Latest
Өгүүлэл
2024 оны есдүгээр сарын 12
Дэлхийн удирдагчид одоо болон ирээдүйн аливаа сорилтуудыг шийдвэрлэхийн тулд Олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах учиртай.
Дэлгэрэнгүй
Өгүүлэл
2024 оны есдүгээр сарын 10
НҮБ залуучуудын хөгжилд: Залуусыг ирээдүйд эрэлттэй, шинэ цагийн ур чадварт сургах нь
Дэлгэрэнгүй
Хэвлэлийн мэдээ
2024 оны есдүгээр сарын 06
Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтад монголчуудын дуу хоолойг хүргэх хэлэлцүүлэг өрнүүллээ
Дэлгэрэнгүй
Latest
Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд
Тогтвортой хөгжлийн зорилгууд нь дэлхий дахинаа ядуурлыг устгаж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, энэ дэлхийн өнцөг булан бүрт буй хүн бүр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход дуудсан уриалга юм. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дараах Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
Видео
2024 оны зургаадугаар сарын 11
Supporting Herders in Crisis: Humanitarian Aid for Mongolia's Dzud-Affected Communities
Mongolia experienced one of the most extreme winters in 2023-2024, resulting in the death of over 7.4 million animals and leaving thousands of herders impoverished. The Humanitarian Country Team in Mongolia, led by the UN Resident Coordinator, responded to the dzud-affected herders. A total of USD 10.6 million was raised and is being distributed to the most affected areas and populations to address urgent needs.A team led by Tapan Mishra, UN Resident Coordinator, visited Sukhbaatar and Khentii provinces—areas hit hardest by the dzud. They observed the aftermath and its impacts on the herders, and discussed ways to support and build resilience among herders facing future climatic hardships.Here is a brief video report showcasing the harsh reality faced by these vulnerable herders.
1 of 5
Өгүүлэл
2023 оны зургаадугаар сарын 21
Монгол Улсын худалдаа давамгайлсан хөгжлийн хоцрогдлыг багасгаж, экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх нь
Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс худалдаа болон экспортын асар олон сорилттой тулгардаг. Тус улсын экспорт ашигт малтмалаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд голчлон түүхий эдээс бүрдэж байна. Гэлээ ч бид нэмүү өртөг шингээх боловсруулалтын нөөц боломжоо ашиглан дижиталчлалын дэвшилд тулгуурлаж худалдаа болон экспортын чадавх боломжоо нэмэгдүүлснээр эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, эрдэс баялгийн салбараас хараат байдлаа багасгах асар их боломжийг олж харж байна.
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд тохиосон КОВИД-19 цар тахлын улмаас хэдэн жил дараалан хумигдаж, Орос-Украйны хямралын нөлөөлөлд ихээхэн өртсөн хэдий ч 2022 оноос эргэн сэргэх шинжтэй болж эхэллээ. 2022 оны худалдааны эргэлт 2021 оныхтой харьцуулахад 32 хувиар өсөж, Монголын Улсын эдийн засгийг 2022 онд 4.8 хувийн өсөлттэй гарахад нөлөөлжээ.
Гэвч энэхүү сэргэлт нь ашигт малтмалын салбар гэсэн ганцхан салбар, БНХАУ гэсэн ганцхан түнштэй хийсэн худалдаанаас хамаарч байгаа юм. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь ашигт малтмал бөгөөд нийт экспортын 80 гаруй хувийг Хятад Улс руу гаргадаг. Энэ нь Монгол Улсын худалдааны бүтэц, суурь муутай явж ирснийг харуулж байгаа бөгөөд эдийн засгийг гадаад цочролд эмзэг болгож байна.
Түүнчлэн, Монгол Улс далайд гарцгүй газар зүйн сул талынхаа улмаас бараа бүтээгдэхүүнээ хилээр гаргахад тээвэр, худалдааны логистикийн өндөр зардал гаргах, хугацаа алдах зэрэг хохирол хүлээдэг. Худалдааны олон талт сорилтод өртдөг Монгол Улсын хувьд худалдааны асар их чадавх боломжтой хэдий ч дэлхийн зах зээл дээр гүйцэтгэл муутай байна.
НҮБ-аас Дижитал болон тогтвортой худалдааг хөнгөвчлөх талаар дэлхийн хэмжээнд явуулсан судалгаанаас үзэхэд Монгол Улсын үзүүлэлт Ази, Номхон далайн бүсийн болон дэлхийн дунджаас хол доогуур байна. Монгол Улсын худалдаа дэлхийн худалдааны интеграцид хамгийн бага хэмжээгээр нэгдсэн орны нэг. Хэдийгээр Монгол Улс ДХБ-ын гишүүн орон боловч, бүс нутгийн худалдааны хоёрхон гэрээ хэлэлцээрт нэгдсэн буюу Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт (АНДХХ) нэгджээ.
Монгол Улсын худалдаа, логистикийн сүлжээнд холбогдсон байдал ихэд хязгаарлагдмал байна. Дэлхийн Банкнаас хамгийн сүүлд нийтэлсэн Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс дэлхийд 97-д эрэмбэлэгджээ. НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага хурал (НҮБХХБХ)-ын Бүтээмжийн чадавхын индекс буюу улс орны бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэж, түүнийгээ өсөж, хөгжих боломжоор хангах чадавхын хувьд Монгол Улс дэлхийд 94-т эрэмбэлэгдсэн байна.
Олон улсын худалдаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол тулгуур байж ирсэн юм. Монгол Улсын худалдаа болон ДНБ-ий харьцаа үргэлж 100 хувиас дээш байж иржээ. Дотоодын зах зээлийг тэлэх нь улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нэг арга боловч, энэ нь өргөн уудам газар нутагт тархан суурьшсан харьцангуй цөөн хүн амтай Монголын хувьд төдийлөн хялбар сонголт биш юм.
Дотоодын зах зээл нь хязгаарлагдмал бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэх асар их байгалийн баялагтай Монгол Улсын хувьд худалдаанд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг гол гарц гэж үзэх нь ойлгомжтой.
Худалдаанд суурилсан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд Монгол Улс худалдааны чадавхаа дөрвөн хэмжээст үзүүлэлтээр нэмэгдүүлэх нэгдмэл арга барилыг ашиглах хэрэгтэй. Уг дөрвөн хэмжээс нь:
Худалдааны өртгийг бууруулах горим, журмуудыг хэвшүүлэхийг дэмжих;
Монгол Улсын дэлхийн зах зээлд нэвтрэхийг нь хурдасгаж, улмаар гуравдагч хөршийн бодлогыг нь дэмжих интеграцид нэгдэх;
Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ урсгалыг хялбаршуулахын төлөө дэлхийн биет болон дижитал сүлжээнүүдэд холбогдох;
Монгол Улсад экспортын зах зээлээ хөгжүүлж, хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэлээ төрөлжүүлэх зэрэг юм.
Эдгээр аргуудыг нэгдмэл байдлаар ашигласнаар Монгол Улс сорилтуудаа даван туулж, ашиглагдахгүй байгаа чадавх боломжоо үр нөлөөтэй ашиглаж чадна. Монгол Улсын худалдааны чадавхыг дээрх дөрвөн чиглэлээр бэхжүүлэхийн тулд салбар дамнасан таван идэвхжүүлэгч хүчин зүйлс болох бодлого/засаглал, хүний болон санхүүгийн нөөц, дэд бүтэц, дижиталчлал болон хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргаж, чадавхын сайжруулж, үр өгөөжтэй худалдааны экосистемийг бий болгох хэрэгтэй. Тодруулбал:
Тодорхой бодлого нь худалдааны экосистемийг бий болгох суурийг тавьдаг бол засаглал нь түүнийг тогтвортой байдлаар хангаж өгдөг.
Хүний болон санхүүгийн нөөц нь худалдааны экосистемийг ашиглалтад оруулж, байнгын ажиллагаатай байлгах хөдөлгүүр болдог.
Зөөлөн болон хатуу дэд бүтэц нь бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалыг тасалдуулахгүй байх гол тулгуур болдог.
Дижиталчлал нь бидний бизнес хийх арга замыг хэвшүүлж, шинэ дижитал үйлчилгээ болон бизнесийг тэтгэн дэмждэг.
Хамтын ажиллагаа нь Монгол Улсын худалдааны экосистемийн хилийн чанад дахь худалдааны түншүүдтэй үүсгэсэн холбоог бэхжүүлж, зах зээлийг тэлдэг.
Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Хамтын Ажиллагааны Хүрээ (НҮБТХХАХ) стратегид тодорхойлсон хөгжлийн гурван тэргүүлэх зорилгын нэг болох ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжихэд олон улсын худалдааг хөгжүүлэх нэн чухал гэж НҮБ нь үзэж байна. Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг нэгдсэн байдлаар удирдан чиглүүлэх энэхүү стратегийн баримт бичиг нь Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого болох Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын Хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан үндэсний тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилгуудтай нягт уялдсан байдаг.
Худалдааг хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэржилтийн сэргэлт гэсэн хоёр багц асуудлыг шийдвэрлэх, мөн Алсын Хараа-2050 бодлогын дөрөвдүгээр зорилго буюу эдийн засгийн тогтвортой өсөлттэй улс болох зорилгыг биелүүлэх чухал хэрэгсэл юм.
Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн Газрын худалдааны хөгжлийн хоцрогдлыг багасгаж, худалдааны экосистемээ тогтвортой хөгжилд нийцүүлэн бэхжүүлэх, өөрөөр хэлбэл экспортын зах зээл болон бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн сацуу худалдааны үр ашгаа тасралтгүй сайжруулах хүчин зүтгэлд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
2023 оны байдлаар Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд энэ чиглэлээр нэлээдгүй дэмжлэг үзүүлж ирлээ. Монгол Улсын цахим худалдааны ерөнхий орчныг сайжруулах зорилготой Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайлангийн танилцууллаа. Мөн Монгол Улсын уул уурхайд төвлөрсөн эдийн засгаас оюуны уурхайд тулгуурласан эдийн засаг руу шилжих шилжилтийг хурдасгах зорилго бүхий ICT Expo 2023: Mindgolia буюу Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Экспо 2023 үзэсгэлэнг энэ зургадугаар сард зохион байгууллахад дэмжлэг үзүүлэв. Мөн энэ хүрээнд Цахим худалдаа, арилжааг хөгжүүлэх чиглэлээр олон улсын Глобал цахим яриа хэлэлцээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Өнөөг хүртэл бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа экспортыг хөгжүүлэх асар нөөц боломжийг нээхэд туслах зорилгоор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт (ДЭДЧУ) 2023-ыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт Улаанбаатар зохион байгуулна. Энэ бүх арга хэмжээг Монгол Улсын Засгийн Газрын манлайллаар НҮБ-ын ХХБХ болон Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ) зэрэг худалдааны чиглэлээр мэргэшсэн НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай хамтран, хэрэгжүүлж байна.
Монгол Улс дахь НҮБ нь системийн хүрээн дэх төрөлжсөн агентлагууд, бусад хөгжлийн түнш олон улсын байгууллагууд зэрэг холбогдох бүх оролцогч талуудтай нягт хамтран ажиллах замаар Монгол Улсын худалдааны хөгжлийн замналд хүчирхэг түнш нь байх болно.
1 of 5
Өгүүлэл
2023 оны дөрөвдүгээр сарын 18
Монгол дахь Хүмүүнлэгийн баг зудад нэрвэгдсэн малчдад тусламж үзүүллээ
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Шадар сайд С. Амарсайханы хамт хаваржилт хүндэрсэн, малын зүй бус хорогдол ихтэй Өгийнуур, Төвшрүүлэх сумдад ажиллаж, малчдын амьдрал ахуй, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.
Өнгөрсөн зун тус аймгийн ихэнх сумдаар зуншлага муу, мал сүрэг тараг тэвээрэг муу авсан, мөн бэлчээрийн гарц муу байсны улмаас малчид хангалттай хадлан тэжээл бэлтгэж чадаагүй. Улмаар, өвөлжилт, хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихтэй байна.
Өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн 240 сумд болзошгүй эрсдэл, хямралаас урьдчилан сэргийлэхээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн удирдлага дор Монгол дахь олон улсын байгууллагуудаас бүрдсэн Хүмүүнлэгийн баг малчдад нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж ажилласан юм.
Улсын Онцгой комиссын нөөцөөс малын тэжээлийг хямдралтай олгосноос гадна хүмүүнлэгийн байгууллагууд бэлэн мөнгөн болон эд материалын дэмжлэг олгосон цагийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад дэмжлэг болсныг орон нутгийн удирдлага дурьдаж байв.
Урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэгт тулгуурлан эрт арга хэмжээ авсны үр дүнд 2 сая хүртэл малын хорогдох тооцоолол байсан бол одоогоор 1 сая орчим мал хорогдсон байгаа нь эрт хариу арга хэмжээ авсан нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.
Малчид хэдий өөрсдийн нөөц бололцоогоор хадлан тэжээл бэлтгэх зэргээр хичээсэн ч цагийн хатууд байгалийн бэрхшээлийг даван туулахад хүч мөхөсдөж буйгаа ярьж байлаа.
Тухайлбал, Өгийнуур сумын Дойт багийн малчин Х. Төмөрбаатарынх 200 толгой малынхаа 50 гаруйг нь алдаад байна. Мөн 1000 гаруй толгой малтай байсан малчин Мягмарын нийт малынхаа 70 гаруй хувийг зудын улмаас алджээ.
"Зудын улмаас малчид амьжиргааныхаа эх үүсвэр болсон малаа ихээр хорогдуулсныг хараад сэтгэл өвдөж байна" гэж Тапан Мишра хэлэв. Цаашид аливаа гамшиг бэрхшээлийг даван туулах, сөрөн зогсохын тулд малчдын аливаа цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэхэд анхаарах нь чухал болохыг тэрбээр онцлов.
Малын арьс шир, түүхий эд үнэгүйдэж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүйгээс малчдын амьжиргаа улам доройтож байна. Малын ашиг шим муугаас малчид малын тоог өсгөж, улмаар бэлчээр ихээхэн доройтож байна.
Уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлыг хадгалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, бэлчээрийг сэргээх, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн чанарыг сайжруулах, түүхий эд боловсруулах, ногоон тэжээл тариалах зэргээр малчдын амьжиргааг дэмжихэд шинэ арга барил, инновац технологийн давуу талыг аль болох ашиглахад бодлогын дэмжлэг, бүх талын хамтын ажиллагаа чухал гэж үзэж буйгаа Тапан Мишра орон нутгийн удирдлагатай уулзаж ярилцахдаа онцоллоо.
1 of 5
Хэвлэл
2022 оны долоодугаар сарын 14
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газар болон НҮБ хамтран ойрын таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги, төлөвлөлтийн нэгдсэн хүрээг тодорхойлно.
Энэхүү баримт бичгийн хэрэгжилтэд НҮБ-ын системийн 23 байгууллага оролцож, хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн байна.
НҮБ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагаа нь Монгол Улсыг хүртээмжтэй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжил бүхий эрүүл, аюулгүй орчинтой, хууль дээдлэх ёс болон хүний эрхийн харилцан шүтэлцээг хангасан улс болон хөгжихөд хувь нэмрээ оруулах болно.
1 of 5
Өгүүлэл
2023 оны есдүгээр сарын 07
Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулган амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБ хамтран 220 гаруй хөгжлийн олон талын түнш байгууллагуудын төлөөлөл хуран цугласан Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулганыг 9 сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү чуулганаар Монгол Улс 9 дүгээр сарын 18-19-нд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдах “Тогтвортой хөгжлийн төлөөх Дээд түвшний уулзалт”-д танилцуулах Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах тэргүүлэх чиглэл, Үндэсний үүрэг амлалтын талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Чуулганы үндсэн илтгэгч, ЭЗХЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л. Балчинлувсан Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг эрчимжүүлэх хурдасгуур, Үндэсний үүрэг амлалтын төслийг танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд бүхий л талын оролцоо чухал. Тэр тусмаа, улс орны эдийн засгийн хөгжлийг тэргүүлэгч хувийн хэвшлийн үүрэг оролцоо чухал. Энэхүү чуулганаар тогтвортой хөгжлийн төлөө манлайлж буй үндэсний зарим томоохон компаниуд тогтвортой хөгжлийн зорилгын төлөө оруулсан хувь нэмэр, хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцлаа.
Чуулганы хэвлэл мэдээллийн хамтрагчаар ажилласан Монцамэ агентлагийн мэдээнээс дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.
Чуулганы товч тойм (видео)
Хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний үйлдвэрлэлд тэргүүлэгч АПУ Дэйри компаний танилцуулга
Тогтвортой хөгжилд манлайлагч ХААН банкны танилцуулга
Нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулагчт, тогтвортой хөгжилд тэргүүлэгч Голомт банкны танилцуулга
Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч Инвескор ББСБ-ын танилцуулга
Хуванцаргүй дэлхий санаачилгыг амжилттай хэрэгжүүлж буй MCS Coca-Cola компаний танилцуулга
Тогтвортой хөгжлийн төлөө хувь хүн, хамт олон, албан байгууллагыг ҮЙЛДЛЭЭРЭЭ нэгдэж, сайн туршлагаасаа хуваалцахыг уриалж байна.
1 of 5
Өгүүлэл
2024 оны есдүгээр сарын 12
Дэлхийн удирдагчид одоо болон ирээдүйн аливаа сорилтуудыг шийдвэрлэхийн тулд Олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах учиртай.
Нью-Йорк хотноо энэ сард болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтаар улс орнуудын удирдагчид олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийх шинэчлэлийн талаар тохиролцох хэлэлцээрүүдийг үргэлжлүүлнэ. Дэлхий дахинд тулгамдаж буй олон сорилтын хурдацтай өрнөлийг тэдгээрийг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан олон улсын байгууллагуудын өнөөгийн бүтэц гүйцэхээргүй байдалд хүрсэн нь нэгэнт тодорхой болсон учраас Нэгдсэн Үндэстний Байгууллага энэхүү дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм.Энэ үзэгдэл бидний эргэн тойронд илхнээ ажиглагдсаар байна. Харгис хэрцгий зөрчил мөргөлдөөн, хүчирхийлэл нь аймшигт зовлон зүдгүүрийг бий болгож, геополитикийн хуваагдал газар авч, тэгш бус, шударга бус байдал энд тэндгүй бий болж, итгэл найдварыг алдагдуулж, гомдол дургүйцлийг гүнзгийрүүлж, популизм, хэт даврах үзлийг өдөөж байна. Ядуурал, өлсгөлөн, ялгаварлан гадуурхалт, доромжлол, арьс өнгөөр алагчлах зэрэг олон жилийн ужгирсан сорилтууд хэлбэрээ өөрчлөн гарах боллоо.Үүний зэрэгцээ бид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эмх замбараагүй байдал, байгаль орчны доройтол, ёс зүй, хууль эрх зүйн орон зайд хөгжиж буй хиймэл оюун ухаан зэрэг технологийн болоод олон шинэ аюул заналхийлэлтэй тулгарч байна. Энэ бүх сорилтыг шийдвэрлэх гарц чухамхүү бид бүхний гарт байгаа гэдгийг Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт ил тод харуулж байна. Гэхдээ зөвхөн олон улсын удирдагчид л хамтаар хийж чадах системийн эрс шинэчлэл бидэнд хэрэгтэй байна.Олон улсын хэмжээнд шийдвэр гаргах үйл явц нь цаг хугацааны эргэлтэд зогсонги байдалд орчихоод байна. Дэлхийн олон улсын байгууллагууд, арга механизм нь аль 1940-өөд оны үед буюу даяарчлал эхлэхээс өмнө, колоничлолыг халах үйл явцаас ч өмнө, хүний эрхийн түгээмэл тунхаглал, жендэрийн эрх тэгш байдлыг өргөнөөр хүлээн зөвшөөрч эхэлсэн үеэс ч өмнө, хүн төрөлхтөн сансар огторгуйд аялж эхлэхээс ч өмнө, кибер орон зайн талаар сураг ч үгүй байсан тэр үед байгуулагдсан билээ.НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Дэлхийн II дайнд ялалт байгуулагчид давамгайлах байр сууриа өнөөдөр ч эзэлсээр байгаа төдийгүй тус зөвлөлд Африк тив бүхэлдээ байнгын суудал үгүй хэвээр байна. Дэлхийн санхүүгийн байгууллагууд гэхэд л хөгжиж буй орнуудад ээл муутай төдийгүй тэднийг хүндрэлд орох үед нь аюулгүй байдлыг нь хамгаалах боломж нөхцөлөөр хангахгүй байгаагаас тэдгээр орнууд өрийн хямралд орж, ард түмэндээ хөрөнгө оруулах боломж үгүй болж байна.Дэлхийн түвшний олон улсын байгууллагууд нь иргэний нийгэм, хувийн хэвшил хийгээд хөгжлийн томоохон оролцогчдод маш хязгаарлагдмал орон зайг үлдээж байна. Ирээдүйг маань залгамжлан авч явах залуу үеийнхний оролцоо тун хязгаарлагдмал байгаа нь өнөөгийн бид хойч үеийнхнийхээ эрх ашгийг үл тоомсорлож буйн илэрхийлэл болж байна.Асуудал маш тодорхой. Өвөө эмээ нарт нь зориулж бүтээсэн системээр бид ач зээ нартаа тохирох ирээдүйг бүтээж чадахгүй билээ. Ирээдүйн асуудлаарх дээд түвшний энэхүү чуулга уулзалт нь XXI зууны шаардлагад нийцсэн шинэлэг олон талт хамтын ажиллагааг сэргээх бодит боломж юм.Бидний дэвшүүлж буй шийдэлд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэрэг олон улсын байгууллагууд болон арга механизмыг шинэчлэн байгуулж зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн Энх тайвны төлөөх шинэ хөтөлбөр багтаж байгаа юм. Энх тайвны төлөөх шинэ хөтөлбөр нь дэлхий ертөнцөө цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэр зэвсгээс ангижруулах хүчин чармайлтаа шинэ шатанд гаргаж, аюулгүй байдлын үндсэн тодорхойлолтод жендэрт суурилсан хүчирхийлэл, бүлэглэлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг тодорхой тусгаж илүү өргөжүүлнэ. Энэ нь дайны шинж төрх өөрчлөгдөх, шинэ технологийг зэвсэг болгон ашиглах зэрэг эрсдэл байгааг хүлээн зөвшөөрч, ирээдүйн амгалан тайван байдалд маань учрах аюул занал хэмээн үзнэ. Тухайлбал, хүний оролцоогүйгээр үхэл, амьдралыг шийдвэрлэж болзошгүй Мөхлийн аюулд хүргэх автомат зэвсгийг хуулиар хориглох дэлхий нийтээр дагаж мөрдөх хэлэлцээртэй болох нь нэн чухал байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд нь дэлхий дахины өнөөдрийн хэрэгцээг тооцсон, орчин цагийн гол сорилтууд болох өрийн хямрал, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг чиглэлд илүү хүчтэй хариу арга хэмжээг манлайлан авч хэрэгжүүлэх чадвартай байх шаардлагатай. Энэ нь өрийн хямралыг даван туулах, олон талт хөгжлийн банкуудын зээлийн чадавхийг нэмэгдүүлэх, бизнесийн загвараа өөрчлөх зэрэг бодит алхмуудыг хийж, боломжийн хүүтэй хувийн санхүүжилтийг хөгжиж буй орнууд хүртэх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг юм.Ийм санхүүжилт үгүйгээр бидний ирээдүйд заналхийлж буй хамгийн том аюул болох уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хямралыг хөгжиж буй орнууд даван туулж чадахгүй. Эх дэлхийг маань сүйрэлд хүргэх малтмал хатуу түлшний хэрэглээнээс татгалзаж, цэвэр бөгөөд сэргээгдэх эрчим хүчинд шилжихэд нь хөгжиж буй орнуудад ихээхэн хөрөнгө нөөц хойшлуулшгүй хэрэгтэй байна.Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх ахиц дэвшлийг хурдасгах гол хөшүүрэг нь Олон улсын санхүүгийн байгууллагуудын тогтолцоог шинэчлэх явдал хэмээн өнгөрсөн жил улс орны удирдагчид онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн энэхүү дээд түвшний чуулга уулзалт нь дэлхийн хэмжээнд нөлөөлөх болсон шинэ технологид онцгой анхаарал хандуулж, дижитал хуваагдлыг арилгах арга замыг эрэлхийлж, хүн бүрт нээлттэй, чөлөөтэй, аюулгүй дижитал ирээдүйн төлөөх нийтлэг зарчмуудыг тогтоох асуудлыг хөндөх хэрэгтэй байгаа юм.Хиймэл оюун ухаан бол хэрэглээ, эрсдэлийг нь бид дөнгөж ойлгож эхэлж байгаа хувьсгалт технологи юм. Улс орнуудын засгийн газрууд, технологийн компаниуд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийнхэнд хандан хиймэл оюун ухааны эрсдэлийн удирдлагын хүрээг тогтоох, түүний болзошгүй хор уршигт хяналт шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах, үр ашгийг нь хуваалцах талаар тодорхой саналуудыг Бид дэвшүүлсэн. Хиймэл оюун ухааны засаглалыг зөвхөн хөгжингүй орнуудын асуудал хэмээн орхиж үл болох бөгөөд үүнд улс орон бүрийн оролцоо нэн шаардлагатай тул НҮБ нь энэ чиглэлээр улс орнуудыг нэгдсэн платформоор хангаж ажиллахад бэлэн байна. Эдгээр дэвшүүлсэн саналд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал маш тодорхой тусгагдсан. Хүний бүх эрх болоод соёлын олон янз байдлыг хүндэтгэж, эмэгтэйчүүд, охидын бүрэн оролцоо, манлайллыг хангахгүйгээр дэлхийн хэмжээнд шийдвэр гаргах тогтолцоог шинэчлэх боломж үгүй юм. Эмэгтэйчүүдийг эрх мэдлээс хязгаарлан холдуулж байгаа хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн уламжилж ирсэн саад тотгорыг арилгахын тулд дорвитой хүчин чармайлт гаргахыг Бид шаардана. 1940-өөд оны үеийн энхийг сахиулагчдын байгуулсан олон улсын байгууллагууд нь Дэлхийн III дайнаас урьдчилан сэргийлэхэд тусалж чадсан төдийгүй олон улс орон колоничлолоос ангижирч тусгаар тогтнолоо олоход хувь нэмэр оруулсан. Гэвч тэдгээр байгууллагууд дэлхий дахины өнөөгийн хөгжлийн дүр төрх, сорилтыг хараахан тооцож чадаагүй нь ойлгомжтой. Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь XXI зууны болон дэлхий ертөнцийн олон туйлт хэрэгцээ шаардлагад нийцсэн даян дэлхийн хамтын ажиллагааны илүү үр дүнтэй, хүртээмжтэй шинэлэг байгууллагууд, арга механизмыг бий болгох чухал боломж гэж үзэж байна.Улс орны удирдагчдад хандан энэхүү боломжоо чандлан ашиглахыг уриалж байна.***
1 of 5
Өгүүлэл
2024 оны есдүгээр сарын 10
НҮБ залуучуудын хөгжилд: Залуусыг ирээдүйд эрэлттэй, шинэ цагийн ур чадварт сургах нь
Монгол Улсыг залуучуудын орон гэж нэрлэдэг нь учиртай. Боломж, сорилт хосолсон Монгол Улс шиг хөгжиж буй улсын хувьд цаашид хүндээ ээлтэй, эдийн засгийн хувьд тогтвортой, ногоон ирээдүйд тэмүүлсэн улс байх эсэх нь залуусын хөгжил, оролцооноос ихээхэн хамаарна. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд нэлээд ахицтай ажиллаж буй. Гэвч ядуурал, боловсролын тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэргээр зайлшгүй анхаарах ёстой нийгмийн чухал асуудлуудыг дорвитой шийдвэрлэх шаардлагатай байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэж, эерэг өөрчлөлт авчрахын тулд залуусынхаа оюуны хөгжил, ур чадварт хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг Монгол дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра онцолж байна. Тиймээс НҮБ болон НҮБ-ын харьяа байгууллагууд өнгөрсөн хугацаанд залуусыг өсөж хөгжих боломжоор хангах, дижитал ур чадварт сургах, хүсэл мөрөөдлөө олоход нь туслах олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ. Энэ хичээл зүтгэлийн үр шимийг нь хүртсэн залуус ч нэмэгдсээр. Бид тэдгээр залуусын төлөөллөөр дамжуулж, залуу үе хэрхэн ирээдүйд бэлдэж байгааг онцоллоо.НҮБ-ын Хүүхдийн Сан: Дижитал үндэстэн болох зорилгыг өнгөлж яваа код хөгжүүлэгч охид“Би IT инженер болох зорилготой” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэлтэй ярих энэ охиныг Г. Анужин гэдэг. Тэрбээр энэ жилийн “Код бичих охидын хөтөлбөр”-т шалгарсан 30 сурагчийн нэг. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлдэх зорилготой уг хөтөлбөр түүнийг мөрөөдлөө бодитоор харж, хичээгээд үзэх урам зориг өгсөн хэмээн ярьж байна. Учир нь Г. Анужин багаасаа л компьютер, гар утасны аппликэйшин сонирхдог хүүхэд байж. Гэвч бусад охидын адилаар хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй явсаар ахлах ангийн сурагч болжээ. Тиймээс битүүхэндээ тэнцэх болов уу гэсэн айдастай бас догдлолтойгоор хөтөлбөрт өргөдлөө илгээсэн гэнэ. Гурав дахь жилдээ хэрэгжиж буй “Код бичих охидын хөтөлбөр”-ийг энэ жил НҮБ-ын Хүүхдийн Сан дэмжин ажилласан юм. Орон даяар шалгаруулалт явуулж 6000 гаруй өргөдөл ирснээс ийнхүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн 30 охиныг сонгон авчээ. Тэд зуны хоёр сарын хугацаанд мэргэжлийн багш нарын чиглүүлэг дор код бичих ур чадварт суралцаад зогсохгүй ШИМТ (шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи) мэргэжлийн суурь ойлголт, англи хэлний чадварт суралцжээ. Хөтөлбөрийн туршид салбартаа манлайлж буй эрхмүүд охидын ментороор ажиллаж, технологийн салбарын ирээдүйн боломжуудыг бодитоор харахад тусалсан төдийгүй Монголдоо тэргүүлэх технологийн компаниудад зочилсон нь үзсэн мэдлэгээ улам бататгах боломжийг олгосон байна. Монгол орны өнцөг бүрээс ирсэн охид хамтдаа кемпэд байрлаж, идэвхтэй суралцахын сацуу бие биетэйгээ нөхөрлөж, дурсамж дүүрэн хоёр сарыг өнгөрөөжээ. Г. Анужин “Найзууд минь дандаа хөдөө орон нутгаас ирсэн. Хамгийн гайхалтай нь бүгдээрээ IT инженер болно гэсэн бат итгэлтэй, өөрийгөө дайчилж чаддаг охид байсан. Орон нутагт мэдээлэл зүйн хичээл хомс ордог ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж байгаа найзуудаа хараад улам их урам зориг авсан” хэмээн ярив. Хөтөлбөрийн үеэр охид сурсан мэдсэнээ ашиглан өөрсдөө вэбсайт угсарч сурсан тухайгаа баяртай ярьж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэмжин ажилласан энэхүү хөтөлбөр охидод код бичих ур чадварт заагаад зогсохгүй Монгол Улсыг дижитал үндэстэн болоход оруулж буй томоохон хувь нэмэр билээ. Магадгүй хэдэн жилийн дараа эдгээр охид цахиурын хөндийд цахиур хагалж ч мэдэх юм. НҮБ-ын Хүн Амын Сан: Монгол орны алслагдсан сумдад ирээдүйн инженерүүд бэлтгэгдэж байна Монгол орны хойд хязгаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумд байрлах Залуучуудын хөгжлийн төвийн байнгын үйлчлүүлэгч бол Э. Энх-Үжин охин юм. Угаас сэргэлэн, аливаа зүйлийн учир зүйг олохдоо сайн тэрбээр робот угсрах сургалтад хамрагдаж 20 төрлийн робот угсарч сурчээ. НҮБ-ын Хүн амын сан өсвөр үе, залуучуудад амьдрах ухааны боловсрол олгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өсөж хөгжих орон зайг бий болгохоор Залуучуудын хөгжлийг төвийг 2013 оноос байгуулж эхэлсэн түүхтэй. Энэхүү санаачилгыг Монгол Улсын Засгийн Газар үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр өдгөө алслагдсан сумдад нийтдээ 45 Залуучуудын хөгжлийн төв залууст үйлчилж байна.Хүүхэд залууст хүсэл мөрөөдлөө хөглөх боломж олгож буй энэ төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр НҮБ-ын Хүн амын сан Юнител групптэй хамтран 12 аймагт “Юнител Хаб”-ыг байгуулжээ. Энэхүү төв нь залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхээр робот угсрах, код бичих, электроникийн анхан шатны ур чадвар заадаг. Түүнчлэн өсвөр насныханд технологийн инновац ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх төсөл хэрэгжүүлдэг аж. Дээрх сургалтуудад нийт 700 гаруй өсвөр үеийнхэн хамрагдаж, програмчлалын хичээлд хамрагдсанаас 110 нь охид байгаа нь олзуурхууштай. Тэдний нэг нь Э.Энх-Үжин охин. “Өмнө нь хичээл дээр онол л үздэг байсан бол одоо электроникийн эд материалтай харьцаж, роботоо угсарч, өөрийнхөө гараар бүтээж, заримдаа бүтэлгүйтдэг ч түүнээсээ суралцаж байгаа нь энэ сургалтын хамгийн гоё нь” гэж Э. Энх-Үжин охин хэлсэн юм. НҮБ-ын Хүн амын сангаас сургалт заах багш нараа чадавхжуулахад анхааран сургалтад хамруулдаг нь хичээлийг үр дүнтэй, сонирхолтой, өгөөжтэй болоход тусалдаг ажээ.Энэхүү санаачилгын ачаар Монгол орны өнцөг булан бүрд ирээдүйн инженерүүд бэлтгэгдэж байна. -50 градусын тэсгим хүйтэн өвлийг ажралгүй Залуучуудын хөгжлийн төвөө зорин ирж буй хүүхэд залуусын ирээдүй тодоос тод гэрэлтэж байна.Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага: Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд залуусын оролцоо Монголын үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх Залуучуудын хорооны гишүүн Б.Санжаа болон түүний баг “Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн хакатон”-ы ялагчаар тодорсон юм. Европын Холбооны санхүүжилтээр НҮБХХ, ХХААБ, ОУХБ хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих санаачилгын хүрээнд зохион байгуулсан энэхүү хакатон 18-34 насны залуучуудын хөдөлмөрлөх эрхийн тухай ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьжээ. Б.Санжаа “Хөдөлмөрлөх эрх, үүргээ мэддэг байх нь үнэхээр чухал гэдгийг өөрийн туршлагаар олж мэдсэн” хэмээн хэлж байна. Учир нь тэрээр анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээгээ уншилгүй гарын үсэг зурж байжээ. Гэтэл 6 сарын дараа цомхотголоор ажлаасаа халагдаж, хөдөлмөрийн маргаантай нүүр тулсан аж. Б.Санжаа болон түүний багийнхан хакатоны туршид сэдвээ боловсруулж, судалгаа хийж байхдаа хөдөлмөрийн маргааны асуудал залуучуудын дунд түгээмэл болохыг анзаарчээ. Мөн залуус зохистой хөдөлмөрийн талаар ойлголт мэдлэг дутмаг учраас хэт бага цалин хөлсөөр эсвэл хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах асуудалтай тулгардаг байна. Тиймээс Б.Санжаа болон түүний багийнхан CU франчайз дэлгүүрт буй ажиллаж буй залуусыг мэдлэгжүүлж, тэдэнд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрлөх эрх үүргийн талаар ойлголт өгөх төсөл боловсруулан хакатонд түрүүлсэн юм. Ингээд 2000 ам.долларын гарааны санхүүжилт авч төслөө зургаан сарын хугацаанд хэрэгжүүлжээ. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд Баянзүрх дүүргийн СU сүлжээ дэлгүүрийн ажилтнуудаас Хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудын тухай суурь судалгаа авч, улмаар нийт 30 салбарын менежерүүдийг сургалтад хамруулж, чадавхыг нь бэхжүүлжээ.Б.Санжаа “Залуус асуудал байгааг мэдэж байгаа бол зүгээр хараад суух биш, эвлэлдэн нэгдэж түүнийг шийдвэрлэхийн төлөө дуу хоолойгоо хүргэх нь чухал гэдгийг өөрийн биеэр маш сайн мэдэрсэн. Ирээдүйд ажлын байр залуусаас олон талын мэдлэг мэдээлэлтэй байхыг, дижиталд ур чадварт суралцсан байхыг шаардаж байгаа цаг үед залуучууд өөрсдөө идэвх санаачилгатайгаар эвлэлдэн нэгдэж, олон улсын байгууллагаас өгч буй боломжийг ашиглаж, хамтран ажиллаж, дуу хоолойгоо хүргэж байх нь чухал” болохыг онцолсон юм. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр: Ирээдүйн чиг хандлагыг #STEM4All салбарын мэргэжлүүд тодорхойлно НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан #STEM4All сургалтад А.Ариунтуяа хамрагдаж, нэгэн сонирхолтой бөгөөд үр дүнтэй өдрийг өнгөрүүлжээ. “Физикийн хичээл төрөл бүрийн туршилтаар дүүрэн, зугаатай байж болдгийг мэдээгүй юм байна” хэмээн ярихдаа нүд нь гэрэлтэж байв. Дунд ангидаа жүжигчин болно гэж бодож явсан тэрбээр ахлах ангид ороод шинжлэх ухааны хичээлүүдийг сонирхон судалж эхэлсэн аж. Жүжигчин бол эмэгтэй хүнд тохиромжтой мэргэжил гэсэн хэвшмэл ойлголтоор хэлбэржсэн түүний бодлыг энэхүү санаачилга эвдэж, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь хүчтэй нөлөөлсөн байна. Энэ жил төгсөх ангийн сурагч болж буй А. Ариунтуяа сургуулиа төгсөөд анагаах ухааны чиглэлээр мэргэжил эзэмшихээр шийджээ. #STEM4All бол А. Ариунтуяа шиг мянга мянган залуусыг шинжлэх ухааны салбарт дурлуулж, ирээдүйд эх орондоо инновац, технологийн хөгжлийг авчрах чадварлаг мэргэжилтэн болгон бэлтгэх зорилготой олон улсын санаачилга юм. Технологийн хувьсал маш хурдтай өрнөж буй өнөө үед ШИМТ (шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи) салбарын мэргэжлүүдийг таниулах замаар ирээдүйн сорилтуудыг давах, мөн боломжуудыг ашиглахад залуу үеэ бэлтгэж буй хэрэг билээ. Учир нь ирэх 20 жилд 180 сая гаруй ажлын байр автоматжиж, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны 90 хувь нь технологи суурьтай болж хувьсах төлөвтэй байна. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага: Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад залуусын хувь нэмэр Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Ж.Гантуяа багаа ахлан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Ази номхон далайн орнуудын дунд зохион байгуулсан СКАЛА хакатонд түрүүлсэн юм. Дэлхий нийтэд тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд залуусын оролцоог дэмжих, тэдний санал санаачилгыг дэмжих зорилготой энэхүү хакатонд “SPLICING” багийнхан мал аж ахуйн менежментийг сайжруулах гар утасны аппликэйшний төслөөрөө тэргүүлж, 2000 ам.долларын гарааны санхүүжилт авсан байна. Малчдад зориулсан уг аппликэйшн нь малын тоо толгой, дата мэдээлэлд үндэслэн малын ашиг шим буюу гарцыг хамгийн өндөр түвшинд байхаар тооцоолон сүргийн зохист бүтцийг автоматаар тооцоолж өгөх юм. “Малчид сүргийнхээ зохистой харьцааг хамгийн ихдээ 5 жилээр тооцоолж чаддаг болчихвол бэлчээрийн доройтлын асуудлыг цэгцлэх боломжтой гэж харж байна. Хамгийн гол нь тэдэнд хүртээмжтэй, инновацлаг шийдэл хэрэгтэй” хэмээн Ж.Гантуяа судлаач онцолж байна. “SPLICING” багийнхан санаагаа хөгжүүлж, утасны аппликэйшнээ хэрэглээнд оруулахаар НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ELEVATE сантай хамтран ажиллаж байна. Энэхүү төслийн ач холбогдол зөвхөн технологийн инновацаар хязгаарлагдахгүй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд малчдыг чадавхжуулахад оршиж буй.
1 of 5
Өгүүлэл
2024 оны наймдугаар сарын 22
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед Монгол Улсад айлчиллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммедыг Монгол дахь НҮБ-ын хамт олон угтан авч байгаадаа баяртай байна. Хатагтай Мохаммед айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын нээлтийн ажиллагаанд оролцлоо, илтгэл тавьлаа. Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, сайд, олон улсын 20 орчим НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын төрийн бус байгууллага зэргийг төлөөлсөн зэрэг салбар салбарын эмэгтэй манлайлагчид оролцож, хүн төрөлхтний ногоон, чинээлэг ирээдүйд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг өсгөх, дэлхий даяар эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй боломж, сорилтуудыг шийдвэрлэх гарц шийдлийг хэлэлцэж байна. Жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хүчтэй дуу хоолой, манлайлагч хатагтай Мохаммед жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилтыг бүхий л асуудлын төвд үргэлжлүүлэн тавих хэрэгтэй гэдгийг чуулганы төлөөлөгчдөд хандан уриаллаа. "Ирэх сард болох Ирээдүйн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болон Бээжин+30 хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх дөхөж байгаа энэ үед жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх зарчмуудыг ТХЗ-ын бүхий л салбарт тусгах нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна" гэж ЕНБД-ын Орлогч нээлтийн үгэндээ цохон тэмдэглэлээ. Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирк Мусар нартай өндөр дээд хэмжээний уулзалт хийв. Тэрээр мөн Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд зочилж, НҮБ-аас Монгол улсын хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үр дүнтэй танилцлаа. Мөн НҮБ-ын ажилтан, албан хаагчидтай уулзаж, тэдний сонирхсон асуултуудад хариулж, халуун дотно яриа өрнүүллээ.
1 of 5
Өгүүлэл
2024 оны наймдугаар сарын 12
Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй: НҮБ-ын Суурин зохицуулагч Үндэстний цөөнх цаатны отогт зочиллоо
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра энэ сарын 1-ний өдөр Монгол орны хоймор нутгийн эзэд болох цаатан (духа) иргэдтэй уулзахаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2-р багийн нутаг Баруун тайгын Мэнгэбулагт нутаглаж буй цаатны отогт зочиллоо. Хөгжлөөс алслагдмал аж төрөх эдгээр иргэдэд хүрэхийн тулд гурав хоногийн турш аялсны дотор машинаар хүрэх боломжгүй бартаат замаар 7 цаг гаруй мориор явж хүрчээ. Түүний айлчлалын гол зорилго нь цаатан иргэдийн амьдрал ахуй, соёлтой танилцахын зэрэгцээ тэдний хүсэл тэмүүлэл, мөн тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал бодлыг нь сонсох явдал байв. Хамгийн ойрын суурингаас 30 км-ийн зайд амьдрах цаатнуудын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол эрүүл мэндийн үйлчилгээ аж. Яаралтай тусламж дуудахад дор хаяж 1-2 өдрийн дараа эмч ирдэг талаар цаачин Б.Наранжаргал хэллээ. Тэд эмнэлгийн тусламж хэрэгтэй үед сумын төвтэй холбогдох ямар харилцаа холбоо байхгүй тул ийнхүү хугацаа алддаг тухай ярьлаа.НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзахдаа тэд үр хүүхдүүдийнхээ боловсролд санаа зовж буйгаа илэрхийлж байв. Тухайлбал, Б. Болормаа хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлэх нь нэн тэргүүний хүсэл гэдгийг уламжлав. Тэд сумын төвдөө сургалтын иж бүрэн төхөөмжтэй, биеийн тамирын талбай, танхимтайгаас гадна дулаан, тохилог, тав тухтай дотуур байртай сургуульд үр хүүхдүүдээ сургаж, чанартай боловсрол эзэмшүүлэх хүсэл мөрөөдөлтэй. Гэвч 2000 онд нутгийн урчуудын гараар баригдсан сумын сургуулийн барилга стандартын шаардлага хангахгүй, нэн яаралтай стандартын тохьтой сургуултай болох нь нэн чухал гэж сумын Засаг дарга Б.Цэрэн-Очир ярив. Тэрээр өвлийн -40 хэм хүртэлх хүйтэрдэг энэ нутагт дотуур байрны халаалтын систем нь ажилладаггүй тул хүүхдүүд хахир өвлийн хүйтнээр гадаа модон жорлон ашиглах байгаад сэтгэл зовниж буй аж. НҮБ-ын Суурин зохицуулагч цаатан болон дархад иргэдийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, түүний дотор дотуур байранд амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд дотуур байрны халаалтын системийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Мөн тэрээр энэ айлчлалаараа тогтвортой эко соёлын аялал жуулчлалыг зөв зохион байгуулах аваас цаатан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих асар их нөөц боломжтой гэж үзэж байна. "Онгон дагшин байгаль, биологийн олон янз байдлаараа алдартай Хөвсгөлийн тайгаар цаан сүргээ даган нүүдэллэн амьдардаг цаатан иргэдийн өвөрмөц соёл нь гадаад дотоодын жуулчдыг татдаг бөгөөд аялал жуулчлалыг оновчтой зохион байгуулах нь нутгийн иргэдийн хөгжил, амьдрал ахуйд ихээхэн тустай юм” гэж Тапан Мишра гэв.Цаатан иргэдтэй мөн ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, тэжээллэг хоол хүнсний хангамж, зөв хооллолт зэрэгт анхаарахаас гадна байгаль орчноо хамгаалахын тулд хог хаягдлын менежментийг шийдвэрлэх зэрэг бусад сорилтуудыг ч шийдвэрлэх шаардлагатай талаар ярилцав. Мөн тэрээр шинжлэх ухаан, технологийн дэвшил, цахим хөгжил, инновацийг нэвтрүүлэх замаар цаатан иргэдийн амьжиргааг дээшлүүлж, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтойг онцоллоо. “НҮБ нь тогтвортой хөгжлөөс хэнийг ч хоцроохгүй байх зарчмын дагуу хүн бүр хөгжлийн үр шимийг ижил тэгш хүртэх ёстой гэж үздэг. Тиймээс, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө НҮБ-ын зүгээс үндэсний цөөнх цаатан иргэдийн эрхийг хангаж, тэдэнд тогтвортой, хүртээмжтэй хөгжлөөс хүртэх боломжийг бүрдүүлж, хэрхэн дэмжиж ажиллах талаар санал бодлыг нь сонслоо" гэж НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра онцлон тэмдэглэв.
1 of 5
Өгүүлэл
2024 оны гуравдугаар сарын 05
Охид, эмэгтэйчүүдийн хөгжил, манлайллыг цогцоор дэмжих нь
Тэд тэсвэр хатуужил, бүтээлч сэтгэлгээ, манлайллаараа хүртээмжтэй, тогтвортой нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр сорилт бэрхшээлийг даван туулж, сайн сайхан ирээдүйн төлөө хичээнгүйлэн зүтгэж, үйл хэргээрээ манлайлж буй зарим охид, эмэгтэйчүүдийг онцлон танилцуулж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох нь Архинд донтсон, хүчирхийлэгч нөхрөөсөө 2-12 насны гурван хүүхдийнхээ хамт зориг гарган зугтаж, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зориулсан аюулгүй байранд амь өрсөн ирсэн Болорыг (аюулгүй байдлын үүднээс нэрийг нь өөрчилсөн болно) танилцуулж байна. “Та нар энд аюулгүй” гэх энгийн мэт боловч хамгийн ихээр сонсохыг хүссэн үгс нь байлаа. Болор бол Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байраар үйлчлүүлж буй мянга мянган эмэгтэйчүүдийн нэг юм. Түр хамгаалах байр тэдний аюулгүй байдлыг хангахаас гадна эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, нийгмийн болон сэтгэлзүйн зөвлөгөө засал, хууль эрхзүйн зэрэг долоон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2016 – 2023 онуудад нийт 11 Нэг цэгийн үйлчилгээний төвийг нийслэлийн дөрвөн дүүрэг, долоон аймагт байгуулсан юм.Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байраар үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь хүүхэдтэйгээ ирдэг бөгөөд 2023 оны байдлаар нийт 4037 үйлчлүүлэгчдийн 3308 нь насанд хүрээгүй иргэд байв. НҮБ-ын Хүн амын сангаас Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны ажилтнуудад зориулсан жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг мэргэжлийн сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.Эмэгтэйчүүдийн бизнесийн ур чадварыг дэмжих нь Төв аймгаас Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү шилжин суурьшсан таван хүүхдийн ээж, гахайн ферм эрхлэгч Номинтой танилц. Таньж мэдэхгүй шинэ газарт нөхөр, хүүхдийн хамт амьдралаа шинээр эхлэх нь түүний хувьд тийм амархан байсангүй. Түүний гэр бүл бага хэмжээний газар худалдаж аваад байшингаа барьжээ. Түүгээр ч зогсохгүй амьжиргаагаа тэтгэхээр гахайн ферм байгуулсан нь түүний хувьд урьд өмнө төсөөлж байгаагүй шинэ ажлын гараа байв. КОВИД-19 цар тахлын үеийн хямралыг даван туулахад зориулж 2021 онд Монгол улсын Засгийн газраас иргэн бүрд өгсөн 300,000 төгрөгийн тусламж олгосон юм. Энэ тусламжийн мөнгөөр Номингийн гэр бүл гахайн фермтэй болохоор шийдэж, 4 тоорой, нэг эр гахай худалдан авсан нь өдгөө 50 хүртлээ өсжээ.Номин өөрийн ферм дэх гахайн генетик, удамшлыг сайн чанарын үүлдрээр төрөлжүүлэн, сайжруулж фермээ орчин үеийн дэвшилтэт аргаар хөгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Гахайн аж ахуйгаа өргөжүүлж, усан хангамжийг сайжруулж, хүнсний ногоо тарьж, хашаа барих зэргээр фермээ өргөжүүлэх дэвшилтэт арга барилд тууштай суралцаж байлаа. Амжилттай фермийн эзэн болох мөрөөдөлтэй ч түүнд туршлага дутаж, сорилт бэрхшээл мундахгүй байлаа. Харин 2023 оны 3-р сард НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага Шударга Дэнс Төв ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн шилжин суурьшигч эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөлд хамрагджээ. Энтрепренюрийн сургалтын үеэр Номин шилдэг оролцогчоор тодрон төслийн санхүүжилт авсан бөгөөд үүгээрээ бизнесээ өргөжүүлэхэд шаардлага тоног төхөөрөмж буюу махны хөрөө, вакуумжуулан битүүмжлэх машин худалдан авсан байна. Шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тэрээр гахайн жижиг фермээ томруулж, орлогоо нэмэгдүүлэв. Номин вакуумжуулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлогоо нэмэгдүүлэн, амьжиргаагаа дээшлүүлж, хот, хөдөөгийн зах зээлд сайн чанар бүхий мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж байна.Тэмээчдийг дэмжиж, ингэний сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг өргөжүүлэх нь П.Мөнхдөл нь Дундговь аймагт гэр бүлийн хамтаар 400 гаруй тэмээ малладаг тэмээчин эмэгтэй. Монголдоо анхдагч болсон тэмээчдийн хоршооны гишүүн болсноор тэрээр нутгийн бусад тэмээчидтэй туршлага солилцон, хувийн хэвшилтэй хамтрах болжээ. Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ХХААБ-ын хэрэгжүүлж буй төслийн дэмжлэгтэйгээр Мөнхдөл ингэний сүүний өртгийн сүлжээнд сүүгээ нийлүүлж, орон нутгийн эдийн засагтаа хувь нэмэр оруулж байна.Мөнхдөл тэмээтэй хамт өссөн учраас бага наснаасаа сүү сааль авч сурчээ. Анх дэлэн шувтарч сүү гарган авна гэдэг чанга, хэцүү ажил шиг түүнд санагддаг байв. Харин одоо ингэ саахад түүртэхгүйгээр барахгүй өнгөрсөн жил гэхэд 20 тонн сааль авчээ. Мөнхдөлийн хөдөлмөр өндөрт үнэлэгдэж “Улсын аварга саальчин” шагнал хүртсэн ба энэхүү эрхэм шагналыг ингэ сааж авсан анхны хүн болжээ. Мөнхдөл хэлэхдээ “Өөрийн ажлаа үнэлүүлсэндээ сэтгэл дүүрээд сайхан байдаг. Ингэний сүүг бид ахуйдаа хэрэглэж, 10 гаруй төрлийн цагаан идээ гарган авдаг.” гэв. Ингэний сүү нь шим тэжээл, амин дэмээр онцгой баялаг төдийгүй Монгол соёлын чухал нэгэн хэсэг юм.Цахим хөгжлөөс үүдсэн ялгааг арилгахаар алслагдсан бүс нутгийн хүүхдүүдийн цахим ур чадварыг хөгжүүлэх нь Программ хангамжийн инженер болж, код бичиж, программ зохиох мөрөөдөлтэй 15 настай А. Бүжмаа охинтой танилц. Тэр бол Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуулийн сурагч бөгөөд сургуулийнхаа Мэдээлэл технологийн клубт хамрагддаг цөөхөн охидын нэг юм.НҮБ-ын Хүүхдийн Сангаас ЕБС-ийн сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Монголд анх удаа ICT клубуудыг байгуулж байна. Цар тахлын үед Монгол орон даяар олон хүүхэд, тэр тусмаа Ханх зэрэг алслагдсан сум, орон нутгийн хүүхдүүд технологийн боломжгүйгээс шалтгаалж зайны сургалтад хамрагдаж чадахгүй байв. Хүүхдэд цахим ур чадвар эзэмшүүлэх цаашлаад бүх хүүхдэд тэгш боловсрол олгох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сан нь үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобикомтой хамтран “Smart Education” санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилгын хүрээнд Мобиком нь найман сургуульд цахим анги байгуулсан.НҮБ-ын Хүүхдийн сан нь “Ази тивийн сургуулиуд” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн багш, сурагчдад цахим бичиг үсгийн боловсрол, хосолмол заах арга зүй, технологийн төхөөрөмж ашиглах, цахим контент бүтээх, хөгжүүлэх зэрэг сургалтуудыг явуулж байна. Хүйсийн хэвшмэл ойлголтыг халж, эмэгтэйчүүдийн манлайллыг дахин тодорхойлох нь Хүйсийн талаарх хэвшмэл ойлголтуудыг улам бүр дэвэргэж байдаг уламжлалт ойлголтыг сөрөн зогсож, өөрчлөлтийг түүчээлж буй иргэний нийгмийн манлайлагч Б. Батцэцэг, Б. Цэрэнлхам, Р. Оюунбилэг нарыг танилцуулъя. Тэд Монгол Улсад, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж, цаашид орон нутагт руу хүрээгээ тэлэхээр тэмүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-ний идэвхтэн гишүүд юм. Өдгөө 2,000 гаруй гишүүнтэйгээр орон даяар үйл ажиллагаагаа явуулж байгаа тус сүлжээ нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА) болон НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй төслийн санаачилгаар байгуулагдсан.Сүлжээнд нэгдсэнээр эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдэж, нийгмийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголтуудтай идэвхтэй тэмцэж байна хэмээн Б.Батцэцэг хэллээ. Тэрээр сүлжээгээрээ дамжуулан эрэгтэй болон эмэгтэй хүйсийн аль алинд байдаг жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэх чиглэлээр орон нутагтаа ажиллаж байна. “Сүлжээнд хамрагдсанаар би өөрийнхөө манлайлах чадварт илүү итгэлтэй болж, улс төрд хандах хандлага маань эергээр өөрчлөгдөж байгаа” хэмээн Б.Цэрэнлхам онцлов. Эмэгтэй хүн удирдлагын түвшний ажил эрэлхийлэх үед түүний гэр бүл, нэр хүндтэй холбоотой асуудлыг ярьж зүрх сэтгэлийг нь мохоохын оронд тэднийг дэмжин, “Чи чадна аа”, “Би чамайг дэмжинэ ээ” гэх мэт үгсээр нэг нэгнээ дэмжиж, урам зориг хайрладаг хандлагатай байгаасай гэж Р. Оюунбилэг үзэж байна. Ийнхүү эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих олон төрлийн санаачилгуудаас гадна НҮБХХ-ийн төсөл нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 2024 оны сонгуулиар 30 хувь, 2028 оноос эхлэн 40 хувиар тогтоох заалтыг батлуулахад томоохон дэмжлэг үзүүлэн ажилласан. Энэхүү өөрчлөлт нь улс төрийн намууд жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 болгох, улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдээс дэнчин, барьцаа авахыг хориглох зэргээр шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж буй юм.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны есдүгээр сарын 06
Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтад монголчуудын дуу хоолойг хүргэх хэлэлцүүлэг өрнүүллээ
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ:“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт бидэнд аливаа хөгжлийн бүхий л сорилтыг шийдвэрлэх гарц бидний гарт байгааг харуулах болно” гэж онцлов. Тэрээр, энэхүү зөвлөлдөх уулзалт нь Монголын олон нийт, хөгжлийн оролцогч талуудын нэгдмэл дуу хоолойг дэлхийн дээд түвшний уулзалтын индэрт хүргэхэд оршиж байна гэв.Тогтвортой хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд үүрэгтэй оролцогч талууд, түнш, идэвхтнүүдийн төлөөлөл бүхий энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөгжлийн дунд хугацааны бодлогод Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах талаарх бодлого, төлөвлөлтийг хэрхэн тусгасан талаар Эдийн засаг хөгжлийн яамнаас танилцууллаа.“Тогтвортой хөгжлийн зорилгын гол уриа болох “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хүн амын бүлгүүдэд нийцсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна” ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л. Балчинлувсан илтгэлдээ онцлон тэмдэглэлээ. Засгийн газрийн үйл ажиллагааны хөтөлбөрт тогтвортой хөгжлийг санхүүжүүлэх механизм, мөн цогц хөгжлийг хангахын тулд хувийн хэвшлийн үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С. Баясгалан нар илтгэл тавьлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулган”-аар хэлэлцэх үндсэн асуудлуудын хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах, үүний тулд шинжлэх ухаан технологи, дижитал шилжилт, инновацыг нэвтрүүлэх төдийгүй тогтвортой хөгжлийг санхүүжүүлэх механизм болон ирээдүйн хөгжлийг түүчээ залуучуудын цогц хөгжлийн асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийллээ. Энэхүү хэлэлцүүлгээс дэвшүүлсэн хөгжлийн шийдэл, санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах илтгэлд Монголын олон нийт, оролцогч талуудын дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. НҮБ-аас зохион байгуулж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт” нь энэ 9 дүгээр сарын 22-23-нд Нью-Йорк хотод дэлхийн улс орнуудын тэргүүнүүд оролцож, дэлхий нийтийн ирээдүйн хөгжлийн асуудал, хамтын ажиллагааг хэлэлцэх өндөр түвшний арга хэмжээ юм. Энэ нь дэвжин хөгжиж буй гариг дэлхий дээрх хүн бүрийн сайн сайхан, ирээдүйн хөгжлийг баталгаажуулах үндсэн төлөвлөгөө болсон 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-уудын хэрэгжилтийн хурдасгуур болох үндсэн зорилготой.Хэн юу гэв? Онцлох видео: Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.un.org/en/summit-of-the-futureЗургийн цомог:
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны дөрөвдүгээр сарын 29
Монгол оронд тохиож буй зудад нэрвэгдсэн малчдад туслах зорилгоор НҮБ-ын Яаралтай тусламжийн нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ.
Монгол Улс дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн баг нь нийт 200 мянга гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатайг судалж тогтоосон бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн эмзэг хэсэг болох 77 мянган иргэнд материаллаг болон бэлэн мөнгөн тусламж үзүүлэхээр зорин ажиллаж байна. Өнгөрсөн өвлийн зуднаар улсын хэмжээнд нийт 7.43 сая гаруй толгой мал хорогдож, олон мянган малчдын амьжиргаа доройтож байна. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаанд зудын хор уршиг малчдын амьжиргаа, ялангуяа тэдний үр хүүхдийн эрүүл мэнд, боловсролд наад зах нь гурав жил сөргөөр нөлөөлдөг болохыг дурьджээ. НҮБ-ын Яаралтай тусламжийн нэгдсэн сангийн хөтөлбөрийн хүрээнд хамгийн их хохирол амссан малчдын эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг дэмжин хамгаалах, хүнс, шим тэжээл, боловсрол зэрэг нэн шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. НҮБ-ын энэхүү хамтарсан хөтөлбөр нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гамшигтэй тэмцэх хариу арга хэмжээг дэмжиж байгаа бөгөөд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай эмзэг бүлгийн малчдад олон талын дэмжлэг туслалцаа болно гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра тэмдэглэв.Энэхүү тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын системийн гурван байгууллага (ХХААБ – 700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан – 350 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сан – 500 мянган ам. доллар)-аар дамжуулан хүргэнэ. Уг дэмжлэгийн үр шимийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн 12,050 хүн хүртэнэ. Зорилтот малчин өрхийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн мөнгөн тусламж, хүнс, хэрэгцээт зүйлсийн эрхийн бичиг, сэтгэл зүйн зөвлөгөө болоод боловсрол, хүнс тэжээл зэргийг Монгол Улсын хэмжээнд зудад хамгийн хүндээр нэрвэгдсэн есөн аймгийн 72 сумдад хүргүүлнэ. Тухайлбал, 2000 малчин өрхийн амьжиргааг сэргээхэд зориулж бэлэн мөнгөний тусламж (нэг өрхөд 660’000 төгрөг) олгоно. Монгол Улс дахь НҮБ-ын ХХААБ нь зудын эрсдэлийг даван туулах, мал сүргийг эрүүлжүүлэх зорилгоор 2 сая гаруй тун вакциныг тарааж байна. Тусламжийн багагүй хувийг хөдөө орон нутгийн малчин эмэгтэйчүүд, хүүхдүүдэд нэн шаардлагатай тусламж дэмжлэг хүргэхэд зарцуулна.Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас 6,700 хүүхдэд зориулж олон төрлийн хүнсний нэмэлт тэжээл олгохын зэрэгцээ 3,300 гаруй жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хүнсний нэмэлт тэжээл олгоно. Түүнчлэн 2,000 гаруй хүүхдийн суралцах боломжийг дэмжих сургалтын хэрэгсэлийг НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлнэ. Мөн гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагааг хүүхэд хамгааллын хамтарсан багуудаар дамжуулан хэрэгжүүлж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг сайжруулж, нийгэм-сэтгэл зүйн тусламж үйлчилгээг алслагдсан сумын 3000 хүүхдэд хүргэнэ. Тэгвэл НҮБ-ын Хүн амын сан нь зудад өртсөн эмэгтэйчүүд тэр дундаа жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, дотуур байранд амьдарч байгаа өсвөр насны охид зэрэг нийт 4,000 эмэгтэйчүүдэд Эрүүл ахуй, ариун цэврийн багц тараах юм. Байгалийн гамшиг, онцгой байдлын аюулд өртсөн охид, эмэгтэйчүүд өөрийн оршин суугаа орон нутагтаа сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Аюулгүй орон зай”-г таван аймгийн таван сумдад бий болгоход НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэг мөн чиглэнэ. Түүнчлэн хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, бие махбод, бэлгийн болон сэтгэл зүйн аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлд дэмжлэг үзүүлнэ.НҮБ нь Монгол Улсад хүмүүнлэгийн нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр, уур амьгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тус улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ямагт дэмжин ажиллаж байна.Дэлгэрэнгүй мэдээллийг: Д.СоёлмааНҮБ-ын СЗГ-ын - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн
И-мейл: Soyolmaa.dolgor@un.org
И-мейл: Soyolmaa.dolgor@un.org
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны гуравдугаар сарын 28
НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурлаар хэлэлцлээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтран удирдсан энэхүү хурлаар Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд гарч буй тогтвортой хөгжлийн ахиц дэвшил, үр дүнг хэлэлцэв. НҮБ-ын суурин болон суурин бус 24 агентлаг 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхойлсон. Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар дээрх зорилгуудын хүрээнд НҮБ-аас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны 2023 оны үр дүнгийн тайланг танилцууллаа. 2023 онд НҮБ-ын системийн байгууллагууд хамтран нийт 51,4 сая ам. долларын санхүүжилт бүхий 158 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хүн амын эрүүл урт наслах, амьдралын чанарыг сайжруулах зорилго бүхий хөтөлбөрийн үр шимийг 250,000 гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71,000 гаруй иргэд хүртсэн байна. Түүнчлэн, дотоодын нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжлэгийн үр дүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ингэний сүүн бүтээгдэхүүний экспорт нэмэгджээ. Гамшгийн эрсдэл, үер усны аюулаас сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын гэр хороололд барьсан үерийн хамгаалалт далан, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71,000 гаруй иргэд хүртжээ. Доройтсон газрыг сэргээх, бэлчээр хамгаалах үйл ажиллагааны үр дүнд нийт 49,000 гаруй га бэлчээрийг нөхөн сэргээж, 82,000 гаруй га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлж байна. Сонгуульд нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх тухай нэмэлт өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд тусган батлахад НҮБ-ын бодлогын зөвлөмж, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Хурлын төгсгөлд Удирдах хорооны гишүүд НҮБ-аас 2024 он болон цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцэж тодорхойллоо. Тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагад илүү нийцтэй, үр дүнтэй, үр ашигтай хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын системийн байгууллагууд үйл ажиллагаа, нөөц санхүүгээ илүү уялдуулж, хамтран хэрэгжүүлэхэд чиглэх болно.2023 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо болсон Тогтвортой хөгжлийн зорилгын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс 2023 онд үндэсний хэмжээний өргөн хэлэлцүүлгийн явцад боловсруулсан Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлээ танилцуулж, цаашид ТХЗ-ын хэрэгжилтийг хурдасгах амлалтаа дахин бататгасан юм. Удирдах хорооны хурлыг хааж хэлсэн үгэндээ НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра НҮБ нь Монгол Улсын хэнийг ч хөгжлөөс орхихгүй, эрх тэгш, хүртээмжтэй тогтвортой хөгжлийг хангахад Монгол Улсыг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.Энэ удаагийн Удирдах хорооны хуралд Монгол Улс дахь элчин сайдын яамд, хөгжлийн түншүүдийн төлөөлөгчид урилгаар оролцов.
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2024 оны хоёрдугаар сарын 22
Зудад нэрвэгдсэн малчдад нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна
Өнгөрсөн оны эцсээр өнөөгийн нөхцлийг урьдчилан таамаглаж, Монгол Улсын Засгийн газраас тус улс дахь НҮБ-ын агентлагууд, олон улсын болон үндэсний хүмүүнлэгийн байгууллагуудаас бүрдсэн Хүмүүнлэгийн тусламжийн багт малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад шаардлагатай дэмжлэг тусламж үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаар ахлуулсан Хүмүүнлэгийн тусламжийн баг нь Улсын Онцгой комисс болон төрийн бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, зудад нэрвэгдсэн малчдад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлэхээр хүч, нөөцөө дайчлан хамтран ажиллаж байна.Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлд буй малчин өрхүүдэд хоол хүнс, эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түлээ, нүүрс, бэлэн мөнгөн тусламж зэрэг нэн шаардлагатайг мэдээлсэн. Хүмүүнлэгийн тусламжийн багаас 2023-2024 оны Зудын эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд тус хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжийг зорилтот бүлгийн 150,000 гаруй хүнд хүргэхийг зорьж байна. Эдгээрээс нэн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай 33,400 иргэдэд бэлэн мөнгөн тусламж, эм тариа, эрүүл ахуйн хэрэглэл, өвс, тэжээл, түлш төдийгүй сэтгэл зүйн дэмжлэг зэргийг нэн тэргүүнд үзүүлэхээр ажиллаж байна. “Маш хүнд нөхцөлд буй эдгээр 33400 эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхэд залуучуудад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргүүлэх шаардлагатай байна” гэж Тапан Мишра онцлов. Зудын эрсдэлийг бууруулж, хохирол багатай даван туулах талаар бүх талын арга хэмжээг авч байгаа ч цаг уурын нөхцөл байдлаас үүдэн хаваржилт хүндэрч, эрсдэл улам ихсэж байгаа тул олон талын дэмжлэг шаардлагатай болж байна. Одоогоор Монгол дахь Хүмүүнлэгийн тусламжийн баг зудад нэрвэгдсэн малчдад туслахаар нийт 1,8 сая ам. долларын санхүүжилтийг босгосон ч илүү их санхүүжилт шаардлагатай байна. Иймд, Хүмүүнлэгийн тусламжийн багаас НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн байгууллагаар дамжуулан олон улсын байгууллагуудад хандаж уриалга гаргаад байна. Монгол Улсад тохиолдож буй хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам дордохоос сэргийлэхийн тулд Монголын малчдын төлөө эв санаагаар нэгдэн, өгөөмөр дэмжлэг тусламж үзүүлэхийг олон улсын байгууллагуудад хандан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра уриалав. Хүмүүнлэгийн тусламжийн багийн цаашдын зорилго бол хүмүүнлэгийн яаралтай тусламжийг шаардлагатай бүлэгт хүргэхээс гадна ирээдүйн хямралаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээг сайжруулах замаар гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газар болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм. 2023-2024 оны Зудын эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг татаж авах холбоос (англи хэл дээр)Dzud Early Action and Response Plan for 2023/2024
1 of 5
Хэвлэлийн мэдээ
2023 оны арван нэгдүгээр сарын 21
“Эрсдэл ба Стандарт” Эрсдэлийн Үндэсний форум
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд ирүүлсэн илгээлтдээ гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, даван туулах чадавхыг бэхжүүлэх нь үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэв.
Шадар сайд эрсдэлийн удирдлагад стандартыг баримтлах нь чухал гэдгийг онцоллоо. Тэрбээр, стандарт алдагдаж буй газар ямагт аюулын харанга дэлдэж, хөгжилд саад учруулж байдгийг анхааруулав.
Монгол Улсад 1990 оны үетэй харьцуулахад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс улбаалсан байгалийн гамшигт үзэгдлүүд, тухайлбал зудын давтамж гурав дахин өссөн. 2015 оноос хойш байгаль, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх аюулт үзэгдэл, гамшиг осол 2.9 дахин өссөн.
Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, агаарын дундаж температур дэлхийн дунджаас хоёр дахин буюу 2.25 хэмээр нэмэгдсэн байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь буюу 120 сая га газар нь цөлжилтөд нэрвэгдсэн бөгөөд үүний тал хувь нь нэн хүчтэй газрын доройтолд өртсөн гэж мэдээлж байна.
НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг орлон гүйцтгэгч, НҮБ-ын Хүүхдийн сангийн Тэргүүн Эваристе Коуасси-Комлан нь “Эрсдэлийн удирдлага нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх гол түлхүүр” гэж онцлоод, стандартчиллаар дамжуулан эрсдэлийн удирдлагыг сайжруулах олон талт хамтын ажиллагаа, салбар хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулахыг оролцогчдод уриаллаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аливаа эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд зохих дэмжлэгийг Засгийн газар болон бусад түншүүдтэй үзүүлж буй НҮБ-ын төрөлжсөн агентлагууд 11 сарын 20-22-ны өдрүүдэд орон даяар чуулж буй энэхүү форумыг дэмжин оролцлоо.
1 of 5
Latest Resources
1 / 11
Мэдээлэл
2022 оны долоодугаар сарын 14
Мэдээлэл
2022 оны зургаадугаар сарын 05
Мэдээлэл
2022 оны зургаадугаар сарын 05
Мэдээлэл
2022 оны зургаадугаар сарын 05
1 / 11