Хэвлэлийн мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласанд хүндэтгэл үзүүлж, бусад улс орнуудыг энэ жишээг дагахыг уриалав

2022 оны наймдугаар сарын 09

  • Улаанбаатар хот Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Антонио Гутеррeш, Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулж чадсаныг сайшаав.   

President of Mongolia H.E U.Khurelsukh welcomed UN Secretary-General
Тайлбар: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг албан ёсоор угтан авав.
Зургийг: © UN RCO / G. Erdenetuya

“Бусад улс орнууд Монгол Улсын жишээг дагаж цөмийн зэвсгээс ангид дэлхийг бий болгоно гэж найдаж байна” гэж НҮБ-ын тэргүүн ноён Гутерреш тэмдэглэв.

Монгол Улсын ардчилсан засаглалыг төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлэхээс эхлээд Монгол Улсын хөгжилд тууштай хувь нэмэр оруулж ирсэн НҮБ болон НҮБ-ын тэргүүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархаж буйгаа илэрхийллээ.

НҮБ-ын ЕНБД Гутерреш, Монгол Улс бол “энх тайвны бэлгэ тэмдэг” улс юм гэж онцлоод, НҮБ-ын үйл ажиллагаанд улам бүр чухал хувь нэмэр оруулж буй “эрхэм түнш” орон гэдгийг онцлон тэмдэглэв.

НҮБ-ын ЕНБД Монгол Улсад хийж буй айлчлал нь Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойтой давхцаж байна. Монгол Улс нь нэг хүнд ногдох энхийг сахиулагч алба хаагдчын тоогоороо хамгийн өндөрт тооцогддог улс юм.

ЕНБД Монголын энхийг сахиулагчид хүнд хэцүү талбарт энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж буйд хүндэтгэл үзүүллээ.  


SG with B.G Bolor
Тайлбар: НҮБ-ын ЕНБД А. Гутеррешийг Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид, хүүхэд залуусын төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд угтан авлаа. Тэдний дунд Монгол Улсаас ЭСА-нд оролцогч анхдагч эмэгтэй алба хаагчдын нэг, Монголын анхны Бригадын генерал Г. Болор байлцав.
Зургийг: © UN RCO / B. Rentsendorj

Олон талт харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын гүйцэтгэж буй үүрэг  

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг НҮБ-ын тэргүүн нар Монгол Улс, НҮБ-ын хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцлээ.  

Ноён Гутерриш хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлсэн үгэндээ, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга гарган, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад бүтээлч хувь нэмэр оруулагч болохын төлөө Монгол Улсын гаргаж ирсэн хүчин чармайлтыг сайшаав. Тэр дундаа, “Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь "Бидний нийтлэг зорилго" илтгэлд миний тусгасан тэргүүлэх зорилтуудын нэг мөн. Энэхүү яриа хэлэлцээнд залуучуудын дуу хоолойг оролцуулсан нь  надад урам зориг өгч байнаь" хэмээн ноён Гутерриш хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.  

Сайд Б.Батцэцэг, Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ дахин нотлов. Тодруулбал, Монгол Улсын санаачилгаар байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй дэмжлэг үзүүлдэг, мэдлэг, инновацийн төв болгон бэхжүүлж, хөгжүүлэхэд НҮБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэв.

Ноён Гутерреш “Монгол Улс далайд гарцгүй байж болох ч яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны бүтээлч гадаад бодлого нь гүүр болж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал байр суурь эзэлдэг” гэж онцлон тэмдэглэлээ.


SG and FM
Тайлбар: НҮБ-ын ЕНБД А. Гутерреш, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг нар
Зургийг: © MFA

Мод тарьж ургуулах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга мөн 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ноён Гутерреш нар Улаанбаатар хот дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монголын энхийг сахиулагчид, хүүхэд, залуучуудын хамт мод тарилаа.

Tree planting at the national park SG and President
Тайлбар: НҮБ-ын ЕНБД, Монгол Улсын Ерөнхийлөгч нар 1 тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хүүхэд, залуучууд, энхийг сахиулагчдын хамт мод тарьлаа.
Зургийг: © UNRCO / B.Rentsendorj

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг 2030 он гэхэд нэг тэрбумаар тоологдох мод тарьж ургууах үндэсний аяныг эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэн чухал санаачилгыг НҮБ-ын тэргүүн сайшаав.

Ноён Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ мод тарих, ойжуулах нь цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах хамгийн үр дүнтэй арга замуудын нэг гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр “1 тэрбум мод” үндэсний аянд идэвхтэй оролцож буй Монголын нийт иргэд, олон нийт, тэр дундаа залуучууддаа талархаж буйгаа илэрхийлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга тэрээр байгалийн нөөцийн тогтвортой менежментээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын үзүүлж буй үлгэр жишээг сайшааж, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн боломжуудыг бий болгож, сэргээгдэх эрчим хүчний салбарт манлайлагч байх асар их нөөц бололцоо байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улс мөн зэсийн нөөцөө дагасан сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд томоохон тоглогч болох боломжтой.

Монгол Улс өөрийн зэсийн нөөцөөрөө сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч байж, эдийн засгийн боломжуудыг бий болгохын зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдлаа хангах боломжтой орон гэдгийг НҮБ-ын тэргүүн онцоллоо.  

НҮБ-ын байраар зочлов: “Нэг НҮБ”  зарчмыг хэрэгжүүлэх нь

НҮБ-ын ажилтнууд байгууллагын тэргүүнээ хүндэтгэн хүлээн авлаа. Тэрээр НҮБ-ын үйл ажиллагааны үр шимийг хүртсэн, төсөл хөтөлбөр хамрагдсан иргэдийн төлөөлөлтэй халуун дотно яриа хөөрөө өрнүүлж, мөн Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэр үеэр НҮБ-ын Удирдлагын баг НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг газар дээр нь бодит ажил хэрэг болгож, тус улсад үр дүнтэй хэрэгжүүлэхээр зорин ажиллаж буйг онцоллоо.  

Хоёр талт уулзалтууд

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын дарга Г. Занданшатартай уулзалт хийж, Монгол Улсад хүний эрх, хууль дээдлэх ёс, ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагыг оролцооны талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ ноён Гутерришийг хүлээн авч уулзан, үдийн зоог барив. Ерөнхий сайд тэрээр Монгол Улсыг дижитал үндэстэн болгох томоохон зорилтынхоо талаар хуваалцсан бөгөөд энэ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх “Бидний нийтлэг зорилго”-ын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд