Press Release

Дэлхийн шилдэг “Залуу энтрепренер” шагнал энэ жил экологид ээлтэй, ногоон бизнесийг шалгаруулна

26 April 2023

(Женева/Улаанбаатар) – НҮБ, Монгол Улсын Засгийн газраас хамтран зохион байгуулах олон улсын бага хурал хөгжиж буй орнуудын ногоон, тогтвортой шийдэл бүхий залуу энтрепренерүүдэд өөрсдийн бизнесийн санаагаа танилцуулж, санхүүжилт авах боломжийг олгож байна.

Залуу энтрепренерүүдийн бизнесийн санаа шалгаруулах уралдаан Женев дэх Олон улсын худалдааны төв (ОУХТ)-өөс зохион байгуулдаг Олон улсын экспортыг дэмжих форум (World Export Development Forum)-ын хүрээнд болдог. ОУХТ нь НҮБ болон Дэлхийн худалдааны байгууллагын хамтарсан байгууллага бөгөөд жижиг бизнесийг дэлхийн зах зээлтэй холбож өгөхөд гол чиглэдэг.

Энэхүү уралдаанд 35 хүртэл насны залуу бизнес эрхлэгчид өөрсдийн тогтвортой, шинэлэг, тойрог эдийн засаг ба/эсвэл ногоон эдийн засгийг дэмжсэн төслөөрөө өрсөлдөх боломжтой.  Уралдаанд оролцогч компани, аж ахуй нэгж нь аль нэг хөгжиж буй оронд албан ёсны бүртгэлтэй байхаас гадна залуучуудын санаачилж, удирдсан бизнес байх ёстой. (Оролцох боломжтой орнуудын жагсаалтыг eligible countries -аас харна уу).

Залуу энтрепренерүүдийн уралдаанд бүртгүүлэх линк.  Сүүлийн хугацаа 2023 оны 5 дүгээр сарын 10.

Шалгарсан 4 оролцогч (тэдний нэгийг Монгол Улсаас тодруулна) нь Бичил, жижиг, дунд бизнесийн олон улсын өдөр буюу 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатарт ирж Экпортыг дэмжих олон улсын форумын хүрээнд зохион байгуулах арга хэмжээнд бизнесийн санаагаа танилцуулна.  Шалгарсан оролцогч нь 5000 ам. долларын гарааны санхүүжилт авахаас гадна бизнес хөгжлийг дэмжих зорилго бүхий Google Старт хөтөлбөрт хамрагдах, ОУХТ-өөс зохион байгуулах бизнесийн санаа танилцуулах сургалт, нэмэлт санхүүжилт авах боломж олгож хөрөнгө оруулагчидтай холбож өгөх, ОУХТ-ийн мэдээлэл харилцааны арга хэмжээгээр дамжуулан олон улсад таниулах, Монголд бага хуралд оролцох зардлыг нь олгох зэрэг олон таатай боломжийн эзэн болох юм.

Энэ удаагийн арга хэмжээнд оролцогчдод Дэлхийн экспортын хөгжлийн форумын “Залуу энтрепренер”-ийн өмнөх 3 сонгон шалгаруулалтын ялагч буюу ОУХТ-ийн шилдэг оролцогчдын бизнесийг давхар танилцуулна. Байгальд ээлтэй ногоон худалдаа нь бага хурлын сэдэвтэй нийцэж, бодлого боловсруулагчдыг залуу энтрепренерүүдэд үзүүлэх дэмжлэгээ улам өргөжүүлж, улмаар тэдэнд байгальд ээлтэй илүү ногоон худалдааг хөхиүлэн дэмжих эдийн засгийн хөгжлийг чиглүүлэх зорилготой юм.

Дэлхийн экспортын хөгжлийн форумын “Залуу энтрепренер”-ийн өмнөх ялагчид 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон тэмцээнд түрүүлсэн Гана улсын агротех старт-ап АгроСента захирал Майкл Окансэй (Michael Ocansey); 2018 оны Замбиа Улсын Лусака хотод түрүүлсэн  Гана улсын сошиал энтерпрайз Dext технологийг санаачлагч Чарлес Офори Антипем (Charles Ofori Antipem), 2019 онд Этопийн Аддис Абаба хотод зохиогдсон тэмцээнд түрүүлсэн Өмнөд Африкийн дахин боловсруулах, хог хаягдлын менежмент Сиябонга (Siyabonga Tshabalala) нар юм.

ОУХТ-ийн “Дэлхийн онлайн залуу энтрепренер” (ITC Ye! Community)-ээс зохион байгуулсан “Залуу эко-пренер” (Youth Ecopreneur Awards)-ийн өмнөх ялагчид Уганда улсын “Innovex” нарны эрчим хүчний бизнесийн санааг дэвшүүлсэн Дуглас Багума, Энэтхэг улсын “recycleХ” хог хаягдал дахин боловсруулах компаний бизнесийн санаа дэвшүүлсэн Ведант Ганди, Доминиканы Бүгд Найрамдах Улсын хүнс үйлдвэрлэлийн санаа дэвшүүлсэн Лидиа Диаз нар юм.  

Ногоон, дижитал (цахим) худалдаагаар дамжуулан бизнесийг төрөлжүүлэх

Дэлхийн экспортын хөгжлийн форумын 2023 оны арга хэмжээ 6 дугаар сарын 26-29-ны өдрүүдэд “Ногоон худалдаагаар экспортыг төрөлжүүлье” сэдвийн дор өнөөгийн олон асуудал, хямралын нөхцөлд үр дүнтэй байх органик, дижитал (цахим), тогтвортой шийдлүүдийг хайхад чиглэнэ.  Бага хурлын сэдэв дэлхий нийтийн төдийгүй Ази-Номхон далайн бүс нутаг, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тустай худалдааны боломжуудад чиглэнэ. Монгол улс далайд гарцгүй хоёр дахь хамгийн том орон юм.

Монгол газарзүйн байршлын хувьд Европ, Азийн дунд байрладаг стратегийн чухал ач холбогдолтой орон тул дижитал (цахим) үйлчилгээг оруулан нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бизнес, үйлчилгээгээ өргөжүүлэх сайн боломж түүнд байгаа юм. Тус оронд жижиг бизнесийн салбар амжилттай хөгжиж байгаагийн дээр сургаж бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүст эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо их голлох байр суурьтай байдаг.

Бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраар ахлуулан Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБ-ын баг хамтран зохион байгуулна.

 

Нэмэлт мэдээллийн эх сурвалж:

“Дэлхийн экспортын хөгжлийн форум-2023”-ын талаар нэмэлт мэдээлэл: World Export Development Forum (WEDF) | ITC (intracen.org) -ээс авна уу.

“Дэлхийн экспортын хөгжлийн форум-2023”-д бүртгүүлэх бол: World Export Development Forum 2023: Mongolia (26-29 June 2023): Overview · Indico

Нэмэлт мэдээлэл www.intracen.org-ээс авна уу.  Twitter | Facebook | LinkedIn | Instagram дагах. Олон улсын худалдааны төвийн талаарх мэдээлэл –Дэлхийн худалдааны байгууллага (World Trade Organization) болон НҮБ (United Nations)-ын хамтарсан байгууллага.  ОУХТ нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засаг бүхий орнуудад жижиг, дунд бизнесийг дэмжиж, тэдний дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж ингэснээр Худалдааг дэмжих тусламж хөтөлбөр болон НҮБ-ын ТХЗ-уудын хүрээнд эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг.

Нэмэлт мэдээллийг www.intracen.org-ээс  авна уу.

Биднийг дагах:  Twitter | Facebook | LinkedIn | Instagram | Flickr

ОУХТ-ийн Ye! Community ын талаар товч мэдээлэл: залуу энтрепренерүүдэд тогтвортой амжилттай бизнес эрхлэн, өргөжүүлэхэд нь туслах зорилготой бөгөөд залуучууд, менторууд, байгаль хамгааллын зүтгэлтэн хүмүүсийг дэлхийн хэмжээний сүлжээнд нэгдэх, старт-ап арга хэрэгсэл, улс орны нөхцөл байдалд тохирсон заавар чиглэл, нөөц, арга хэмжээ, бизнесийн боломжуудтай болоход нь тусладаг.

Хэвлэл мэдээллийн багтай холбогдох:

Олон улсын худалдааны төв

Стратегийн мэдээлэл харилцааны ахлах ажилтан

Сузанна Пак

Цахим хаяг: pak@intracen.org

Утас: +41 22 730 0651

Гар утас: +41 79 667 4660

UN entities involved in this initiative

ITC
International Trade Centre

Goals we are supporting through this initiative