Хэвлэлийн мэдээ

Хүчээр сураггүй алга болгохын эсрэг НҮБ-ын хороо Монгол Улсын талаарх үр дүнг танилцуулав

2021 оны тавдугаар сарын 12

  • Тус хороо нь Монгол Улсын зүгээс дотоодын хууль тогтоомждоо хүчээр сураггүй алга болгох үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэрч, хохирогчийг хамгаалах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм байгуулах арга хэмжээ авсныг сайшаалаа.
people crossing
Зургийг: © OHCHR

Хороо тухай улсад хүчээр сураггүй алга болгох үйлдлийг гагцхүү хууль бусаар баривчилсан тохиолдолд хэмээн явцуу тодорхойлсон явцыг анхаарч үзжээ.

Үүнтэй уялдан уг хороо Монгол Улсад “хүчээр сураггүй алга болгох” гэсэн тодорхойлолтыг конвенцтой нийцүүлж, хууль тогтоомждоо зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай талаар зөвлөв. Мөн цэрэг, иргэн, төрийн алба, шүүгч, прокурор зэрэг бусдын эрх чөлөөг хязгаарлах, баривчлах, саатуулахад оролцдог аливаа этгээд - хууль сахиулах, аюулгүй байдал, тусгай албадын бүх бие бүрэлдэхүүнд конвенцын зүйл заалтын талаар тусгай сургалт зохион байгуулахыг Монгол Улсад уриалсан байна.

Дээр дурдсан үр дүнгийн талаар буюу албан ёсоор Дүгнэлт зөвлөмж гэх тайланг хорооны хурлын цахим сурвалжаас үзэх боломжтой.  

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Женев хот дахь НҮБ-ын Хүний эрхий дээд комиссарын газраас авна уу:

Вивиан Квок +41 (0) 22 917 9362 / vkwok@ohchr.org

Хэвлэл мэдээллийн алба +41 (0) 22 928 9855 / media@ohchr.org 

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд