Зохион байгуулагчид
FAO, RCO, UNDP, UNFPA, UNICEFТогтвортой хөгжлийн зорилго
Холбоо барих
unrcomongolia@un.orgСеминар: Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй олон улсын тогтворгүй байдлын нөлөө
“Монгол Улсын нийгэм - эдийн засагт үзүүлж буй олон улсын тогтворгүй байдлын нөлөө” судалгааны танилцуулга, семинар
Байршил
Энэ арга хэмжээний тухай
Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ цаг үед түүхий эдийн үнэ, хүнс, эрчим хүч, санхүүгийн зах зээлд гарсан цочрол нь эдийн засгаа сэргээх шинэ бодлогоо хэрэгжүүлж буй Монгол Улсын хувьд томоохон сорилт болж байна.
Эдийн засгийн уналтын үр дагаврын эсрэг авах арга хэмжээгээ тодорхой болгох нь эмзэг бүлгийн иргэд хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн хувьд цаашид эрсдэлд орох мөн бизнесийн үйл ажиллагаа, тогтвортой, хүртээмжтэй эрчим хүчний эх үүсвэртэй болох зэрэг эрсдэлүүдээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын Хүн амын сан хамтран НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд олон улсад үүсээд байгаа тогтворгүй байдлын Монгол Улсын нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн хэрэглээ, хүнсний хангамж, эрчим хүчний салбарт үзүүлэх нөлөөллийг үнэлэх судалгааны ажлыг энэ оны 2 дугаар хагасаас эхлэн хийж байна.
Олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн түншүүд макро эдийн засгийн нөлөөллийг илүү судалж байгаа бөгөөд НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа энэхүү үнэлгээ нь жижиг дунд үйлдвэрлэл, өрх, эмзэг давхаргын амьжиргаанд энэхүү тогтворгүй байдал хэрхэн нөлөөлж байгааг дэлгэрэнгүй судалж, бодлогын зөвлөмж өгөх зорилготой юм. Судалгааны дүгнэлт, зөвлөмжүүд Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Хэзээ: 2022 оны 11-р сарын 21-ний Даваа гарагийн 13 цагт
Хаана: Новотел Зочид Буудлын 4-н давхарт
Оролцогчид: НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра
Эдийн, засаг хөгжлийн дэд сайд С. Наранцогт
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин зохицуулагч Илейн Конкиевич
Мэргэжлийн судалгааны байгууллагууд ба хөгжлийн түншүүд
* * *
Дэлгэрэнгүй мэдээлэл: О. Эрдэнэсүх ( erdenesukh.otgonbayar@undp.org, +9909 6434)