7 оны есдүгээр сарын 2023 - 29 оны есдүгээр сарын 2023
Тогтвортой хөгжлийн зорилгын төлөө ҮЙЛДЛЭЭРЭЭ НЭГДЬЕ!
2023 оны 9 сарын 7-ны өдөр: Монгол Улсын иргэд, байгууллага, хамт олон, олон нийтийг нийгмийнхээ сайн сайхан, хөгжил цэцэглэлт хийгээд эх дэлхийгээ тогтвортой ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулж, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд ҮЙЛДЛЭЭРЭЭ нэгдэн, оролцохыг уриалж байна.
Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд
FAO, ILO, IOM, RCO, UN-Habitat, UNDP, UNFPA, UNICEF, UNIDO, WHOТогтвортой хөгжлийн зорилго
Холбоо барих
unrcomongolia@un.orgБайршил
Энэ төслийн тухай
2023 оны 9 сарын 7 - 9 сарын 30: Жил бүрийн есдүгээр сард хуралддаг НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганы үеэр улс орнуудыг ТХЗ-ын төлөөх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалсан кампанит аян өрнүүлдэг. Энэхүү аяны хүрээнд 2030 он гэхэд дэлхий нийтээрээ хүн төрөлхтөний сайн сайхан, тогтвортой хөгжлийн төлөөх нэг тэрбум гаруй санаачилгыг өрнүүлэхийг НҮБ-аас уриалж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганы үеэр Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн талаарх Дээд хэмжээний чуулга уулзалт 9 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болно.
Дэлхийн улс орнууд бүх нийтээр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хөтлөх Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ)-ыг 2030 гэхэд хэрэгжүүлэхээр амлалт өгсөн. Эдгээр зорилгуудын хэрэгжилтийг 2030 онд дүгнэх хүртэл 7 жил үлдээд байна. Гэвч, өнөөгийн хурд, ахиц дэвшил хэвээр байх аваас дэлхий нийтээр эдгээр зорилгуудыг бүрэн хангах боломжгүй болохыг НҮБ-аас анхааруулсан билээ. Энэхүү үндэсний чуулганыг угтан, Монгол Улсын иргэд, байгууллага, хамт олон, олон нийтийн анхаарлыг Тогтвортой хөгжлийн зорилгуудад хандуулж, эдгээр зорилгуудыг хэрэгжүүлэхэд нэгдэн, оролцохыг уриалсан мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.
Та ТХЗ-ын төлөө хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ? Та хэрхэн НЭГДЭХийг хүсэж байна вэ?
Та болон танай хамт олон:
- Өөрийн сонгосон ТХЗ-ын хүрээнд олон нийтэд, эсвэл зорилтот бүлэгтээ хандсан арга хэмжээ зохион байгуулах, шинэ санаачилга өрнүүлж, бусдыг уриалан дуудаж болно. Дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлсэн жишиг санаачилгын талаар мэдээлэл авах холбоос: https://act4sdgs.org/take-action/ https://www.un.org/en/actnow (англи хэл дээр)
- Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санаачилга, арга хэмжээнийхээ талаар өөрсдийн мэдээллийн сувгуудаараа хуваалцаж, олон нийтийн хүртээл болгоорой. Ингэхдээ дараах түлхүүр үгсийг (#hashtag) ашиглаж, хамт олон, үе тэнгийнхэн, гэр бүл, найз нараа энэхүү санаачилгад нэгдэхийг уриалан дуудаарай. #Act4SDGs #UniteToAct #ActNow #ТХЗ #ҮйлдлээрээНэгдье Мөн Монгол дахь НҮБ-ыг @tag хийгээрэй. @UNMongolia
- Хэрэгжүүлсэн санаачилга, арга хэмжээ, үйл ажиллагаагаа ТХЗ-ын төлөөх Дэлхийн нийтийн санаачилгын бүртгэлд бүртгүүлж, дэлхийн нийтийн хөдөлгөөнд нэгдээрэй. Бүртгүүлэх холбоос: Global Map of SDG Actions