2022 оны 4-р сарын 2 -- Аутизмыг таниулах дэлхийн өдрөөр бид аутизмтай хүмүүст хүртээмжтэй, тэгш, тогтвортой ертөнцийг бий болгох амлалтаа дахин баталцгаая.
НҮБ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн дагуу аутизмтай хүмүүсийн нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох эрхийг дэмжин ажилладаг билээ.
Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх амлалт өгсөн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь хүмүүс, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэм, эдийн засаг, улс төрийн оролцоог хангах замаар тэгш бус байдлыг бууруулах үүрэг амлалтыг илэрхийлдэг. Гэсэн хэдий ч, одоо хүртэл аутизмтай олон хүмүүс тусгаарлагдсан, гадуурхагдсан байдалтай, хамт олон, байгууллага, тэр бүү хэл орон гэртээ ч тусаарлагдмал хэвээр амьдарч байна.
Ковид-19 цар тахлын улмаас сургууль, гэр орон, нийгмийн үйлчилгээ тасалдах буюу багассанаар эдгээр тэгш бус байдлын нэлээд нь улам бүр хурцдав. Хөгжлийн бэрхшээлтэй, түүний дотор аутизмтай хүмүүсийн эрх, тэдгээрийн ирээдүй, сайн сайхан байдлыг цаашдын хөгжил дэвшлийн салшгүй хэсэг гэдгийг бид баталгаажуулах ёстой.
Үүний шийдэл нь аутизмтай хүмүүст илүүтэй олон нийтэд түшиглэсэн дэмжлэг үзүүлэх явдал юм. Мөн бид аутизмтай оюутнуудад өөрсдийн сонгосон боловсролоо эзэмших боломж олгодог хүртээмжтэй боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрүүдийг бий болгох ёстой. Мөн бид аутизмтай хүмүүсийг нийгэмд бие даан амьдрахад шаардлагатай технологийн шийдлүүдийг гаргах хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдгээрийн төлөөллийн байгууллагуудтай идэвхтэй зөвлөлдөх явдал эдгээр хүчин чармайлтын төвд байх ёстой.
Аутизмыг таниулах дэлхийн өдрөөр бид аутизмтай хүмүүст хүртээмжтэй, тэгш, тогтвортой ертөнцийг бий болгох амлалтаа дахин баталцгаая.