Хэвлэлийн мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар 5 дугаар сарын 10–14-ний өдрүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ

2026 оны тавдугаар сарын 07

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар ноён Волкер Турк 2026 оны 5 дугаар сарын 10–11-нд Монгол Улсад, 5 дугаар сарын 12–14-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад тус тус албан ёсны айлчлал хийнэ.

Улаанбаатар хотноо Хүний эрхийн дээд комиссар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, холбогдох сайд нартай уулзалт хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн болон шашны байгууллагын төлөөлөл, тус улсад ажиллаж буй НҮБ-ын Удирдлагын баг, дипломат төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөжээ.

Дээд комиссар 2026 оны 5 дугаар сарын 11-ний Даваа гаригт хэвлэлийн хурал хийх ба зөвхөн хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагууд оролцоно. Уг хуралд бүртгүүлэх заавар, дэлгэрэнгүй мэдээллийг нэмэлтээр хүргүүлнэ.

Дээд комиссар 2026 оны 5 дугаар сарын 12-ны Мягмар гаригт Сөүл хотыг зорьж, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, технологийн салбарын төлөөлөгчид болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас дүрвэсэн иргэдтэй тус тус уулзалтууд хийнэ.

Тэрээр 2026 оны 5 дугаар сарын 13-ны Лхагва гаригт Сөүл хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн хуралд мөн итгэмжлэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно. Холбогдох мэдээлэл, бүртгэлийн зааврыг тухайлан хүргүүлнэ. 2026 оны 5 дугаар сарын 14-ний Пүрэв гаригт Дээд комиссар Гванжү хотод ажиллаж “5 дугаар сарын 18-ны Дурсгалыг хүндэтгэх” ёслолын арга хэмжээнд оролцон, Хүний эрхийн төлөөх Дэлхийн хотуудын форумд үг хэлнэ.

Дээд комиссар 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс Япон Улсад айлчилж, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, улмаар НҮБ-ын Удирдлагын багийн дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөжээ.

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд