Тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа

Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй НҮБ-ын дэмжлэг туслалцаа

НҮБ болон түүний Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй түншлэгч байгууллагууд нь Монгол Улс болон дэлхий нийтийн өмнө тулгарч буй хөгжлийн томоохон сорилтуудыг шийдвэрлэх харилцан уялдаатай, тодорхой зорилт бүхий Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсад 1963 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн НҮБ нь Монгол Улсын Засгийн газрын найдвартай түнш билээ. Тэдгээр нь ТХЗ-ыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, зохистой хөдөлмөрийг дэмжих, эрүүл мэнд, боловсрол, ус, ариун цэвэр эрүүл ахуй зэрэг төрийн чанартай үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг олон чухал асуудлаар хамтран ажиллаж байна.

Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд

Тогтвортой хөгжлийн зорилгууд нь дэлхий дахинаа ядуурлыг устгаж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, энэ дэлхийн өнцөг булан бүрт буй хүн бүр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход дуудсан уриалга юм. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дараах Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд: