Зохиогч
Тапан Мишра
НҮБ
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч
Ноён Тапан Мишра нь 2019 оны 9-р сараас хойш Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч (НҮБ СЗ)-ийн албыг хашиж байна. НҮБ-ын Суурин Зохицуулагч нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар томилогддог, тухайн Улс дахь НҮБ-ын Хөгжлийн системийн хамгийн өндөр албан тушаалтан бөгөөд тус улсыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улс дахь НҮБ-ын Хамтарсан багийг удирдана. Энэ албан тушаалд томилогдохоос өмнө буюу 2015-2019 онд ноён Мишра БНАСАУ дахь НҮБ-ын Суурин Зохицуулагчийн албыг мөн хашиж байсан. Ноён Тапан Мишра 2003 оноос эхлэн НҮБ-ын системд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт Сургалтын Зөвлөх, Удирдлагын товчооны Хүний нөөцийн албанд Сургалтын нөөцийн төв (СНТ/LRC)-ийн орлогч дарга, 2007-2013 онд Сургалтын нөөцийн төвийн захирал, даргын албыг тус тус хашиж байсан.
Tapan Mishra
Зохиогч
Алекс Хайкэнс
НҮБХС
Суурин төлөөлөгч
Ноён Алекс Хайкенс нь 2017 оноос Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн албыг хашиж байна. Өмнө нь тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн төв албанд уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчны тогтвортой байдлын асуудал эрхэлсэн Ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн системд орохоосоо өмнө ноён Алекс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн албанд Бүсийн бодлогын зөвлөхөөр ажиллаж улс орнууд дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчдийн газрууд, улс орнуудын төр засгийн газруудад (2010-2013) уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. 2007-2010 оны хооронд тэрээр Индонез Улс дахь НҮБХХ-т ажиллаж байх хугацаандаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах хөтөлбөрийн багцыг боловсруулж, Индонезийн Засгийн газарт бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах зорилготой (UN-REDD) үндэсний хөтөлбөрийг боловсруулах зэрэгт дэмжлэг үзүүлж ажилласан. 2003-2007 онд Бангладеш Улс дахь Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Тайланд Улс дахь Бүсийн албанд ажиллаж гүний усны нөөцийн бохирдлын асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн. Ноён Алекс Хайкенс Нидерландын Утрехтын Их сургуульд биологийн шинжлэх ухааны магистр, байгалийн шинжлэх ухааны доктор цолыг тус тус хамгаалсан.
Alex Heikens
Зохиогч
Винод Ахужа
ХХААБ
Суурин төлөөлөгч
Ноён Винод Ахужа Монгол Улсад томилогдохоосоо өмнө Бангкок дахь НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн Албанд Мал аж ахуйн бодлогын асуудал хариуцан ажиллаж байсан. Тэрбээр 1998-2009 оны хооронд Энэтхэг Улсын Ахмедабад дахь Удирдлагын Институтэд багшилж байсан бөгөөд 1994-97 онд АНУ-ын Вашингтон дүүрэг дэх Дэлхийн банкинд ажиллаж байжээ. Ноён Винод Ахужа хамтын үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээл, ядуурал, орлогын хуваарилалт, хөдөө аж ахуйн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, хүнсний аюулгүй байдал, шим тэжээл зэрэг өргөн хүрээг хамарсан олон арван бүтээл туурвисан. Тэрээр Ази тивийн олон тооны төслүүдэд дэмжлэг үзүүлж байсны зэрэгцээ фермерүүдийн жинхэнэ хэрэгцээнд суурилсан нийлүүлэлтийн шинэ шинэ үйлчилгээг бий болгох загваруудыг дэмжихэд чиглэсэн түншлэлийн механизмыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Ялангяуа ядуу буурай улс орнуудын өрхийн хүнсний аюулгүй байдал, шим тэжээл, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх чиглэлээр сүү сүүн бүтээгдэхүн үйлдвэрлэлийн салбарын чадавхийг бэхжүүлэхийг идэвхтэй дэмжиж ирсэн нэгэн юм. Ази тивийн сүү үйлдвэрлэлийн салбарт ноён Винод Ахужагийн оруулсан хувь нэмрийг өндөрөөр үнэлж Тайландын Сүүний фермерийн аж ахуйг дэмжих байгууллагаас талархлын цомоор шагнасныг 2016 оны 1-р сард Тайландын үндэсний сүү, сүүн бүтээгдэхүүний фестивалийн нээлтийн үеэр Эрхэмсэг гүнж Махачакри Сириндхорн гардуулж байжээ. 2017 оны 3-р сард тэрээр VIV Asia үзэсгэлэн яармагаас Ази тивийн сүү үйлдвэрлэлийн салбарын хүндэт зүтгэлтэн шагналыг авч байсан.
vinod Ahuja
Зохиогч
Жьюзеппе Крочети
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөнйи байгууллага (ОУШХБ/IOM)
БНХАУ, Монгол Улсыг хариуцсан Товчооны дарга
Ноён Жьюзеппе Крочети нь 2018 онд БНХАУ-ын Бээжин хот дахь ОУШХБ-ын Суурин Төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилогдсон бөгөөд тэрээр Монгол Улс дахь ОУШХБ-ын хөтөлбөрийг давхар хариуцан ажиллаж байна. Ноён Жьюзеппе Крочети нь хуульч мэргэжилтэй, 2002 онд Ромын Сапиензагийн Их сургуульд Европ судлал, олон улсын харилцааны чиглэлээр магистр цол хамгаалсан. Их сургуулиа төгсмөгц ноён Крочети Италийн Шүүхэд ажиллаж хуульчийн туршлага хуримтлуулсан бөгөөд 2004 онд Руанда дахь геноцидийн асуудлаарх Танзани Улсын Аруша хот дахь Олон улсын эрүүгийн шүүхийн албанд орсон. Цагаачдын эрхийн асуудалд илүүтэй анхаарал хандуулж, олон улсын хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн Ноён Крочети Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага дахь ажлын гараагаа 2005 онд Шри Ланка Улс дахь ОУШХБ-ын төлөөлөгчийн газраас эхэлсэн бөгөөд 2007 он хүртэл тэндээ ажилласан. 2007-2009 онд ноён Крочети Камбож Улсад томилогдож ОУШХБ-ын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөний менежментийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг удирджээ. Улмаар 2009 онд ноён Крочетти Папуа Шинэ Гвиней Улс дахь ОУШХБ-ын Төлөөлөгчийн газрын тэргүүнээр дөрвөн жилийн хугацаанд томилогдон ажиллахдаа ихээхэн үр дүн гаргасан бөгөөд Папуа Шинэ Гвиней Улсыг ОУШХБ-д гишүүнээр элсэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.
Crocetti
Зохиогч
Илейн М. Конкиевич
НҮБХХ
Суурин төлөөлөгч
Хатагтай Илейн Конкиевич нь 2019 оны 11-р сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн албыг хашиж байна. Өмнө нь 2014 оноос НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын системд Жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг бэхжүүлэх чиглэлээр Төв Азийн орнуудыг хамарсан Казахстан дахь Товчооны Тэргүүн, Суурин төлөөлөгчийн албыг хашиж байсан. Түүнчлэн Хатагтай Конкиевич нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, (ЕАБХАБ/OSCE), Зүүн Европ, Балкан, Кавказ, Төв Азийн хэд хэдэн улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын ТББ-уудад ажиллаж байжээ. Тэрээр засаглал, хүний эрх, хууль дээдлэх ёс, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ардчилсан институцийг бэхжүүлэх, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааны чиглэлээр 26 жилийн ажлын туршлагатай, олон улсын хөгжлийн асуудлаар мэргэшсэн мэргэжилтэн юм.
Хатагтай Конкиевич нь Вашингтон дүүрэг дэх Америкийн Их Сургуулийн Олон улс судлалын сургуулийг Зөвлөлт судлал, энх тайван, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн Олон улс судлалаар Магистрийн зэргийг “онцгой амжилт” шагналтайгаар эзэмшсэн. Тэрээр бакалаврын зэргийг Герман хэл судлалаар онц дүнтэй эзэмшсэн бөгөөд Орегоны Их сургуулийн Роберт Д.Кларкийн нэрэмжит коллежийг олон улсын харилцаа, Орос хэл болон Зүүн Европ судлалын гэрчилгээтэйгээр төгссөн. Энэ хугацаанд Германы Фрайбургийн Их сургуульд хоёр жил суралцжээ. Хатагтай Конкиевич нь англи, герман, орос хэлийг төгс эзэмшсэн.
Elaine
Зохиогч
Каори Ишикава
НҮБХАС
Тэргүүн
Хатагтай Каори Ишикава 2018 оны 11-р сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүний албыг хашиж байна. Тэрээр энх тайван, хүмүүнлэгийн болоод хөгжлийн хөтөлбөрүүд, бодлогын хийгээд нөлөөлөл сурталчилгааны ажлыг 20 гаруй оронд удирдан зохион байгуулж ирсэн 20 гаруй жилийн арвин туршлагатай. Тэрбээр Монгол Улсад томилогдохоосоо өмнө БНА Лаос Ард Улс, Йемен, Индонез, Афганистан, Мьянмар зэрэг нөхцөл байдал нь өөр хоорондоо ялгаатай, төвөгтэй, үйл ажиллагааны цар хүрээ томтой хэд хэдэн улс дахь НҮБ-ын Хүн амын сангууд, сангийн салбар албадад ажиллаж байсан. Мөн Каир хот дахь НҮБ-ын Хүн амын сангийн Арабын улс орнуудын бүсийн газар (ASRO) болон Нью-Йорк дахь НҮБ-ын Хүн амын сангийн төв байгууллагын Техникийн хэлтсийн Жендэр, хүний эрх, соёлын салбарт Жендэрийн мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Тэрээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Япон Улс дахь Гэр бүл төлөвлөлтийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JOICFP)-д ажиллаж байсан. Хатагтай Каори Ишикава нь Япон үндэстэн, Японы Рицүмейкан Их Сургуулийг төгссөн социологч бакалаврын зэрэгтэй хүн амын насжилтын талаарх нийгмийн халамжийн бодлогын асуудлаар мэргэшсэн. Мөн Их Британийн Зүүн Англиа Их Сургуулийн Хөгжил судлалын дипломын сургалтыг дүүргэсэн, Нидерландын Нийгмийн судлалын дээд сургуульд Эмэгтэйчүүд, хөгжил судлалаар магистрийн зэрэг хамгаалсан. Мөн Их Британийн Варвик Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр гэр бүлтэй, нэг охинтой.
Kaori
Зохиогч
Клэр Куртье-Мюлдер
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан захирал
Хатагтай Клэр Куртье-Мюлдер нь 1969 онд төрсөн, Франц, Голландын иргэн, ОУХБ-ын системд 2014 онд орж Бельгийн Вант Улсын Брюссель хотноо байрлах Европын Холбоо болон Бенилюксийн орнууд хариуцсан ОУХБ-ын Товчооны захирлаар ажиллаж эхэлсэн. Тэрээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, НҮБ-ын Дүрвэгсдийн хороо зэрэг Латин Америкийн олон байгууллагад ажиллаж байгаад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад ажиллахаар Косовогийн Призрен хот руу шилжсэн. 2001-2013 оны хооронд тэрээр Нидерландын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, дараа нь Олон улсын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран ажилласнаар нийгмийн яриа хэлцэл хийх болон үйлдвэрчний эвлэлийн харилцааны ур чадвараа дээшлүүлсэн. Хатагтай Куртье-Мюлдер олон улсын хамтын ажиллагаа, эдийн засаг, нийгмийн бодлого, эрх тэгш байдлын талаар өргөн мэдлэг, туршлагатай бөгөөд менежмент, хөгжлийн чиглэлээр мэргэшсэн. Хатагтай Куртье-Мюлдер Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондонгийн Эдийн засаг, Улс төрийн Шинжлэх Ухааны Сургуулийн (LSE) Хөгжил Судлалын Шинжлэх Ухааны Магистрын зэрэг, Европын болон Олон улсын менежментийн Магистрийн зэргийг Франц Улсын Париж 1 Пантеон - Сорбонна Их сургуульд (University of Paris 1 Pantheon-Sorbonne) мөн хамгаалсан.
ILO Rep Mongolia
Зохиогч
Сергей Диордица
ДЭМБ
Суурин төлөөлөгч
Доктор Сергей Диордица 2017 оны 8-р сарын 2-ны өдрөөс Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн албыг хашиж эхэлсэн. Энэ албанд томилогдохоосоо өмнө Доктор Диордица ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Дархлаажуулалтын хэлтсийн Өргөтгөсөн хөтөлбөрийн зохицуулагчаар зургаан жил ажилласан. Тэрээр 2003-2011 онд Бангладеш Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газарт Эмнэлгийн ажилтнаар ажиллаж байсан. Доктор Диордица нь Вирус Судлалын Инститүт (IVP) болон ОХУ-ын Москва хот дахь Халуун бүсийн орны Анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байгаад 2001 онд ДЭМБ-ын системд орж Дархлаажуулалтын Өргөтгөсөн хөтөлбөрт зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Доктор Диордица Москва хот дахь Анагаах ухааны 1-р Академийг Их эмчийн мэргэжлээр төгссөн. Тэрээр Москва хот дахь Паразитологи болон Халуун бүсийн орны анагаах ухааны хүрээлэнд Анагаах ухааны паразитологи болон Халуун бүсийн орны анагаах ухааны эпидемиологи, Халуун бүсийн орны өвчний хяналт зэрэг чиглэлээр Магистрийн зэрэг эзэмшсэн. Тэрбээр ОХУ-ын Москва хотын Вирус судлалын инститүтэд Вирус судлалаар анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Diorditsa
Зохиогч
Тонилин П. Лим
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын БНХАУ, БНАСАУ, Монгол Улсыг хавсран суугаа бүс нутгийн төлөөлөгчийн газрын дарга, Суурин төлөөлөгч
Хатагтай Лим нь НҮБ-ын систем дэх ажлын гараагаа 2010 оноос НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Энэтхэг улс дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газарт Аж үйлдвэрийн хөгжлийн мэргэжилтнээр эхэлж НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын удирдлагын багийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцохын зэрэгцээ техник хамтын ажиллагааны төслүүд удирдах, Бангладеш, Малдив, Непал, Шри Ланка зэрэг улс орнуудад ЮНИДО-ын байгаль орчин, эрчим хүчний салбар чиглэлийн үйл ажиллагааг хөгжүүлэх ажлыг удирдаж байв. Тэрбээр 2013-2017 онд Австри улсын Вена хот дахь ЮНИДО-ын төв штабын Эрчим хүчний газарт томилогдож Энэтхэг, Камбож, БНХАУ, Малайз, Филиппин улсуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг хариуцах үеэрээ ЮНИДО-ын “Тогтвортой хот: Инноваци, нүүрстөрөгч бага ялгаруулалт бүхий аж үйлдвэржилт, уур амьсгалын ажиллагааны хаб” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг манлайлан ажилласан. Түүнчлэн Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанжуулах, нүүрстөрөгч бага ялгаруулалт бүхий тээвэрлэлтийн чиглэлээрх хэд хэдэн төслүүдийг удирдсан. Хатагтай Лим нь 2017-2020 онд ЮНИДО-ын Филиппин дэх Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж тус улсад анх удаа ЮНИДО-ын Филиппин улс дах Хөтөлбөрийг боловсруулж батлуулах ажлыг удирдсан юм. ЮНИДО-д ажиллахаас өмнө хатагтай Лим нь Филиппин улсын Засгийн газарт карьер төлөвлөлт болон бусад төрөл бүрийн алба хааж Филиппин улсын Эдийн засгийн бүсийн удирдлагын газар (PEZA)-ын дарга төдийгүй тус улсын Төв банкинд Хямралын менежмент хариуцаж ажилласан. Тэрээр Атенио де Манилагийн Их сургууль болон Сан Францискогийн Их сургуульд суралцаж Байгаль орчны менежментийн Магистрын зэрэг, Вена хотын Техникийн Их сургуульд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эрдмийн зэрэг, мөн Филиппиний Их сургуульд Химийн шинжлэх ухааны Бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ.
Tonilyn Lim
Зохиогч
Ш. Энхцэцэг
НҮБ-Хабитат
Төслийн зохицуулагч
Хатагтай Шагдарсүрэнгийн Энхцэцэг нь 2013 оны 4-р сараас эхлэн Монгол Улс дахь НҮБ-ын Нутагшилт, суурьшлын хөтөлбөрийн тэргүүн, хөтөлбөрийн менежерээр ажиллаж байна. Өмнө нь 2006 оноос эхлэн Монгол Улс дахь НҮБ-ын Нутагшилт, суурьшлын хөтөлбөрт Улаанбаатар хотын ядуурал ихтэй гэр хорооллыг хөгжүүлэх стратеги, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дэмжих НҮБ-ын Нутагшилт, суурьшлын төслийн менежерээр ажиллаж байсан. Тэрээр Улаанбаатар хотын Газар зохион байгуулалт, хот байгуулалтын газар, Улаанбаатар хотын Хот байгуулалт, судалгаа, зураг төслийн хүрээлэн, Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт Газар зүйн мэдээллийн систем (GIS)-ийн шинжээч, Газрын мэдээллийн төвийн дарга, хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.
Enkhtsetseg
Зохиогч
Шабхаз Хан
ЮНЕСКО
Суурин төлөөлөгч
Профессор Шахбаз Хан Бээжин дэх ЮНЕСКО-гийн Суурин Төлөөлөгчийн Газрын захирал бөгөөд мөн БНАСУ, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг улсуудад ЮНЕСКО-гийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж байна. Проф Хан ЮНЕСКО-ын төв оффист 2008 онд Ус ба Тогтвортой хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2015-2021 онуудад Индонезийн Жакарта дахь Ази, Номхон далайн бүсийн шинжлэх ухааны товчооны захирал, мөн Индонез, Бруней Даруссалам, Малайз, Филиппин болон Зүүн Тимор зэрэг орнуудад ЮНЕСКО-ын Суурин төлөөлөгчөөр ажилласан. Проф Хан Австрали, Франц, Индонези, Пакистан зэрэг орнуудад олон чиглэлийн судалгаа шинжилгээны ажилд оролцож, бодлогын зөвлөхөөр ажилласан туршлагатай. Тэрээр Австралийн Чарльз Стуртын их сургуулийн профессор, захирлын ажил эрхэлж байсан. Түүний эрдэм шинжилгээний ажлууд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж, 2019 онд Хятадын найрамдлын шагнал, 2017 онд Хятадын Цагаан хэрэм найрамдлын шагнал хүртжээ. Мөн 2016 онд Ази, Номхон далайн бүсийн инженерийн байгууллагуудын холбооны оны шилдэг инженерийн шагнал, 2009 онд Усны эрсдэлийг бууруулах ЮНЕСКО-ийн багийн шагнал, 2007 онд Авсрталийн Газар Усны Eureka шагнал, 2007 онд Хамтын нөхөрлөлийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн судалгааны байгууллагын медал, Австрали, Шинэ Зеландын Загварчлал, симуляцын нийгэмлэгийн хоёр жилд нэг удаа олгодог медалаар тус тус шагнуулсан. Профессор Шахбаз Хан одоогоор Канберрагийн Их Сургуулийн туслах профессороор ажиллаж байгаа. Австралийн Баруун Сиднейн их сургууль, Шинэ Зеландын Линкольны их сургуулийн профессор, Пакистаны Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүндэт профессор, Хятадын Капитал Багшийн Их сургуулийн хүндэт профессор цолтой. Профессор Шахбаз Хан нь 1990 онд Пакистан улсын Лахор хотын Инженерийн Технологийн Их сургуулийн Инженерийн Иргэний инженерчлэлийн бакалаврын зэрэг хамгаалсан. Нэгдсэн Вант Улсын Бирмингемийн Их сургуулийн Усны нөөцийн технологи, менежментийн чиглэлээр 1992 онд Шинжлэх ухааны магистр, 1995 онд Барилгын инженерийн доктор зэрэг хамгаалсан. Тэрээр мөн Австралийн Макварийн их сургуулийн Олон улсын хүрээлэн буй орчны хуулийн чиглэлээр магистрийн зэрэг, 2007 онд Лондонгийн Империал коллежийн Хэрэглээний хүрээлэн буй орчны эдийн засгийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан. 2016 онд Малайзын Үндэсний Их Сургуулийн Хүндэт доктор, 2018 онд Бирмингемийн Их сургуулийн Хүндэт докторын зэрэг хүртсэн.
Shahbaz Khan