Хэвлэлийн мэдээ

Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн шугамаар ирэх вакцины дээжийг хүлээн авлаа

2021 оны гуравдугаар сарын 12

COVID 19 vaccines through COVAX
Caption: Ковакс хөтөлбөрийн хүрээнд нийлүүлж буй вакцины дээжийг хүлээн авах ёслол Гадаад харилцааны яаманд боллоо.
Photo: © ДЭМБ

Үүний араас дараагийн ээлжийн вакцин ойрын хэдэн сарын хугацаанд ирэх юм. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс КОВИД-19-ийн дархлаажуулалтын аяны бэлтгэлийг хангахад Монгол Улсын Засгийн газарт техник, логистик, санхүүгийн тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм.  

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцин хүлээн авах үйл ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ:

“Дэлхий дахиныг хамарсан цар тахалтай тэмцэхийн тулд улс орнууд вакцинжуулалтыг эрчимтэй хийж байна. Монгол Улсад 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын аян төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлж буй вакцины эхний хэсгийг өнөөдөр хүлээн авч буйдаа бид баяртай байна. Хүн амынхаа 60 хувийг богино хугацаанд вакцинжуулахад КОВАКС хөтөлбөрөөс олгож буй вакцин томоохон дэмжлэг болно” хэмээн онцлон тэмдэглэв.

“Ковид-19-ийн эсрэг вакциныг халдвараас урьдчилан сэргийлэх гар угаах, амны хаалт зүүх, бусдаас зай барих зэрэг дэглэмтэй хослуулан хэрэглэвэл цар тахлыг ялах маш чухал зэвсэг болж чадна” хэмээн ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица хэллээ.

Мөн тэрээр “ДЭМБ, CEPI, GAVI,  НҮБ-ын Хүүхдийн Сан зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа АстраЗенека вакцин нь хүн амыг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг болох нь дамжиггүй. Монгол Улс 3 дугаар сарын 11-ний байдлаар 67,000 гаруй хүнийг, тэр дундаа халдвар авах эрсдэл өндөртэй эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулаад байгаа нь сайшаалтай. ДЭМБ вакциныг түгээх бэлтгэл ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд цар тахлыг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, бусад түншлэгч байгууллагуудтай нягт хамтран ажилласаар байх болно” хэмээн хэллээ.   

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс КОВИД-19-ийн дархлаажуулалтын аянаа эрчимжүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газарт баяр хүргээд НҮБ-ын Хүүхдийн Сан нь КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан вакцин оруулж ирэх, ДЭМБ-ын яаралтай горимоор ашиглах жагсаалтад орсон вакциныг худалдан авах зэргээр үндэсний вакцинжуулалтын төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Мөн КОВАКС хөтөлбөрт томоохон хувь нэмэр оруулсан Австрали, Канад, Европын Холбоо, Япон улс, Саудын Араб, Швейцар, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс зэрэг олон хандивлагчиддаа талархлаа илэрхийллээ.

“Цар тахлыг хумьснаар хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явж, найз нөхөдтэйгөө уулзаж, тоглож наадах боломжтой болно. Сурч боловсрох, нийгэмших тал дээр хүүхдүүд нэлээд хоцорч байна. Тиймээс бид аль болох хурдан энгийн горимдоо буцаж орох хэрэгтэй байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс улсын хэмжээнд вакцины хадгалалт, аюулгүй байдлыг хангахын тулд хүйтэн хэлхээг сайжруулах ажилд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно” гэж Алекс Хайкенс хэллээ.

---

КОВАКС нь КОВИД-19-ийн эсрэг арга хэмжээ болон тусламж үйлчилгээний хүртээмжийг эрчимжүүлэх (Access to COVID-19 Tools (ACT) Accelerator) санаачилга бүхий механизм бөгөөд Тархварзүйн бэлэн байдлын шинэчлэлийн холбоо (CEPI), Вакцин, дархлаажуулалтын глобал альянс (GAVI), ДЭМБ зэрэг олон улсын байгууллагуудын хамтын удирдлагаар НҮБ-ын Хүүхдийн Сан, иргэний нийгмийн байгууллагууд, вакцин үйлдвэрлэгчид, Дэлхийн Банк болон бусад түнш  байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр юм.

Холбоо барих:

Эрүүл мэндийн яам Б.Ууганбаяр, Хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх, uuganbayar0312@gmail.com, 9111-8403

Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн шугамаар ирэх вакцины дээжийг хүлээн авлаа

Comms Specialist UNICEF

Д. Ариунзаяа

НҮБХС
Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн
Jargalan

Ц. Жаргалан

ДЭМБ
Мэдээлэл харилцааны ажилтан

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачилгад хамрагдсан бусад байгууллагууд

A
Across
GAVI
GAVI, the vaccine alliance

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд