Илтгэл
Хорин жилийн тэртээх нисдэг тэрэгний осолд үрэгдсэн НҮБ-ын ажилтнуудын гэгээн дурсгалд
2021 оны нэгдүгээр сарын 14
20 жилийн өмнө НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнууд, УИХ-ын гишүүн болон сурвалжлагчид зэрэг есөн хүн нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амиа алдсан билээ.
Одоогоос хорин жилийн өмнө буюу 2001 оны 1 сарын 14-ний өдөр Увс аймгийн Малчин сумын нутагт зудын гамшгийн нөхцөлтэй танилцаж, үнэлгээ хийж явсан НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнууд, УИХ-ын гишүүн болон гадаад, дотоодын сурвалжлагчид зэрэг есөн хүн нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амиа алдсан билээ.
Монгол Улсыг бүхэлд нь хамарсан хорин жилийн тэртээх зудын гамшигт өртсөн ард түмэнд туслах хүмүүнлэгийн үйлсэд зүтгэж, ажил үүргээ гүйцэтгэж яваад гамшигт ослоор алтан амиа алдсан НҮБ-ын Олон улсын Хүмүүнлэгийн хөтөлбөрийн ажилтан Сабине Мэцнэр-Штрак, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн ажилтан Маттю Гирвин, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Б.Баярмаа нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, Монгол дахь НҮБ-ын ажилтнууд нэг минут дуугаа хурааж хүндэтгэл үзүүллээ.
НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ: “Хүн бүрийн төлөө илүү сайн сайхан дэлхийг бий болгох гэсэн эрхэм зорилго, итгэл үнэмшлийнхээ төлөө зүтгэж явсан журмын нөхдийнхөө үнэлж баршгүй их золиосыг өнөөдөр бид хүндэтгэлтэйгээр дурсан санаж байна” гэв.
Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд
Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд
ХҮХЗГ
НҮБ-ын Хүмүүнлэгийн Үйл Хэргийг. Зохицуулах Газар
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан