Хэвлэлийн мэдээ

Хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлага: НҮБ-ын стратегийн түншлэлээр дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн үүрэг, оролцоо

2022 оны тавдугаар сарын 31

  • Монголын Бизнесийн Зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний харьяа байгууллагуудтай хамтран “Хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлага: НҮБ-ын стратегийн түншлэлээр дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн үүрэг, оролцоо сэдэвт Бүх гишүүддээ зориулсан сарын уулзалтаа 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.
Private sector partnerships for SDGs
Тайлбар: НҮБ болон Монголын Бизнесийн зөвлөл хамтран "Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл" сэдвээр хувийн хэвшлийн төлөөлөлтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү уулзалтын зорилго нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (UNSDCF), Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо (INFF) болон Нөөцийг дайчлах, түншлэлийн стратеги (RMPS) зэрэг стратегийн олон талт түншлэлийн хүрээнд мэдлэг, туршлага, технологи, санхүүгийн нөөцийг дайчлан тогтвортой хөгжлийн төлөөх хувийн хэвшлийн түншлэл, оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байна.

Хувийн хэвшлийн байгууллагууд НҮБ-ын үйл ажиллагааг зөвхөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, НҮБ-ын төслүүдийг санхүүжүүлэх хэмээн хардаг бол уг ойлголтын зөрүүг арилгах буюу хувийн хэвшил нь өөрсдийн бизнесийн загварууд, техникийн болон бусад хэрэгцээт туршлагыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай мөн уялдуулах талаар ярилцав.  

Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүд болон Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Ногоон хөгжил, Ногоон бизнес, Ногоон санхүүжилтийн боломжууд (сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, дижиталчлал гэх мэт) чиглэлээр хамтран ажиллах арга боломжийг судалж хувийн хэвшлийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилго тавилаа. Бид мөн хүүхдэд ээлтэй бизнесийн арга барилыг бий болгох талаар хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Эхний хэлэлцүүлэг Хүний хөгжил, сайн сайхан байдал сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2027 онд хүрсэн байх Стратегийн зорилт нэг буюу хот, хөдөөгийн иргэд, ялангуяа нэн эмзэг буюу хөгжлөөс орхигдох эрсдэл бүхий хүн амын бүлгүүд өөрсдийн нөөц боломжийг бүрэн дүүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй цочролд тэсвэртэй, эрүүл мэнд болон хоол, шим тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал болон бусад үйлчилгээг ижил тэгш хүртэх боломжийг бий болгох асуудлаар ярилцлаа.

panel discussion 1
Тайлбар: "Хүний хөгжил, сайн сайхан байдал" сэдвийн хүрээнд өрнүүлсэн эхний хэлэлцүүлэгт оролцогсод

Хэлэлцүүлгийг Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт удирдан чиглүүлж, хэлэлцүүлэгт НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангийн дэд суурин төлөөлөгч Аяако Кайно, НҮБ-ын Монгол дахь Хүн амын сангийн суурин төлөөлөгч Доктор Халид Шарифи, Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, Оюу Толгой Компанийн орон нутаг, олон нийт хариуцсан ахлах менежер О.Цэрэннадмид нар оролцов.

Хоёр дахь хэлэлцүүлэг Ногоон, хүртээмжтэй,  тогтвортой өсөлт сэдвийн дор зохион байгуулагдаж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2027 он гэхэд хүрсэн байх Стратегийн зорилт Хоёр буюу Монгол Улсын эдийн засгийг илүү төрөлжсөн, шинэлэг, үр бүтээмжтэй, хүртээмжтэй, “ногоон” болж, бүс нутгийн  тэнцвэртэй хөгжлийг хангасан, ялангуяа залуус, эмэгтэйчүүдийн зохистой амьжиргааг тэтгэх, ХХI   зууны эрэлт хэрэгцээтэй  ур чадварыг хөгжүүлэх, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах хөгжлийг дэмжих чиглэлээр хэлэлцүүлэг өрнөлөө.

Хэлэлцүүлгийг Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра удирдан чиглүүлж, хэлэлцүүлэгт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ахлах мэргэжилтэн, Байгаль орчин ба зохистой хөдөлмөрийн асуудал хариуцсан Ази Номхон Далайн бүсийн зохицуулагч Кристина Мартинекс, Хаан Банкны Дэд захирал Б.Эрдэнэдэлгэр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Төслийн зохицуулагч Г.Мөнх-Болор, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Эдийн засагч Яасин Жанжуа нар оролцлоо.

panel discussion 2
Тайлбар: Хоёр дугаар хэлэлцүүлэг "Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт" сэдвийн хүрээнд

Хэлэлцүүлэгт оролцсон НҮБ болон түүний харьяа байгууллагууд түүнчлэн хувийн хэвшлийн төлөөлөл нь дээрх зорилтуудыг хэрхэн хангаж ажиллаж буй, мөн дээрх заасан чиглэлүүдээр олон улсад, бүсийн хэмжээнд болон Монгол улсад хувийн хэвшилтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар туршлагаасаа хуваалцав. Түүнчлэн, НҮБ-тай хамтран ажилласнаар хувийн хэвшилд санхүүжилтийн ямар боломжууд гарч ирэх, ялангуяа Ногоон хөгжлийн сантай хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. 

Хуралдааны төгсгөлд Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх өдөрлөгт Хувийн хэвшил хэрхэн оролцох боломжтой талаар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газрын Мэдээлэл харилцааны мэргэжилтэн Д.Соёлмаа танилцуулга хийв.

Хуралдааны талаар нэмэлт мэдээлэл авах бол + 976-94118245, +976-94111220   эсвэл info@bcmongolia.org, soyolmaa.dolgor@un.org  хаягаар холбогдоно уу.  

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
НҮБ
Нэгдсэн Үндэстний Байгууллага
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага

Энэхүү санаачилгад хамрагдсан бусад байгууллагууд

ACLCVBG
Associação Cabo-Verdiana de Luta Contra a Violência Baseada no Género

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд