмдэглэлээ.
Тайлбар: НҮБ-ын ЕНБД-ын Орлогч Амина Мохаммед Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлэв.
Зургийг: © UN RCO
Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирк Мусар нартай өндөр дээд хэмжээний уулзалт хийв.
Тайлбар: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүндэт зочин хатагтай Амина Мохаммедийг хүлээн авч уулзлаа
Зургийг: © UN RCO
Тайлбар: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын ЕНБД-ын Орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа
Тайлбар: НҮБ-ын ЕНБД-ын Орлогч Амина Мохаммед УИХ-ын эмэгтэй гишүүдийн хамт
Тэрээр мөн Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд зочилж, НҮБ-аас Монгол улсын хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үр дүнтэй танилцлаа. Мөн НҮБ-ын ажилтан, албан хаагчидтай уулзаж, тэдний сонирхсон асуултуудад хариулж, халуун дотно яриа өрнүүллээ.
Тайлбар: НҮБ-ын ЕНБД-ын Орлогч Амина Мохаммед Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд зочиллоо
Тайлбар: ОУХБ-ын Хөтөлбөрийн зохицуулагч П. Болормаа хүндэт зочиндоо Монгол дахь НҮБ-ын үйл ажиллагааны үр дүнгээс танилцуулж байна
Тайлбар: НҮБ-ын ЕНБД-ын Орлогч Амина Мохаммед Монгол дахь НҮБ-ын Удирдлагын багийн төлөөлөгчдийн хамт