Хэвлэлийн мэдээ

Монгол Улс: Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан НҮБ-ын шинжээчид Монгол Улсад ажиллана.

2022 оны есдүгээр сарын 30

Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан НҮБ-ын Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 3-наас 14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлнэ.

Хатагтай Элина Штайнерте, ноён Мэттью Жиллет нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Улаанбаатар хот болон зарим аймгуудад ажиллана. Айлчлалын үеэр тус ажлын хэсгийн гишүүд төрийн албан хаагчид, иргэний нийгмийн төлөөлөгчид болон бусад холбогдох талуудтай уулзалтууд зохион байгуулна.

Шинжээчид хорих анги, цагдаагийн газар, хүүхэд асрах газар, шилжин суурьшигчид, оюуны бэрхшээлтэй иргэдийн байгууллага зэрэг хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй газруудад ажиллаж, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл цуглуулна.

Ажлын хэсэг нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагаас НҮБ-ын Хурлын танхимд Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Ажлын хэсгийн урьдчилсан ажиглалт, дүгнэлтийг хуваалцана.

Хэвлэлийн бага хуралд зөвхөн урьдчилан бүртгүүлсэн сэтгүүлчид оролцох боломжтойг анхаарна уу.

Ажлын хэсэг Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тайлангаа 2023 оны 9 дүгээр сард Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

НҮБ-ын хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, НҮБ-ын гудамж-14 (ХБНГУ-ын ЭСЯ-ны баруун талд)

Хэвлэлийн бага хуралд оролцохыг хүсвэл НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Мэдээлэл харилцааны ажилтан Д.Соёлмаатай дараах цахим хаягаар (soyolmaa.dolgor@un.org) холбогдож бүртгүүлнэ үү.

Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг-ийг бусдын эрх чөлөөг үндэслэлгүй, дур зоргын үндсэн дээр хассан гэх хэрэг маргааныг шалгах зорилгоор Хүний эрхийн комисс (хуучин нэрээр)-ын шийдвэрээр 1991 онд байгуулжээ. Улмаар Комиссын зүгээс орогнол хүсэгчид, цагаачдыг захиргааны журмаар саатуулах асуудлыг хамруулан Ажлын хэсгийн эрх хэмжээг тодорхойлж өргөтгөсөн байна. 2019 оны 9 дүгээр сард Хүний эрхийн зөвлөл нь тус Ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээг баталгаажуулж, дахин гурван жилээр сунгажээ. Ажлын хэсэг нь дэлхийн бүс нутгийн төлөөллийг хангасан бие даасан таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй. Үүнд: Хатагтай Мириам Эстрада-Кастило (Эквадор; Ажлын хэсгийн дарга), ноён Мумба Малила (Замби; Дэд дарга); Хатагтай Элина Штайнерте (Латви); Хатагтай Прия Гопалан (Малайз); ноён Мэттью Жиллет (Шинэ Зеланд).

Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн мэдээллийн сан.

Ажлын хэсэг нь Хүний эрхийн зөвлөлийн Тусгай журам /Special Procedures/ хэмээн нэрлэгддэг механизмд хамаардаг. НҮБ-ын Хүний эрхийн тогтолцооны хамгийн олон хараат бус шинжээчдийг хамарсан тогтолцоо болох Тусгай журам нь дэлхийн өнцөг булан бүрт улс орнуудын тодорхой нөхцөл байдал эсхүл сэдэвчилсэн асуудлын талаар хараат бусаар баримт цуглуулах, хяналт үнэлгээ хийх Зөвлөлийн механизмын ерөнхий нэр юм. Тусгай журмын шинжээчид сайн дурын үндсэн дээр ажилладаг. Тэд НҮБ-ын ажилтан биш бөгөөд тухайн ажлын төлөө цалин хөлс авдаггүй. Шинжээчид аливаа Засгийн газар, байгууллагаас хараат бус бөгөөд бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулдаг.

НҮБ-ын Хүний эрхийн тухай мэдээлэл, Гишүүн улсын хуудас — Монгол Улс

Ажлын хэсэгтэй холбоотой мэдээлэл лавлагаа авахыг хүсвэл хатагтай Люси Виерсма (lucie.viersma@un.org), Хатагтай Маргарита Нечаева (margarita.nechaeva@un.org); Ноён Франциско Альфонзо (francisco.alfonzo@un.org) нартай эсхүл hrc-wg-ad@un.org хаягаар холбогдоно уу.

НҮБ-ын хараат бус мэргэжилтнүүдтэй холбоотой мэдээлэл лавлагаа авахыг хүсвэл Ренато де Соуза (renato.rosariodesouza@un.org) эсхүл Дариша Индрагупта (dharisha.indraguptha@un.org) нартай холбогдоно уу.

НҮБ-ын хүний ​​эрхийн хараат бус шинжээчидтэй холбоотой мэдээллийг Tвиттер дэх @UN_SPExperts хаягаас авна уу.

Бидний амьдарч буй дэлхий ертөнц таны санааг зовоож байна уу?

Тэгвэл бусдын эрх, эрх чөлөөний төлөө ТЭМЦ.

#Standup4humanrights  болон дараах цахим хуудсаар зочилно уу

http://www.standup4humanrights.org

 

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар
НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд