Зохион байгуулагчид
RCOТогтвортой хөгжлийн зорилго
Холбоо барих
unrcomongolia@un.orgТогтвортой хөгжлийн зорилгын төлөө ҮЙЛДЛЭЭРЭЭ НЭГДЬЕ!
2023 оны 9 сарын 1 - 30
Жил бүрийн есдүгээр сард хуралддаг НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганы үеэр улс орнуудыг ТХЗ-ын төлөөх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалсан кампанит аян өрнүүлдэг. Энэхүү аяны хүрээнд 2030 он гэхэд дэлхий нийтээрээ хүн төрөлхтөний сайн сайхан, тогтвортой хөгжлийн төлөөх нэг тэрбум гаруй санаачилгыг өрнүүлэхийг НҮБ-аас уриалж байна.
Байршил
Энэ арга хэмжээний тухай
Дэлхийн улс орнууд бүх нийтээр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хөтлөх Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ)-ыг 2030 гэхэд хэрэгжүүлэхээр амлалт өгсөн. Эдгээр зорилгуудын хэрэгжилтийг 2030 онд дүгнэх хүртэл 7 жил үлдээд байна. Гэвч, өнөөгийн хурд, ахиц дэвшил хэвээр байх аваас дэлхий нийтээр эдгээр зорилгуудыг бүрэн хангах боломжгүй болохыг НҮБ-аас анхааруулсан билээ.
Иймд, улс орнуудыг ТХЗ-д хүрэх амлалтаа бататгаж, уг зорилгуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын чармайлтаа улам хурдасгахыг уриалж байна.
Жил бүрийн есдүгээр сард хуралддаг НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганы үеэр улс орнуудыг ТХЗ-ын төлөөх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалсан кампанит аян өрнүүлдэг. Энэхүү аяны хүрээнд 2030 он гэхэд дэлхий нийтээрээ хүн төрөлхтөний сайн сайхан, тогтвортой хөгжлийн төлөөх нэг тэрбум гаруй санаачилгыг өрнүүлэхийг НҮБ-аас уриалж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганы үргэлжлэл болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн талаарх Дээд хэмжээний чуулга уулзалт 9 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болно.
Энэхүү үндэсний чуулганыг угтан, Монгол Улсын иргэд, байгууллага, хамт олон, олон нийтийн анхаарлыг Тогтвортой хөгжлийн зорилгуудад хандуулж, эдгээр зорилгуудыг хэрэгжүүлэхэд нэгдэн, оролцохыг уриалсан мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.
Гол зорилго:
1. ТХЗ-ыг хангахад бүх нийтийн хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх
2. ТХЗ-ын төлөө үйлдэл, санаачилгыг хөхиүлэн дэмжих
3. ТХЗ-ын хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, санаачилга, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сайшаан дэмжих
ҮЙЛДЛЭЭРЭЭ НЭГДЬЕ!
Та ТХЗ-ын төлөө хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ? Та хэрхэн НЭГДЭХийг хүсэж байна вэ?
Та болон танай хамт олон:
- Өөрийн сонгосон ТХЗ-ын хүрээнд олон нийтэд, эсвэл зорилтот бүлэгтээ хандсан арга хэмжээ зохион байгуулах, шинэ санаачилга өрнүүлж, бусдыг уриалан дуудаж болно. Дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлсэн жишиг санаачилгын талаар мэдээлэл авах холбоос: https://act4sdgs.org/take-action/ https://www.un.org/en/actnow (англи хэл дээр)
- Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санаачилга, арга хэмжээнийхээ талаар өөрсдийн мэдээллийн сувгуудаараа хуваалцаж, олон нийтийн хүртээл болгоорой. Ингэхдээ дараах түлхүүр үгсийг (#hashtag) ашиглаж, хамт олон, үе тэнгийнхэн, гэр бүл, найз нараа энэхүү санаачилгад нэгдэхийг уриалан дуудаарай. #Act4SDGs #UniteToAct #ActNow #ТХЗ #ҮйлдлээрээНэгдье Мөн Монгол дахь НҮБ-ыг @tag хийгээрэй. @UNMongolia
- Хэрэгжүүлсэн санаачилга, арга хэмжээ, үйл ажиллагаагаа ТХЗ-ын төлөөх Дэлхийн нийтийн санаачилгын бүртгэлд бүртгүүлж, дэлхийн нийтийн хөдөлгөөнд нэгдээрэй. Бүртгүүлэх холбоос: Global Map of SDG Actions
Эх дэлхийн төлөө, нийгмийнхээ сайн сайхан, тогтвортой хүртээмжтэй хөгжлийн төлөө эерэг өөрчлөлтийг авчрах тэрбумаар тоологдох дэлхий нийтийн сайн дурын хөдөлгөөнд нэгдэхийг Та бүхэнд уриалж байна.
Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулганаар Монгол Улс ТХЗ-ын төлөөх үүрэг амлалтаа дахин бататгалаа
Есдүгээр сарын 18 - 19-нд болох Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улс ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд гаргасан үр дүн, ахиц дэвшлээ тайлагнах юм.
Иймд, Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран уг дээд хэмжээний чуулганыг угтан Монгол Улс дахь ТХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний хурдасгуурыг хэлэлцэж батлах “Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулган”-ыг 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.