НҮБ-ын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Дэлхийн 193 улсыг нэгтгэсэн НҮБ-тай танилцах, НҮБ-ын үнэт зүйлс, зорилгыг дэмжиж, оролцохыг хүссэн сургууль, багш, сурагчдыг 10 сарын 20-24-ний өдрүүдэд тэмдэглэх “НҮБ-ын 7 хоног” аянд нэгдэж, сургууль дээрээ НҮБ-тай танилцах хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалж байна.