Оролцоо 2026 оны нэгдүгээр сарын 12 Act Now - Ирээдүйнхээ төлөө #ЯгОдоо үйлдье! Боломжийг бүтээ. Хүссэн ирээдүйгээ хүлээх хэрэггүй. Харин бид түүнийг #ЯгОдоо бүтээж чадна! Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бодитоор хэрэгжүүлэх цаг #ЯгОдоо Сайн сайхан өөрчлөлтийн төлөөх дэлхий нийтийн хөдөлгөөнд хүн бүр нэгдэх боломжтой. Ирээдүйг бүтээх хүч таны гарт! #ЯгОдоо үйлдээрэй! #ActNow
Оролцоо 2025 оны есдүгээр сарын 25 НҮБ-ын төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэе! НҮБ-ын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Дэлхийн 193 улсыг нэгтгэсэн НҮБ-тай танилцах, НҮБ-ын үнэт зүйлс, зорилгыг дэмжиж, оролцохыг хүссэн сургууль, багш, сурагчдыг 10 сарын 20-24-ний өдрүүдэд тэмдэглэх “НҮБ-ын 7 хоног” аянд нэгдэж, сургууль дээрээ НҮБ-тай танилцах хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалж байна.
Оролцоо 2025 оны есдүгээр сарын 17 НҮБ-ын 80 жилийн ойг хамтдаа тэмдэглэе! Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Даян дэлхийд энх тайван тогтоож, хүний эрхийг хамгаалж, хөгжил дэвшлийг хамтран тунхагласан НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болсон 10 дугаар сарын 24-ны өдрийг “НҮБ-ын өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Оролцоо 2023 оны есдүгээр сарын 07 Тогтвортой хөгжлийн зорилгын төлөө ҮЙЛДЛЭЭРЭЭ НЭГДЬЕ! 2023 оны 9 сарын 7-ны өдөр: Монгол Улсын иргэд, байгууллага, хамт олон, олон нийтийг нийгмийнхээ сайн сайхан, хөгжил цэцэглэлт хийгээд эх дэлхийгээ тогтвортой ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулж, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд ҮЙЛДЛЭЭРЭЭ нэгдэн, оролцохыг уриалж байна.
Оролцоо 2020 оны гуравдугаар сарын 19 Таны дуу хоолой хүчтэй. НҮБ-ын 75 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд НҮБ нь ирэх 25 жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохын тулд дэлхийн улс орнуудын ард түмний дуу хоолойг сонсож байна. Та санал бодлоо хуваалцаарай.