Зохион байгуулагчид

RCO

Тогтвортой хөгжлийн зорилго

Ядуурлыг устгах
Өлсгөлөнг устгах
Эрүүл мэндийг дэмжих
Чанартай боловсролыг дэмжих
Жендерийн тэгш байдлыг хангах
Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах
Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох
Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх
Тэгш бус байдлыг бууруулах
Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих
Хариуцлагатай хэрэглээг дэмжих
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах
Хуурай газрын эко системийг хамгаалах
Энх тайван, шударга ёсыг цогцлоох
Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх

Холбоо барих

soyolmaa.dolgor@un.org
10 оны есдүгээр сарын 2022

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” ӨДӨРЛӨГ

SDG Open Day banner

Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, улмаар эдгээр зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг энэ 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Д. Сүхбаатарын талбай”-д зохион байгуулна.

ҮНДЭСЛЭЛ

Тогтвортой хөгжлийн 169 зорилт бүхий 17 зорилго нь 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх талаарх дэлхийн улс орнуудын удирдагчдын үүрэг амлалтыг бататгасан бүх нийтийн зорилго юм.

Монгол Улс Тогтвортой зорилгыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны орнуудын нэг юм.  Монгол Улсын Их Хурлаас 2020 онд дэлхий нийтийн энэ зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан билээ. Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлснээр “Алсын хараа 2050”-ыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт хангагдах боломж бүрдэх юм. 

Тогтвортой хөгжлийн зорилгын мэдлэг ойлголт нь хүн бүрд хамааралтай бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төр, иргэн, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагууд зэрэг бүх талын оролцоо, идэвх санаачилга чухал юм.    

Иймд Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг Монгол дахь НҮБ, Эдийн засаг хөгжийн яам, Нийслэлийн ЗДТГ болон бусад түншүүдийн хамт 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Д. Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Нээлттэй өдөрлөгт оролцогчдод Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ололт амжилт болон нийгэмд тулгарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэр, сайн туршлагаа олон нийтэд сурталчлан танилцуулах боломж олгоно. Ингэснээр иргэд, олон нийт, байгууллага, хамт олонд сайн жишиг түгээх, байгаль орчин болон хүнд ээлтэй зан үйл, амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, төлөвшүүлэхийг зорьж байна. 

ЗОРИЛГО

  • Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах: ТХЗ-ын талаарх сонирхолтой контент, мэдээллийг хүргэснээр олон нийт, ялангуяа хүүхэд залуучуудын ТХЗ-ын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;
  • Сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, урамшуулах: ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй байгууллага, хамт олон, хувь хүний санаачилга, сайн туршлагыг олон нийтэд танилцуулах, сайн үйлсийг хөхиүлэн дэмжих 
  • Уриалан дуудах: ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд хүн бүр, айл өрх, албан байгууллага, хамт олны оролцоо, дэмжлэг, хувь нэмрийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

ЗОРИЛТОТ БҮЛЭГ

Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд 5000 гаруй хүн биечлэн ирж, олон тооны үйл ажиллагаа, хөтөлбөртэй танилцах, оролцох боломжтой бөгөөд өдөрлөгийн өмнөх болон дараах мэдээллийн аянаар дамжуулж 100,000 гаруй хүнд мэдээлэл хүргэхийг зорьж байна. 

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, санаачилга, сайн туршлагаа танилцуулах 100 гаруй байгууллагыг тус өдөрлөгт оролцуулах боломжтой. 

ОРОЛЦОГЧИД  

  • Төрийн байгууллагууд;
  • Иргэний нийгмийн байгууллагууд; иргэдийн сайн дурын хөдөлгөөн
  • Хувийн хэвшлийн байгууллагууд;
  • Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд;
  • Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд;
  • Олон улсын байгууллагууд;
  • Хүүхэд, залуучуудын төлөөллийн байгууллагууд;
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд. 

ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭР

  • Оролцогч байгууллага, хамт олонд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, бүтээгдэхүүн, шийдэл, санаачилгаа олон нийтэд танилцуулах боломж олгоно. 
  • Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод ТХЗ-ын 17 зорилгууд эсвэл багц зорилгуудаар ангилсан 3x3м эсвэл 2x2м хэмжээтэй асар, эсвэл асар доторх зай, талбайг үнэ төлбөргүй хангана. 
  • Өдөрлөгийг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн, экологид ээлтэй, хог хаягдалгүй, ногоон ул мөр үлдээсэн, хүний хөгжил, оролцоог дэмжсэн арга хэмжээ болгох үүднээс оролцогчдыг аль болох мэдээллийн технологийн давуу талд суурилсан, бүтээлч байдлаар танилцуулга, мэдээллээ хүргэнэ.
  • Өдөрлөгт оролцогч иргэд, олон нийтийг үйл ажиллагаандаа татан оролцуулсан, хүртээмжтэй оролцоог хангах байдлаар цаашдаа тогтвортой хөгжилд чиглэсэн амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэхэд түлхүү анхаарна. 

ОРОЛЦОГЧИЙГ БҮРТГЭХ ХЭЛБЭР, ХУГАЦАА

  • Өдөрлөгт оролцохыг сонирхогч байгууллага нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөрт багтаан бүртгүүлнэ.
  • Бүртгэл 8 сарын 19-ний өдөр хаагдлаа. 
  • Оролцогчдод зориулсан мэдээлэл өгөх, техникийн зөвлөгөөнийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын байранд зохион байгуулна. 

ОРОЛЦОГЧДЫГ БҮРТГЭХ ШАЛГУУР

  • ТХЗ-д нийцсэн байх: Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нягт уялдсан мэдээлэл, танилцуулга байх (ТХЗ-ын аль зорилгод чиглэсэн үйл ажиллагаа, сайн туршлага, шийдлийн талаарх танилцуулгаа 300 үгэнд багтааж, 5 хүртэлх зураг, эсвэл 5 мин видео танилцуулга зэргээр баримтжуулж, өргөдөлд хавсаргах).
  • Үр нөлөө: Танилцуулах төсөл хөтөлбөр, санаачилга, бүтээгдэхүүн, шийдлийн үр нөлөө аль болох өргөн хүрээг хамарсан, далайцтай, ач холбогдолтой байх (Тоон үзүүлэлт, тайлан, шагнал урамшуулал зэрэг зохих нотолгоог хавсаргах).
  • Хүртээмжтэй байх: Олон нийт, ялангуяа хөгжлөөс хоцрогдох магадлал бүхий эмзэг бүлгийн иргэдийн хэрэгцээ, оролцоог хангахад чиглэсэн, үр дүнг нь нийтээр хүртэлх боломжтой үйл ажиллагаа, сайн туршлага, шийдлийг санал болгох, танилцуулах.
  • Оролцоог хангасан байх: Олон талын төлөөлөл, оролцоог хангасан байх, боломжтой бол зорилго, чиглэл нэгтэй, хамтран ажилладаг байгууллага, хамт олныг нэгдмэл байдлаар оролцох (асар, талбайн хүрэлцээг бага болохыг харгалзан үзэх).
  • Зорилтот бүлэг: Нийгмийн олон төрлийн бүлгүүдэд чиглэсэн байх. 
  • Бүтээлч оролцоо, иргэд, олон нийтийн идэвхтэй харилцаа: Зорилтот бүлэгт чиглэсэн мэдээллээ бүтээлч байдлаар, оролцогчид, зочид өөрсдөө биечлэн оролцох, ярилцах, суралцах боломж бүхий идэвхтэй харилцааг бий болгох.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

  • Асар, талбайн доторх танилцуулга, мэдээлэл, үйл ажиллагааг тухайн оролцогч байгууллага, иргэн  хариуцна. 
  • Асарт байршуулах үзэсгэлэн танилцуулгын бүрэн бүтэн байдал, тээврийн болон зохион байгуулалттай холбоотой бусад зардлыг  оролцогч тал хариуцна. 
  • Бүртгүүлсэн оролцогчдод зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь хүргүүлнэ.
  • Өдөрлөгийн төв тайз дээр танилцуулга, мэдээлэл хийх хүсэлтэй бол бүртгэлийн өргөдөлд дурдаж, хүсэлтээ илэрхийлж болно. 
  • Зохих шалгуурын дагуу зохион байгуулах комисс шийдвэрлэнэ. 
  • Бүртгүүлсэн байгууллагын өргөдлийг зохион байгуулах комисс танилцаж, зохих шалгуурын дагуу шийдвэрлэнэ. Ингэхдээ, аль болох олон салбар, байгууллагын төлөөлөл байхыг харгалзан үзнэ. 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

НҮБ-ын агентлагуудын төлөөлөл

Эдийн засаг хөгжлийн яам

Гадаад харилцааны яам

Нийслэлийн засаг даргын тамгын газар 

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Холбоо барих: 

ТХЗ өдөрлөгийн зохион байгуулагч, зөвлөх Б.Тэнгис

Утас: 99928572

Имэйл: jvtengis@gmail.com; tengis@newmeta.mn

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Мэдээлэл харилцааны ажилтан Д.Соёлмаа

Утас: 94111220 

Имэйл: soyolmaa.dolgor@un.org

ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Цогзолмаа

Утас -89020974 

И-мэйл: tsogzolmaa.s@med.gov.mn

МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул

Утас: 99106084

Имэйл: oyunzul@mongolchamber.mn

Байршил

Улаанбаатар
Жанжин Д. Сүхбаатарын талбай
14200 Улаанбаатар
Mongolia
10 оны есдүгээр сарын 2022

Энэ арга хэмжээний тухай