Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл авч хэлэлцэнэ

  • Женев хот (2020 оны 10 дугаар сарын 30) – Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн (Universal Periodic Review – UPR) Ажлын хэсэг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг 2020 оны 11 сарын 4-ний өдөр гурав дахь удаагаа авч хэлэлцэх бөгөөд уг хэлэлцүүлгийг цахимаар шууд дамжуулна.

Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсэг 11 дүгээр сарын 2-13 –ны өдрүүдэд болох хуралдаанаараа нийт 14 орны тайлан, үүний дотор Монгол Улсын тайланг авч хэлэлцэх юм. Монгол Улсын анхны болон удаах ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг 2010 оны 11 дүгээр сар, 2015 оны 5 дугаар сард болсон билээ.

Хэлэлцүүлгийг 1) үндэсний тайлан – тухайн Улсын хэлэлцүүлэгт зориулж ирүүлсэн мэдээлэл; 2) Тусгай илтгэгч, хүний эрхийн гэрээний байгууллагууд, НҮБ-ын бусад байгууллага зэрэг хүний эрхийн бие даасан шинжээч, бүлгүүдийн тайланд дурдсан мэдээлэл; 3) хүний эрхийн үндэсний болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн бүлгүүд зэрэг бусад талын мэдээлэл бүхий баримт бичигт үндэслэн хийнэ.

Монгол Улсын төлөв байдлыг авч хэлэлцэх 11 дүгээр сарын 4-ний хуралдааны үндэс болсон гурван тайланг эндээс үзнэ үү.

Хаяг: Женев хот, НҮБ-ын байр, Өрөө #19 [Жич: КОВИД-19 цар тахлын хоригийн улмаас биечлэн болон зайнаас оролцох байдлаар хэлэлцэнэ.]

Огноо: 11 дүгээр сарын 4-ний өдрийн Лхагва гарагын 09.00 – 12.30 цаг (Улаанбаатарын цагаар 16.00 – 19.30)

Ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг тогтмол авч хэлэлцэх онцгой механизм юм. Анхны хуралдааныг 2008 оны 4 дүгээр сард хийснээс хойш эхний болон удаах хэлэлцүүлэгт НҮБ-ын гишүүн 193 орон бүгд хоёр удаа хамрагдаад байна. Гурав дахь хэлэлцүүлгийн үеэр өмнөх хоёр хэлэлцүүлгээс улс орнуудад өгсөн зөвлөмж нэг бүрийг хэрхэн хэрэгжүүлснээ, мөн хүний эрхийн чиглэлээр гарсан ололтуудаа танилцуулна.

Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ноён Б.Баасандорж ахлан оролцоно.

Монгол Улсын тайланг илтгэгч улсын гурвалсан төлөөлөл (“тройка”) нь Австри, Эритрея, Перу юм.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг цахимаар дараахь хаягаар шууд дамжуулна:

http://webtv.un.org.

Илтгэгчийн нэрсийн жагсаалт, Монгол Улсын хэлэлцүүлгийн үеэр тавих бүх илтгэлийг Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн энэхүү дотоод холбоосоор орж үзнэ үү [хэрэглэгчийн нэр:  hrc extranet (зай аваад); нууц үг: 1session].

Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсэг 11 дүгээр сарын 6-ны өдрийн 17.00 цагт (Улаанбаатарын цагаар 23.00) Монгол Улсад өгөх зөвлөмжийг батална. Тайланг нь хэлэлцэж буй тухайн орон хэлэлцүүлгийн үед гарсан зөвлөмжүүдийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломжтой.

* Хүний эрхийн төлөв байдлын талаарх 36 дугаар чуулган нь анх 2020 оны 5 дугаар сарын 4-15 –ны өдөр товлосон ч КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээний улмаас хойшилжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон хэвлэл мэдээллийн асуудлаар Роландо Гомез: +41 (0) 22 917 9711 /  rgomez@ohchr.org болон Б.Болорсайхан, +976 11 32 75 85/1003 / bolorsaikhan.badamsambuu@one.un.org нартай холбогдоно уу.

Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн  тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: www.ohchr.org/hrc/upr

НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийг нийгмийн сүлжээнд дараах хаягаар дагана уу: Facebook  Twitter  YouTube Instagram

 

Мэдээлэл, харилцааны ажилтнууд
Зохиогч
Д. Соёлмаа
НҮБ-ын СЗГ
Мэдээлэл харилцааны ажилтан
Soyolmaa
Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд
ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар