Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ зорилтоо 100 орчим улс орон зарлаж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 30 дугаар Бага хурал (COP30)-ын бэлтгэл ажил эрчимжлээ.
2025 оны аравдугаар сарын 08
Нью-Йорк хот, 2025 оны 9-р сарын 24 - Ирэх Арваннэгдүгээр сард Бразилийн Белем хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 30 дугаар Бага хурал (COP30)-ынөмнөхөн 40 орчим улс орны төр, засгийн тэргүүн бүхий 100 гаруй улс орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтоо ахиулан шинэчилж, танилцуулан, эцэслэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон Бразил Улсын Ерөнхийлөгч Луис Игнасус Лула да Силва нарын зохион байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үеэр мэдэгдлээ.
Хуралдааныг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ “Шинжлэх ухаан үйлдэл хийхийг шаардаж байна. Хууль тогтоомж ч үүнийг тушааж байна. Эдийн засаг ч үүнийг тулгаж байна. Хүмүүс ч үүнийг уриалж байна” хэмээн мэдэгдэв.
Дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын томоохон хувийг бүрдүүлж буй улс орнуудын шинэ амлалт
Дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын гуравны хоёр хувийг бүрдүүлж буй Парисын хэлэлцээрт нэгдсэн 100 орчим улс орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаагаа түргэтгэх амлалт болох Үндэснийхээ тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн шинэ зорилтоо өргөн мэдүүлж, танилцууллаа. Дэлхийн хамгийн ихээр Хүлэмжийн хий ялгаруулагч орон болох БНХАУ, Нигери Улс зэрэг томоохон эдийн засагтай хэд хэдэн улс анх удаагаа бүх төрлийн бохирдуулагч хий болон нийт салбарыг хамруулан хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтоо зарлав. Бусад улс орнууд сэргээгдэх эрчим хүчинд шилжих зорилтууд, метан хийн ялгаруулалтыг хязгаарлах төлөвлөгөө, ойн санг хамгаалах стратеги, малтмал түлшний хэрэглээг үе шаттайгаар зогсоох арга хэмжээ зэрэг дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Эрчим хүчний шилжилтийг түргэтгэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой болохыг улс орны тэргүүн нар онцоллоо. Хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, алдагдал, хохирлыг бууруулах арга хэмжээг өөрсдийн ҮТХН-ийн зорилтод тусгах нь чухал болохыг онцлон тэмдэглэж, улс орнууд зорилгодоо хүрэх, цаашид илүү ихийг хийхийн тулд шаардагдах санхүүжилтийг цаг алдалгүй нэмэгдүүлэх хэрэгцээ байгааг онцоллоо.
Хурдасгалын арван жил Белемээс эхлэх ёстой
Өнөөдрийн өгч буй амлалтууд ахиц дэвшлийг харуулж байгаа хэдий ч дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд хүргэлгүй тогтоон барих зорилтод хүрэхэд шаардагдах санхүүжилтын болоод дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд амбицын зөрүү байсаар байгааг улс орны тэргүүн нар хүлээн зөвшөөрөв. НҮБ болон Бразил Улсын хамтран долоо хоногийн турш зохион байгуулсан Шийдлийн цуврал яриа хэлэлцүүлгийн үеэр эрчим хүч, тээвэр, аж үйлдвэрийн салбарыг нүүрстөрөгчөөс ангижруулах, ой модыг хамгаалах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай технологи, арга хэрэгслүүд хэдийнээ бэлэн болсныг онцлон тэмдэглэв. Өнөөгийн тулгарч буй асуудал бол хүрээгээ тэлж эрч хүчээ хурдасгах явдал юм. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 30 дугаар Бага хурал (COP30) болоход хэдхэн долоо хоног үлдээд байгааг тэмдэглээд, Ерөнхий нарийн бичгийн дарга ҮТХН-ийн шинэ зорилтоо эцэслэж амжаагүй байгаа бүх улс орнуудад хандан цаг алдалгүй эцэслэхийг уриалж, “Бразил Улсад болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 30 дугаар Бага хурал (COP30) нь биднийг зөв замд хөтлөх дэлхийн хариу арга хэмжээний найдвартай төлөвлөгөөг боловсруулж дуусгах ёстой”-г анхаарууллаа.
Уур амьсгалын асуудлаарх дээд түвшний уулзалтыг хааж Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед хэлэхдээ “Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн удирдагчид Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд шийдэмгий, тууштай хэвээр байгаагийн илэрхийлэл болж талцал хуваагдал, тодорхой бус байдал бий болсон үед ч нэгдэж чадлаа” хэмээн тэмдэглэв.
Шийдлийн яриа хэлэлцүүлэг
Уур амьсгалын асуудлаарх дээд түвшний уулзалтын өмнөх өдрүүдэд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хурдасгах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг иргэд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбох тодорхой шийдлүүдийг хэлэлцэх зорилгоор Уур амьсгалын асуудлыг шийдвэрлэх цуврал яриа хэлэлцүүлгийг НҮБ, Бразил Улс болон бусад талууд хамтран зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт засгийн газрууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, санхүүгийн удирдлагын төлөөлөл оролцож уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой дараах асуудлаар хэлэлцэж санал солилцлоо. Үүнд:
-
Дасан зохицох
-
Нийтийн дижитал дэд бүтэц
-
Эрт сэрэмжлүүлгийн систем, хэт халалт
-
Эрчим хүчний шилжилт
-
Санхүү
-
Аж үйлдвэрийн салбарыг нүүрстөрөгчөөс ангижруулах
-
Мэдээллийн үнэн зөв, бүрэн байдал
-
Метан
-
Төрийн бус оролцогч талууд
-
Халуун орны ширэнгэн ой дахь байгуулам