Зохион байгуулагчид

RCO

Тогтвортой хөгжлийн зорилго

Ядуурлыг устгах
Өлсгөлөнг устгах
Эрүүл мэндийг дэмжих
Чанартай боловсролыг дэмжих
Жендерийн тэгш байдлыг хангах
Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах
Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох
Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх
Тэгш бус байдлыг бууруулах
Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих
Хариуцлагатай хэрэглээг дэмжих
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах
Хуурай газрын эко системийг хамгаалах
Энх тайван, шударга ёсыг цогцлоох
Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх

Холбоо барих

soyolmaa.dolgor@un.org
15 оны наймдугаар сарын 2022 - 29 оны наймдугаар сарын 2022

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН МАНЛАЙЛАГЧ” УРАЛДААН

Үндэслэл

Тогтвортой хөгжлийн 169 зорилт бүхий 17 зорилго нь 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх талаарх дэлхийн улс орнуудын удирдагчдын үүрэг амлалтыг бататгасан бүх нийтийн зорилго юм. Монгол Улс нь ТХЗ-уудыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхдагч улсын нэг бөгөөд Дэлхий нийтийн энэ зорилгуудад үндэслэн ойрын ирээдүйд улс орноо хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон “Алсын хараа - 2050” стратегийн бодлогын баримт бичгийг Монгол Улсын Их Хурал баталсан билээ.

ТХЗ-ууд нь нийгмийн бүхий л хэсгийг хамарч хүн бүрийн хүчин чармайлтаар хэрэгжих зорилгууд юм. ТХЗ-уудад хүрэхийн тулд Засгийн газар, хөгжлийн түншүүд, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн хөдөлгөөн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувь хүмүүс гээд бүх талын оролцоо нэн чухал.

Тиймээс Монгол Улс дахь НҮБ, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын захирагчийн албатай хамтран “ТХЗ-уудын нээлттэй өдөрлөг”-ийг 2022 оны 9-р сарын 10-нд зохион байгуулахаар ажиллаж байна. Тус өдөрлөгийн хүрээнд “ТХЗ-уудын манлайлагч” шалгаруулах уралдааныг зохион байгуулах ба энэхүү арга хэмжээ нь иргэдийн дундах “ТХЗ-ууд” болон “Алсын Хараа -2050” баримт бичгийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сайн санаачлага, туршлагыг таниулан сурталчлах, урамшуулах, санаачлагуудыг холбох болоод нэгтгэх зорилготой юм.

Зорилго

“ТХЗ-ын манлайлагч” шалгаруулах уралдааны гол зорилго нь “ТХЗ-ууд” болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг, “Алсын хараа-2050”-ыг олон нийтэд таниулан сурталчлах, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд манлайлж буй байгууллага, хамт олон, хувь хүнийг урамшуулан дэмжиж, бусдад үлгэр дууриал болохуйц сайн туршлага, шинэлэг санаачлага, төсөл, хөтөлбөр болоод бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Уралдааны ангилал болон шагнал

Тус уралдаан нь “ТХЗ-ууд” болон “Алсын хараа -2050”-ын хүрээнд өнгөрсөнд болоод өнөөдөр үргэлжлэн буй сайн санаачлага, туршлага, төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүнийг шалгаруулж, сурталчилна. Арга, хэмжээ дараах ангилалтай байна. Үүнд:

  1. ТББ, ИНБ
  2. Хувийн хэвшил
  3. Боловсролын байгууллагууд
  4. Иргэн, хувь хүн

Шагнал: Уралдаанд эхний байруудад шалгарсан сайн туршлага, санаачлага, хөгжлийн шийдэл, төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүнийг ХБНГ Улсын Бонн хотноо зохион байгуулагдах “SDG Action Award” олон улсын тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлнэ. Дэлгэрэнгүй: https://sdgactionawards.org/.

Шалгаруулалтын ерөнхий сэдэв болон шалгуур үзүүлэлтүүд

“ТХЗ-уудын манлайлагч” арга, хэмжээ дараах ерөнхий сэдвийн хүрээнд явагдах буюу арга, хэмжээнд оролцогчийн бүтээл, санаачлагууд дараах сэдвүүдийн хүрээнд байна.

  • Хүний сайн сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр – хүмүүсийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, аз жаргалтай амьдрахад дэмжлэг болохуйц
  • Эх дэлхийгээ хайрлан хамгаалахад оруулсан хувь нэмэр – байгаль орчинд ээлтэй байх, экологийн тэнцвэрийг хадгалах, тогтвортой хэрэглээг нэвтрүүлэхэд дэмжлэг болохуйц
  • Сайн засаглал, ил тод байдлийг бэхжүүлэх, Хүний эрхийг дээдлэх хүрээнд оруулсан хувь нэмэр – сайн засаглал, авилга, хээл хахуулийг бууруулах, арилгах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, Хүний эрхийг дээдлэхэд дэмжлэг болохуйц 
  • Хамтын ажиллагаа, энх тайван, эв найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр – “ТХЗ”-уудыг болон “Алсын хараа-2050” -ыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн, олон нийтийг уриалан хамруулсан байх

Шалгуур үзүүлэлтүүд: Арга, хэмжээнд ирүүлсэн бүтээл, санаачлага нь дараах ерөнхий шалгуур үзүүлэлтүүдээр 0-10 гэсэн оноогоор үнэлэгдэнэ. Үүнд:

  • Үр нөлөө: Тогтвортой хөгжлийн аль нэг зорилгод нийцсэн, шалгуур үзүүлэлтийг нь хангасан  санаачилга нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд болон хувь хүний амьдралд ямар бодитой эерэг нөлөө үзүүлсэн, хэн шууд ашиг тусыг нь хүртэж, хичнээн хүнд, эсвэл нийгмийн аль бүлэгт хүрсэн зэргийг тодорхой танилцуулсан байх. Санаачилгын үр дүнд хүмүүсийн амьдралд авчирсан эерэг өөрчлөлт, эсвэл хууль тогтоомж, бодлого, тэдгээрийн хэрэгжилтэд оруулсан өөрчлөлт зэргийг бататгах бодит үр дүнг харгалзан үзнэ.
  • Арга барил:  Энэхүү санаачилга нь юугаараа шинэлэг, дэвшилтэт буюу тэсрэлт авчирахуйц өөрчлөлтийг авчирсан, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын ямар нэг асуудлыг шийдвэрлэхүйц шинэ санаачлага мөн эсэх. Мөн хөгжлөөс орхигдох магадлал бүхий эмзэг бүлгийн хүмүүсийг хэрхэн оролцуулсан, тэдний сайн сайхан, хүртээмжтэй орчныг бий болгосон эсэхийг харгалзан үзнэ.
  • Тогтвортой, цаашид өргөжүүлэх боломжтой эсэх: Энэхүү бүтээл, санаачилгыг цааш нь орон нутаг, улс үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, сайн туршлагыг хуваалцах боломжтой эсэх. Уг санаачилгыг хэдийн түгээн дэлгэрүүлж, цар хүрээг нь өргөжүүлсэн эсэх. Түүнчлэн бүтээл, санаачлага нь цаашид тогтвортой үргэжлэх болоод санхүүжилтийн хувьд бие даасан, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой эсэхийг харгалзан үзнэ.
  • Хамрах хүрээ: Бүтээл, санаачлага нь өргөн цар хүрээнд хэрэгжиж байгаа эсэх, хэр олон хүнд хүртээл болж, тэднийг хамруулж чадаж байгаа эсэх, хэр олон сум, аймаг, хот, бүсийг хамран хэрэгжиж байгааг харгалзан үзнэ.

Шагналд нэр дэвшүүлсэн материалыг Зохион байгуулагчдын төлөөллөөс бүрдсэн комисс шалгаруулна. Ингэхдээ, аль болох олон салбар, чиглэлийн төлөөллийг сонгохыг эрмэлзэнэ. Оролцогч өөрийн бүтээл, санаачлага, төсөл, хөтөлбөр болон бүтээгдэхүүнээ нь зөвхөн дээрх дөрвөн ангиллын аль нэгэнд ирүүлэх ба нэгээс олон ангилалд ирүүлэхгүй. Нэг оролцогч хоёр хүртэлх санаачилгаар нэр дэвших эрхтэй. Хэрэв аль ангилалд ирүүлэх талаар эргэлзэж байвал та тодорхой тайлбартайгаар илгээж болно.

Оролцогчид

  • Монгол Улсын иргэн, ТББ, ИНБ, хувийн хэвшил, боловсролын байгууллагууд
  • НҮБ-ын салбар байгууллагууд болон тэдгээрийн санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд оролцох боломжгүй
  • Төрийн байгууллагууд оролцохгүй

Хугацааны хамрах хүрээ

Уралдаанд ирүүлж буй санаачлага, хөгжлийн шийдэл, төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүн нь 2015 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжсэн байна. Хэрэгжүүлсэн хугацаанаас үл хамааран санал, санаачлагын бодит үр нөлөөг харуулсан байх шаардлагатай. Харин төслийн шатанд буй санаачилга, төслийг шалгаруулалтад оруулахгүй.

Арга хэмжээг зарлах, шалгаруулах хугацаа

  • Өргөдөл хүлээн авах хугацаа: 2022 оны 8 дугаар сарын 15-наас 8 сарын 29-ний өдөр:
  • Шалгаруулалт хийх хугацаа: 2022 оны 8 сарын 30-наас 9 сарын 5-ны өдөр:
  • Шалгарсан нэр дэвшигчдэд “ТХЗ-ын Манлайлагч” шагнал гардуулах ёслол:  2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 

Материал хүлээн авах хэлбэр:

https://forms.gle/qebGMQitthbWRQpp7

Байршил

Ulaanbaatar
Sukhbaatar Square
14200 Ulaanbaatar
Mongolia
15 оны наймдугаар сарын 2022 - 29 оны наймдугаар сарын 2022

Энэ арга хэмжээний тухай