Олон улсын цэвэр эрчим хүчний өдрийг тохиолдуулан энэхүү амжилтыг онцлон тэмдэглэж байна. Гэвч бидний өмнө сорилт бэрхшээл байсаар байна.
Чулуужсан түлшний эрэн үеийн төгсгөл ирэх нь гарцаагүй. Гэвч, улс орнууд энэхүү шилжилтийг түргэтгэхийн тулд яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй. Ингэснээр нь уур амьсгалын гүн хямралаас сэргийлж, хүн бүрийг цэвэр эрчим хүчээр хангаж, олон сая хүнийг ядуурлаас ангижруулах боломжтой.
Энэ жил улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад чиглэсэн амлалтуудаа улс үндэснийхээ эрчим хүчний хөгжлийн стратегитай уялдуулах таатай боломжийг олгож байна. Улс орнууд агаарын температурыг цельсийн 1.5 хэмд хязгаарлах дэлхий нийтийн зорилгод нийцүүлж уур амьсгалын төлөвлөгөөгөө үндэсний хэмжээнд шинэчлэн боловсруулж байна. Улмаар, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, чулуужсан түлшээс эрс татгалзаж, цэвэр эрчим рүү шилжиж, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх дэлхий нийтийн зорилтод хувь нэмрээ оруулах нь ёстой.
Их 20-ын бүлгийн орнууд хамгийн их боломж чадавхтай. Тийм ч учраас илүү их хариуцлага хүлээж, манлайлах ёстой. Улс орнуудын үүрэг хариуцлага нь нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй. Гэвч бүгд илүү их хичээл зүтгэл гаргах шаардлагатай.
Шинээр үүсэж буй зах зээл, хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад сэргээгдэх эрчим хүчний хувьсгалыг дэмжих санхүүгийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнд олон талт хөгжлийн банкуудын зээл олгох чадавхыг нэмэгдүүлэх, улмаар хөрөнгийн өндөр өртгийг бууруулах, өрийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх зэрэг асуудлууд урган гарч байна.
Олон улсын цэвэр эрчим хүчний өдрөөр цэвэр эрчим хүчний шилжилтийг тэгш хүртээмжтэйгээр хурдасгахаар хамтран ажиллацгаая!