Улаанбаатар, 2025 оны 11-р сарын 3 – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Эрчим хүчний яамтай хамтран, Тогтвортой хөгжлийн зорилгын хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү бодлогын санал нь цэвэр, хүртээмжтэй, тэгш эрчим хүчний шилжилт, шинэчлэлийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх үндсэн чиглэл болж буйгаар онцлог юм.