Эрхэм хүндэт Та бүхэнд,
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд тэмдэглэдэг Дэлхийн эрүүл мэндийн өдрийн мэнд хүргэе!
Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Хүн бүрт илүү тэгш, эрүүл ертөнцийг бий болгохын төлөө” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд эрүүл мэндийн тэгш бус байдлыг арилгаж, тэгш байдлыг дэмжих арга хэмжээг даруй хэрэгжүүлэхийг уриалж байна.
Эрүүл мэндийн тэгш байдлыг дэмжинэ гэдэг нь тэгш бус байдлыг устгахад чиглэсэн шийдвэр гаргах юм.
Эрүүл мэндийн үр дүн зөвхөн эмчилгээний үр дүнгээр хязгаарлагдахгүй, бидний амьдрах, сурах, ажиллах орчноос хамаардаг.
Тиймээс эрүүл мэндийн тэгш байдлыг сайжруулахын тулд олон нийт өөрсдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө шийдвэр гаргахад оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Ковид-19-ийн цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн болон эрүүл мэндийн тогтолцоо томоохон сорилтуудтай тулгарч байгаа бөгөөд нийгмийн тэгш бус байдалд огцом өөрчлөлтүүд гарч байна.
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд, ялангуяа шийдвэр гаргах үйл явцад тэгш бус байдлыг бууруулах дуу хоолойг тусгах, хүн төвтэй хандлагыг баримтлах хэрэгтэй байна. Мөн амьдралын шинэ хэв маягт шилжихэд олон нийт хамтдаа тэргүүн шугаманд байх нөхцөлийг хангах шаардлагатай.
Нийгмийн болон эрүүл мэндийн тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоо нь голлох үүрэгтэй юм.
Эрүүл мэндийн тэгш бус байдлыг шийдвэрлэхэд энгийн бөгөөд өвөрмөц арга байхгүй. Арга хэмжээний ололт амжилт, байнгын дүн шинжилгээ, цогц төлөвлөгөө нь ирээдүйд өөрчлөлтийг авчрах чухал ач холбогдолтой.
Тэгш бус байдалтай тэмцэхэд болон бүх хүнд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нөхцөлийг хангахын тулд юуны өмнө хэн тусламж үйлчилгээнээс орхигдож байгааг мэдэх нь нэн чухал юм.
Засгийн Газар, Эрүүл мэндийн яам тэгш байдлыг хангахуйц эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд, мөн өөрчлөлт шинэчлэлд чиглэсэн олон талт арга хэмжээг тасралтгүй хичээл зүтгэл гарган хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэмээр байна.
Та бүхний хичээл зүтгэл Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд хөшүүрэг болж, эрүүл мэндийн тэгш байдлыг дэмжихэд нэн чухал үндэс суурь нь болж байна.
ДЭМБ нь Монгол Улсын “Хүн бүрт илүү тэгш, эрүүл ертөнцийг бий болгох” хүчин чармайлтыг дэмжихэд бэлэн байна.
Баярлалаа.