Илтгэл
Эх дэлхийн цагт нэгдэхийг уриалсан НҮБ-ын ЕНБД-ын уриалга
2023 оны гуравдугаар сарын 25
Эх дэлхийн цаг буюу Гуравдугаар сарын 25-ны өдөр 20:30 минутаас эхлэн нэг цагийн турш бүх гэрлээ унтраана уу.
Жил бүр тэмдэглэдэг Эх дэлхийн цагаар дэлхийн олон зуун хотод сая сая хүмүүс гэрлээ унтрааж хэвшсэн билээ.
Энэ бол эх байгалиа энэрэн хайрлах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаагаа үлэмж эрчимжүүлэх, эх дэлхийгээ аврахад дуудсан хүн төрөлхтөний хамтын уриалга юм.
Энэ нь хүмүүн бидний өлгий болсон эх дэлхийгээ хамгаалж, ирээдүйгээ хойч үедээ өвлүүлэхэд хүн бүрийн хүлээх үүрэг, хариуцлагыг сануулж буй хэрэг юм.
Хором, цаг бүр үнэ цэнтэй.
Гуравдугаар сарын 25-ны өдөр 20:30 минутаас эхлэн нэг цагийн турш бүх гэрлээ унтраана уу.
Түнэр харанхуйг гэтлэн эх дэлхийн хүн бүрийн төлөө гэгээлэг, тогтвортой ирээдүйг цогцлооё!
Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд
Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд
НҮБ
Нэгдсэн Үндэстний Байгууллага