Хэвлэлийн мэдээ

Монгол Улс дур зоргоор саатуулахаас хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авсан бөгөөд цаашид энэхүү арга хэмжээг үргэлжүүлэх шаардлагатай гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна.

2022 оны аравдугаар сарын 14

УЛААНБААТАР/ЖЕНЕВ (2022 оны 10-р сарын 14) – Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоонд дур зоргоор саатуулахаас хамгаалах эрхийг хангах тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан ч энэ эрхийг бүрэн дүүрэн эрхэмлэн бататгахын тулд цаашид арга хэмжээ авах шаардлагатай байгаа тул зогсолтгүй урагшлах нь чухал гэж НҮБ-ын шинжээчид өнөөдөр мэдэгдэв.

Тайлбар: Дур зоргоор саатуулах асуудлаарх НҮБ-ын шинжээчдийн ажлын хэсгийн гишүүн Элина Штайнерте Монгол Улсад хийсэн ажлын айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтийг танилцуулж байгаа нь
Зургийг: © Б. Хаш-Эрдэнэ / НҮБСЗГ

НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн төлөөлөгчид сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар олон шинэчлэл хийснийг сайшаахын зэрэгцээ шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал онцгой тохиолдол гэхээсээ илүү жирийн үзэгдэл хэвээр байгаа, мөн иргэдийг цагдаагийн байгууллагад хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг байдал

хэвшмэл байгааг хэлэв. 

Ажлын хэсэг тус улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд гаргасан албан мэдэгдэлдээ “Эрүүгийн мөрдөн байцаагч, прокурорууд асар их, хяналтгүй эрх мэдэл эдэлж байхад талуудын эрх тэгш байдлыг үл тоомсорлон шүүгдэгчдэд зохих эрх зүйн журмын бүхий л баталгааг хангаж өгөхгүй байгаа нь санаа зовоож байна” хэмээн тэмдэглэв. Цаашид энэ байдлыг хэрхэн өөрчлөн бэхжүүлэх талаар санал зөвлөмжийг Засгийн газарт уламжлав. 

“Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл, хүний эрхийг хамгаалагчдын тухай хууль батлагдсан, түүнчлэн урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болж байгааг бид сайшааж байна. Гэсэн хэдий ч эдгээр стратегийн шинж чанартай шийдвэрийг үр дүнтэйгээр амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай, учир нь хуулийг зохих ёсоор хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргах ёстой байдаг” гэв. Шинэ болон дагнасан шүүхүүд байхгүй, боловсон хүчний хомсдол, ажлын хэт их ачаалал зэргээс үүдэн шүүхийн тогтолцоо асар их дарамтад орж байгааг шинжээчид хэлж байв. 

“Энэ байдал нь шүүгчид хэрэг тус бүрийг нарийвчлан авч үзэж хангалттай цаг зориулж өмгөөлөгчийн гаргасан үндэслэл, нотлох баримтад зохих ёсоор анхаарал хандуулах боломжийг хомсдуулж  прокурорын хүсэлтийг л хүлээн авах сонголт хийхэд хүргэдэг байж болзошгүй юм”. Зарим гэмт хэрэг нь хууль тогтоомжид, тэр дундаа Ковид-19-ийн тархалттай тэмцэхэд ашиглагдаж байсан заалтуудыг оновчтой бус тайлбарласан эсвэл зохих ёсоор тодорхойлогдоогүй байна. 

"Эдгээр нь хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулах, ялангуяа тэдний стратегийн хөгжлийн төслүүдийг эсэргүүцэж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, цуглаан, эвлэлдэн  нэгдэх эрх чөлөөг хязгаарлахад ашиглагдаж болзошгүйд анхаарал хандуулж байна" гэж шинжээчид хэлэв. 

Ажлын хэсэг Монгол Улс архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх өргөн хүрээтэй асуудалтай тэмцэж байгааг дурдаад энэ асуудалд эрүүл мэнд, нийгмийн үүднээс, тухайлбал, олон нийтэд суурилсан эмчилгээ хийх замаар хандахыг Засгийн газарт зөвлөжээ. Эрх чөлөөг нь хасч албадах, аюулгүй байдал, хууль сахиулах байгууллага, албан тушаалтнуудад гол хариуцлагыг хүлээлгэх нь учир дутагдалтай гэв.

Айлчлалын хүрээнд 10-р сарын 3-наас 14-ний хооронд Ажлын хэсгийн гишүүн Элина Штайнерте, Мэттью Гиллетт нар төрийн албан хаагчид, шүүгч, прокурор, хуульчид, иргэний нийгмийн төлөөлөгчид болон бусад оролцогч талуудтай уулзав. Тэд 21 байгууламжид очиж, эрх чөлөөгөө хасуулсан 65 орчим хүнтэй ярилцлага хийсэн байна. 

Ажлын айлчлалын эцэслэсэн тайланг 2023 оны есдүгээр сард Хүний эрхийн зөвлөлд танилцуулна. 

Төгсөв.

Дур зоргоор сатуулах асуудал хариуцсан Ажлын ажлын хэсгийг 1991 онд хуучнаар Хүний эрхийн комиссоос дур зоргоор эрх чөлөөг хасах хэргийг шалгах зорилгоор байгуулсан. Орогнол хүсэгчид болон цагаачдыг захиргааны журмаар саатуулан хорих асуудлыг хариуцуулах зорилгоор Ажлын хэсгийн бүрэн эрхийг Комисс тодруулж, өргөжүүлсэн. 2019 оны есдүгээр сард Хүний эрхийн зөвлөлөөс  Ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээг баталгаажуулж, дахин гурван жилээр сунгасан. Ажлын хэсэг нь дэлхийн янз бүрийн бүс нутгийг төлөөлсөн хараат бус таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй:

Хатагтай Мириам Эстрада-Кастило (Эквадор; Тэргүүн-Илтгэгч), ноён Мумба Малила (Замби; Дэд дарга); Хатагтай Элина Штайнерте (Латви); Хатагтай Прия Гопалан (Малайз); болон ноён Мэттью Гиллетт (Шинэ Зеланд). 

Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн мэдээллийн сан.

Ажлын хэсэг нь Хүний эрхийн зөвлөлийн Тусгай журам гэж нэрлэгддэг ажлын хэсэг юм. НҮБ-ын Хүний эрхийн тогтолцооны бие даасан шинжээчдийн хамгийн том байгууллага болох Тусгай журам нь Хүний Эрхийн Зөвлөлийн дэлхийн өнцөг булан бүрийн сэдэвчилсэн асуудлууд эсвэл тухайн улс орны тодорхой нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд бие даасан баримт илрүүлэх, хянах механизмын ерөнхий нэр юм. Тусгай журмын мэргэжилтнүүд сайн дурын үндсэн дээр ажилладаг; Тэд НҮБ-ын ажилтан биш бөгөөд ажлынхаа төлөө цалин авдаггүй. Тэд ямар ч төр, байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар ажилладаг. 

НҮБ-ын Хүний эрх, Улсын танилцуулах хуудас — Монгол Улс

Ажлын хэсэгтэй холбоотой хэвлэл мэдээллийн талаарх лавлагаа авахыг хүсвэл Хатагтай Люси Виерсматай (lucie.viersma@un.org); Хатагтай Маргарита Нечаева (margarita.nechaeva@un.org); Ноён Франциско Альфонзо (francisco.alfonzo@un.org) холбогдоно уу. Эсвэл hrc-wg-ad@un.org хаягаар бичнэ үү.

НҮБ-ын бусад бие даасан шинжээчидтэй холбоотой хэвлэл мэдээллийн талаарх лавлагаа авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу: Жереми Лоренс (jeremy.laurence@un.org); Ренато де Соуза (renato.rosariodesouza@un.org) эсвэл Дариша Индрагуптха (dharisha.indraguptha@un.org

НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээчидтэй холбоотой мэдээг Twitter @UN_SPExperts хуудаснаас дагаж мөрдөөрэй.

Та нийгмийнхээ сайн сайхны төлөө санаа зовж байна уу? Тэгвэл өнөөдөр хэн нэгний эрхийн төлөө ТУУШТАЙ ТЭМЦЭЭРЭЙ.

#Standup4humanrights болон http://www.standup4humanrights.org вэб хуудсаар зочилно уу. 

 

Ажлын хэсэг тус улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд гаргасан албан мэдэгдлийг бүрэн эхээр нь татах линк

 

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд