Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) Монгол Улсад

Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн. Өнгөрсөн жаран жилд НҮБ болон Монгол Улс хоорондын харилцаа нь батжин бэхжиж харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа болон төлөвшсөн. Монгол Улс дахь НҮБ нь ардчилсан засаглал, хүний ​​эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хөгжилд хувь нэмэр оруулж буй НҮБ-ын системийн 11 байгууллагаас бүрддэг. Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Тогтвортой хөгжлийн урт хугацааны баримт бичиг болох Алсын Хараа 2050-д тодорхойлсон хөгжлийн зорилгодоо хүрэхэд нь Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Монгол Улс нь НҮБ-ын идэвхтэй гишүүн бөгөөд нэг хүнд ногдох НҮБ-ын энхийг сахиулагчдын тоогоороо дэлхийн улс орнуудаас өндөр үзүүлэлттэй байна.

Herder family on the move
Caption: Их нүүдэл
Photo: © Б. Бямба-Очир

Хүрсэн ололт амжилт

Зорилтот

Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд

Тогтвортой хөгжлийн зорилгууд нь дэлхий дахинаа ядуурлыг устгаж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, энэ дэлхийн өнцөг булан бүрт буй хүн бүр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход дуудсан уриалга юм. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дараах Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд: