Breadcrumb Нүүр / Мэдээлэл / Видео / Зудад өртсөн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна Видео Зудад өртсөн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна 2024 оны зургаадугаар сарын 11 Өнгөрсөн 2023-2024 оны өвөлжилт хүндэрч, нийт нутгаар зуд тохиосны улмаас 7.4 сая гаруй мал хорогдож, олон мянган малчин өрх малгүй болж, амьжиргаа нь доройтсон. НҮБ-ын Суурин зохицуулагчийн удирдлага доор Монгол Улс дахь Олон улсын Хүмүүнлэгийн тусламжийн багаас зудад өртсөн малчдад дэмжиж туслахаар нийт 10.6 сая гаруй ам. долларын тусламж босгож, малаа алдсан, эмзэг бүлгийн малчдад хүргүүлж байна. Өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Хэнтий аймгуудад НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра өнгөрсөн 5 сард ажиллаж, малаа алдаж, амьжиргаа нь дордсон малчидтай уулзаж, хүмүүнлэгийн тусламж хүрсэн эсэх, цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, эрсдэлд бэлэн байх, урьдчилан сэргийлэх талаар ярилцсан талаарх видео сурвалжлагыг хүлээн авна уу.